Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

 

ГУРАВДУГААР ХЭСЭГ
 
"…2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар олджээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр дорхноо тухайн сэжигтэн нь цагдаагийн хурандаа байсан гээд шуурсан. Харин АТГ-аас маргааш нь "…Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн.
Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа.
Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Яг үнэндээ бол 1.3 сая ам.доллар дээр нэмээд 140 мянган ам.доллар хураасан байгаа юм. Тэгэхээр 1.44 сая ам.долларын асуудал гарч ирнэ. Хамгийн хачирхалтай нь тухайн үед тэр мөнгөний талаар "…Уул уурхайн лицензтэй холбоотой авлигад зарцуулагдах гэж байжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр үнэн байсан. Харин цагдаагийн хурандаа холбоотой гэдэг нь худлаа болж таарах шиг болсон.
Өдгөө хураагдсан 1.44 сая ам.долларыг хуулийнхан яг яах гээд байгаа нь эргэлзээтэй байгаа тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, олны хэл ам дарагдсаны дараа "эзэн”-д нь буцаагаад өгчихөж магадгүй байдал үүссэн тухай эх сурвалж хэлж байгаа юм.
Энэ нэг асуудал. Харин өөр нэг асуудал нь хэдэн нөхрийн их хэмжээний валютаар авлигадаж байгаад өөрийн талд шийдүүлэх гэсэн лицензний цаана уул уурхайн нэгэн орд байгааг бид мэдэж авсан юм.
Тэр бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний орд юм. Энэ ордын лицензийн эзэмшлийн маргааны талаар бид өмнө нь хоёр ч цувралаараа хүргэсэн.
Нэхэн сануулахад 2010 онд "Жи Пи Эф” гэх 1.0 сая төгрөгний дүрмийн сантай, ганц компьютер, принтер зэрэг ойр зуурын хөрөнгөтэй компани байгуулж байсан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэдэг хадам, хүргэн хоёр 2012 онд уул уурхайн Х буюу хайгуулын лицензтэй Салхитын мөнгөний ордыг компанийнхаа хамт бусдад 800 мянган ам.доллараар худалдсан байдаг. Худалдаж авсан нь "Си Си Эм Икс” гэдэг компани. Тус компани хайгуулын талбайд ажиллаж, лицензийн ашиглалтын буюу А болгоод тун чиг аятайхан ажиллаж байтал Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр гэнэт гарч ирээд компанийг, уурхайтай нь булаацалдаж эхэлсэн байгаа юм. Гэхдээ мань хоёр хоёулхнаа биш "Си Си Эм Икс”-ийг төлөөлөн удирдаж байсан Чен Бангфа гэдэг нөхөртэй нийлсэн байна.
Товчхондоо Чен Бангфа "Жи Пи Эф”-ийг, Салхитын ордын лицензтэй нь хамт худалдаж авсан эздээс нь авах нөхцөлийг бүрдүүлж, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар хууль шүүхийн байгууллагын нэр бүхий хүмүүстэй нийлж, арга заль зохиож байгаад буцааж авах ажиллагааг 2015 оноос хойш хийж эхэлсэн байна.
Өмнөх цувралд Ш.Мөнгөншагай хүргэн Г.Жаргалантайгаа 2012 оноос хойш холбоо тасарч, 2015 онд гэнэт компаниа яаж байгаа бол гээд үзтэл зарчихсан байсныг нь олж мэдсэн гээд Захиргааны шүүх, Иргэний шүүхээр заргалдаж эхэлсэн  тухай нийтэлсэн. Тэр ч байтугай шат шатны шүүхээс "…Ш.Мөнгөншагай энэ компанийг зараагүй юм байна. Өөрөө мэдээгүй байжээ” гэсэн шийдвэрийг гаргуулчихсан байгаа юм. Одоо юм л бол тэр шийдвэрүүдээ бариад л дайраад байдаг аж.
Гэтэл үүний цаана олон "но” бий гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. 2012 онд хайгуулын лицензээ 800 мянган ам.доллараар зарж чадсан Ш.Мөнгөншагай гэрээ нүүлгэж, гар утсаа солиод, морь уядаг болоод байв. Энэ 800 мянган ам.долларыг хүргэн Г.Жаргалан нь 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурж байгаад бэлнээр авчихсан байдаг.
Гэтэл өнөөх лицензтэй талбайгаас ашигт малтмал гайгүй сайн олдож, үүнийг булааж авахаар хадам хүргэн хоёр боссынхоо даалгавраар "Жи Пи Эф”-ийг удирдаж байсан Чен Бангфатай нийлсэн байгаа юм.
Ш.Мөнгөншагай шүүхэд хандаад эхлэх үед "Си Си Эм Икс”-ийн жинхэнэ эзэн, "Жи Пи Эф”-ийг, лицензтэй нь худалдаж авсан Жин Жиан Мин УМБГ-т ханджээ. Учир нь жолооч нь байсан Чен Бангфа компанийг нь энд ёстой л бужигнуулж Жин Жиан Миний гомдлын дагуу 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэсэн ч Чен Бангфа нэр бүхий хүмүүсийн тусламжтайгаар хэргээ 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэрэгсэхгүй болгуулж чадсан байна.
Эзнээ хулхидсан Чен Бангфа чухам юу хийсэн талаар тодруулъя. Компанийн эзэн Жин Жиан Мин 2011 оны тавдугаар сард өөрийн ажилладаг "Нинша Шинтай Эрчим Хүч Хурд” компанийн нэрийн өмнөөс Монгол Улсад компани байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг 30 хоногийн хугацаатай хийж өгчээ. Энэ дагуу Чен Бангфа "Си Си Эм Икс” ХХК-ийг байгуулжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааны зардалд Чен Бангфагийн Голомт банк дахь данс руу 2011 оны тавдугаар сарын 23-нд 20 сая юань шилжүүлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард "Жи Пи Эф” ХХК-ийг ашигт малтмалын гурван лицензтэй нь авахаар шийдсэн байна. Дараа нь 2013 оны тавдугаар сарын 14-нд 10 сая юань, есдүгээр сарын 23-нд 5.0 сая юань, есдүгээр сарын 25-нд 10 сая юань, арваннэгдүгээр сарын 7-нд 5.0 сая юань, 2014 оны тавдугаар сарын 9-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 10-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 20-нд 5.0 сая юань тус тус шилжүүлжээ. Ингэсээр нийт 57 сая юань шилжүүлсэн байна. Дээрх мөнгөөр компани худалдаж авч, хайгуулын нэг лицензийг нь А буюу ашиглалтын болгох ажлыг хийж,  тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан байгаа юм. Улмаар Дундговийн Гурвансайханд Баяжуулах үйлдвэр хүртэл барьжээ. Ингээд компани нь ч үйл ажиллагаа нь жигдэрч,  Жин Жиан Миний шилжүүлдэг мөнгө Чен Бангфагийн хувийн дансаар биш компани руу шилждэг болсон байна.
Сүүлдээ компанийн санхүү  нэг л асуудалтай болоод байсан учир Жин Жиан Мин 2015 оны тавдугаар сараас өөрөө "Жи Пи Эф” ХХК-ийг удирдах болсон байна. Ингээд санхүүгээ шалгахад өнөөх жолооч байсан Чен Бангфа нь Голомт банкинд 15-16 данс нээчихсэн, маш их зарлагын баримт илэрчээ. Мөн хувьдаа LX-570 автомашин, найз хүүхэндээ 161.7 мкв орон сууц худалдаж авсан байв. Түүнчлэн Чен Бангфа "Жи Пи Эф” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, захирал гэж энд тэнд өөрийгөө танилцуула, албан бичиг илгээж, ер нь будилуулчихсан байжээ.
Тухайн үед "Жи Пи Эф” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг "…Чен Бангфа "Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж аваад намайг захирлаар ажиллуулсан. 800 мянган ам.долларыг миний данс руу шилжүүлж, би Жаргаланд тэр мөнгийг бэлнээр өгсөн. 2015 онд Жин Жиан Мин ирээд Чен Бангфагаас компанийн тамга тэмдгийг хурааж авсан” гэж ярьсан байдаг. Бас Ш.Мөнгөншагайгийн хүргэн Г.Жаргалан "…2010 онд Ш.Мөнгөншагай бид хоёр "Жи Пи Эф” ХХК-ийг би 40 хувь, Ш.Мөнгөншагай 60 хувийг эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулсан. Тухайн үед компани хайгуулын гурван лицензтэй байсан ба 2012 онд компаниа хайгуулын лицензүүдийнх нь хамт зарахаар болж, 800 мянган ам.доллараар бүх хувьцаагаа Чен Бангфагийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ хувь хүний нэр дээр болохгүй юм байна гээд "Си Си Эм Икс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн” гэжээ.
Товчхондоо, ийм л явдал болсон байгаа юм. Үүнээс хойш нэгэн цагт дарга нь явсан Жин Жиан Минд өсөрхсөн Чен Бангфа ямар нэг аргаар дээрх лиценз бүхий "Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт буцаан өгүүлэхэд хүчин зүтгэж эхэлсэн байдаг юм байна.
Хамгийн гол нь Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас худалдан авах үед үйл ажиллагаа эхлээгүй, татвар тайлан өгч байгаагүй "Жи Пи Эф” ХХК-ийг Жин Жиан Мин буюу "Си Си Эм Икс” ХХК худалдаж авснаас хойш дээрх маягаар хөрөнгө оруулалт хийж, улмаар Монгол Улсад олон тэрбумын татвар төлж, орон нутагт олон зуун сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ. Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг "Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм. Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд "Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсн тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна.
"Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.
 
 
Үргэлжлэл бий…
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани