Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна

 

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулнаОйрын өдрүүдэд та үнийн өсөлттэй нүүр тулж байна уу. Бидний өдөр тутмын хэрэглээ болдог элсэн чихэр, будааны үнэ хэдийнэ өсчихөж. Сүүлийн үед уулга алдахад хүргэж буй ам.долларын ханшийн галзуурал импортын барааны үнийн өсөлтөд ташуур болж буй нь энэ. "Ногоон”-ы ханш чангарах нь барааны үнийн өсөлтөд ногоон гэрэл асаадаг тул импортоор 100 хувь авдаг түлш шатахуунаас эхлээд цагаан будаа, элсэн чихрийн үнийг хүртэл ноён доллар хөдөлгөж дөнгөдөг. Тиймээс ам.долларын ханш буух уу гэж энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид хүртэл төв банкнаас асууж эхэллээ. Учир нь сүүлийн таван жилд ам.долларын ханш 50 хувиар өсөхөд импортын барааны үнэ төдий хувиар чангарсан. 2013 онд гурван килограмм будааг 5700 төгрөгөөр худалдаж авдаг байсан Бат өдгөө үүнд 8100 төгрөг төлөхөд хүрээд байна. Валютын ханш өрхийн хэтэвчийг ийн сэмхэн торгочихож байгаа тул ханшийн өсөлтөд Батын гэр бүл дүргүйцэхээс аргагүй.

Ер нь ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, АНУ-ын мөнгөний бодлого гээд Монголын эдийн засагт дарамт болох гадаад, дотоод хүчин зүйл мундахгүй. Энэ олон дарамтыг манай эдийн засаг сөрөх тэнхээтэй билүү. Сулбагар, өлбөгөр, эмзэг дорой хэвээр, орлогын тулхтай багана ч үгүй, энд, тэндхийн салхинд туугдсаар өдий хүрлээ. Өдгөө бидний амин зуулга болсон уул уурхайн хэдэн түүхий эдийн үнэ хямд, боловсруулалт сул. Тэгвэл өнгөрсөн сараас олны хүртээл болж, олон монгол хүний хорхойг хүргэж буй iPhone-ийн ганцхан ширхэг XS Max утасны үнэ Монголын 22 тонн түүхий нүүрстэй тэнцэж байна. Бид баялгаа ийм хямд зарж, оронд нь асар өндөр үнээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн авсаар. Сүүлийн 15 жилд Монгол улсын нийт экспортын 80-аас дээш хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн.

Үүний дийлэнх нь нам дор түвшний, нэмүү өртөг шингээгүй түүхий эд. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол улс 3.8 тэрбум ам.долларын барааг хилийн чанадаас худалдан авсан атлаа үүний тэн хагаст ч хүрэхгүй баялгийг дотооддоо үйлдвэрлэжээ. Ийм хэмжээний боловсруулсан бүтээгдэхүүний эрэлт бидний жижигхэн гэж голдог дотоодын зах зээлд байсаар байна. Сүүлийн 30 орчим жил нэг зах зээлээс хараат байх (хятад), бүхэл бүтэн улсын эдийн засгийн тулах цэг нь түүхий эд (ханш нь хамгийн тогтворгүй) байхын зовлонг бид ханатал амслаа. НҮБ-ын UNIDO буюу аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас 144 орны аж үйлдвэрийн хөгжлийг эрэмбэлжээ. Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан байна. Манай улсын нэг хүнд ногдох боловсруулах үйлдвэрийн нэмж бүтээсэн үнэ цэнэ 86-хан ам.доллараар (2005 оны үнээр) хэмжигдэж байхад Япон биднээс 80 дахин, урд хөрш 10 дахин өндөр байна.

• Зах зээл шиг "үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд төр хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь.

• Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол Улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан.

• Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол Улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий.

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн салбар үндсэндээ мөхсөн гэдэг. Олон үйлдвэр дампуурч, ажилчдаас овсгоотой нь ганзагын наймаанд явж, үлдсэн нь "лааз өшиглөх”-өд хүрсэн. Аж үйлдвэр унтармагц Монголын хөгжил мөлхсөн нь гашуун үнэн. Уг нь үе үеийн сайд дарга нар аж үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн сүржин зарлаж, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд зоодог. Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий. Дарга нар жил бүр сүржин мэдэгдэж, хэд бол хэдэн зуун хуудас хөгжлийн бодлого үйлдвэрлээд байхад яагаад Монгол улсад аж үйлдвэр хөгжихгүй байна вэ. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах нь бүхий л салбарыг "хөгжлийн манлай”-д хүргэх гэж зүтгэхийн нэр биш хэмээн мэргэжлийн хүн хэлж байна. Харин эхлээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлж, зэс хайлуулах, нүүрс шингэрүүлэх, нефть нэрэх үйлдвэр байгуулснаар үйлдвэржилт нэг шат ахих аж.

Мөн ноолуур, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийг уул уурхай лугаа хөгжүүлэх нь бидний зориод буй солонгорох эдийн засгийн үндэс болох учиртай. Ингэснээр түүхий эдийн үнэ дагаж дарцаг шиг хийсдэг Монголын эдийн засгийн өсөлт тогтворжиж, ДНБ-ий өсөлт иргэн Батын хэтэвчинд бодитоор наалдах боломж олгоно. Гэтэл өдгөө бидний түшиж тулж буй уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байгалийн болон гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай, хэврэг тул Монголын эдийн засаг ч, эдийн засгийн эд эс болсон иргэдийн орлого ч өсөж, уруудан, ганхаж савлахад хүрээд байна. Гэтэл ганцхан ширхэг Iphone утас зургаан улсын 201 компанийг орлоготой болгодог гэвэл та итгэх үү. Үүний 44 компани нь АНУ-ынх байдаг бол тайванийн 52 аж ахуйн нэгж Iphone-ийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Apple-тай түншилдэг компаниудын тоо сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн байна. Үйлдвэржилт ийм хурдтай бусад салбарыг дэмжиж, тэтгэж байна.

Аж үйлдвэрийн хөгжил 30 гаруй давуу тал дагуулдаг.Үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөж, ажлын байр нэмэгдүүлэн, иргэдийн орлогыг нэмнэ. Төлбөрийн тэнцлийн дарамт багасгана гээд аж үйлдвэр дагасан хөгжлийн гэрэл гэгээг дурдаад дуусахгүй. Гэтэл уул уурхайгаас тэрбум тэрбумаар мөнгө олсон энэ хэдэн жил бид ашигт малтмалаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж огт сурсангүй. Бид нүүрсээ ухаж, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олох тухай л мөрөөддөг ядруухан бодлоготой. Бас болоогүй ээ түүнийгээ тогтвортой ч борлуулж чадахгүй. Тиймээс улсын хөгжлийн тулах цэг болдог аж үйлдвэрийн салбарыг төр нэгдсэн бодлогоор хөгжүүлэхийн тулд зах зээлд төр оролцож, зохицуулалт хийхээс өөр гарц алга. Хэрвээ зах зээл шиг "үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь. Тиймээс энэ салбарт төрийн зохистой, тууштай бодлого хэрэгтэй байна.

БАЙР СУУРЬ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Үүнийг ярихын тулд Монгол улсын эдийн засгийн багтаамж, газар нутаг нь ямар вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Монгол улсын бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Өнөөдөр Монгол улсад бүсчилсэн хөгжлийн бодлого гэж огт байхгүй. Угаасаа ч байдаггүй. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх тухай хөндөж байна. Үүнийг ярихын тулд хоёр хөршөө харах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж ухаарсан зүйл ч байхгүй. Аж үйлдвэрийн бодлого, хэрэгжилт мөн байхгүй байна. Монгол улс эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг хийх гэж байгаа бол энэ бүхнийг өөрөөр харах ёстой байх.

Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг:

-Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон зохицуулагч байгууллагууд эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэхээр "олборлох салбарыг үл хэрэгсэж, орхигдуулна” гэж ойлгож болохгүй. Монгол улсын эдийн засагт уул уурхай, олборлох салбар даацтай хувь нэмэр оруулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын зонхилох хувь хэмжээ ойрын ирээдүйд тус салбарт төвлөрөх хандлагатай байгаа.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

-Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүд батлаад байна. Эдгээр бодлогын үндсэн санаа нь ажлын байр нэмэх, ядуурлыг бууруулах, үүний тулд олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх явдал юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинээр тодорхойлж, хуульчлахаар ажиллаж байна. Хувийн хэвшилтэй ойлголцсоноор уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хэрэв дэд бүтцээ шийдэж чадахгүй бол орон нутагт аж үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж яриад ч нэмэргүй.

Г.Байгал\
Засгийн газрын мэдээ
 
Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани