Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨР тавьж, УТАА-тай тэмцэх арга амжилтад хүрэх үү?

ӨР тавьж, УТАА-тай тэмцэх арга амжилтад хүрэх үү?Үргэлж яригдаад улиг мэт болсон ч, үнэхээр шийдвэрлэх ёстой асуудлуудын эхэнд агаарын бохирдол байх ёстой. Хүүхдүүд хотод амьдарсныхаа төлөөсөнд нэг насаараа хэвийн бус багтаамжтай уушгитай, эрэмдэг хүмүүс болж үлдэж байна. Судалгаагаар нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогдсон. Тэр хэрээр амьсгалын замын өвчлөл дийлэнх хувийг эзлэж буй. Тийм байхад энэ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ёстой шүү дээ. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүдийн бохир хандлагаас болоод агаарын бохирдол буурах хугацаа хойшилсоор л байна. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Гэвч өмнөх олон жилүүдэд агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгө мөнгө үр дүнгүй үрэгдсэнийг гэрчлэх дүгнэлтийг Аудитын байгууллага хийж, УИХ ч хуулийн хугацаагаар түрий барин ирэх оны төсвөө хурдан шаламгай батлахдаа утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн,  147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж,  67.9 тэрбум байхаар батлав.


Улстөржүүлэх учиргүй сэдвийг улстөржүүлж, иргэдийнхээ зовлонгоор түрий барьж, төдийгөөс өдийг хүрсний балгаар энэ утаа, бохирдол арилна гэдэгт итгэх итгэл нийгэм даяар алдарч байна. Тэглээ гээд хөдөө амьдрахгүй, гадаадад цагаачлахгүй  хүмүүс үр хүүхэдтэйгээ хамтдаа агаарын асар өндөр бохирдолтой Улаанбаатарт үхлээ хүлээж байх ёстой юу. Шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэг шат шатны байгууллагад робот биш  хүмүүс ажилладаг л юм бол, үр хүүхдүүдийнхээ амьдрах орчныг бодож, хүн чанар, сэтгэл гаргаж ажиллах ёстой. Шат шатандаа сэтгэлгүй, хариуцлагагүй байсны улмаас төсөвт төлөвлөж оруулж ирсэн утаа бууруулах мөнгө танагдсанд эгдүүцэхийн оронд "улстөрчид нь идэж байхаар, ингээд хасагдсан нь ашгүй дээ” гэх хандлагатай хүмүүс ч байх. Гэтэл ууж иддэг хомхой зантай эрх баригчид төсвөөр далимдуулж, мөнгө идэх дээрээ тулбал зүсэн бүрийн хувилбарыг санаачлаад, хөрсөн дээр буулгачих чадалтай нь нэгэнтээ бат ноттой ойлгогдсон.

Агаарын бохирдол гэх харанга дэлдээд удсан аюулыг багасгах чиглэлд хөрөнгө мөнгө төсөвлөгдөх ёстой. Гол нь ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байна. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд  нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харъя.

Агаарын бохирдлыг  бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн мөнгөний зарцуулалт эхнээсээ шүүмжлэл дагуулсан нь үнэн.

-Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 16.4 тэрбум төгрөг

-Улаанбаатар хотод ажиллаж байгаа уурын зууханд филтер байрлуулахад 22.5 тэрбум төгрөг

-Сайжруулсан түлшинд татаас олгоход 54.7 тэрбум төгрөг

- Гэр хорооллын айл өрхүүдийн янданд  шүүлтүүр байрлуулахад 54.3 тэрбум төгрөг тус тус төлөвлөөд байсан.

Харин төсвийн хэлэлцүүлгийн явцад айл өрхүүдийн янданд шүүлтүүр байрлуулах нь төдийлөн үр ашигтай бус гээд хассан юм. Тэгвэл төсөв эцэслэн батлахад 54.3 тэрбум дээр нэмээд 25.7 тэрбум төгрөг хасагдлаа. Тэгэхээр энэ мөнгийг уурын зууханд филтер байрлуулах төсвөөс танах уу, эсвэл сайжруулсан түлшний татаасны мөнгөнөөс хасах уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Яадаг ч байсан эрх баригчдын зүгээс утаа, агаарын бохирдлыг бууруулах тухай ярьсан төсөөллийн ярианууд хөрөнгө мөнгөгүйгээр хөрсөн дээр буух боломжгүй л харагдаж буй. Уурын зуухнууд дээр филтерээ байрлуулж чадахгүй бол, үр дүн өндөр биш гэгддэг ч, агаарын бохирдлын хорт түвшнийг тодорхой хэмжээнд бууруулдаг гэх сайжруулсан түлшний салбараа дэмжихгүй юм бол, агаарын бохирдол  тэгээд яаж буурах вэ. Хэн тэгээд Улаанбаатарын агаарын бохирдолтой ноцолдох юм бэ.

Хэрэв тэр 54 тэрбум төгрөгөөр янданд шүүлтүүр байрлуулахгүй гэсэн юм бол ипотект төсөвлөсөн 115  тэрбум төгрөг  дээр яагаад нэмчихэж болдоггүй юм бэ. Зах зээл дээр бэлэн орон сууцнууд байж байна. 115 тэрбумаар 1650 айлыг орон сууцны зээлд хамруулна гэж буй.  Агаарын бохирдлыг урт хугацаанд бууруулах хамгийн гол шийдэл орон сууцжуулах гэж ярьдаг хэрнээ, яндангийн шүүлтүүрт төсөвлөж чадсан 54 тэрбумыг яахаараа ипотекийн санхүүжилт рүү оруулж болохгүй байгаа юм. Ядаж л 800 өрх ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Улаанбаатарт 200 мянган өрх яндантай гэрт, байшинд амьдарч байна. Гэтэл сард 200 өрх л 8 хувийн зээлээр орон сууцанд орж байна.

"Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Б.Энхбаяр хэлэхдээ  "Бид богино хугацаанд 200 мянган өрхөө орон сууцанд оруулж чадахгүй учраас, ойрын хугацаандаа  яндантайгаа л зууралдахаас өөр аргагүй байна” гэж байсан. Мөн тэрбээр "2019 оны төсөв ба Агаарын бохирдол” сэдэвт судалгаандаа "2019 оны Агаарын бохирдлыг бууруулах төсвийн зарцуулалтаас 2019 оны зорилтот түвшинд хүрэхийн тулд богино хугацаанд хэрэгжүүлж болохуйц, утааны ялгаралт, хорт агууламжийн хэмжээг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг багасгахад илүүтэй чиглэсэн байна” гэж хэлж буй юм. Тийм байж болно. Гэхдээ бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүдэд агаарын бохирдлыг шийдвэрлэх хүсэл зориг байгаа эсэхэд эргэлзэх шалтгаан дэндүү олон байна.

Агаарын бохирдлыг бууруулах хүсэл зориг Монголын төрд байх ёстой болохоос олон улсын байгууллагууд юу хийх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг байж болохгүй. Манай төр төсөвтөө мөнгө суулгахаас татгалзаж байхад гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж хэлбэрээр байгаа аж.

Гэтэл улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахаар тусгаж оруулж ирсэн 147.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг харахад Улс төсөв, орон нутгийн төсвөөс 106.4 тэрбум төгрөг, Агаар бохирдуулсны төлбөрөөс 22 тэрбум төгрөг, Ус, рашаан ашигласны төлбөрөөс 26.5 тэрбум төгрөг, нийт 154.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрдүүлэхээр тооцсон байсан. Энэ нь 2011-2018 онуудад төсөвлөсөн төсвөөс 23 хувиар илүү үзүүлэлт юм. Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах эх үүсвэр байсаар атал 187 орчим тэрбумын зээл авах замыг сонгож байна. Үүнийг эрүүл бодлого гэж харах ёстой юу?

Ирэх онд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулъя. Судлаач Б.Энхбаяр энэ талаар "Шинээр болон он дамжиж хэрэгжих нийт 23 төсөл хөтөлбөр байна. Эдгээрийг нэгтгэж дүгнэвэл Улаанбаатар хотын эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг сайжруулах замаар гэр хорооллыг барилгажуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд дийлэнх нь байна. 2019 онд хийгдэх санхүүжилтийн дүнг хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтцэд шилжүүлсэн байдлаар тооцвол Улаанбаатар хотын дэд, бүтэц 48 хувь, Гэр хорооллыг хөгжүүлэхэд 4 хувь,  Орон сууцжуулах төсөл хөтөлбөр 11 хувь, Тээврийн хэрэгсэл  7 хувь,  хог, хаягдал ус зэрэг бусад  үйл ажиллагаа 31 хувийг бүрдүүлж байна. Санхүүжүүлэгч түнш буюу улс орноор нь үзвэл хамгийн их санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банк 80.45 сая ам.доллар, дараа нь БНХАУ 71.9 сая ам.доллар байна” гэж буй юм.


Мөн тэрбээр агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн 2011-2017 онуудад дүгнэлт хийхдээ:

-Нэгдсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт тодорхойгүй буюу хангалтгүй

-Олон газар олон нэгжүүд байгуулагдаж, үйл ажиллагааны уялдаа холбоогүй, замбараагүй ажилласан, татан буугдсан.

-Албан ёсны мэдээ, мэдээлэл, тайлан, хийж хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн талаарх тоо баримт, мэдээлэл байхгүй.

-2016 онд "Цэвэр агаар сан”-г татан буулгаснаар Улсын төсвөөс зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээ эрс буурч 4-5 тэрбум болсон.

 -2016 оноос хойш агаарт агуулагдах хорт нэгдлийн хэмжээ буюу SO2, PM2.5, PM10 нэгдлүүдийн түвшин буцаад 3-33 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдэхэд шууд бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

-Орон сууцанд амьдардаг бүртгэлтэй айл өрхүүдийн тоо жилд дундаар 5.6 хувиар буюу 5-8 мянгаар нэмэгдэж байгаа.

-Гэр хороололд амьдардаг бүртгэлтэй айл өрхүүдийн тоо 2016 оноос эхлэн жил бүр 0.5-1.5 хувиар буурсан.

-Нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тооны өсөлт саарч 15-аас 7% болсон нь тээврийн хэрэгслээс шалтгаалах бохирдлын эх үүсвэрийн өсөлтийг сааруулахад нөлөөлсөн байж болзошгүй.

-Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх албан ёсны тоо баримт одоог болтол байхгүй буюу 2014 онд НЗДТГ-аас гаргасан судалгааг 2019 оны төсвийн төсөлд БОАЖЯ ашиглаж байгаа хэмээн дүгнэсэн байна. Судлаач хэлэхдээ "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аль тодорхой байгууллага ажилласнаар тодорхой үр дүнгүүд гарсан. Төсвөөс зарцуулагдаж байгаа мөнгөний хэмжээтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ ихэссэн, буурсан үзүүлэлтүүд харагдаж байна” гэж байсан.

Гол нь агаарын бохирдлын эсрэг хөрөнгө мөнгийг хэн, хаана захиран зарцуулж байна вэ гэдэгт бодитой хяналт хэрэгтэйг сануулж буй юм. Тухайлбал, "Цэвэр агаар” сангийн үйл ажиллагааны тайлан үргэлж хаалттай байж ирсэн. Байнгын хороо, УИХ-д танилцуулсан маш товч тайлан л ил болсон байдаг. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд 2011-2014 оны хооронд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байгуулагдан ажиллаж, тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч, чухам ямар ажил хийсэн, үр дүн юу байв гэдэг талаар тодорхой мэдээлэл байхгүй. Дөрвөн жил дараалан төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгө авсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж  энэ бүтцийн талаар хэн ч ярьдаггүй. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө мөнгөний араас холбогдох байгууллагууд хяналтгүй, хариуцлагагүй хандаж ирсний нэг л жишээ. Тиймээс л хяналтыг чангатгах механизмыг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг нь гол асуудал болоод байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn


ӨР тавьж, УТАА-тай тэмцэх арга амжилтад хүрэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани