Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хорхой хүргэм 250 тэрбум “ногоон” байна, цаана чинь

Хорхой хүргэм 250 тэрбум “ногоон” байна, цаана чинь

 

Нэгэн цагт "М-3” нэрээр (Монгол, Мозамбик, Мьянмар) бидэнтэй цуг олон улсын таваарын зах зээлийг шуугиулж явсан Мозамбик улс өнгөрсөн онд ногоон бонд босгож, 65 мянган хэрэглэгчээ эрчим хүчээр хангажээ. 

Африкийн Мозамбик улс гэлтгүй эдийн засгийн тэнхээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг Хятад, Япон, Индонез зэрэг олон орон ногоон бонд руу хошуурцгааж байна. Бага хүүтэй атлаа урт хугацаатай энэ өрийн бичгийг экологид ээлтэй ногоон өнгөөр нэрлэсэн нь учиртай. Учир нь энэ бондын санхүүжилтийг зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах журамтай юм. Өөрөөр хэлбэл, эх дэлхийгээ хайрласны тань төлөө хөрөнгө оруулагчид ч таныг хайрлаж, хямд мөнгөө өгч буй нь энэ. Тиймээс улс орнууд экологид ээлтэй, санхүүгийн үр ашигтай уг хөрөнгө оруулалтыг татаж, байгаль орчны болон эдийн засгийн асуудлаа шийдэн, нэг сумаар хоёр туулай буудсаар.

Олон улсаас татсан ногоон бондынхоо хэмжээгээр манай бүс нутаг дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Өнгөрсөн онд гэхэд азийн орнуудын ногоон бондын хэмжээ 40 тэрбум ам.долларыг давжээ. Энэ урсгалаас хамгийн их мөнгийг Хятад улс хүртсэн. Урд хөрш санхүүгийн энэ "шар тос”-ыг алдалгүй атгаж, толгойны өвчин болсон агаар, усны бохирдлоосоо салж байгаа аж. Хүн амаа орон сууцжуулах бодлогоор азид толгой цохидог Малайз улс л гэхэд өнгөрсөн онд 755 сая ам.долларын ногоон бонд босгож, нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлаа шийджээ. Арга ч үгүй. Ногоон бонд нь хэний ч хорхой хүрмээр санхүүгийн таатай нөхцөлтэй. Энэ бондын дундаж хүү нь гэхэд 0.7-1 хувь. Хэдхэн хоногийн өмнө манай улсын хөгжлийн банк 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд босгосон нь боломжийн өртөг хэмээн албаныхан мэдэгдэж буй.

Ногоон бондыг зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөлд зарцуулах журамтай

Тэгвэл үүнээс бараг 7-8 дахин бага хүүтэй санхүүжилт татах боломжийг ногоон бонд олгож байна. Тэгвэл амтат бал шиг ийм санхүүжилтийг бид олон улсаас хэдий хэмжээгээр татах боломжтой вэ. Сүүлийн жилүүдэд экологид ээлтэй санхүүжилтэд гар сунгах чинээлэг эрхмүүдийн тоо нэмэгдсээр буй бөгөөд дэлхийн хөрөнгө оруулагчид ногоон төслүүдэд нийт 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн тооцоог Moody’s агентлаг 2017 онд танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, экологийн дайснуудыг дарахад ийм хэмжээний мөнгө биднийг хүлээж байна. Монгол улс ч энэ мөнгөний урсгалаас татаж, санхүүжилтээр цангаж буй төслүүдээ урагшлуулах боломжтой. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах хамгийн таатай санхүүжилт нь ногоон бонд хэмээн НҮБ-ын Байгаль орчны ассамблейн дарга С.Оюун зөвлөж байжээ. Ялангуяа, утааг бууруулах дэлхийн тэргүүн туршлага болох орон сууцжуулах бодлогод хямд өртөгтэй, урт хугацаатай ногоон санхүүжилт хамгийн тохиролжтой гэж мэргэжлийнхэн хэлдэг. Үүнийг ч хувийн хэвшлийнхэн хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга "Орон сууцны санхүүжилтийг шийдэхийн тулд Монгол улс дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжтой. Орон сууцжуулахдаа эко барилгыг дэмжиж хэрэгжүүлж чадвал үүнийг үнэт цаасжуулахад ногоон бонд болж, гадаадаас хөрөнгө татах боломж илүү нээгдэнэ” гэж байна. Хүн төрөлхтөн бараг XIII зуунаас агаарын бохирдолтой тэмцэж эхэлжээ. Айл өрхүүдийг нэгдсэн дулаанаар хангаж, хүн амаа орон сууцжуулах нь утааг өчиггүй дарсан шалгарсан арга байсныг утаатай тэмцсэн дэлхийн 700 жилийн түүх батална. Гэтэл хүн төрөлхтөний тэргүүн туршлагаас төр гар татаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүгийн ган нэрвээд байна. Ирэх оны төслийн төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох Засгийн газрын санхүүжилтийг 115 тэрбум төгрөгөөр тооцсон нь олон айл өрхийн урмыг хугалсан. Гэтэл ипотекийн эрэлтийн хаана ч хүрэхгүй энэ мөнгийг УИХ дахин 15 тэрбум төгрөгөөр хэмлэхээр өчигдөрхөн дэмжиж, ирэх оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихэв.

Уг нь ипотекийн хөтөлбөр сүүлийн хагас зуун жил өрнөсөн бүтээн байгуулалттай тэнцэх хэмжээний үр дүнг тав хүрэхгүй жилийн дотор Монгол улсад авчирсан. 2013 оноос хойш энэ хөтөлбөрийн хүрээнд 90 мянга орчим утаа гаргадаг янданг буулгасан юм. Гэтэл энэ хөтөлбөрийн хэрэгжилт саарч, санхүүжилт дутагдаж эхэллээ. Бидэнтэй адил агаарын бохирдолтой нүүр тулсан Хятад утаагаа бууруулна хэмээн олон улсаас ногоон санхүүжилт татаж, мэдэгдэхүйц үр дүнг авчирч байгаа аж. Тиймээс орон сууцжуулах бодлогыг урагшлуулахад олон улсад ипотекийн зээлээр баталгаажсан ногоон бонд гаргах нь үр ашигтай гэж энэ салбарынхан хэлдэг. Тэр бүү хэл, азид үлгэр жишээ болохуйц ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгосон Малайзын үндэсний моргейжийн корпораци буюу Cagamas Berhad Malaysia-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чанг Леонг "Монгол улс Малайз шиг гадаад зах зээлд үнэт цаас гаргах боломжтой. Гол нь төр тууштай дэмжих нь чухал” хэмээн өнгөрсөн долдугаар сард болсон азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр хэлж байсан юм.

Мөн азийн орон орны төр засаг олон улсын зах зээлээс орон сууцны санхүүжилт татах боломж, зохицуулалтыг нь хувийн хэвшил болон бусад байгууллагад олгож, барилга үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжин, иргэдээ орон сууцаар хангадаг байна. Уг нь бид утаагүй зуух, ид шидтэй шүүлтүүр зэрэг ичмээр аргуудаас илүү бодитой, ажил хэрэгч шийдлүүдийг санал болговол олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад гар сунгахад бэлэн байна. Манай улсын санхүүгийн ойрын түнш азийн хөгжлийн банк гэхэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 2020 он хүртэл нийт зургаан тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдээд байна. Гэвч төр бодит ажил хэрэг болж, үр дүнгээ үзүүлэх ийм шийдэлд бус утаа "гаргадаггүй” бүрэн шаталттай ид шидийн зуух, шүлтүүр, сайжруулсан түлш зэрэг арга ядсан, тив дэлхийд элэг доог болохоор аргуудтай зууралдсаар өдий хүрлээ. Агаарын бохирдолтой тэмцсэн энэ олон жилийн хугацаанд Улаанбаатарын утаа өтгөрснөөс өөр өөрчлөлт үнэндээ гарсангүй. Хэрэв утааны эсрэг төсвийн мөнгө хүрэхгүй байгаа бол олон улсаас бэлэн санхүүжилт татах боломж биднийг хүлээж байна. Баян чинээлгээрээ дэлхийг тэргүүлдэг БНХАУ-аас эхлээд Африкийн орнууд хүртэл дэлхийгээр урсаж буй хямд мөнгийг алдалгүй атгаж, хүртэж, нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлаа шийдсээр байна. Гэтэл бид үүнийг анзаарч, сэхээрч байгаа ч юм алга.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Хорхой хүргэм 250 тэрбум “ногоон” байна, цаана чинь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани