Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ

ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ"Сентеррагоулд Монголия” компанийн мэдэлд байсан "Бороо Гоулд” уурхай болон баяжуулах үйлдвэр, "Гацуурт” алтны төслүүд  Австралид төвтэй OZD CAPITAL компанийн мэдэлд шилжсэн тухай мэдээллийг манай сайт анхлан мэдээлсэн. 35 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 90 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ХЭЛЦЭЛ-ийг компаниуд хооронд эцэслэн, тохирсны цаана "Гацуурт" гэх стратегийн ордын асуудал зайлшгүй яригдах ёстой. Тиймээс уг төслийн эрхийг атгах болсон OZD ASIA компанийн монгол талын удирдлага хэн болох, ер нь цаад угшил нь хаанах байж болох талаар бид хөндөн нийтэлсэн билээ. Түүнчлэн OZD ASIA болон толгой компани OZD CAPITAL гэж чухам ямар компани болох тухай, худалдах, худалдан авах үйл явц чухам хэрхэн өрнөсөн талаар, дээрх компанийн ард чухам хэн байгаа вэ гэдгийг манай сурвалжлах баг цувралаар бэлтгэн хүргэж байна.


НЭГ: 130 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН "ГАЦУУРТ"-ЫН ОРД 90 ТЭРБУМААР...

Канад Улсын Торонто хотод төвтэй "Сентерра Гоулд" компани Америкийн алт олборлогч тэргүүлэх компанид тооцогддог. 21 жилийн өмнө Монголд орж ирж, хайгуул эхлүүлж байсан тус компани 2003 оноос Бороогийн ордоос олборлолт хийж эхэлсэн түүхтэй. 2017 он хүртэлх хугацаанд улсын төсөвт 341 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэж компанийн зүгээс мэдэгддэг.

Нэг зүйл анхаарал татаж буй нь "Сентерра гоулд” компани өөрийн мэдлийн төслүүдээ худалдах үйл ажиллагааг 2017 оноос эхлүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхээр Дорнод аймаг дахь "Алтан цагаан овоо” орд төслөө "Steppe gold” компанид 21.78 сая ам.доллараар худалдсан байдаг. "Steppe gold” компани алт, мөнгөний ордын төслийг эзэмших болсныхоо дараа Торонтогийн хөрөнгийн биржид IPO гаргаж, анхдагч зах зээлийн арилжаагаар 25 сая канад доллар татан төвлөрүүлж байсан. Энэ оны тавдугаар сарын 22-нд Торонтогийн хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж, хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээд буй юм.

"Сентерра Гоулд” компани Монгол дахь төслүүдээ орхисон шийдвэрийнхээ талаар "Бизнесийнх нь ирээдүйд тустай зүйл боллоо" гэсэн байр суурийг гүйцэтгэх захирал Скотт Перри илэрхийлээд буй. Өнгөрсөн олон жилүүдэд "Гацуурт" төслийг хөдөлгөхийн тулд улстөрчидтэй, нийгмийн хөдөлгөөнүүдтэй ойлголцох гэж түмэн арга хэрэглэсэн "Сентерра Гоулд” ийм хандлага гаргаж буй нь анхаарал татаж байгаа. Зөвхөн "Гацуурт" төслийн хайгуулын ажилд 130-аад тэрбум төгрөг зарцуулсан тус компани 90 орчим тэрбумаар эзэмшлийн төслөө зарсан нь улам эргэлзээ төрүүлмээр.



ХОЁР. "СЕНТЕРРА ГОУЛД"-ЫН МОНГОЛ ДАХЬ БИЗНЕСИЙГ АВСАН

"OZD CAPITAL" ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ?

Тэгвэл дээрх төслүүдийг 35 сая ам.доллар буюу 90 орчим тэрбум төгрөгөөр худалдан авсан компани нь Сингапурт төвтэй OZD ASIA компани. "Сентерра Гоулд"-аас "Гацуурт" төслийг худалдахаар зарлахад гурван компани санал өгсний нэг нь төдийлөн олонд танил биш компани байсан нь OZD ASIA компани юм.

"Сентерра Гоулд"-ын албан мэдээнд дурьдсан OZD ASIA компанийн талаар Сингапурын бизнесийн зөвлөлд бүртгэгдсэн мэдээллээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга. Харин Австралийн Брисбан хотод төвтэй OZD Capital гэх толгой компани 2015 онд цахим хуудсаа нээжээ.  Гэхдээ дээрх цахим хуудаст байх дөрөвхөн мөр мэдээлэлд  хувьцаа эзэмшигчдэдээ үр өгөөжөө өгөх зорилготой уул уурхайн болон төмөрлөгийн төслүүдэд хөрөнгө оруулдаг, үйл ажиллагааг нь дэмждэг гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Австралийн бизнесийн зөвлөлд дурьдсан мэдээллээр 2016 оны дөрөвдүгээр сард бүртгэгджээ.

Сонирхож үзэхэд, Сингапурт бүртгэлтэй хаяг нь Мадейра буюу амралтын төв, тансаг зэрэглэлийн орон сууц, албан өрөө байрладаг гурван тусдаа байгууламж бүхий цогцолбор юм.

Букит Баток 31 дүгээр гудамж, Мадейра цогцолборын 50 буюу 659442 нь 28 давхар бүхий цогцолбор бөгөөд эхний давхруудад төрийн захиргааны байгууллагууд, дээд давхарт тансаг зэрэглэлийн хувийн өрөөнүүд байдаг ажээ. Ихэвчлэн 1.7-2.8 сая сингапур доллароор худалдаалагддаг байна. Түрээсийн төлбөрөөс шалтгаалаад 2-3 жилийн хугацаагаар хөлсөлдөг аж.

Монгол дахь төслөө худалдсан талаарх албан мэдээлэл ил болохоос бүр өмнө буюу 2018 оны есдүгээр сарын 23-ны өдөр "Сентерра Гоулд Монголия" компани албан ёсны пейж хуудсандаа 2004-2017 оны хооронд улсад төлсөн татварынхаа тухай дүгнэсэн дээрх постыг оруулж байж. Улмаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, нөхөн сэргээлтийн тухай цувралаар хүргэж байжээ.


ГУРАВ: OZD ASIA КОМПАНИЙН АРД ХЭН БАЙНА ВЭ?

Нэгэнт Монголын стратегийн ордыг худалдан авсан учир ямар үүсэл гаралтай, ямар эзэмшигчтэй компани гэдгийг судалж үзэх нь тодорхой. Тэгвэл OZD ASIA гэх тус компани гурван захиралтай бөгөөд Монголын талын захирал Эрдэнэбаатарын Дөлгөөн гэдэг нь хэвлэлээр нээлттэй болсон. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, БНХАУ-д их сургуулийг тус тус төгсчээ. Улмаар англи хэл дээр хэвлэгддэг "UB Post" сонинд ажиллаж байгаад Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад туслахаар, Ерөнхий сайд болсны дараа зөвлөхөөр нь ажиллаж байжээ.

Түүнчлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2015 оноос эхлэн Э.Дөлгөөн нь "Улаанбаатар капитал” ХХК-д тодорхой албан тушаал эрхлэн, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. 

"Улаанбаатар Капитал” ХХК нь Банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2010 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хэдий ч 2017 оныг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны аравдугаар сард болсон ээлжит хурлаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг ажээ.


ДӨРӨВ: "ГАЦУУРТ"-ЫН НАЙМААНД ХХБ ОРОЛЦСОН УУ?

Дөрөв дэх засаглалын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакци хардах эрхтэй гэдэг. Тэгвэл энэ эрхийнхээ хүрээнд олж авсан мэдээлэлд тулгуурлан стратегийн орд "Гацуурт" төслийг зарсан наймааны ард Худалдаа хөгжлийн банк байгаа юм биш биз гэсэн хардлага үүсч байна. 

Нэгт ОZD ASIA-гийн Монгол талын захирал гэх Э.Дөлгөөн нь "Улаанбаатар капитал" ХХК-д тодорхой албан тушаал хашдаг. Тэгвэл тус компанийн хөрөнгө оруулагч нь Улаанбаатар хотын банк. ХаринУлаанбаатар хотын банкны 99.9 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Тэрбээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. 2010 онд байгуулагдсан, ББСБ-ийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулалгүй зөвшөөрлөө цуцлуулсан "Улаанбаатар капитал" ХХК дангаар "Гацуурт"-ын ордыг худалдаж авах хэлэлцээрт хувь оруулах эдийн засгийн чадамж бий юу гэдэг эхний хардлага юм. "Сентерра Гоулд"-тай хэлцэл хийсэн ОZD ASIA хэдий гурван захиралтай ч орд худалдаж авсан нийт дүн 90 тэрбум төгрөг гэдгийг энд дахин сануулья. 

Хоёрдугаарт, Э.Дөлгөөн нь "Нейшнл ньюс корпорейшн" группийн "Засгийн газрын мэдээ" сонины ТУЗ-ийн дарга Э.Долгионы төрсөн дүү гэдэг нь баримтаар нотлогдож байгаа.

Ах Э.Долгионы удирдаж буй "Засгийн газрын мэдээ" сонины толгой байгууллага "Нейшнл ньюс корпорейшн" нь Худалдаа хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгийг ЭНД бичжээ. Харин дүү нь Худалдаа хөгжлийн банкны 99.9 хувийн хөрөнгө оруулалттай Улаанбаатар банкны охин компанид ажилладаг.



ТАВ. ЗАСГИЙН ГАЗАР СТРАТЕГИЙН ОРДТОЙ ХОЛБОГДОХ НАЙМААНД

АНХААРЛАА ХАНДУУЛАХ УУ?

"Гацуурт"-ын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тогтоолыг УИХ  2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Харин Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 34 хувь байх тогтоол дараа жилийнх нь хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар батлагдаж байв. Улмаар Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар "Сентеррагоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээр хийж байсан ч зогссон юм.

1997-2006 оны хооронд  Гацууртын ордын хайгуулд 50 орчим орчим сая ам.доллар зарцуулсан гэж"Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс мэдэгддэг. Гацууртын орд бол өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, нөөцийн хэмжээ 70 тонн, цаашид өсөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

"Гацуурт" орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт буюу Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км-ын зайтай оршдог. "Ноён уулаа аваръя” зэрэг иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн зүгээс мэдэгдэхдээ "Гацуурт" ордыг түшиглэх уул уурхайн үйл ажиллагаа  нь монголчуудын түүх, өв соёлд заналхийлж байна гэж мэдэгддэг. Тэрчлэн "Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн эзэмшдэг 4 лицензийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Уг асуудалд одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа.

Харин "Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс мэдэгдэхдээ "Гацуурт" орд орон нутгийнхны шүтдэг Ноён уулаас 5 км, Хүннүгийн алдарт булш, эд өлгийн зүйл олдсон газраас 7.5 км-ийн зайд оршдог, тиймээс танайхны өв соёлд харшлахгүй гэсэн зүйлийг хэлдэг.

Дашрамд өгүүлэхэд, Гацууртын алтны шороон ордыг 1992 онд, үндсэн ордыг 1998 онд тус тус илрүүлсэн байдаг. "Гацуурт” компани шороон ордыг нь 1992-2000 оны хооронд олборлосон бөгөөд тус ордод ямар нэгэн нөхөн сэргээлт огт хийгдээгүй. Төсөл хэрэгжиж эхэлбэл нийт 707 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, алт ялгаж авах шинэ технологи нэвтрүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийнэ гэсэн мэдээллийг "Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс өгч байв.

Тиймээс төр 34 хувийг нь эзэмшдэг стратегийн ордын энэхүү гэнэтийн наймаанд Засгийн газар анхаарлаа хандуулж буй эсэх нь сонин байна. Мөн хэрэв энэхүү хэлцэл, наймааны санхүүжүүлэгч нь Худалдаа хөгжлийн банк мөн бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авсны дараах дахин нэг томоохон наймааг хийсэн гэсэн үг болох нь. Энэ тохиолдолд Худалдаа хөгжлийн банк нь банк уу, эсвэл хөрөнгө оруулагч уу гэж эргэлзэхэд хүргэхээр байгаа юм. Тун саяхны албан бус мэдээгээр төрөөс хагас их наядаар хэмжигдэх хөрөнгө мөнгийг нэр бүхий банкуудад  "зузаатгал" -аар өгсний дотор Худалдаа хөгжлийн банк багтсан гэх...

Эхний ээлжийн мэдээллийг задлан дүгнэхэд ийм зураг гарч байна. Цаашид уг наймаа хэлцлийг үргэлжлүүлэн судалж, сурвалжлах болно.

 

Э.БОЛОР, Б.АЗЗАЯА, Б.ЦОГ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Zindaa.mn
ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани