Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Санчир: Байгалийн баялагт суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сантай болъё

 Д.Санчир: Байгалийн баялагт суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сантай болъё

"Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Австрийн Венийн их сургуулийн философийн магистрант, философийн магистр     Д.Санчирыг урилаа.

 

ДУНДАЖ ДАВХАРГА БҮРДҮҮЛЭХ  СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Хөгжсөн улс орнуудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого нь нэгэн цул болж хамт явдаг.
Барууны өндөр хөгжилтэй орнуудын улс төрийн түүх нь социал демократ улс төрийн бодлого  төдийгүй өнөөгийн хөгжингүй орны статуст авчирсан байгаа юм. Социал демократ үзлийн гол  зарчим нь нийгмийн баялаг, эдийн засгийн үр ашиг, улс төрийн эрх чөлөөг иргэн бүрт хүргэхийг зорьдог.

Ингэснээр нийгмийн гадна нэг ч хүнийг үлдээхгүй гэсэн үг.  Тухайлбал, евро­пийн орнууд залуу, дунд, ахмад үедээ  хүрч ажиллаж чадаж байна. Залуучуудад боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлж, дунд үеийнхэнд  амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй ажлын байр бий бол­гоно. Харин ахмад үед тэтгэвэр тэтгэмжээр нийгмийн бүх давхаргад хүрсэн  бодлогыг хэрэгжүүлдэг.

Социал демократ үзлийн гол баримтлал нь нэн түрүүнд хүний үндсэн суурь хэрэгцээг хангах юм.

Хүн хувцас, хоол, орон гэртээ санаа зовохгүй болж суурь хэрэгцээгээ хангасны дараа бусад зүйлд төвлөрч чадна. Нийгэм ч мөн адил наад захын дэд бүтэц болох зам, барилга, ногоон байгууламж, эрчим хүчээр хангагдаж  байж улс орон тогтвортой хөгжинө.

Монгол Улсын хувьд иргэдийнхээ суурь хэрэгцээг хангаагүй мөн дэд бүтцээ хөгжүүлж чадаагүйгээс нийгэмд үүнийг дагасан замын түгжрэл, утаа, ядуурал, замбараагүй хот төлөвлөлт гэсэн асуудал үүссэн. Наад зах нь цахилгаан дулаан, ногоон байгууламжаа шийдэж байж тоос, шороо утаа униараасаа сална. Энэ бүгдийг зөв гольдролд нь оруулахын тулд улс төрийн бодлогоо хөгжлийн бодлоготойгоо холбох хэрэгтэй.

Тухайлбал, Европт  цэвэрлэгч эсвэл үйлчлэгч хийсэн ч амьдралдаа санаа зовохгүйгээр тайван амьдарч чадна. Нийгэм нь хангалуун дундаж давхаргаас бүрдсэн. Ядуурлаас иргэдээ бүрэн гаргаж чадсан. Гэтэл Монголд үйлчлэгч, цэвэрлэгч хийгээд амьдрах бараг боломжгүй. Дээр нь дорд үзэх хандлагатай. Хүн бүрт хангалуун амьдрах боломжийг олгож, нийгмийн сайн сайхныг бүх хүнд хүртээж чаддаг улс төрийн үзэл баримтлалыг социал демократ үзэл гэж байгаа юм.

Монголд эрх барьж буй улс төрийн гол хүчнүүдийн хувьд АН өөрийгөө либериал харин МАН, МАХН социал демократ үзэл баримтлалтай гэдэг. АН төр барьсан жилүүдэд Монголын амин сүнс болсон чухал үйлдвэр, объектууд хувьчлагдсан. Бүхнийг хувьд гаргачихвал улс орон хөгжинө гэсэн дэлхийд байхгүй бодлого явж ирсэн нь том алдаа болсон.

Барууны орнуудад улс төрийн бодлого нь бодитойгоор иргэдийн амьдралд нөлөөлж өөрчилж байхад манайд улс төрийн бодлогыг хийсвэр зүйл мэтээр ойлгосоор өдий хүрлээ.  

МАН өөрсдийгөө социал демократ үзэл баримт­лалтай хэмээдэг ч үнэндээ хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг дэмжсэн бодлого л явуулдаг. Социал демократуудын амин сүнс болсон дундаж давхаргыг бий болгох, нийтийн сайн сайхны төлөө ажиллахын төлөө юу ч хийгээгүй.

Монголд улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогууд хоорондоо уялддаггүй. Тиймээс социал демократ үзэл баримтлалтай гэсэн мөртлөө либериал эдийн засгийн бодлого явуулж байна. Мөн нийгмийн халамжийн бодлогыг зүгээр сонгуулийн шоу болгоод л өнгөрч байгаа нь харамсалтай.

Бидний үлгэр жишээ болгон авч үздэг скандинавийн орнуудыг голчлон социал демократ үзэлтэй намууд хөгжүүлж байна. Эдгээр оронд Монголд хавтгайрчихаад байгаа халамжийн бодлого нэртэй аманд ч үгүй, хамарт ч үгүй хоосон мөнгө тараалтыг биш жинхэнэ халамжийн бодлогыг төрийн оролцоотой ухаалаг зохицуулалттайгаар хийж байна.

Монголд нийгмийн халамжийн бодлого байхгүй. Хүүхдийн мөнгө бол сонгуульд зориулсан амлалт болохоос нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэмжээний  бодлого биш. Дэлхийн бусад орны халамжийн бодлого нь хүүхэд багачууд, залуу үе, ахмад үе, хөдөлмөрчдөд  чиглэсэн, тэдний нийгмийн асуудлыг бүрэн шийдэж чадахуйц хэмжээний байдаг.

Ард түмэндээ чиглэсэн нийгмийн бодлогуудаа хэрэгжүүлэх замаар эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг хэрэгтэй байгаа хүмүүст нь хүргэж ажиллах нь хамгаас чухал. Товчоор хэлбэл, иргэдийн  амьдралыг төр нь батлан даах ёстой.

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ СЭХЭЭТНҮҮД НЬ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН  ЗОЛИОС БОЛСОН

БЛИЦ:

Овог нэр: Даваасүрэн Санчир
Төгссөн сургууль 2009 онд МУИС-ийн философийн анги
2011 онд Жонон дээд сургууль Ухаан судлал магистр
2015 оноос Венийн их сургуульд философийн магистраар суралцаж байна.

Ажилласан байдал:

2009-2014 онд: Монгол Ухаан судлалын хүрээлэн судлаач
2009-2013 онд: Жонон дээд сургуульд багш
2012-2013 онд: USI дээд сургуульд багш
Хэлний мэдлэг: Герман, Англи

-Монголын нийгмийг өнөөдөр 10/90 гэж томьёолж болохоор. Хүн амын 10 хувь буюу 200-300 мянга нь чинээлэг дээд үлдсэн 2.7 сая нь дөнгөн данган амьдралаа болгож буй доод давхарга болчихоод байна. Сүүлийн 30 жилд дундаж давхарга буюу улс орны гол хөдөлмөрлөх хэсэг нь доод давхаргадаа ууссан.

Улаанбаатарт өндөр барилгууд, үнэтэй кофе шопууд бий болж байгаа нь сайшаалтай боловч эдгээр нь хүн амын 10 хувьд л зориулагдсан байгаа нь харамсалтай.

Хүн амын 90 хувь нь үнэтэй хоол идэж, хүссэн үедээ кофе шоп орж чадахгүй. Нэг удаа үйлчлүүлэхэд л бараг сарын цалингаа зарцуулах учраас хэрэглээ болгож чадахгүй байна. Бидний тансаг гэж үзээд байгаа зүйлс бусад оронд бол наад захын  л хэрэглээ юм. Ерөөсөө сүүлийн 30 жилийн Монголын улс төрийн бодлого 10 хувь гээд байгаа цөөнхдөө чиглэснээс биш 90 хувиа таг мартсан.

Нийгмийн хамаг сайн сайхныг 10 хувь нь хүртэж, 90 хувь нь  бүх хэцүү бэрхийг нуруун дээрээ авч ирлээ. Багш, эмч нар нийгмийн дундаж давхарга байх ёстой атал цалин, нийгмийн хангамжийг нь харахаар  шууд л доод давхаргад орж байна. Эмгэнэлтэй нь дээд боловсролтой сэхээтнүүд нь ажилгүйдэл, ядуурлын  золиос болсон.

Монголд дэлхийн хаана ч байхгүй эцэг өвгөдөөс өвлөн ирсэн хэмжээлшгүй их баялаг байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн голд байгаа монголчууд бид баялгаа ухаалгаар эргэлтэд оруулж, зөв ашиглаж чадвал асар их боломж байна.

Бид баялгаа зараад идээд суугаад байж болохгүй. Олсон мөнгөө, хуримтлалаа монгол хүнээ боловсруулж, мэдлэгжүүлэх ажилд зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, Монголдоо их, дээд сургууль төгссөн хүн тухайн мэргэжлээрээ гадаадын ямар ч компанид гологдохооргүй болтлоо мэдлэгжиж, чадваржиж байж сая Монголын боловсролын тогтолцоо дэлхийтэй хөл нийлүүлнэ.

Өндөр хөг­жил­тэй орнууд иргэдээ хариуцлагатай, ёс сурта­хуун­тай, чадварлаг бие хүн болгон төлөвшүүлж чадаж байгаа нь иргэн хүн, нийгэм хоёрын хоорондын харилцааг маш үр дүнтэй болгож байна.

Үүний тулд иргэн бүрт ЕБ болон дээд боловсролыг чанартай, хүртээмжтэйгээр олгож иргэнээ чадвар­жуулж, нийгмээ хөгжүү­лэх хэрэгтэй. 

Тавантолгой, Оюу­толгой­той монгол хүнээ харьцуулж бодож үзье. Дэлхийн зах зээл дээр нүүрс 240 ам.доллар байхад манайх 10 дахин бага  үнээр борлуулж байна. Үүнтэй адил монгол хүнээ боловсруулж хөгжүү­лэхгүйгээр гадагш нь гаргаж байна.  Боловсорч, хөгжөөгүй хүмүүс гадаадад очоод аяга угаахаас өөр яах юм.

Бид байгаа баялгаа хямд зарна бас иргэдээ гадагш нь хямд экспортолж байна.  200 мянган монгол хүн гадаадад хамгийн хямдаар цаг хугацаа, хөдөлмөрөө ашиглуулж байна.

Уг нь гурван сая иргэнээ гадагш нь дүрвүүлэлгүйгээр цалин хөлсийг нь хангалуун өгөөд улс орноо бүтээн босгох хэрэгтэй юм. Иргэдээ эх оронд нь тогтоож амьдруулж чадахгүй байгаа Монголын төр эмгэнэлтэй. Монгол орныг зөвхөн монгол хүн л хөгжүүлнэ гэдгийг мартаж болохгүй.

БАЙГАЛИЙН БАЯЛАГТ СУУРИЛСАН ҮНДЭСТНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БОЛНО

-Монголд юу байна вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Бидэнд асар их байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг мөн энэ эх орныг авч явах саруул ухаантай иргэд  байна. Эхлээд өөрт байгаа зүйлсээ хөгжүүлж, үүний дараагаар хөгжлийн бусад боломжийг хайх нь зөв. Үнэндээ Монголын 60 сая малын үр ашиг Европын зургаан саятай л дүйцэж байна.

Австралид фермерийн эзэн малаа нисдэг тэргээр хариулж байхад манайхан малынхаа араас явсаар байгаад л залуу насаа үрнэ.

Уламжлалаа алдалгүй хадгалах нь зөв. Гэхдээ хүн төрөлхтний түүх тэр чигтээ хөгжлийн түүх байсан гэдгийг санаж, зарим тогтсон зүйлээ өөрчлөхөөс өөр аргагүй. Глобалчлалд  бэлэн байж үндэстний онцлогоо, хүн төрөлхтний ирээдүйтэй холбосон хөгжлийн бодлого боловсруулах нь туйлын чухал. Монгол малын үр шимийг өсгөж байж л бид дэлхийд өрсөлдөх хэмжээнд очно.

Монголыг аж үйлдвэр­жүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн төвүүдээ босгочихоод шинжлэх ухааны паркуудыг байгуулах хэрэгтэй. Монгол Улс геополитик газарзүйн ашигтай байрлалд, томоохон эдийн засгуудын голд оршдог учраас боломж бол их бий. Аз сайтар бэлтгэгдсэн хүнд ирдэг гэдэг шиг бид боломжуудаа ашиглаж чадахгүй бол тэр аз тойроод л явна.

Шинжлэх ухааны парк байгуулахад мөнгө хэрэгтэй. Харин тэр мөнгөө байгалийн баялгаа эргэлтэд оруулж ухаалгаар зарцуулах зэргээр  байгаа зүйлээсээ л эхлээд босгох хэрэгтэй. 

Үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн зөв үзэл баримтлал, нэгдсэн зорилго байхад хэрэгжүүлж чадна. Одоо бол боломжуудыг нийгмийн цөөнх хэсэг өөр дээрээ авчихаад байна.

10 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсрууллаа гэхэд эхний гурван жил хөдөө аж ахуйн парк, дараагийн 3-4 жилд аж үйлдвэр, үргэлжлүүлээд шинжлэх ухааны парк байгуулж болно. 

Норвеги улс анх 1990 онд газрын тосны орлогоороо хөрөнгө оруулалтын сан байгуулсан ба өнөөдөр дэлхийн хамгийн том үндэстний хөрөнгө оруулалтын сан болон хөгжсөн байна. Хөрөнгө оруулалтын сан нэг  триллион ам.долларын хөрөнгөтэй. Нэг Норвеги хүнд 200 мянган ам.долларын хөрөнгө ногдож байгаа нь гайхамшигтай юм.

Үүн шиг Монголчууд бид байгалийн баялагтаа суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сан байгуулж яагаад болохгүй гэж. Хэрэв хөрөнгө оруулалтын сангаа байгуулж чадвал монгол хүн бүр ашиг хүртэж жинхэнэ хангалуун дундаж давхаргаас бүрдсэн эрүүл нийгмийг бүтээж чадна. Иргэнд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого нь бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлдэггүй.

Харин ч нийгэм дэх иргэн бүрийн амьдралд бодит нөлөө үзүүлж, тусалж чаддаг. Монгол орныг босгосон ахмад үе, авч явж буй дунд үе, ирээдүйд бүтээн босгох залуу үеэ нийгмийн халамжийн зөв бодлогоор төр нь дэмжиж, хамгаалах ёстой. 

Европын орнуудад боловсрол үнэгүй, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, ажилгүй хүнд ажилгүйдлын тэтгэмж, хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгодог. Тэглээ гээд иргэд нь бэлэнчлээд зүгээр мөнгө аваад суухыг хүсдэггүй. Харин ч өөрт байгаа боломжуудаа бүрэн ашиглаж чадварлаг иргэн хүн болон төлөвшиж байна.

Аль ч улс оронд хүн амын 10 хувь нь сайн сайхан амьдарч чаддаг.  Харин улс төрийн бодлогын зорилго нь нийт хүн ардаа сайн сайхан амьдруулахад  оршдог юм. Монгол хүн бүр нийгмийн баялгаас тэнцүү хүртэж чаддаг. Монгол хүн Монголдоо сайхан амьдарч чаддаг нийгмийг бүтээж чадах гарц бол социал демократ улс төрийн бодлого юм.

 

 

 

 


 

 

Д.Санчир: Байгалийн баялагт суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сантай болъё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани