Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

 

Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ХХК,  орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Орхон аймгийн аж ахуйн нэгж,  үйлдвэрлэгчдийг дэмжих зорилт  хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүхий л хэлбэрээр орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг өгч  байгаагийн томоохон хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэгчид рүү хандсан  худалдан авалтын бодлого юм. Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй  хамтын ажиллагааны хүрээгээ  тэлэх, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж буй нь бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11 үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 7,7 тэрбум төгрөгийн, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл  2018 оны 9 сарын байдлаар уг үзүүлэлт 1,5 хувиар өссөн дүнтэй байна. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй энэхүү хамтын ажиллагааны үйл явц,  гарч  буй ахиц дэвшил болон хүндрэл бэрхшээлийн  талаар санал бодлоо солилцох зорилготой уулзалтыг Эрдэнэт  үйлдвэрийн зүгээс санаачлан зохион байгуулдаг. Харин хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болов.
 
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой
 
Орхон аймгийн  үйлдвэрлэгчидтэй хийх  уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Бид энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзсан. Тэр  үеэр бид та бүхэнтэй хамтран  ажиллах  гэрээ байгуулахад ямар асуудал байгаа эсэх, Эрдэнэт үйлдвэрээс энэ чиглэлээр ямар дүрэм журмыг  баримтлан ажиллаж буй талаар мэдээлж байсан бол энэ удаа өмнөх уулзалтын шийдвэр, үр дүнг  нээлттэй хэлэлцэх, энэ хугацааны үйл ажиллагааны тайланг мэдээлэх болно хэмээн тэрээр хоёр дахь уулзалтын зорилгыг тодотгов.  Мөн 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон ажил,үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний дотор Хууль эрх зүйн газар болон Хангамжийн хэлтсээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн компаниудтай байгуулах хамтын ажиллагааны гэрээг ойлгомжтой, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Анхны уулзалтанд Орхон аймгийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байв. Эдгээрийн 15 нь үйлдвэрлэгч компани. Бид хамтын ажиллагааны мэдээллээ хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар дамжуулан бүхий л хэлбэрээр нээлттэй хүргэхийг зорьж байна. Тиймээс өнөөдрийн уулзалтаар оны эхний 9 сарын тайлан мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаасан дээр бус хөрсөн дээр бууж буйг бодитоор харуулах нэг хэлбэр юм. 2019 он бол та бидний хувьд том дэвшлийн жил байх болно.  Өөрөөр хэлбэл,  хамтын ажиллагаатай компаниудын тоо болон худалдан авалтын үнийн дүнг нэмэгдүүлнэ гэсэн үг. 2016 онд Эрдэнэт үйлдвэр үндэсний аж ахуйн нэгж болсон. Ингэснээр Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөх, түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байгаа. Ер нь Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлнэ гэсэн том зорилт бий. Энэхүү зорилтыг бид бодит ажил хэрэг болгох ёстой. Тиймээс худалдан авалтын бодлого, дүрэм журмыг үүнд чиглүүлж, ил тод нээлттэй, үр өгөөжтэй байх арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Үйлдвэрлэгчид та бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байж гэмээнэ үндэсний үйлдвэрлэл хөгжин дэвжих таатай хөрс суурь бэхжинэ. Ирэх он энэхүү зорилтын хэрэгжилтийн жил байна” хэмээн мэдээлэлдээ дурьдсан юм.  
Үйлдвэрлэгчид өсч, нийлүүлэгчдийн тоо буурчээ
Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны тайлан, илтгэлийг Хангамжийн хэлтсээс танилцуулав. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын үйл ажиллагаандаа тухайн бараа бүтээгдэхүүн нь тус үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн байх, чанар стандартын шаардлага хангасан байх, зах зээлийн үнэтэй дүйцэхүйц байх, заасан хугацаанд нийлүүлдэг байх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталдаг. 
2018 оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийт 488 худалдан авалтын гэрээ байгуулсны 29 хувь буюу 28,9 тэрбум төгрөгийн 143 худалдан авалтын гэрээг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 149 хувиар өссөн байна.  Дотоодын компаниудаас энэ хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.  Энэ нь өмнөх онуудаас харьцангуй өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, 2015 онд 51,3 тэрбум, 2016 онд 62 тэрбум, 2017 онд 102 тэрбум, харин энэ оны эхний 9 сарын байдлаар дотоодын үйлдвэрлэгчдээс авсан  худалдан авалтын үнийн дүн 102 тэрбумд хүрээд байна. Сүүлийн 4 жилд тус үйлдвэр Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс нийт 150 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг үйлдвэрлэгч компаниудаас авчээ. Эндээс харахад Орхон аймгийн нийлүүлэгч компаниудаас авах худалдан авалтын хэмжээ  буурч,  үйлдвэрлэгч компаниудаас авсан худалдан авалт өссөн байна. Одоогийн байдлаар орон нутгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний 81 хувь нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь цаашид хамтран ажиллах үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.  
Орон нутгийн үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзаж буйд талархав
Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахь удаа зохион байгуулж буй хамтын ажиллагааны тайлан уулзалтад оролцсон компанийн төлөөллүүд дээрх үгийг онцолж байлаа. Энэ удаагийн уулзалтад Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг 19 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин, хамтын ажиллагааны харилцан ашигтай уян хатан бодлогыг хэрэгжүүлж буй нь бизнесийн нэн таатай орчныг бүрдүүлж байна гэж үйлдвэрлэгчид талархаж байв. Цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх, худалдан авалтын гэрээний хугацааг уртасгахад хоёр талын үүрэг хариуцлага, зөв хандлага  юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон. Мөн уг уулзалтад “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр оролцож, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжиж, Эрдэнэт хотын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Энэхүү санаачилгыг  Эрдэнэт үйлдвэр уриалгахан хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэлэв.
 
 
 
 
М.Балжинням 
Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани