Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн "Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, "Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна.

 

Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм” гэв.

 

Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон,  823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж,  6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.

 

2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.

 

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр  нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна.   

 

Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.

 

Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.

 

Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

 

Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн  чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ.

Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Манай улсын эдийн засаг болон төсөвт жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс нийслэлчүүддээ зориулан "Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг Улсын драмын эрдмийн театрт нээсэн байна. Мөн Уурхайчин соёлын ордны уранбүтээлчид, үйлдвэрийн урансайханчид "Хайрлан жаргах эх орон” концертоор ая дууны бэлэг барих гэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани