Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн ордууд зөвхөн Монголдоо гэж үү

 

Стратегийн ордууд зөвхөн Монголдоо гэж үү

 

Монгол улс стратегийн 15 ордтой. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр стратегийн орд эзэмшигчдийн үр дүнд аудит хийж байгаа аж.

Аудитын шалгалтад "Эрдэнэт”, "Цагаан суварга”, "Нарийн сухайт”, "Багануур”, "Шивээ-Овоо”, "Асгат”, "Төмөртэй”, "Төмөртийн овоо”, "Бүрэнхаан”, "Дорнод”, "Гурванбулаг”, "Мардай”, "Бороо”, "Гацуурт” зэрэг ордыг хамруулж байгаа аж. 

Стратегийн ордууд зөвхөн Монголдоо гэж үү

Энэ онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон боловч долоодугаар сараас хойш нүүрсний экспорт огцом буурсантай холбоотойгоор энэхүү зорилтдоо хүрэхгүй нь тодорхой болоод байна. Монгол Улсын 2018 оны улсын төсвийн төсөлд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолсон. Мөн.2018 онд 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоод байна. Уул уурхайн салбараас 2018 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоор бүрдүүлнэ гэж үзжээ. 

Ийнхүү уул уурхайн салбар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр буй.

Тэгвэл стратегийн орддоо аудит оруулсан ч дэлхийн жишигтэй харьцуулбал ойлгомжгүй зүйл олон байна. Тодруулбал, "Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн" тайлбарыг мэргэжлийнхэн хийж байна.

Бүр стратегийн чухал ач холбогдолтой хэмээх   "Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй гэдгийг учир мэдэх эдийн засагчид хэлж байна. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт байгааг бид ч хайгаад харж болох гэнэ.

Стратегийн түүхий эддээ юуг хамааруулав

Дэлхийн хэмжээнд уул уурхайн чухам алийг нь "стратеги” гээд байна вэ. Юуны өмнө Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо аж. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд "Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байжээ.

Гэтэл орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт байна.

Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй критикал түүхий эд заавал стратегийн түүхий эд байх албагүй байдаг аж.

Тодруулбал, яг өнөөдөр стратегийн түүхий эд  гэдэгт газрын тос, байгалийн хийг хамааруулж байна.

Уул уурхайн бусад түүхий эдийг стратегийн түүхий эд гэдэгт хамааруулахгүй байхаар харагдаж байгаа аж.

Учир нь металл болон метал бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай.  Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсоноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртгийн хувьд үр ашиггүй олборлохоос  шалтгаалж  байгаа гэж үздэг.

Гэтэл манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд уул уурхай дахь "стратеги”-ийн тухай ойлголтоо дэлхийн жишигт нийцүүлэх шаардлага байгааг хамруулж байна. 

Монгол дахь Стратегийн орд гэж юу вэ

Сүүлийн үед улстөрч, эдийн засагчид стратегийн ач холбогдолтой орд, аж ахуйн нэгж, салбар гэх мэтчилэн ярих болсон. Тэгвэл cтратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд "Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой дараах салбарыг үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар гэнэ” хэмээн тодорхойлоод үүнд, эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг багтаажээ. Энэ нь стратегийн ач холбогдолтой салбарыг стратегийн ач холбогдолтой салбар гэнэ хэмээн тодорхойлсон нь "ногоон өнгийг ногоон гэнэ” гэсэнтэй ялгаагүй байгааг эдийн засагчид шүүмжилж байна.

Нөгөө талаас хүн амын үндсэн хэрэгцээнд эрдэс баялаг, банк банк санхүү, хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү хооллож, ундлах, орон байр, амьд явах хэрэгцээ л ордог. Тэгэхээр энэ тодорхойлолт нь өөр хоорондоо зөрчилдсөн тун чиг төвөгтэй сонсогдож байгаа юм. Шинжлэх ухааны хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн судалснаар стратеги гэдэг үгийг ийнхүү хуульд ашиглах нь утгын хувьд тохиромжгүй тул хэтийн чиг бодлого, хэтийн бодлого, хэтийн төлөвлөгөө, холч бодлого зэрэг монгол үгийг ашиглах боломжтой хэмээн зөвлөж байна. Учир нь, стратеги гэдэг үг нь Грекийн strategia буюу ерөнхий удирдлага, команд гэсэн үгнээс гаралтай бөгөөд утгачилбал цэрэг дайны томоохон үйл ажиллагааг удирдан чиглүүлэх дайны арга техник, зохион байгуулах урлагыг хэлдэг аж. Мөн нийгэм, улс төрийн тэмцлийг удирдан зохион байгуулах урлаг гэсэн агуулга ч байдаг юм байна.

Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалт

Хамгийн сүүлд мэдээлэл болгон хүргэхэд, "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.

1. Таван толгойн Чулуун нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.

2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. "Багануур” ХК олборлодог.

4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. "Шивээ Овоо” ХК олборлодог.

5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг "БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.

9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.

10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.

12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.

2013 оны 5 дугаар сарын 30-ны засгийн газрын тогтоолоор 7 ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад нэмэхээр шийдвэрлэн Их хуралд асуудлыг дэвшүүлжээ.

Eagle.mn
 
Стратегийн ордууд зөвхөн Монголдоо гэж үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани