Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын ШАР НУНТАГ “Восточный”-д бас “Тамань”-д хүрэх үү?

Ашиглаж чадвал ач холбогдол нь үлэмж их ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд  хууль эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол ураны салбараа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын суурь туршлага. Тэд Олон улсын атомын энергийн агентлагаас  гаргадаг заавар зөвлөмжийг биелүүлэх үүрэг хүлээдэг. Тэгвэл манай улс ураны салбар дахь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хангалттай сайн ажиллаж байгаа гэж  "Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадрал хоёр жилийн өмнө ярьж байв. "Мон-Атом” бол манай улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоох, ашиглах олборлох болон гадаад дотоодын хамтарсан төслүүдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ҮҮРЭГ хүлээсэн компани. Тиймээс ч ураны талаар дуугарсан эдний байр суурийг бат ноттой түвшинд хүлээж авч болох юм. "Мон-Атом” компани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 орны гуравтай нь Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.  Чех,  Хятад, Францын компаниудтай хамтарсан төслүүдийг эхлүүлсэн.

Ураныг түүхий байдлаар буюу шар нунтгийн түвшинд ашиглах боломж ойрхон бий.Тэгвэл одоогийн нөхцөл байдалд ураны салбарын хөгжил ямархуу дүр зурагтай байгааг сонирхож үзье.

Төслүүдээс ирэх НААШТАЙ  чимээ...

Монгол, Францын хамтарсан төслөөс урагштай мэдээ дуулдаж байна. Үйлдвэрлэлийн туршилтууд явагдаж эхэлжээ. Дорноговь аймагт хэрэгжүүлж буй төслийн туршилттай холбогдуулан төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн есдүгээр сарын  25, 26-ны өдрүүдэд болсон юм байна. Эргэн санахад, 5 жилийн өмнө "Мон-Атом” компани Францын "Арева”, Японы "Мицубиши” корпорацитай  хамтарсан компани байгуулахаар хувьцаа эзэмшигчдийн гэрээ үзэглэж байв. "Арева” компани Дорноговь аймаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулахаар ажиллаж буй. Эдгээр ордууд нөөцөөрөө дэлхийн 10 том ордуудын жагсаалтад зүй ёсоор бичигддэг. Засгийн газар 2015 онд  "Арева”-гийн охин компани "Кожеговь”-д ашиглалтын лиценз олгосон байдаг. Төрийн энэ шийдвэр  ураны салбарыг урагшлуулах ач холбогдолтойг албаныхан тодотгодог. "Арева” компанийн хэрэгжүүлж буй  Зөөвч-Овоо пилот үйлдвэрлэлийн туршилт амжилттай явагдаж байгаа аж.

Манай улсын хэмжээнд ураны 11 орд бүртгэгдсэн. Тэдгээр  ордыг ашиглах чиглэлээр Орос, Хятад, Чех, Франц, Япон, Канад зэрэг улс орнуудтай ямар нэг байдлаар хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг. Зарим нь үргэлжилж буй бол  олигтой урагшлаагүй дүр зурагтай нь ч бий. Тэгвэл Чех  улстай  хамтран ажиллахаар 6 жилийн өмнө тохиролцсон тохироо ямар ахицтай байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. Монгол, Чехийн хамтарсан "Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг 2015 онд албан ёсоор байгуулсан юм. "Мон-Атом” болон Канадын "Денисон Майнс”-ын хувь нийлүүлсэн "Гурвансайхан” компанийг  "Ураниум индастри” худалдан авсан байдаг. Улмаар "Мон-Атом” компанитай шинээр хамтарсан компани байгуулж байв. Хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоосон ордын  51-ээс доошгүй хувийг төр эзэмших, хувийн хэвшил нөөцийг тогтоосон бол 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ гэсэн заалттай. Энэ зарчим "Мон-Чех Ураниум” ХХК-д мөрдөгдөх учиртай. Өнгөрсөн жилүүдэд хайгуулын үйл ажиллагаа явагдсан. Засгийн  газар 51 хувийг нь эзэмшиж буй. Чех бол ураны салбарт туршлага арвин. Тиймээс ч том уурхайг ураны салбарт нээх зорилттой хамтарсан компани байгуулжээ. Чехийн тал геологи хайгуулын зардлыг 100 хувь хариуцахаар тохирсон байдаг. Өнөөдрийн тухайд үйл ажиллагааны том ахиц бол харагдаагүй байна.


Өөр бусад улс орнуудын хамтарсан төслийн тухайд Хятадын CNNC компанитай Гурванбулагийн ордын төслийг манай тал хамтран хэрэгжүүлж байгаа. Гурванбулагийн ордыг 2004 онд Канадын "Western Prospector” компани эзэмшиж байв. Харин Хятадын төрийн өмчит  "CNNC” компани "Western Prospector”-ыг 2009 онд худалдаж авснаар, орд газар тэднийх болсон түүхтэй. 10-15 мянган тонны нөөц анх яригдаж байсан өдгөө энэ хэмжээ өссөн гэх мэдээлэл бий.  "CNNC”  компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, барилгын зураг төслийн ажлыг хэдийнэ гүйцэтгэчихсэн байх ёстой.

Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх нөөц

Манай улсын тухайд  140 мянга гаруй тонн ураны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталж, ОУАЭА дээр бүртгэсэн байдаг. Энэ бол Монгол улс дэлхийн 200 гаруй улсаас эхний 10-т бичигдэх хэмжээний нөөц. Дахин нэмэгдэх боломж бийг мэргэжилтнүүд хэлдэг. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд эргэлзсэн хандлага нийгмийн зүгээс үе үе давалгаалдаг болохыг хэлэх нь зөв байх. Ямартай ч Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт ураны салбарыг эргэлтэд оруулах, шар нунтаг олборлох тухай зорилт бий. Тэгвэл шар нунтагийн  зах зээл хаана байгаа вэ гэдэгт анхаарч харахад эргэлзээгүй гуравдагч зах зээлд хамаарах орнууд нэрлэгдэнэ. Харин тийшээ хүрэх зам нь Алс дорнодын  "Восточный” боомт, Хар тэнгисийн эрэг дээрх Тамань боомт байж болохыг үгүйсгэх аргагүй.Тавантолгойн ордоос  5279 км-т байрлах "Восточный” болон 8 мянган км-т байрлах Тамань руу Монголын нүүрс гэхээсээ ШАР НУНТАГ хүрэх магадлал илүү өндөр харагдаж буй юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn


Монголын ШАР НУНТАГ “Восточный”-д бас “Тамань”-д хүрэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани