Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ II: Гадны хамаарлыг СӨРӨХ БОДЛОГО бий юу?

ЦУВРАЛ II: Гадны хамаарлыг СӨРӨХ БОДЛОГО бий юу?1.3 сая тонн. Энэ ямар тоо гэж үү? Монгол Улс дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэргүйн улмаас жилд импортолдог шатахууны тоо. Ялангуяа  ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос гэсэн гурван улсаас бид шатахуун импортолж байна. Зөвхөн ОХУ-ын Роснефть компаниас импортын шатахууны 80-аас илүүг нь авч байгаа. Импортлогч улс учраас гадаад орчинд нэг чулуу үсрэхэд л шатахуунаас хамааралтай "шок”-нд орсоор 20 илүү жилийн нүүрийг үзжээ. Хамгийн сүүлийн шоконд бид ороод удаагүй байна.

ХОЦОРЧ ҮЛДСЭН БОДЛОГО

Ардчилсан нийгэмд шилжсэнээс ердөө гурван жилийн дараа буюу 1993 онд газрын тосны хайгуулын ажил Монгол Улсад анхлан эхэлж байжээ. Хуучин нийгмийн үед газрын тосны үйлдвэр байгуулах гэж үзээд 70-аад оны эхээр татан буугдаж байснаас өөрөөр газрын тосны салбараа тордож чадаагүй. Үндсэндээ хүч хүрээгүй юм. Ингэж явсаар шинэ нийгэмд шилжсэн ч газрын тосны үйлдвэр хөгжөөгүй учраас  хүссэн хүсээгүй ОХУ-аас импортлохоос өөр сонголт байсангүй. Одоо ч өөр сонголт алга. Хайгуулын ажил эхэлсэн 1993 оноос 14 жилийн дараа эрдэс баялгын салбарыг анхаарах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар хэлэлцэж, баталсан байдаг. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн жил таарсан учраас хэлэлцэлгүй хойшлуулж байсан удаатай.

"Газрын тосны салбарыг бүрэн дэмжиж, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт 2011 оны хоёрдугаар сард ярьж байлаа.

Ингэж нэг улстөрчид, нам хооронд шидэгдсээр 2012 онд "Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг эцэслэн баталсан. 2017 он хүртэл хэрэгжих байсан уг баримт бичигт боловсруулах үйлдвэр байгуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс шингэн болон хийн түлш боловсруулах зэрэг заалтууд тусгасан байжээ.

Энэ жил мөн адил Засгийн газрын 169 дүгээр тогтоолоор "2018-2027” он хүртэлх бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэв уншигч та таасан бол зүйл, заалт, уриа лоозон өөрчлөгдөөгүй. 10-аад жилийн өмнө бодож байсан төсөөлөл, дэвшүүлж байсан лоозон 2027 он хүртэл цаасан дээр бичигдэнэ. Удаан хэлэлцэн байж үр дүнд хүрээгүй анхны баримт бичгээс ялгаатай нь боловсруулах үйлдвэрийн сураг Дорноговийн Алтанширээд гарч, дэд бүтцээ эхэлсэн явдал байв.

ТЭЛСЭЭР БУЙ ХЭРЭГЛЭЭ

Газрын тосны салбарт гаднаас хамааралтай Монгол Улсын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгааг та мэдэх үү? Монгол Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ жил ирэх бүр өсч байгаа бөгөөд 2020 онд 1.6 сая тонн, 2022 онд 1.9 сая тонн болж нэмэгдэхээр байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд шатахууны импортын дийлэнхийг АИ-92, АИ-95 төрлийн автобензин эзэлсэн гэх судалгаа гарчээ. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, уул уурхай гэх ганцхан салбар дээр дэнжигнэж байгаа өнөө цаг үед хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.  

"Бензин шатахууны үнийн өсөлт Монгол Улсын нийт инфляцийн 0.8 хувийг эзэлдэг. Инфляцид голлон нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, бензин хоёр” гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярьж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтан орсон нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон. Хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэх арга хэмжээ нь импортлогч орны хувьд сөрөг үр дагаврыг авчирсан. Гэсэн ч Засгийн газраас онцгой албан татварт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах зэрэг ажлыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй.

ЦААШИД ЯАХ ВЭ?

Бидэнд газрын тосны салбараа хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. 2017 оны байдлаар 10 талбайд газрын тосны, таван талбайд нүүрсний давхаргын метан хийн, гурван талбайд шатдаг занарын эрлийн гэрээ хийжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 25 талбайд газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байгаа гэсэн судалгаа бий.

Гадны хөрөнгө оруулагчид ялангуяа зүүн хойд ази, европ тивийн улс орнууд Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах саналаа дэвшүүлж буй. Үүний хамгийн сүүлийнх нь "Elixir Petroleum” компани. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, хайгуулын ажлаа эхэлжээ.

Монгол Улс 1996-2017 онд 6.6 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 1.3 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Хөрөнгө оруулагчид дүрэм нь тодорхой тоглоомонд оролцоно. Одоогоор манайх газрын тосны салбарт дүрмээ тодорхойлж чадаагүй. Бид одоогоос дөнгөж зургаахан жилийн өмнөөс газрын тосны салбарыг бодлогоор дэмжих болсон. Бодлого тодорхой болсноос хоёр жилийн дараа 2014 онд Газрын тосны хуулиа шинэчилсэн найруулгаар баталж байлаа. 45 зүйл, заалттай уг хууль тунхагийн шинжтэй учраас салбарыг үндсэнд нь тодорхойлж чадахгүй гэж салбарынхан дүгнэдэг.

Бодлогоор зохицуулалгүй орхисон, хуулиар хүрээлэлгүй удсан газрын тосны салбар одоо ч гаднаас хамааралтай. Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсад хориг тавьж, ирэх арваннэгдүгээр сард хоёр дахь удаагийн хориг арга хэмжээ авна хэмээж буй. Хятад-Америк гэх хоёр гүрний дунд худалдааны дайн дэгдсээр хагас жилийн нүүрийг үзлээ. ОХУ сар хүрэхгүй хугацааны өмнө хилийн үнээ нэмсэн. Гадаад орчны энэ мэт шалтгаанаас бидний хувь заяа хамаарч байна. Газрын тосны салбарыг гаднаас хамааралгүй болгохын тулд хэдэн жил лоозон төдий уриатай зууралдах вэ?


Б.Аззаяа

zindaa.mn


ЦУВРАЛ II: Гадны хамаарлыг СӨРӨХ БОДЛОГО бий юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани