Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын авилгалд идэгдсэн, ёс зүйгүй төр уран олборлох шийдвэр гаргах эрхтэй юу?

 

 

Монголын  авилгалд идэгдсэн, ёс зүйгүй төр уран олборлох шийдвэр гаргах  эрхтэй юу?

 

 

Монголын  авилгалд идэгдсэн, ёс зүйгүй төр уран олборлох шийдвэр гаргах  эрхтэй юу?

"Монголын төр авилгалд идэгдсэн, ёс зүйгүй, туйлын хариуцлагагүй, хяналт тавих чадваргүй, хүний нөөцөө бэлтгээгүй байж, уран олборлохыг  иргэдийн санал оролцоогүй шийдвэрлэж байгаа нь  цөөхөн монголчуудыг  мөхөлд хүргэх аюултай   гэдгийг хатуу санах хэрэгтэй!”    

Цөмийн энергийн комиссын газар дээр 2018 оны 9 сарын 7нд болсон

"Цөмийн энергийн тухай  хуульд  өөрчлөлт оруулах  хэлэлцүүлэгт”  оролцож хэлсэн үг.

Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе.  Баяншарга ТББ-ын Л.Бор гэдэг. Байгаль орчин, хүний эрхийг хамгаалах талаар ажилладаг, бас энэ чиглэлээр бичдэг иргэн  байна. Миний үндсэн мэргэжил цаг уурын инженерээр 20 гаруй жил ажилласан. Хуучин соц. нийгмийн үеэс эхлээд өнөөдрийг хүртэл Цаг уурын байгууллага системээрээ  хот болон бүх аймагт агаар,хөрс,усанд цацрагийн хэмжилт тасралтгүй хийсээр ирсэн.

Та бүхэн шиг эрдэмтэн судлаач мундаг биш гэвч   цацрагийн талаар  гадарлах  учраас өнөөдрийн ураны үйл ажиллагаа орон нутагт яаж явагдаж байгаад сэтгэл гүнээ эмзэглэж явдаг хүний хувьд хэдэн зүйл хэлэхээр  бэлдэж  ирсэн юм.

Цөмийн энергийн тухай  хуульд  өөрчлөлт оруулах  төсөлд саналаа бичгээр өгсөн учраас энэ талаар ярихгүй.

1.Ураны хайгуул, ашиглалтын  мэдээлэл.

Одоогоор цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл, хайгуулын 22 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрийн ихэнхийг Франц улсын Аревагруппын охин компани Кожеговь- хайгуулын 13, шинээр байгуулагдсан”Бадрах майнз монголиа” ХХК- ашиглалтын 3, Канадын Денисон майнз группын охин компани "Гурвансайхан ХХК”- ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна. Ашиглалтын зөвшөөрөл авсан эдгээр компаниудын  Монголын талын хувь эзэмшлийг төрийн өмчит Мон-Атом ХХК төлөөлдөг байна. Бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг Хятад, Канад,Япон,Их Британи, Франц,Америк,Чех улсын компаниуд хувь эзэмшлээр оролцдог. Дорнод-3, Дорноговь-10, Сүхбаатар-10 гэх мэт хамгийн олон ураны зөвшөөрөл эдгээр аймагт олгогдсон.  Монголын төр ард түмнийхээ санал,оролцоогүй, мэдээлэл өгөхгүй  нууж, ураны "шар нунтаг” олборлох 9 зөвшөөрлийг Дорнод,Дорноговь,Сүхбаатар аймагт 20-30 жилийн хугацаатай 2015, 2016 олгосон байдаг. Эдгээрээс   "Бадрах майнз монголиа” ХХК   одоо 2018 оны  10 сард  ураны "шар нунтаг” үйлдвэрлэх  ажлыг эхлүүлэхээр  Уул уурхайн сайд Сумъяабазар идэвхийлэн ажиллаж байна. Үүнийгээ "туршилтын  олборлолт” гэдгээр халхавчлан туршилт гэхээр хор нөлөөгүй мэт "тархи угааж” байна. Нэгэнт ураны хүдрийг хөндөж байгаа л бол  адилхан л  цацраг гардаг гэдгийг хүмүүс мэдэх л байх. Улаанбадрах суманд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэргүйгээр "Туршилтын олборлолт” гэж  хийсэн гай гамшиг одоо ч үргэлжилсээр  байна.

Цөмийн энерги ашиглах төрийн бодлого, хууль гараагүй байхад  1997 оны Ашигт малтмалын тухай   хуулиар энэ олон ураны зөвшөөрлийг нэг хүнтэй, нэг сая төгрөгтэй хувь хүмүүст олгосон байдаг. 1997 оноос эхлэн бөөндөн олгогдсон ураны хайгуулын тусгай эдгээр  зөвшөөрлүүдийн хугацаа дуусаж байгаа. Одоо бүгдэд ашиглалтын зөвшөөрөл олгобол  30 гаруй  ураны уурхайтай болно.Хэрэв ашиглалт олгохгүй  гэвэл энэ олон компаниуд олон жил хайгуул хийсэн зардал төлбөрөө Хаанресур шиг ЗГ-с нэхэж өрөнд оруулах эрсдэлтэй байна.

2006 онд АМТХуульд өөрчлөлт оруулахдаа татвар төлөгч ямарч хамаагүй ажил үйлчилгээ эрхэлдэг  компаниудад  тусгай зөвшөөрлийг  олгосон нь өнөөгийн  ураны  болон  уул уурхайн  салбар  утгаа  алдах  замбараагүй байдалд хүргэж лицензын  наймааг цэцэглүүлж, дараа нь хувьцаа  арилжаалж мөнгө олох хэрэгслэл болгосон.

2009 онд батлан гаргасан  Цөмийн энергийн тухай хуульд орон нутгийн иргэдэд мэдээлэх, санал авах,оролцох  заалтуудыг  санаатай оруулаагүй  учраас ураны тусгай зөвшөөрлүүд Монголын  хамгийн  сайхан байгальтай нутгуудад олгогдсон байдаг. Тухайлбал: Дарьгангын байгалийн цогцолборт газарт, Алдарт Зотолхаан ууланд, Данзанравжаагийн энергийн төвийн ойролцоо  гэх мэтээр. Эдгээр  үзэсгэлэнт нутгуудад  ураныг  хяналтгүй олборлосноос  цацраг идэвхит хордолтын бүс болохгүй гэх баталгаа байхгүй.

2.Ураны хайгуул,ашиглалт  хяналтгүй явагдаж байгаа баримтууд.

Уран ашиглах гэж байгаа бол  хэрэгжүүлэх  хамгийн чухал 2 функ байдаг. Үүнд. Уран олборлох, нөгөө нь хяналт  тавих гэдгийг та бүхэн бас мэдэж байгаа. Гэтэл манай улс аль ч түвшиндээ ураны хайгуул, ашиглалтанд хяналт тавьж чадахгүй байна.

Уран ашиглахад байгаль орчин ба хүний эрүүл мэнд, бүр ирээдүйн хүн амын эрүүл мэндэд  нөлөөлөх  цацрагийн аюул эрсдэлээс хамгаалах гэсэн хамгийн чухал стандартууд байдаг.

Гэтэл манай өнөөдрийн ураны хайгуул хийж байгаа компаниуд Ор нэр төдий "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэгчээ тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоног дотор батлуулах  хуультай байдаг ч ихэнх нь 3 жилийн дараа сунгуулахдаа хийсэн болдог.

Уг төлөвлөгөө гэгчид  заримд нь "цацраг” гэсэн үг өгүүлбэрч байдаггүй. Хог хаягдал жорлон булах гэх мэт л  инээдтэй зүйл бичсэн  байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудад ураны Байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн  том хүрээлэн, институт байдаг  5-10 жил судалгаа  хийдэг  гэж  байдаг.

Гэтэл  уран ашиглах зөвшөөрлийг  Байгаль Орчны нарийвчилсан Үнэлгээ хийлгээгүй  байхад олгосон байдаг.Манайд  Байгаль орчин болоод хүн амын эрүүл мэнд цаашлаад ирээдүйн хүн амд цацрагийн хор нөлөөлөл ямар байх талаар БОНБНҮнэлгээ хийдэг ураны мэргэжлийн Байгаль Орчны Хүрээлэн байхгүй. Чадвар муутай үнэлгээний ихэнх компаниуд  худал үнэлгээ хийдэг.

Ураны "шар нунтаг” олборлоход гарсан хаягдлын далан, хаягдал ус шаврыг  Улаанбадрах суманд  хашаалаад орхисон  байдаг. Энэ цацраг идэвхит  хаягдлын далан нь  говьд болдог хүчтэй шороон шуурга угалз, түйрэнгээр  тархаж  хавь ойрын  аймаг сумдын нутгийн бэлчээр  усыг цацрагаар бохирдуулах   аюултай. Цаашлаад хилийн ойролцоох бусад орнуудад  ч тархаж магадгүй. Энэ эрсдлийг яаж тооцсон бэ? гэхэд  Арева компани  хянадаг  гэхээс өөр хариулт төрд байхгүй.

Жирийн уурхайдаа хяналт тавьж ашгаа авч чадахгүй байж, уранд бүр ч чадахгүй нь тодорхой юм.

Хэрэвээ Франц, Канадын  эдгээр  ураны  компаниуд  хариуцлагатай, ёс зүйтэй байсан бол ураны тухай мэдлэггүй, хуульгүй  "харанхуй” монголд  ийм олон ураны зөвшөөрөл авахгүй байсан. Олон улсад онц аюултай эрсдэлтэй гэж тусгай нарийн чанд хууль дүрэм стандартаар явдаг ураны асуудалд ОУЦЭАгентлаг хяналт тавьдаг гэдэг ч худлаа гэдгийг эндээс харж болно.

1997 оноос эхлэн  ураны хайгуулыг хаа сайгүй  хяналтгүй, стандартгүй  хийж эхэлснээс  байгаль эклоги болоод хүн мал , амьтанд нөлөөлж эхэлсэн.

Тухайлбал: Дундговь аймгийн Өлзийт суманд  "Гурвансайхан  компани  1998-1999 оноос эхлэн ураны хайгуул хийж олон цооног ухаад  цацрагтай  хаягдал   шавраа  ил  хаяснаас  тухайн  газарт нутагладаг  Буянт багийн малчин  Дондогийн  мал олноороо үхэж байсан. Дондогийн  нүд өвдсөөр хараагүй болж,сүүлдээ нас барсан. Мөн 2005-2006 онд гэнэт л ямаа хэдэн  мянгаараа  үхээд байсан.Ямааны годрон,боом өвчин байх гээд шинжилгээ авч лабораторид явуулахад эдгээр өвчний  шинж тэмдэг илрээгүй гэж хариу гарсан гэдэг. Энэ асуудал орон даяар бөөн сенсаац болж тагнуул,цагдаагийхан ч тус  суманд ажиллаж байсан. "Дондог гуайн үхсэн  малын сэгийг ч мөн олноороо үхсэн ямааны сэгийг ч нохой шувуу ер хөндөхгүй,нүдийг нь ухахгүй байсан нь  хамгийн хачирхалтай санагдаж байсан” гэж  Дундговь аймгийн  Өлзийт сумын малын их эмч Э.Жаргалсайхан  болон нутгийхан  ярьж  байдаг.

Гурвансайхан компани Сүхбаатар аймгийн Түвшинширээ Уулбаян сумдад ч олон цооног ухаж усыг нь задгайлж хаяад мал нь угаад ,иргэд нь малынхаа мах сүүг хэрэглээд  л байна.  Орон нутгийн иргэд   ураны талаар ямарч  мэдээлэлгүй, хэзээ хэдийд ямар аюул үхэл ирэхийг мэдэхгүй.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Арева-Кожеговь  компани ураны хайгуул хийгээд  цацрагтай  хаягдлаа ил задгай хаяснаас малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй  үхэр тугал үхсэн талаар 2012 оноос улс орон даяар  шуугиж байсан.  Ураны стандартын бус үйл ажиллагаанаас улмаас тухайн суманд одоо ч гэсэн мутацд орсон  дотор гэдэс нь гялгар уутанд хийчихсэн  юм шиг ил гарсан ишиг, хар нүдэн дотор нь үс ургаад цус нь гоожоод байгаа ботго зэрэг төл мал гарсаар байна. Үүнийг ашиг олохоор ухаж буй Арева-Кожеговь компанихан , манай төрийхөн ч мэдсээр байдаг. Одоо ч голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд  үр зулбах нь  ихссэн судалгаа гарсан байдаг.

Арева-Кожеговь компани Сүхбаатар аймагт ч  ураны хайгуулыг  стандартын  бус хийж  өнөөх л хаягдал шавар, өрөмдлөгийн бодисоо ил асгасан, усыг задгайлж хаяснаас олон төл мал үхэж байсан.  Үүнд   хяналт тавьдаг орон нутагт  цацрагийн хяналтын  мэргэжилтэн  ч байдаггүй.

3.Уранд төрийн байгууллагын хяналт ор нэр төдий явж ирсэн.

Монгол улс ураны тусгай зөвшөөрлийг олгоод 20 гаруй жил өнгөрч байхад ,орон нутагт цацрагийн хяналтын нэг ч мэргэжилтэн байцаагч бэлтгээгүй. Хяналтын багаж тоног төхөөрөмжөөр ч хангаагүй байдаг.

Манайх шиг асар том газар нутагтай оронд Улаанбаатарт  амьдардаг  цацрагийн хяналтын 2-хон байцаагч  хүрэлцэж хяналт тавиж чадахгүй юм.

Ашигт малтмалын  тухай хуулийн  2015 оны өөрчлөлтөөр орон нутгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн   хяналт тавих эрхийг хассан учир одоо бүр ч хяналтгүй болчихсон. Уран олборлох гэж байгаа Улаанбадрах суманд ч өөрийн цацрагийн хяналтын байцаагч  бэлтгээгүй нь  маш харамсалтай  байна.

Хамгийн инээдтэй "эмгэнэлтэй” нэг баримтыг дурьдахад  Сумдын засаг дарга, байгаль орчны байцаагчид  "ураны хайгуул хийхэд ямар нэг сөрөг нөлөөлөл гараагүй "гэсэн тодорхойлолт Цөмийн энергийн газарт хийж өгдөг.  Ураны талаар "А” үсэггүй, цацрагийн багаж ч байхгүй  хүмүүс  хяналт тавьдаг  болж  байна.

Ингээд олз ашиг олох гэж байгаа гадаадын шуналтай этгээдүүдэд  хяналтын эрхээ өгчихөөд хувь заяагаа даатгачихсан байдаг.

Манай эрх мэдэлтнүүд болон цөмийн гэх мэргэжилтэн эрдэмтэд   дэлхийн ураны  том компанитай хамтарч  уранаа ашиглаад "элит гүрэн”  болно гэж  ам булаалдан ярьцгаадаг ч бодит байдал ийм л хөөрхийлттэй эмгэнэлтэй  байна.

4.Монголын төр авилгад идэгдсэн, хариуцлагагүй, хяналтгүй  байж ураны салбарт хөл тавьж байгаа нь маш их эрсдэл аюулыг дагуулах болно.

Төр нь авилгад идэгдсэн, дээд зэргийн хариуцлагагүй хяналтгүй байгаа талаар Мон-Атом компани тухай  дурьдахгүй өнгөрч болохгүй.

Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор Мон-Атом төрийн өмчит компани байгуулж, цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, төрийн  хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх зэргээр  хуулийн дагуу  үйл ажиллагаагаа явуулахаар байгуулсан байдаг.Гэтэл Мон-Атом  Компаний ТУЗ,үе үеийн гүйцэтгэх удирдлагууд  хоёр намын сонгуулийн үр дүнгээр томилогдсон этгээдүүд ураны салбарыг уналтанд оруулж, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн, 2016 онд 8.632.289.9 мянган төгрөг данс бүртгэлд тусгагдаагүй алга болж аудитын  хийх боломжгүй тухай УИХ дээр яригдаж байсан.

Эндээс дүгнэлт хийхэд ураны салбараа хөгжүүлж ашиг олж "элит улс”болгоно гэж "элийрэгчид”идэж уухаас хэтрэхгүй,хариуцлагагүй хянах чадваргүй, авилгад идэгдсэн байна.

Одоогоор Монголд ураны олборлолтын үед мөрдвөл зохих технологийн норм,дүрэм стандарт гараагүй, ийм эрх зүйн актууд байхгүй юм. Гадаадаас төсөл хөтөлбөрийн мөнгө аваад "шаардлагатай эрх зүйн үндэслэл суурийг бий болгох”,”Үйлдвэрлэлд ашиглагдсан усны цацраг идэвхит бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгох”, Цацрагийн (альфа,бета,гамма  болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах) зэрэг ажлуудыг хийх ёстой "Цөмийн аюулгүй байдлыг хангах санаачлага” болон  Мон-Атом ХХК, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ, Уул уурхайн яам, Цөмийн энергийн газарт сонгуулийн үр дүнгээр томилогдсон, улс төрчдийн хамсаатны  тоглоомын газар болсон. Ураны салбар нь аюултай нарийн чанд хууль дүрэм журмаар явагддаг.  Улс төрчдийн нөлөөлөл  байж болохгүй, ууж идэж тоглож болохгүй салбар юм. Гэтэл  Монголын  авилгад идэгдсэн төрийн  "уран олборлох шийдвэр нь” уран талаар "харанхуй” цөөхөн монголчуудыг  мөхөлд хүргэх аюултай юм.

5.Монгол улс Цөмийн зэвсгээс ангид статусаа зөрчиж байгаа юм биш үү?

Монгол улс НҮБ-ын  Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр ( P5 ) Цөмийн зэвсгээс ангид статусаа зөвшөөрүүлсэн байдаг.

Гэтэл эдгээр 5 гүрэн  манайд  ураны зөвшөөрөл авчихсан "шар нунтаг” олборлохоор ажиллаж байна. "Шар нунтаг” бол цөмийн зэвсэг хийдэг анхан шатны бүтээгдэхүүн учраас статусаа зөрчиж буй хэрэг биш үү?  Манайх цөмийн энергийн тухай(9.1.7;9.1.8) хуулийндаа  ( P5 ) шиг цөмийн циклийг бүхэлд нь хөгжүүлэхээр заасан нь Монгол улсад "цөмийн хаягдал булшлах” боломж олгосон  маш аюултай заалтууд юм.

 Эцэст нь хэлэхэд: "Монголын төр авилгалд идэгдсэн, ёс зүйгүй, туйлын хариуцлагагүй, хяналт тавих чадваргүй, хүний нөөцөө бэлтгээгүй байж, уран олборлохыг  иргэдийн санал оролцоогүй шийдвэрлэж байгаа нь  цөөхөн монголчуудыг  мөхөөх аюулд хүргэнэ гэдгийг хатуу санах хэрэгтэй!

Улаанбаатар хот.Цөмийн энергийн газар  2018.09.07 \09.15\       Л.Бор

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Монголын авилгалд идэгдсэн, ёс зүйгүй төр уран олборлох шийдвэр гаргах эрхтэй юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани