Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрсдэлээс хамгаалах алтны үндэсний бодлого

Эрсдэлээс хамгаалах алтны үндэсний бодлогоЭдийн засаг эгшин зуур хөмөрсөн 2012 он. Түүхий эдийн үнийн өсөлт хөөс болж, түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид ч үүл лугаа сарнин алга болсон. 10 мянган ам.доллар шүргэж байсан тонн зэсийн ханш 7000-аас доошилж, ДНБ-ий өсөлтөөрөө тив, дэлхийн титэм болж байсан Монголын эдийн засаг хүндрэв. Бараг таван тэрбум ам.долларт дөхөж байсан Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд хоёр, 2014 онд бараг зургаа дахин багасчээ. Ийнхүү валютын урсгал татрахын хэрээр "ногоон”-ы ханш тэнгэрт хадаж, 1300 төгрөгөөс хэтэрдэггүй байсан ам.долларын ханш 1900 төгрөг болтлоо "галзуурч”, доллараар цалгиж явсан Монгол валютаар цангаж эхэлсэн. 

 

Эдийн засаг эгшин зуур хөмөрсөн 2012 он. Түүхий эдийн үнийн өсөлт хөөс болж, түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид ч үүл лугаа сарнин алга болсон. 10 мянган ам.доллар шүргэж байсан тонн зэсийн ханш 7000-аас доошилж, ДНБ-ий өсөлтөөрөө тив, дэлхийн титэм болж байсан Монголын эдийн засаг хүндрэв. Бараг таван тэрбум ам.долларт дөхөж байсан Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд хоёр, 2014 онд бараг зургаа дахин багасчээ. Ийнхүү валютын урсгал татрахын хэрээр "ногоон”-ы ханш тэнгэрт хадаж, 1300 төгрөгөөс хэтэрдэггүй байсан ам.долларын ханш 1900 төгрөг болтлоо "галзуурч”, доллараар цалгиж явсан Монгол валютаар цангаж эхэлсэн.

Монголын эдийн засаг оргилоос ёроол руу хурдтай унаж байсан энэ үед америк мөнгийг олж ирэх, урьж залах арга замыг тухайн үеийн бодлого тодорхойлогчид эрж эхэлсэн. Эцэст нь, эх орны алтаар эрдэнэсийн сангаа арвижуулснаар гадаад валютын албан нөөцөө өсгөж, эдийн засгийн тэнцвэрийг хангана хэмээн үзэв. Тиймээс 2012 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон юм. Үүнээс өмнө буюу 2006 онд алтны татварыг өсгөснөөр иргэд, уул уурхайн компаниуд өндөр татвараас зугтан олборлосон алтаа төв банкинд худалдалгүй, шууд хил давуулах нь их байв. Ялангуяа, хойд, өмнөд хөрш алтны татвараа бууруулчихаад байсан тул татварын таатай орчныг чиглэв. Тиймээс эх орондоо алтаа авдарлаж үлдэхийн тулд тус металлын роялтийг 2.5 буюу БНХАУ-ынхтай ойролцоо, ОХУ-ынхаас 1.5 хувиар доогуур тогтоожээ. Ингэснээр алтны татвараар Монгол улс хоёр хөрштэй өрсөлдөхөөр болсон юм.

УНАЛТЫГ СААРУУЛАВ

Ийнхүү алтны татварт шинэчлэлийн салхи үлээснээр шар металлын арилжаа ч танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдлөө. Иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа аз сорьж, хууль бусаар хил давуулах нь багасаж, 2.5 хувийн татвар төлөөд төв банкинд тушаадаг болов. Алтны татварын хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оны эцэс гэхэд алт тушаалт хоёр дахин нэмэгдэж, зургаан тоннд хүрчээ. Өдгөө Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй өссөөр, 2017 онд 20 тоннд хүрээд байна. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн юм. Ингэснээр манай улс алтнаас сүүлийн зургаан жилд нийт 2.74 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Өнгөрсөн жил л гэхэд алтны экспорт төв банкны нөөцийг 787.8 сая ам.доллараар зузаатгажээ. Хэрэв татварыг нь хөнгөлөөгүй бол өдгөө 2500 төгрөг давчихлаа хэмээн бидний уулга алдаж буй ам.долларын ханш аль 2013, 2014 онд энэ түвшинд хүрэх байсан гэж эдийн засагчид хэлдэг. Харин алтны салбарынхныг аргадсанаар Монголбанк валютын нөөцөө өсгөж, дур зоргоороо чангарч байсан "ногоон”-ы ханшид улаан гэрэл асаасан юм.

 

СҮҮДРИЙН АРИЛЖААГ СӨХӨВ

Алтны татварын шинэчлэл зөвхөн валютын захад нөлөөлөөд зогсохгүй шар металл дагасан сүүдрийн арилжааг сөхсөн. Алтны өндөр татвараас зугтсан олборлогчид олборлосон түүхий эдээ хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах зэргээр татвараас бултаж, далд зах зээл ид цэцэглээд байсныг цэгцлэв. Энэ бол алтны татварын хууль дагасан эерэг нөлөө. Ийн татварыг бууруулснаар шар металлаас төсвийг чиглэх орлого буурсан нь үнэн. Татвар бууруулахаас өмнө алтны салбараас 120 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрдөг байсан бол 2013 оноос шууд буурч эхэлсэн юм. 2017 онд 49 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн үзүүлэлт байна. Гэхдээ энэ хэмжээний татварын мөнгийг Монгол улсын макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалж, улсыг өрийн хямрал, өрхийг мөнгөний хүндрэлээс аварсан алтны орлоготой харьцуулж болох уу.

Монголын төр татварын орлогоо 50 тэрбум төгрөгөөр бууруулж, оронд нь 700 сая ам.доллараар гадаад валютын албан нөөцөө зузаатгаж байна. Энэ онд ч үүнээс дутахгүй орлого Монголын макро эдийн засгийн дархлааг тэтгэнэ. Энэ хэрээр "ногоон”-ы ханш томоотой болно. Тэр хэрээр ам.доллараар авдаг шатахуун түлшнээс эхлээд өргөн хэрэглээний бараа таваар, аяга кофены үнэ хүртэл тогтворжих юм. Эргэн сануулахад, алтанд хатуурхсныхаа горыг бид хангалттай амсаж байлаа. 2005 онд алтны роялтийг 68 хувь болгох хууль баталснаар төв банкинд тушаах алтны хэмжээ шалдаа хүртлээ буурсан. 2005 онд 12.5 тоннд хүрч байсан төв банкны алтны нөөц 2010 он гэхэд 2.1 тонн болтлоо багасаж, төв банкны алтны авдар хоосрон, шар металлын далд зах зээл хүрээгээ тэлсэн билээ. 

• Алтны татварын шинэчлэл зөвхөн валютын захад нөлөөлөөд зогсохгүй шар металл дагасан сүүдрийн арилжааг сөхсөн.

• Эх орондоо алтаа авдарлаж үлдэхийн тулд алтны роялтийг 2.5 буюу БНХАУ-ынхтай ойролцоо, ОХУ-ынхаас 1.5 хувиар доогуур тогтоож байжээ. Ингэснээр алтны татвараар Монгол Улс хоёр хөрштэй өрсөлдөхөөр болсон юм.

• 2005 онд алтны роялтийг 68 хувь болгосноор төв банкинд тушаах алтны хэмжээ буурсан.

САНХҮҮГИЙН БАГАНА-АЛТ

Дэлхийн улс орнууд ханшийн уналт, санхүүгийн савалгаанаас хамгаалахаар алтаа авдарлаж байна. Ялангуяа, ам.доллараар их хэмжээний зээл авсан, Монгол шиг хөгжиж буй орнууд валютын ханшийн шуургыг давж, эдийн засгийн эрсдэлээс хоргодохын тулд алтны нөөцөө өсгөсөөр. Төв банкных нь алтны нөөц бараг 2000 тоннтой тэнцдэг хойд хөршөөс эхлээд сүүлийн 40 жил шар металлаас зай барьсан Египет, цаашлаад Индонез, Тайланд, Филиппин зэрэг улс алтны арилжаанд эргэн оролцож эхэллээ. Дэлхий ийнхүү алт руу хошуурч байхад Монгол улс эдийн засгийн хүндрэлийн үед амь тариа болдог алтны бодлогоо цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдээгүй л байна. Монголын эдийн засгийн ханшийн хямрал, өрийн хүндрэлээс аварсан алтны татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусгавар болно.

Төв банк хугацаа нь дуусах гэж буй татварын хуулийн үйлчлэх хугацааг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байна. Уг саналаа ч холбогдох албаныханд танилцуулжээ. Энэ хуулийн хэрэгжих хугацааг сунгах, эсэхийг ирэх өдрүүдэд УИХ-аар шийдэх гэж буй. Өнгөрсөн оноос эхлэн татварын үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог гадаадын санхүүжилт орж ирснээр валютын албан нөөц нэмэгдэж, сүүлийн нэг сарыг эс тооцвол ам.долларын ханш харьцангуй томоотой байгаа. Гэхдээ бидний хүүдэгнэж буй хүний мөнгө хугацаатай бас хэмжээтэй. Таваарын зах зээлд өсөлт, уналт ээлжилдэг жамтай. Тиймээс нэг л өдөр үнийн уналт зах зээлийг нөмөрч, хэмжээ хязгаартай гадаадын мөнгөний хугацаа ч дуусна. Монголыг чиглэх орлогын урсгал тасалдаж, аргаа барахын цагт алт л эдийн засгийн аминд ордгийг өнгөрсөн 30 орчим жилийн түүх бэлээхэн батална. 


https://news.caak.mn/view/8279210/
Эрсдэлээс хамгаалах алтны үндэсний бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани