Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”

 
Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”Европт нүүрсний үнэ тасралтгүй өссөөр нэг тонн нь 100 долларт хүрлээ. Энэ нь уурхайчдад гэхээсээ илүүтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд ашигтай тусч байна. Нарны болон салхин цахилгаан станц ажиллуулдаг эсвэл цахилгаан станцуудад зориулан хийн турбин үйлдвэрлэж, нийлүүлдэг компаниудын хувьд орлого нь илт өсөх төлөвтэй байгаа юм. Учир нь, сүүлийн 5 жилийн хугацаанд нүүрсний үнэ хамгийн өндөр түвшинд хүрлээ шүү дээ. 
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг компаниудын захирлуудын хувьд, нүүрсний үнийн өсөлт нь эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих шилжилтийг улам хурдасгана гэж үзэж байна. Эрчим хүчний зардал өссөнөөр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үр ашгийн тухай асуудал улс орон, үйлдвэрүүдийн удирдагчдын өмнө гарч ирнэ. "Энэ бол бодит боломж. Яг үнэндээ бол үнэ ч бас тийм чухал биш, хамгийн гол нь трэнд буюу чиг хандлага л чухал. Үнэ өсөх үед эрчим хүчний зардлаа хэрхэх вэ хэмээн хүмүүс бодож эхэлдэг” гэж "Турбоден Эс-пи-эй” компанийн Гүйцэтгэх захирал Паоло Бертуци ярьж байна. 
Хятад улсад төрөл бүрийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн эрэлт дээд хэмжээнд хүртэл өссөнөөс үүдэн нүүрсний үнэ өссөөр байна. Үүнээс шалтгаалан Европт нийлүүлэх нүүрсний хэмжээ буурч, Их Британиас эхлээд Итали хүртэлх орнуудад нэг квт цахилгаан эрчим хүчний өртөг өслөө.
 
 
Үүний сацуу Европын орнуудын засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх үүднээс хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах үйл ажиллагааг хэдийнэ явуулж эхэлжээ. Энэ шалтгаанаар орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирлээ. Тухайлбал, нүүрсээр ажилладаг станцуудын оронд нар, салхины хүчээр ажилладаг цахилгаан станцуудыг илүүд үзэх болжээ.
"Нүүрс болон цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаа нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд илүү сонирхол татахуйц салбар болгож байна. Энэ нь ашигт малтмалд хөрөнгө оруулсан хэн боловч хохирч үлдэнэ шүү гэсэн дохио юм” гэж Ибердрола Эс-эй компанийн захирал Игнасио Галан ярилаа.
Эрчим хүчний ердийн эх үүсвэрүүдийн үнэ өсч буй явдалд улстөрчид ч мөн адил анхаарлаа хандуулах болжээ. Цахилгаан эрчим хүчнийхээ 1/3-ийг нүүрснээс гаргаж авдаг Украинд гэхэд засгийн газар нь өөр боломжуудыг хайж эхэлсэн байна. Тухайлбал, цөмийн эрчим ба байгалийн хийг Киевийн эрх баригчид сонирхох болжээ. Украин улс хэрэгцээт нүүрснийхээ нэлээд хэсгийг импортоор авч буйн учир нь Оросын түрэмгийллийн улмаас Украины ихэнх уурхай хаагдсантай холбоотой юм. "Нүүрсний өртөг нь биднийг өөр салбарт хөрөнгө оруулахад хүргэж байна” гэж Украины Ерөнхий сайдын зөвлөх Дан Билак хэллээ.  
Нүүрсний үнэ өссөнөөр компаниуд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг шинээр барих хүсэлгүй болж байна. "Баруун Европт нүүрсээр ажилладаг ганц ч цахилгаан станц шинээр баригдаагүй, АНУ-д ч мөн адил. Сэргээгдэх эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний зах зээлд илүү хэсгийг нь эзлэх болно” гэдэгт Голдман Сакс группын Дэлхийн ашигт малтмалын хэлтсийн дарга Гонзало Гарсия итгэлтэй байна. Үнэ нь өссөн ч гэсэн уул уурхайн салбарт "нүүрсний бүүм” болсонгүй. Англо Американ, BHP Billiton компаниуд шинээр уурхай нээхэд мөнгө зарцуулахгүй гэсэн бол Рио Тинто уурхайнуудаа заржээ.
Нефть олборлох компаниуд ч гэсэн мөн адил нүүрсний үнээс ашиг олохыг хүлээж байна. Учир нь, тэдгээр компаниудын нийлүүлж буй байгалийн хий нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрстэй өрсөлдөхүйц түүхий эд болж байгаа юм.
 "Нүүрсний үнэ өссөн нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд маш сайн мэдээ бөгөөд нүүрсхүчлийн хий ялгаруулахтай тэмцэхэд нөлөөлнө” гэж Францын газрын тос олборлогч "Тотал” компанийн Хий, цахилгаан эрчим хүчний салбарын захирал Филипп Саке ярьж байна.
Илүүдэл дулааныг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг турбинуудыг үйлдвэрлэгч "Турбоден” компани энэ тал дээр туслахад бэлэн байна. Тус компани Марокко улс дахь Хайдельберг цемент компанийн үйлдвэрийн 2 мегаваттын блокийг барьсан юм. 2010 оноос хойш тус улсад хаягдал хийн энергийг ашиглан эрчим хүчний турбинуудыг эргүүлж байгаа ажээ. Уг төслийн хүрээнд 4 жилийн өмнөөс нар-дулааны станцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. 
 
 
"Хэрвээ уламжлалт түлшний үнэ өсч байгааа бол, хэрвээ та эрчим хүчний үр ашгийг чухалчилж байгаа  дээрх төслүүдийн өртгөө нөхөх хугацаа нь богиносч, илүү анхаарал татахуйц ирээдүйтэй төслүүд болж хувирна” гэж Турбоден Эс-пи-эй компанийн Гүйцэтгэх захирал Паоло Бертуци үзэж байна. Тэрбээр Ойрхи Дорнод, Африк болон Орост турбины борлуулалт өснө гэдгийг таамаглаж байгаа ажээ.
 
Орчуулсан Б.Адъяахүү
 
https://inosmi.ru/economic/20181005/243393161.html

Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани