Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

 

Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч үнэ цэнээ алддаггүй эд гэж бий. Үүн шиг цаг хугацаа өнгөрсөн хэдий ч үнэ цэнэтэй хэвээр үлдсэн үг, ярилцлага, нийтлэлүүд байдаг. Энэ удаа updown.mn сайт М.Тунгалагийн "Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн” гарчигтай нийтлэлийг сөхөн нийтэлж байна. Тус нийтлэл 2012 онд "Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан юм.

Саяхан ажил төрлийн шугамаар Африкийн орнуудаар яваад ирлээ. "Африк.. .Африк… Ерөөсөө бид Африкийн араас оржээ. Бидний ирээдүй бол Африк юм байна. Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна л даа…” энэ мэт үгс амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон эл газар хөл тавив. Сонссон чихээ хэн ч хараадаггүй шиг үзсэн нүдээ зүхэлтэй нь биш дээ. Нүд эрээлжлүүлсэн тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, саарь даг болсон хөлөө нуухгүй ч цоргисон харцанд нь сүүдэр унасан хүүхдүүд, хагсарч хатсан хөрс шороо, хатуу юм аа гэж хэлэхэд ч "гоёдмоор” бүрсгэр амьдрал…

Тэнд өнгөрүүлсэн өдрүүд бодлыг минь хүндрүүлэн сэтгэлээс гарч өгөхгүй одоо ч санааширч явна. Байгаль, тэр дундаа хорвоо ертөнцийн хүчил төрөгч болсон ой мод хэмээх хүчирхэг хүчин зүйлтэй сүүлийн хэдэн жил хувь заяагаа холбож яваа хүний хувьд, эсвэл зүгээр л эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэлдээ тээж яваа хүнд бодлоос хуваалцмаар санагдаад үзэг цаас чадан ядан нийлүүлж сууна. Ярихаас бичих нь хавьгүй ултай зүйл хэмээн бичгийн хүмүүс хэлдэг билээ. Хэдийгээр би бичгийн хүн биш ч өөрийн эмзэглэл, эргэцүүллээ уншигчидтай хуваалцахаар зориглолоо.

Ойлгон хүлээж аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нигер гэдэг нэр бүгдэд танил сонсогдож байгаа байх. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Энэ улс өөрийн орны хамгийн том мөрөн, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр нэрлэгджээ. Их усны нэрээр нэрлэгдсэн энэ улс далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркина-.Фасо, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг.

Нутаг дэвсгэрийн хувьд "1,270,000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс гэгддэг. 16 сая хүн амтай, тэдний нь дийлэнх нутгийнхаа өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамей нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил доройгоороо алдартай, зовлон зүдгүүр, гуниг харуусал дүүрэн хот юм. Дэлгүүр хоршоо ч гэж бараг байхгүй, хотдоо ганцхан том захтай тэp зах гээд байгаа газар нь хүмүүс тэргэнцэр дээр юмаа тавьж зардаг.

 

market-scene-debark-ethiopia-22-feb-2014 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
 
 
 
Тэнд будааг 50 гр-аар, элсэн чихрийг 20 гр-аар зарж байна. Арай ч дээ гэж хэлэх ч багадмаар санагдаж байгаа биз. Гэвч энэ бол нүдээр харсан, зүрхээрээ мэдэрсэн бодит үнэн билээ. Бид дэндүү сайхан эх орондоо, дэндүү цамаархан туйлж, хоолоо голж, хоорондоо хэрэлдэн хайран сайхан цагаа үрж хэтэрхий болчимгүй амьдарцгааж байх шиг айдас төрснөө нуумгүй. Нууж чадахгүй байгаа учраас ийнхүү бичиж байгаа юм. Бид юу зөгнөөд, юу ёрлоод ингэж орилолдож байна вэ гэсэн айдас Африкт төрсөн юм.

 

Энэ бол ганцхан надад төрсөн мэдрэмж, айдас биш гэдгийг баттай мэдэж байна. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэж нэрлэгдэх алдарт цөлөөр бүрхэгдчихсэн атал үлдсэн нутагт нь ч цөлжилтийн аюул нүүрлэн аюулын харанга дэлдэж байна. Цөлжилт гэдэг ямар ч тивд, аль улс оронд нүүрлэх гамшиг бөгөөд газар нутгийг шууд сэхээнд оруулдаг "өвчин” гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл цөлжилт бол газар дэлхийд тусдаг нэгэн төрлийн "ДОХ” юм.

503bcb9aa2c092751485b1159fae3bd0_x3-300x223 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

Ийм гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч, аж төрж буй хүмүүсийн нүднээс жаргал, инээд баясал, гэрэл гэгээ эрэх нь утгагүй санагдаж, уулзсан хүмүүсээ хараад дотроо өөрийн эрхгүй шимширч явлаа. Хүн гэдэг муухай амьтан ажээ. Би тэдгээр хүмүүсийг харж өрөвдөхөөсөө илүү "Монгол минь ийм болчихвол яанаа” гэсэн аминчхан айдаст автаж байсан нь хачин. Бусдын зовлонг үзээд эх орноо илүү их хайрлах сэтгэлд автсан нь сонин юм шүү. Гэвч би Нигер улсад байсан мөч бүрдээ босгоны цаахан талд чимээлэн буй аюулыг маш тод мэдэрсэн юм.

Африк тив юм юмтай, цатгалан газар байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч бахдан ярьдаг. Яг л өнөөдрийн манайх шиг. Жишээ нь Нигер улс уранаар маш баялаг орон. Ерөөсөө энэ улсын эдийн засаг нь газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Далайд гарцгүй гачлантай байршил, хүн амын боловсролын буурай төвшин, урагш муутай дэд бүтэц, дэндүү сул дорой эрүүлийг хамгаалах бодлого, байгаль орчны аймшигт сүйрэл…гэж хэн хүнгүй хариулдаг.

Хариулт нь тун энгийн байгаа биз. Ийм асуулт тавихад, ийм л хариулт өгдөг. Тэгвэл яг үнэн хариултыг амьдрал шал өөрөөр илэрхийлж байна. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд өөрийн нүдээр харлаа. Дээрэмчид дээрэмдээд л гараад явдаг юм байна. Хөөрхий цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг эх орондоо, цөлжсөн хөрсөн дээрээ ам нь ангалзаад л хоцордог юм байна.

Та энэ орон яагаад харийн олз хайгчдад тэгтлээ тонуулсан юм бэ, төр засаг гэж байдаггүй юм уу гэж асуух нь дамжиггүй. Тусгаар тогтносноосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст дөнгөж саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан орон аж. Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, түүнийхээ хэрээр мэдлэг боловсрол муутай юм байна. /Тэгсэн хэрнээ англи, франц хэлээр тивээрээ ярьж байна. Гэвч энэ нь тэдэнд дэвшил болсонгүй. Харин ч эх хэлнээсээ, ёс заншилаасаа, эх орноо хайрлах сэтгэлээсээ холдсон байна. Одоо манайхан гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахуу хавчин хээнцэрлэж байна. Энэ бүхэн яг л энэ улс орон шиг болохын эхлэл шиг санагдана/

Төр засаг нь тогтворгүй, ард иргэд нь мэдлэг боловсрол муутай ийм оронд гадаадын дээрэмчдэд үйлчлэх урвагчид тэр дороо гараад ирдэг байна.

 

800x-1 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
 
 
 

 

Энэ бол хүний хорвоогийн бас нэгэн муухай жам юм даа. Хамгийн гол нь энэ явдал ганцхан тэнд биш манайд ч нүүрлээд байгаа болохоор үүнийг би онцолж байгаа юм шүү. Урвагчдыг түшиглэсэн дээрэмчид уул нурууг нь ухаж төнхөөд юу байгааг нь бүгдийг нь аваад гардаг юм байна. Ард нь алдагдсан ертөнц л хоцордог ажээ. Нигерт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн арав гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүн хэлэхэд би өөрийн эрхгүй цочсон юм.

Энэ үг бол тун удахгүй манай Монгол ч гэсэн алдагдсан ертөнц болохын дохио юм. Эрчүүд нь яасныг бүү мэд, авгай хүүхнүүд нь гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйн зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг юм байна. Өнөөдөр энэ улсын хөрс, хүмүүс хоёр яг адилхан хатаж хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжсөн энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа байгуулна гэж их ярьдаг болсон.

0-14 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

Байгалиа хамгаалах гэж тэр гэнэ лээ. Энэ тийм ч зөв шийд биш бололтой. Надад лав Нигер улс байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Нэг талаас цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй болдог юм шиг санагдсан. Бас нэг зүйл нүдэнд тод ажиглагдсан нь энэ улсын шашин шүтлэг юм. Энэ улсын ард иргэдийн дийлэнх нь Исламын шашин шүтдэг аж. Лалын шашин энэ улсыг сульдаасан бас нэг шалтгаан ч байж мэднэ.

Учир нь ажилгүй иргэдийн дийлэнх нь өдөржин мөргөхөөс өөрийг хийдэггүй юм шиг харагдсан. Энд мод магнаг болжээ. Модоо мөчирлөж, түүнийгээ цуглуулан зарим иргэд нь амьдралаа залгуулж байна. Бараг бүх мод нь тахир дутуу болж мөчирлүүлсэн байхыг харлаа. Мод нь сүйрсний гол шалтгаан коко кола, үнэртэн хоёрын гол түүхий эд эндэхийн өвөрмөц модны давирхайнаас гардагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэдэг аж. Тэрхүү давирхайнаас болж тус улсын ой мод дайрлаганд өртжээ. Гадны дээрэмчид газар нутгийнх нь доорхийг ч, дээрхийг ч цөлмөн одсон байна.

Хаа газрын амьдрах нөхцөл, ажлын хар борыг гололгүй хийж явдаг хятадууд тэнд оччихсон замыг нь барьж байна. Хэвлийдээ "бөмбөрцөг”-тэй, нуруундаа бяцхан хүүхэд хүлсэн хүүхнүүд зовлонд дарлуулчихсан, тэр бүхнээ нуух гэсэн мэт нүд гялбам тод тод өнгийн цэцэг хуаран бошинз намируулан алхаж байгаа нь өрөвдөлтэй санагдаж байв. Илэн далангүй ярихад энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд хийж байна даа гэж харах юм алга.

Ганц Нигер ч биш ер нь Африк тивд хүүхдүүд өлсгөлөнгийн гамшиг, өвчний гамшиг хоёроор хорвоог орхисоор байна. Тэд энэ дэлхийд хүн болж төрчихөөд золгүй тавилангаар буцан одох нь хөөрхий. Нэлээн хэдэн жилийн өмнө шилдэг шүлгээр тодорч байсан, нэгэн африк хүүхдийн гэнэн атлаа өр өвдөм шүлгийг энд зориуд оруулмаар санагдсан юм.

Би төрөхдөө хар л байсан.

Би томроод ч хар л байсан.

Би нарны туяанд ч хар л байдаг.

Би айсан ч хар л байдаг.

 

ab653e_2333_x800 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
 
 
 
Би өвдсөн ч хар л байдаг.

 

Би үхэхдээ ч хар л байх болно.

Харин цагаан залуу чи…

Төрөхдөө ягаан.

Томрохоороо цагаан.

Нарны туяанд улаан.

Даарахаараа хөх.

Айхаараа шар.

Өвдөхөөрөө ногоон.

Үхэхээрээ саарал.

Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудна…

1200px-Africa_orthographic_projection.svg-300x300 Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

Африк бол газар нутгийн хэмжээгээрээ Евразийн дараа дэлхийд хоёрт ордог тив. Африк тивд 50 гаруй том, жижиг улс оршдог. Хагас зуун жилийн өмнө эдгээр улсын ихэнх нь Европын том гүрнүүдийн эрхшээлд байв. Тамир тэнхээ, эд баялагийг нь сорон томорч байсан тэдгээр эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн юм.

Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялж байв. Харин ялсаны дараа сэхэх тавилан тэр бүрт заяадаггүй юмсанж. Африкийн орнуудын улс төр, эдийн засгийн байдалд олон арван жилийн дарангуйлал арилшгүй ул мөрөө үлдээж одсон нь өнөөдөр ч илхэн. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч туг өргөөд өндийх тэнхэлгүй болгожээ. Колоничлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас болж энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүссэн байх юм.

Сая сая африк иргэн дайн, ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэцгээжээ. Эзэд нь хаян явсан газар нутагт юу үүсч, юу нүүрлэх нь тодорхой шүү дээ. "Зүүн Африкийн нутаг дахь чулуужсан олдворууд анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл Африк тив бол хүн төрөлхтөний өлгий нутаг гэсэн үг. Тиймээс дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийг хичээдэг билээ” хэмээн нэгэн африк залуу бичсэн байна. Тийм ээ. Би ч гэсэн тэгж хүсч байна.

Гэхдээ Африкт сайн сайхныг хүсэхээс илүү алаг нүдний цөцгий шиг, амин голын Монгол эх орноо ийм болчих вий битгий ийм болоосой гэж бүр илүү хүсч, залбирч байна. Хүн гэдэг ийм л аминчхан байдаг юм байна.

Мажигийн Тунгалаг

/Нигер-Улаанбаатар 2012 он/


Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани