Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуурамч бензин үү?

Монгол улс 2017 онд экспортоос олсон валютынхаа тавны нэгийг газрын тосны бүтээгдэхүүн (ГТБ) аваад, шатааж орхив. Үргэлж л тэгж ирсэн. Нийт ГТБ-ний 94.5 хувийг ОХУ, 3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, 0.3 хувийг бусад улсаас тус тус импортложээ. 

Хуурамч бензин үү?

 


Хэмжээгээрээ бол 1.5 сая тонн ГТБ хэрэглэсний 56 хувь нь дизель, 24 нь 90-ээс дээш октантай автобензин, 4 нь 90-ээс доош октантай автобензин, 2 нь онгоцны түлш харин 13 хувь нь бусад буюу тос, мазут, битум хий зэрэг болжээ.

МУ-ын ГТБ-ний хэрэглээ 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд 2.3 дахин өссөний дотор, дизель 2.6, онгоцны түлш 1.5, 90-ээс дээш октантай автобензин 3.3 дахин, бусад нь 10 дахин тус тус өссөн бол, 90-ээс бага октантай нь 60 хувиар буурчээ. Уул уурхайн салбарыг дагаад дизелийн хэрэгцээ түргэн өссөн бол авто машины паркийн өөрчлөлт өндөр октаны бензин шаардах болсныг энэ өөрчлөлт харуулж байна.

Дэлхийн зах зээлийн үнээр бид ГТБ худалдан авдаг учир дотоодын жижиглэн худалдааны үнэ түүнийг дагаад хэлбэлздэг. Жижиглэнгийн үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Монгол улсын төр засаг 2008 оноос эхлэн шатахууны онцгой албан татварын (ОАТ) түвшингээ тухай бүр өөрчилж иржээ. Хилээр орж ирэх үнэ нэмэгдэхээр татвараа бууруулж, заримдаа бүр тэглэж, харин үнэ буухаар нь татвараа нэмж иржээ.  

Ер нь 1994 оноос эхлэж анх автобензин, дизелийн түлшнээс ОАТ авч эхэлжээ. Уг нь энэ татварын зорилго бол үнэ зохицуулах биш энэ "татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад” оршино гэж хуулиндаа заажээ. Энэ нь ОАТ-ын орлого төсвөөр дамжаад нийгмийн чанартай буюу бүх нийтээр ашиглах хөрөнгө оруулалтад орох санаа л даа.

ОАТ-аар үнэ зохицуулахаар оролдсон арван жилийн түүхийг эргэн харвал урт хугацаандаа ГТБ-ий үнийг тогтоож чадаагүйгээр барахгүй, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт томруулж, улсын татварын орлогыг алдуулсан "тэмээн дээр ямааны гарз” гэгч болоод байна.

Хуурамч шатахуун гэдэг нэр томьёо

Хилийн аль боомтоор ирж байгаа, октаны тоо нь ямар байгаагаас хамаарч автобензин болон дизелийн түлшинд ялгаатай татварыг тонн тутамд төгрөгөөр ногдуулж ирлээ. Хил дээр ирж байгаа үнэ өөрчлөгдөхийн хэрээр татвараа өөрчлөх болсон тул өнгөрсөн арван жилд ОАТ-ын түвшинг өөрчлөх тухай олон арван тогтоол үе үеийн Засгийн газар гаргаж иржээ.

Дээр нь түлш, шатахуун импортлогч нарт өмнөх Засгийн газар валютын хөнгөлөлттэй зээл хүртэл олгож "үнэ тогтворжуулах” гэгч үл гүйцэлдэх төсөл "хэрэгжүүлэв”. Үр дүнд нь импортлогчид ГТБ-ий үнэ буурсан байхад жижиглэнгийн үнээ бууруулаагүй атлаа, өсөөд ирэхээр үнээ нэмдэг гаж тогтолцоо бүрдсэн нь ОАТ зохицуулалтын нэг "гавьяа” болов.

Нөгөө нэг "гавьяа” нь эцсийн бүтээгдэхүүн биш учраас ОАТ-т хамрагддаггүй түүхий эдийг (nafta, alkylate, MBTE зэрэг) импортлоод, монголдоо гүйцээн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн (бензин, дизель зэрэг) болгоод зах зээлд харьцангуй хямдаар нийлүүлдэг компаниудыг төрүүлэв. Чөлөөт зах зээлд бизнес үргэлж ашиг хайдаг тул энэ боломжийг алдахгүйг шатахуун импортлогчид бүгд л санаархаж, шинэ өрсөлдөөн өрнүүлэв.

Монголд үйлдвэрлэсэн бензинийг бараг бүх импортлогчид өөрсдийн шатахуун түгээх станцаараа борлуулж байна. Тодорхой томоохон компаниуд өөрсдийн холих үйлдвэрээ бараг бэлэн болгож, харин түүхий эдийг тус бүрт нь яавал хаанаас тасралтгүй авах, яаж эцсийн бүтээгдэхүүн болгох тухай судалгааг хийж байна.

Яг энэ цаг үетэй давхцаад "Монголд найруулсан бензин борлуулж байна. Маш муухай үнэртэй, шаталт хурдан, ууршилт их, машины моторт муу, хуурамч бензин” гэсэн мэдээг тодорхой хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй түгээж эхлэв. Тэд "хуурамч бүтээгдэхүүнийг 400-500 шатахуун түгээх станц борлуулж байгаа, "Оюутолгой”, "Тавантолгой”, "Чинхуа МАК”, "Өсөх зоос”, Хишиг-Арвин Индустриал” зэрэг томоохон уул уурхайн компаниуд хүртэл түүнийг нь авч байгаа” гэж мэдээлжээ. Энэ том компаниуд тэр үнэтэй тоног төхөөрөмжийн шатахууныг хэдэн давхар лабораториараа шалгадаг атлаа "найрка” хэрэглээд байгаа гэж үү? Одоогоор машин, техник хэрэгсэл нь хуурамч шатахуунаас болж эвдэрсэн гэж тэднээс хэн нь ч дуугараагүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд хуурамч гэгдэх бүтээгдэхүүнүүдийг шинжилж шалгасан. Ямар нэг зөрчил илрээгүй. Лабораторийн шинжилгээг үндэслэхээс өөр арга байхгүй. Хуурамч шатахуун гэдэг нь нэр томьёоны хувьд буруу гэж ярилцлага өгчээ.

Гэхдээ УУХҮЯ-аас шатахууны түүхий эд болдог дээрх химийн бүтээгдэхүүнүүдийг ОАТ-т хамруулахаар хуулийн төслийг УИХ-д хүргүүлээд байна.

Шатахууны үнийг яаж зохицуулах вэ?

Шатахууны үнэ олон улсын зах зээлийн үнээс гадна, төгрөгийн ханшаас илүүтэй хамаардаг учраас хэрэв шаардлагатай гэж үзвэл ОАТ-ын түвшинг төгрөг долларын ханшны өөрчлөлтөөс хамааран тогтоох нь оновчтой болно. Жишээ нь нэг доллар 2500 төгрөг байхад тонн тутам 250 мянган төгрөгөөр ОАТ-ыг тогтоогоод, хэрэв 3000 буюу 20 хувь өсвөл 200 мянган төгрөг буюу 20 хувиар бууруулж тогтоовол бүх талуудын төлөвлөлт тодорхой болно. Төгрөгийн ханш чангарвал үнэ хямдарна гэсэн үг.

Эсвэл шууд хилийн үнийн тодорхой хувиар тогтоох нь оновчтой юм аа. Учир нь аливаа үнийг зах зээл тогтоосон нь урт хугацаандаа хэрэглэгчдэд илүү ашигтай, урьдчилан таахад илүү амар, хүлээлтийн инфляцийг бууруулна. Зөвхөн зах зээлийн бодит үнэ л хэрэглэгчид үнэн мэдээлэл өгөх бөгөөд үнэ юунаас хамаарч буйг хэрэглэгч ойлгосны дараа ойрын болон холын үйлдлээ бодитой төлөвлөж чадна. Төр засаг үнэ тогтоохоор авлига нэмэгдэж, үнэ нэг өдөр огцом унадаг болохыг манай өнгөрсөн 30 жилийн түүх харуулж байна.

Бид бүх бараан дээр биш юм гэхэд түлш шатахуун дээрээ зах зээлээр үнэ тогтоолгох нь шатахуун импортлогч компаниудын хооронд өрсөлдөөнийг бий болгож, тэднийг зардлаа бууруулахын төлөө ажиллахыг өдөөж, шатахууны үнэ илүү тогтвортой байна.

Харин үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон байвал буруутай компаниудыг сарын, улирлын гүйлгээтэй нь тэнцэх торгууль тавих, зөвшөөрлийг нь хураан авах хүртэл захиргааны арга хэмжээ авах ёстой.

ОАТ-ыг тогтмол авах, орлогыг тухайн хот, орон нутгийн зам засварын ажилд зарцуулдаг бол хэрэглэгчдээ үйлчилсэн хэрэг болно.

2018.10.24

Хуурамч бензин үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани