Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАЯЛГААСАА БОЛЖ БАЯЖСАН ХИЙГЭЭД БАЛАРСАН ОРНУУД: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)

 

Зэсийн эрэлт дэлхий даяар өсөх нь нэгэнт тодорхой болсон. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхай нийлээд ч тэрхүү эрэлтийг хангаж чадахгүй юм.  Харин Монгол тэрхүү боломжийг ашиглаж чадвал эдийн засгаа сэвхийтэл өргөх билээ. Баялагтай бүхэн баяждаггүй гэж эдийн засагчид хэлдэг. Бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд ашигт малтмалаар баялаг бусад орны хөгжлийн түүхтэй танилцах нь зүй. Иймд бид "Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд” хэмээх цувралыг эхлүүлж, эхний удаад Катар, Венесуэлийг танилцуулж байна. ОПЕК, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гээд тэдэнд ижил төстэй тал олон бий. Сүүлийн гурван жилд сөхрөөд буй Венесуэл угтаа нөөцөөрөө Катарыг хол хаяж чадах улс. Гэвч Катарыг гүйцэх яагаа ч үгүй байна.

КАТАР

Хүн ам: 2,338,085 (2017 оны байдлаар) 

Ажилгүйдэл: 0.1 хувь
ДНБ: 171 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 108786 ам.доллар
ДНБ-ий өсөлт (2017 онд): 2.1 хувь
Инфляц: 0.9 хувь
Үндэсний мөнгөн тэмдэгт: Риал  

Алс тэртээх ангамал цөл нутагт Катар хэмээх улс бий. Катарын 11437 ам км газарт дэлхийн байгалийн хийн нөөцийн 14 хувь байдаг. Азийн баруудтай өрсөлдөн Булангийн арслангууд хэмээгддэг бүлэг араб дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцийн үлэмж хэсгийг эзэмшиж, түүнийхээ ачаар эдийн засгаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг буюу. Булангийн орнуудыг газрын тосгүйгээр төсөөлөхийн аргагүй. Катарын ДНБ-ий 60, экспортын орлогын 90 орчим, Засгийн газрын орлогын 70 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг.

Хар алт, хөх хийнийхээ ачаар Катар нэг хүнд ногдох орлогоороо дэлхийн хамгийн баян улс гэгдэх болсон, одоо ч хэвээр. Газрын тосны батлагдсан нөөц нь 15 тэрбум баррель энэ улс олборлолтоо өнөөгийн хэмжээгээр үргэлжлүүлбэл энэ гайхам баялаг нь тэднийг 37 жилийн турш торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулахад хангалттай гэлцдэг юм билээ. Катарт газрын тос илрэхээс өмнө тэнд амьдрал хэрхэн өрнөж байсныг эрхэм уншигч та сонирхож буй нь гарцаагүй.

1900-гаад оны эхэн үед цөлийн ядуу катарчууд загас барьж, сувд олборлон амьжиргаагаа залгуулдаг байв. XX зууны эхний хоёр арванд сувд олборлолт тэдэнд ашигтайгаар эргэж  (одоогийнхоор бол гадаад худалдаа нь ашигтай гарч) эдийн засаг өндийж эхэлжээ. Гэвч 1930-аад оноос Катарын эдийн засаг гадаад хүчин зүйлүүдийн нөлөөлөлд автав. Мөн үед япон сувд дэлхийн зах зээлд танигдсанаар Катарын сувдны ашигтай наймаа үндсэндээ мөхөх нь тэр. Түүнчлэн Их хямрал ирж, улс орнууд тансаг хэрэглээнээс татгалзасны гайгаар борлуулалт сайнгүй болов. Залгаад Дэлхийн II дайн дэлхийг хөмрөх нь тэр.

1939 онд Духан хэмээн нэрийдсэн анхны газрын тосны цооногоо өрөмдсөн ч Дэлхийн II дайныг дуустал ашиглаж чадсангүй. Харин газрын тосыг арилжааны зорилгоор олборлож эхэлсэн нь 1949 он. 60 гаруйхан жилийн дотор байгалийн баялаг бяцхан Катарыг их гүрэн болгов. Ингэж тэд Баруун зүгийн ихэмсэг европчуудын зиндаанд очжээ.

Катарын нэг иргэнд ногдох ДНБ 1970-аад онд 1156 хувиар өсөж, дэлхий дахиныг алмайруулж байв. Гэхдээ газрын тос олоод л тэдний амьдрал сайжирчихсан юм биш. Баялаг бүхэн барагддаг юм хойно 2043 онд газрын тосны нөөц шавхарна хэмээн шинжээчид таамагласан. Үүнийг бодолцон Катар баялагт бус мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг эрмэлзэх болжээ.  

1982-1989 онд газрын тосны үнэ бууран, ОПЕК түүхий нефтийн олборлолтод квот тогтоосны дараа Катарын эдийн засаг "хэвтэрт оржээ”. Засгийн газар төсвөө эргэн харж, баялгийн бага орлогодоо тааруулан зардлаа танах шаардлагатай тулгарсан ч эдийн засгийн оновчтой зохицуулалт хийн тэрхүү хүнд үеийг давж, одоо ч нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын жагсаалтын эхний гурваас буухгүй явж байна. Байгалийн баялаг хэнийг ч үргэлж элбэг хангалуун байлгаж чадахгүйг тэд ойлгож баялгаа дагуулан бүх салбараа өргөж байгаа нь тэдний амжилтын нууц бололтой дог.  Угаас тогтвортой бодлого дээрээ бизнесийн орчныг сайжруулах эрчимтэй стратеги хөгжүүлж буй энэ улс бөмбөрцөг дээрх хамгийн бага татвартай оронд тооцогддог нь ч учиртай.

Сүүлийн хэдэн жилд Катар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж буйг гадаад хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиас нь харж болох юм. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар бизнес эрхлэх боломж нээсэн шинэ хууль нь улсын эдийн засгийг бүр ч эрчимжүүлнэ хэмээн эдийн засагчид үзэж буй. Зээлжих зэрэглэл нь А-аас буудаггүй, ажилгүйдэл бараг үгүй, баян Катар өсөлтийн зүг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ бодлогууд хэрэгжүүлсээр байгаа нь гайхалтай байгаа биз?

ВЕНЕСУЭЛ

Хүн ам: 31,568,179
Ажилгүйдэл: 8.06 хувь
ДНБ: 340.984 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 10399 ам.доллар
ДНБ-ий өсөлт (2010 онд): -13.2 хувь
Инфляц: 1,000,000 хувь
Үндэсний мөнгөн тэмдэгт: Боливар

"Халтар царайт” киногоороо бидний эчнээ танил болсон Венесуэлийг газрын тосны нөөцөөр дэлхийд дээгүүр тооцогддог гэдгийг монголчууд тэр бүр мэдэхгүй биз ээ. Хар алт "Халтар царайт”-ын эх орны ДНБ-ий гуравны нэг, нийт экспортын 98 хувь, Засгийн газрын орлогын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг. ОПЕК-т газрын тосны олборлолтоороо эхний тавд эрэмбэлэгддэг байсан Венесуэл улс төрийн нөхцөл байдлаас үүдэн эрс доройтож, өдгөө иргэд нь бүр "найман нэрийн бараа” ч авч чадахгүй байгаа нь үнэхээр харамсмаар.

Энэ улсын эдийн засгийн үзүүлэлтийг сайнгүй гэхэд багадна. 1922 онд Маракайбо хотын орчмоос газрын тос илэрсэн ч үр шимийг нь хүртэхгүй явсаар 1950-иад оноос ОПЕК-т элсэж, АНУ, Европт нэрэх үйлдвэр байгуулснаар Венесуэлийн эдийн засаг Өмнөд Америкийн хамгийн хүчирхэгт тооцогдох болсон байдаг.

ДНБ үлэмж өсөж, 1950-иад онд нэг хүнд ногдох ДНБ Баруун Германы хэмжээнд хүрч байв. Гэвч эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд тийм ч удаан үргэлжилсэнгүй. Угтаа газрын тосны асар их баялгийнхаа ачаар  Венесуэлийн хар ажилчид хэсэгтээ л Латин Америктаа хамгийн өндөр цалин авч байжээ. Тэд байгалиас заяасан баялгаа зөв зарцуулж чадаагүй бөгөөд эх захгүй зарлага, тансаг хэрэглээнээс үүдэн 1959-1964 онд дотоод, гадаад өрөндөө даруулж, ядуурлын үүд нь нээгдсэн аж.

Баялгаас бүрэн хараат эдийн засагтай бараг бүх улсад тохиолддог  хямрал Венесуэлийг тойрсонгүй, 1980-аад онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хямдарч, 1984 он гэхэд нийт хүн амынх нь 36 хувь ядуурлын түвшнөөс доогуур орлоготой амьдарч байв. 1980, 1990-ээд онд инфляц жилд 30-40 хувиар өсөж, 1989 онд 84 хувьд хүрчээ. Венесуэл улс уг нь газрын тос, байгалийн хийгээс гадна төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагааны хүдэр, алт, никель, алмааз эрдэнийн гээд үй их нөөцтэй. Тэд бараг бүтэн зууны турш газрын тос олборлосон атал хөгжил нь уул уурхайн салбараараа "үеийн” орнуудаас  хэдэн арван жилээр хоцорч буй.

Тус улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд есдүгээрт, Өмнөд Америкт нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Гэхдээ дэд бүтцээ сайн хөгжүүлж чадаагүйгээс гадна бусад салбараа хөгжүүлж чадаагүй болохоор энэ бүхэн нь нэмэргүй ажээ. Бод доо, тус улс 1998-2008 онд газрын тосны олборлолт, экспортоос 325 тэрбум ам.доллар* олсон гэсэн тооцоо бий. Их мөнгө байгаа биз.

Уул уурхайн зэрэгцээ хөдөө аж ахуй ч хөгжих боломжтой энэ улсын сая сая хүн ажилгүй, тэр бүү хэл амьдрах аргагүйдээ дүрвэж байна. Улсад нь, иргэдэд нь маш том боломж болж чадах газар тариалангаа хөгжүүлж чадахгүй, энэ салбар нь эдүгээ тус улсын ДНБ-ий гуравхан  хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 10 хувийг л ажлын байраар хангадаг. Угтаа венесуэлчүүд будаа, эрдэнэ шиш, загас, жимс, кофе, үхрийн мах, гахайн мах экспортолдог. Тийм атлаа дотоодынхоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж дийлдэггүй нь "гайхалтай”. Хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ гуравны хоёрыг хөрш улсаасаа импортолдог юм билээ. Харин газрын тосны бүтээгдэхүүний экспортын ачаар Венесуэлийн гадаад худалдаа харьцангуй ашигтай гарсаар иржээ. 2013 оноос хойш үүсээд буй нөхцөл байдлыг эс тооцвол шүү дээ.  Баялгийнхаа үр шимийг шингээж чадаагүйн гайгаар дайн дажингүй эх орноосоо дүрвэхэд хүрч байгааг бид харж байна.

Эдүгээ венесуэлчүүд урьд нь 100 боливараар авдаг байсан зүйлсийг авахын тулд хайрцаг дүүрэн дэвсгэрт өгч, инфляц нь ирэх арванхоёрдугаар сараас нэг сая хувьд хүрэх таамагтай болчихсон байна. Гайхаж байна уу? Та буруу уншаагүй. Олон улсын валютын сангаас тус улсын инфляцийг хоёр сарын дараа нэг сая хувьд хүрнэ гэх таамгийг саяхан зарласан юм. Харьцуулбал, Дэлхийн I дайны үеийн дараах Германы нөхцөл байдалтай төстэй дүр зураг Венесуэлд үүссэн. Газрын тосны нөөцөөрөө аль ч улсыг дагуулахгүй Венесуэлийн иргэд идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, дээрэм, хүчирхийлэлд өртөхөөс айсандаа гэрээсээ ч гарч чадахгүй амьдарч байгаа нь хачирхалтай гэмээр ч үнэн юм. Иймд баялгаа зөв ашиглаж чадаагүй улсуудын хамгийн том жишээ гэвэл энэ улсыг нэрлэхээс аргагүй. Монголчууд бид баялгаа зөв ашиглаж чадахгүй бол энэ мэт буруу замаар бэдэрч мэдэх юм.

*- Венесуэлийн Төвбанкны тооцоолсноор

Ublife.mn
БАЯЛГААСАА БОЛЖ БАЯЖСАН ХИЙГЭЭД БАЛАРСАН ОРНУУД: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани