Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийх даалгавар парламентаас авсан Ажлын хэсэг хангалттай сайн ажилласан  гэж Д.Тэрбишдагва гишүүн 41 хоногийн өмнө хэлсэн билээ. Уг нь түүний ахалсан Ажлын хэсэг нэгтгэсэн дүнгээ есдүгээр сарын эхээр танилцуулна гэж байсан нь хойшилсон юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва /2018.10.01/ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, "Ажлын хэсэг Оюутолгойд зунжингаа шалгалт хийж, 262 хуудас бүхий санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, 13 гишүүнд өгсөн. Гишүүд эцсийн саналаа хэлээд, нэгтгэгдэж дууссаны дараа буюу ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Сая УИХ-ын дарга чиглэл өгөхдөө Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажлын хэсгийн хувьд гишүүддээ тараагаад өгчихсөн, есдүгээр сарын 25-ны дотор эцсийн саналаа өгөөд, дүгнэлтээ иж бүрнээр нь тодорхойлох ёстой. Энэ асуудал ерөнхийдөө бэлэн болсон. Оюутолгой дээр тавьсан асуулга энэ тэртэй холбоотой бүрэн тодорхой болоогүй ганц хоёр зүйл байх нь байгаа. Манай дэд ажлын хэсгүүд зуны турш боломжийн сайн ажилласан. 13 гишүүний саналыг тусгасан эцсийн санал дүгнэлт гаргахаас өмнө би хэсэгчилж ярьмааргүй байна. 262 хуудас санал, дүгнэлтийг иж бүрнээр нь ярихгүй бол өнөөдөр нэг асуудал ярихаар зөвхөн тэр асуудал нь хөндөгдөж байгаа юм шиг болно. Тиймээс  нэгтгэсэн дүгнэлтээ гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулаад, дараа нь УИХ-д танилцуулна” гэж байв.

Тэгвэл түүнийг ингэж ярьснаас хойш Эдийн засгийн байнгын хороо хэдэнтээ хуралдсан ч, Ажлын хэсгийн мэдээлэл босгыг нь давсангүй. 13 гишүүн 262 хуудас бүхий материал дотор живчихэв үү гэлтэй таг чиг болоод буй. Харин Д.Тэрбишдагва гишүүн энэ сарын 1-ний өдөр хэлэхдээ "Ирэх долоо хоногт Ажлын хэсгийн гишүүд уулзаж, дүгнэлтээ гаргана” гэж байсан.

Түүний хэлснээр өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсэг дэх  Дэд ажлын хэсгүүдийг  удирдаж буй Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ,ХНХЯ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар түүнтэй уулзаж, зөвлөж дүгнэлтээ гаргасан байх учиртай. Магадгүй, улс даяараа пүрэв, баасан гарагуудад амарсныг далимдуулан уулзалдаагүй ч байж болох. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, нэгтгэсэн дүгнэлтийг нийтэд танилцуулах хугацаа хойшилсоор л байна. Уг нь хаврын чуулган завсарлахаас өмнө чуулганд танилцуулагдсан байх ёстой байв. Д.Тэрбишдагва хэлэхдээ "Аудитын болон АТГ-ын дүгнэлт, санаа оноо хүлээгдээд байгаа” гэж байсан. Тэгэхээр нэр бүхий хүмүүсийг Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөөтэй холбоотойгоор барьж хорьж байгаад сулласан АТГ хойрго байгаа бололтой. Мөн том дарга нь ЖДҮ-ийн зээл авсан асуудалд холбогдоод буй Аудитын байгууллага ч гүний уурхайтай холбоотой тоо, дүгнэлт гаргаж өгөх гэж яарахгүй байгаа янзтай.

Ер нь холбогдох байгууллагууд яарахгүй байх шалтгаан улс төрийн түвшинд үүссэн ч байж болох билээ.  Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 10-ны өдөр мэдээлэл хийхдээ "Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, Рио Тинто групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.  Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ. Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна.Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэсэн юм.

Түүний хэлж ярьснаас үзэхэд нааштай тохироонууд харагдаж буй ч, татварын маргаантай холбоотойгоор манай Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт хүрч тулахаар болоод буй юм. Хэрэв татварын асуудлаар бид тэдэнтэй Арбитр дээр маргаан үүсгэхээр болвол,  бэлтгэл хэрэгтэй гэдгийг татвараар  мэргэшсэн шинжээчдийн байр суурь дээр тулгуурлан манай сайт өмнө нь хүргэж байсан билээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд заавал тусгагдаж гарах нэг гол асуудал бол дээрх 150 сая ам.долларын татварын асуудал юм. Дүгнэлт холбогдох Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэгдээд гарсны дараа 150 сая ам.долларын татварын маргаан топ сэдэв хэвээрээ үлдэх үү. Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт уулзвал дагаад ямар асуудлууд үүсэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

"Оюу толгой” компани гуравдугаар улирлын тайлангаа гаргахдаа  "Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн” гэж мэдэгдсэн. Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюу толгой" компани 150 сая ам.долларын татвар төлөх  ёстой асуудал бий гэж байгаа юм. 

Э.БОЛОРХАЖИД

www.zindaa.mn


Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани