Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Хүүхэд байхдаа тоглож өссөн орчин тань яаж өөрчлөгдөж байгааг та анзаарсан уу. Заримд нь хуурай байсан газар ногоон төгөл ургаж, газар тариалан цэцэглэн дэлгэрч байхад заримд нь гол горхи ширгэж, ан амьтад цөөрсөөр байгаа. Эдгээр зүйлсд байгалийн жамаар өөрчлөгдөж байгаа нь олон ч та бидний зөв болон буруутай үйлдлээс болж өөрчлөгдөж байгаа нь ч бий. Ингээд дэлхийн нүүр царайг хүний үйл ажиллагаа хэрхэн өөрчилж байгааг "Images of Change" төслийн хүрээнд сансрын хиймэл дагуулаас өөр өөр он цагт авсан зургаар илэрхийлэн харуулъя.

Хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?
 

 

12018 оны их халуунаас үүдсэн Европын ган

 

Шалтгаан нь: Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хүлэмжийн хий ихэсч агаарын дундаж температур нэмэгдсэн. Үүнээс үүдээд Европт анти циклон болон өндөр даралт үүсч зундаа асар халуун, өвөлдөө ер бусын хүйтэн болж, их хэмжээний хур тунадас орох болсон байна.

Цаашдын төлөв: Энэхүү ган долоон жилд нэг удаа давтагдана. Гэвч энэ бол манай дэлхийн хувьд шинэхэн үзэгдэл биш юм. 252 сая жилийн өмнө агаар мандалд нүүрс хүчлийн хийн агууламж нэмэгдэн, дэлхийн агаарын температур өсч Арктикт метаны хий нэмэгдсэнээс амьд организмын 97 хувь үхжээ. Энэ гамшгийн ул мөр нөхөн сэргэхэд 10 сая жил шаардагдсан байна.

 

2018 оны их халуунаас үүдсэн Европын ган

 

Гэтэл өнөөдөр хүний үйл ажиллагаанаас болоод энэхүү үйл явц арав дахин хурдсаж биднийг дасан зохицож ч амжаагүй байхад дахин өөрчлөгдсөөр л байна. Гэхдээ хүмүүс энэ хурдыг удаашруулж, ямар нэг урвуу үйлдэл олж мэдэх л болно.

 

2Аварга усан цахилгаан станц 360 сая хүнтэй нутгийг живүүлж мэднэ

 

Шалтгаан: Хятадын "Гурван хавцал” усан цахилгаан станц хүлэмжийн хийн ялгаралтыг багасгасны зэрэгцээ Шар мөрний усны гүнийг нэмэгдүүлснээр үр дүнд нь хөлөг онгоц явдаг болж ачаа тээврийг нэмэгдүүлсэн билээ. Далан нь ч мөн жил бүр болдог үерээс хамгаалж байна.

Цаашдын төлөв: Усан цахилгаан станц барих явцад олон тооны амьд биетийг амьдрах газаргүй болгосны зэрэгцээ хөрс, ургамал шим тэжээлгүй болж, ургацад муугаар нөлөөлж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ УЦС хөрсний гулгалтыг эрс нэмэгдүүлсэн юм. Хэрэв далан эвдэрсэн тохиолдолд 360 сая хүн бүхий нутаг усанд автах учир энэ УЦС-ыг хятадын ардын чөлөөлөх арми хамгаалдаг байна.

 

Аварга усан цахилгаан станц 360 сая хүнтэй нутгийг живүүлж мэднэ

3Эртний давст нуур гурван жилийн дотор үгүй болжээ

 

Шалтгаан: Эртний томоохонд тооцогддог нуурын бүрэлдэхүүнд Титикака нууртай хамт багтдаг Поопо давсан нуураас тариалангийн талбай услах зориулалтаар хоолойгоор их хэмжээгээр ус татсан мөн аккумляторын тэжээлийн бодис олборлох уурхайн ажиллагаа нөлөөлсөн зэргээс үүдэн ширгэсээр 1994 он гэхэд ор мөргүй болжээ. Зөвхөн зарим хэсгийг нь сэргээхэд олон арван жил шаардагдсан байна.

Цаашдын төлөв: 2016 онд нуур бүр мөсөн ширгэсэн ч хүний үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр хэзээ нэг цагт дүүрэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ийм их хэмжээний ус ширгэж үгүй болсон нь уулан дахь агаарын температур нэмэгдэж, хур тунадас багасан, тухайн бүс нутагт био мандал өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал фламинго зэрэг нүүдлийн шувууд амрахаар саатахаа больсон зэрэг нь нуурын байдлыг улам муутган хүн амьдрахад таагүй бүс улам тэлжээ.

 

Эртний давст нуур гурван жилийн дотор үгүй болжээ

4Хүний бүтээсэн зохиомол үер голын голдрил, тэнгисийн хилийг өөрчилжээ

 

Шалтгаан: 1938 онд төв Хятад Японтой байлдахын тулд Хуанхэ голын голдрилыг урагшаа хэдэн зуун миль ахиулснаар зохиомол үер болж улмаар 800 мянган хүн амиа алджээ.

Голын ус баруунаас хэдэн зуун тонн хөрс урсган авчирч байгаа бөгөөд үүнээс болж Хуанхэ голын эрэг одоо ч өөрчлөгдсөөр байгаа юм. Харин эрэг орчмын газар эсрэгээрээ далайн ёроол болж далайн бүтээгдэхүүн олборлодог аж ахуйн нэгж, фермүүд олширчээ.

Цаашдын төлөв: Далан барих ажил үргэлжилсээр байгаагаас шалтгаалан гол  үерлэх  нь нэмэгдсээр байгаа юм. 2000 орчим жилийн өмнө энд аюултай үер болж есөн сая хүн нэрвэгдсэн баримт бий. Энэ явдал өнөөдөр давтагдахгүй гэх газаргүй.

 

Хүний бүтээсэн зохиомол үер голын голдрил, тэнгисийн хилийг өөрчилжээ

5Свартисений мөсөн гол ойгоор солигдож байна

 

Энэ газар 1889 онд хэдэн метрийн зузаан мөсөөр хучигдсан Свартисений  мөсөн гол гэгдэх цулгай газар байжээ. 120 жил өнгөрөхөд мөсөн гол хайлан оронд нь ногоон нуга бий болон хус мод урган залуу ой бий болсныг харж болно.

Шалтгаан: Норвегийн ус болон эрчим хүчний нөөцийн газар 1974 оноос эхлэн мөсний хайлах явцыг ажиглаж байгаа юм. Үр дүнд нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөс хайлж байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм.

Цаашдын төлөв: Норвеги улс эрчим хүчнийхээ бараг 20 хувийг мөсөн голоос эх авдаг гол, мөрнүүдээс гарган авдаг юм. Мөс ингэж хайлах нь улам хурдассаар байх юм бол их хэмжээний ус боловсруулах хүчин чадалгүй тоног төхөөрөмжүүдэд нь осол гарч, их хэмжээний хуурай газар усанд автан цаг уур, био мандал өөрчлөгдөн, ундны усны нөөц багасахад хүрнэ.

 

Свартисений мөсөн гол ойгоор солигдож байна

6Колорадо гол 50 жилийн дараа дахин Калифорнийн буланд цутгана

 

Шалтгаан: ХХ зууны эхэн хүртэл Колорадо гол Калифорнийн буланд цутгасаар байсан ч далан, усан сан байгуулан, суваг татсанаар ширгэж үгүй болоход хүрсэн юм. Өнөөдөр голын голдрилын 95 хувь нь унаган төрхөө алдсан ч гол 40 сая хүнийг усаар хангасаар байна.

Энэхүү бүс нутгийн хуучин амьдралыг сэргээхийн тулд хийсэн эхний алхам нь 2014 онд АНУ, Мексикийн засгийн газар далангаас нэг сая тонн ус гаргаж хуурайшсан газрыг дүүргэх болсон явдал байв. Ингэснээр гол сүүлийн 50 жилд анх удаагаа Калифорнийн буланд цутгаж эхлэх нь тэр.

Цаашдын төлөв: Хүний үйл ажиллагааны нөлөөгүйгээр ч хуурайшил үргэлжилж, гол ширгэсээр байх болно. Сая сая хүн, хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд усаар дутагдан хэдэн зуун га газрын ой, ногоон нуга цөл болж хувирна.

 

Колорадо гол 50 жилийн дараа дахин Калифорнийн буланд цутгана

7Цөл дэх нарны цахилгаан станц ногоон эрчим хүчний төгсгөлгүй эх үүсвэр

 

Шалтгаан: Калифорни муж 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчнийхээ 33 хувийг гарган авах зорилгоор нарны эрчим хүчний "Topaz Solar Farm" станцыг байгуулсан юм. Анх 2011 онд баригдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш хоёр жилийн дараа гэхэд анхны хэрэглэгчдээ эрчим хүч нийлүүлж эхэлсэн тус станц өнөөдөр 160 мянган айлыг цахилгаанаар хангаж байна.

Цаашдын төлөв: Дээрхтэй ижил төслүүд агаар мандалд хортой хаягдал ялгаруулахыг багасгахаас гадна, аюулгүй, бага орон зайг үр ашигтай ашигладаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний нэг эх үүсвэр болдог байна. 

Тухайлбал Германд өөрийн эзэмшил газартаа эрчим хүчний нарны болон салхины үүсгүүр суурилуулсан хувь хэрэглэгчид илүүдэл эрчим хүчээ улсад худалддаг болж  байгаа юм.

 

Цөл дэх нарны цахилгаан станц ногоон эрчим хүчний төгсгөлгүй эх үүсвэр

8Ус хэт халснаас болоод их шүрэн хад үгүй болох нь

 

Шалтгаан: Дэлхийн далайн усны температур нэмэгдэж байгаа нь шүр устаж үгүй болоход хүргэж байна. Их шүрэн хадны районд гэхэд л шүрний 90 хувь устаж үгүй болжээ. Шүр үгүй болохын зэрэгцээ тэдний доторх өнгийн замагнууд ч үгүй болсоор байна. Эрдэмтдийн тооцоогоор үүнийг зогсоохгүй л бол 2050 он гэхэд дэлхий дээрх шүрэн хад устаж үгүй болох аюултай ажээ.

Цаашдын төлөв: Шүр устах эхлэл нь тухайн газрын ургамал амьтны аймгийн орчинтой холбоотой юм. Хүний оролцоогүйгээр үүнийг зогсоох аргагүй. Бидний амьсгалж байгаа хүчилтөрөгчийн 80 хувийг далай бидэнд өгдөг учир үр дагавар нь агаарын чанартай салшгүй холбоотой байдаг. Үр дүнд нь зарим оронд загас агнуур, аялал жуулчлалын аж ахуй  эрчимтэй  унаж, хар салхи, далайн шуурга өсөн нэмэгдэж байна.

 

Ус хэт халснаас болоод их шүрэн хад үгүй болох нь

9Өвөл нь цас орж, хавар нь цэцэгсээр хучигддаг цөл

 

Шалтгаан: Сахарын цөлд хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сард цас оржээ. 2016 онд дахиад цас оров. 2017, 2018 онд дахиад л давтагдлаа. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Европын бүс нутгийн агаарын даралт ихэсч, хүйтэн агаараа урд зүгрүүгээ буюу Хойд Африк руу хөөж байгаа нь энэ юм. 

Атакамагийн цөл манай гарагийн хамгийн хуурай газарт тооцогддог. Гэтэл 1991, 1997 онд их хэмжээний хур тунадас орж цэцэглэх нь тэр. Ийм байдал 2010, 2015 онд дахиад л давтагдсан юм.

Цаашдын төлөв: Хүний үйл ажиллагаа нь байгаль, уур амьсгалыг асар хурдтай өөрчлөгдөхөд хүргэж байна. Үр дүнд нь Сахарт цас орж, Европт хаа нэгтэй ган болж мянга мянган амьд организм устаж үгүй болон, ойн модод түймэрт автсаар байна.

 

Өвөл нь цас орж, хавар нь цэцэгсээр хучигддаг цөл

10Онгоцноос харагддаг үл мэдэгдэх тойргууд

 

Шалтгаан: эх орныхоо дотоодын хэрэгцээг хангах, заримыг нь гадаадад гаргахын тулд Саудын Арабын фермерүүд цөлийн дунд жимс, хүнсний ногоо тариалж эхэлжээ. Энэ их хуурай цөлийг услахын тулд газрын гүний ус ихээр шаардагдана. Тиймээс тариалангаа бүрэн услахын тулд талбай бүрийн дунд услалтын системийн зураг дээрх шиг тойргуудыг байгуулдаг байна.

Цаашдын төлөв: Бүс нутгийн хуурай уур амьсгал өөрчлөгдөхгүй бөгөөд харамсалтай нь гүний ус нь ойрын 50 жилд л хүрэлцэнэ. 

 

Онгоцноос харагддаг үл мэдэгдэх тойргууд

11Киприйн нутгийн зургааны нэгтэй тэнцэх газрыг живүүлсэн усан цахилгаан станц

 

Шалтгаан: Уртаараа өмнөд Америкийн Амазон мөрний дараа орох Парана гол дээр байрлах "Ясирета” усан цахилгаан станцыг Аргентин, Парагвай улсуудыг эрчим хүчээр хангах гэж байгуулсан юм. Далан барьсны дараахан голын усны түвшин эрс нэмэгдсэнээр 30 мянган айл орон гэргүй болж 800 орчим мянган өрх эрсдэлийн бүсэд байсаар байна. Усанд автсан газар нутаг бол шар ирвэс, дэлт чоно, аварга шоргоолжин идэшт, 650 гаруй төрөл зүйлийн шувуу, 10 мянга орчим төрөл зүйлийн ургамал байдаг газар байлаа.

Цаашдын төлөв: Далангийн үйл ажиллагаа, холбогдох зардал зэргээс болон улс орнуудын зөрчил үргэлжилсээр, төлөвлөгөөн дэх нөлөөлөл нь өргөжсөөр л байна.  Уур амьсгалын хурдацтай өөрчлөлтийг урьдчилж тооцоолоогүйгээс усан сан дахь усны түвшин улам нэмэгдсээр байна. Далан задрах юм уу, ус далангаа давж гарах юм бол дэлхийд урьд хожид байгаагүй аюул нүүрлэнэ.

 

Киприйн нутгийн зургааны нэгтэй тэнцэх газрыг живүүлсэн усан цахилгаан станц

12Ганцаараа бүхэл бүтэн арлыг аврахаар 550 га ой суулгажээ

 

Шалтгаан: Ой устаж үгүй болсноос шалтгаалж хэдэн зуун могой эрэг дээр гарч ирэн үерийн усанд автаж амиа алдахыг "Молай" хочит Жадав Пайенг харжээ. Энэ эмгэнэлт явдал Молайн сэтгэлийг эмзэглүүлж эрэг дээр мод суулгаж эхэлснээр хэдэн арван жилийн хугацаанд 550 га цулгай газарт ойн төгөл бий болгожээ.

Цаашдын төлөв: Энэ хичээл зүтгэлийнх нь ачаар түүний байгуулсан ойд Бенгалын бар, Энэтхэгийн хирс, буга, молтогчин туулай, сармагчин, шувууд нутагшиж эхэлсэн байна. Молай ойрын үед голын нөгөө талын элстэй эрэг дээр ой тариалж сэргээх бодолтой байгаа гэнэ.

Харин эх дэлхийгээ илүү сайхан болгохын төлөө айж цуцахгүйгээр хөдөлмөрлөж байгаа Молай шиг хүн манай эх орон, аймаг хотод бий  бил үү.

 

Ганцаараа бүхэл бүтэн арлыг аврахаар 550 га ой суулгажээ

Хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани