Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог

Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог

 

-“Тахийн нөхөд сан”хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье.

-Манай “Тахийн нөхөд сан” ашгийн бус ТББ анх 2011 онд байгуулагдсан. Миний хувьд 2018 оны 1-р сард энэ ТББ-д ажилд орж өдгөө тус байгууллагын менежерээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монголд тахь нутагшуулж буй гурван газар байдаг. Үүнд: Хустайн нуруу, Зүүнгарын говь буюу Говийн их дархан цаазат газрын Б хэсэг мөн Хомын тал зэрэг газрууд юм. Манай сангийн хувьд бол Зүүнгарын говьд нутагшуулж буй тахийн сүргийг дэмжих зорилготой байгуулагдсан. Яагаад тахийн сүргийг дэмжих ёстой вэ гэхээр тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах, гадаадаас тээвэрлэн авчрах, хамгаалах үйл ажиллагаанд багагүй хэмжээний зардал байнга гардаг учраас нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай болдог.

Тийм болохоор бид үүнд нэмэр хандив болох зорилгоор тус санг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монголд тахь сэргээн нутагшуулах ажлын гол санхүүжилтийг бид гадны орнуудын тусламж дэмжлэгээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн. Энэхүү чиг хандлагыг өөрчилж, монголчууд бид гадны дэмжигчдийн гарыг хараад байх биш өөрсдөө энэ ажилд түлхүү оролцох ёстой гэсэн бодлын үүднээс энэ ТББ-ыг байгуулсан. Энэ ажилд дотоодын байгууллагууд, компани болон иргэд, хувь хүмүүс сайн дураараа идэвхитэй оролцох бүрэн боломжтой.

“Тахийн нөхөд сан” санхүүгийн дэмжлэгээ хэд хэдэн хэлбэрээр авдаг. Эдгээрийн нэг нь “Тахийн нөхөд сан” ТББ-ийн гишүүн болох явдал юм. Энэхүү гишүүнчлэл нь дотроо залуучууд, хувь хүмүүс, байгууллага гэх мэт хэд хэдэн ангилалтай байх юм. Яагаад энд залуучуудыг онцолж дурьдаж байна гэхээр залуучуудын гишүүнчлэлийн гол зорилго нь татвар хураамж төлөх гэхээсээ илүү тэдэнд монгол орны ховор амьтныг хамгаалахад гар бие оролцох, сурталчлах, байгальд устаж алга болж байсан тахийн сүргийг сэргээн нутагшуулсан түүхийн талаар илүү их мэдээллийг бусаддаа түгээхэд тэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг.

Тэр ч үүднээсээ бид ирэх намраас энэ чиглэлээр илүү идэвхитэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараагийн нэг хэлбэр нь шинэ төрсөн тахийн унагыг хүмүүст “үрчлүүлэх” явдал юм. Энэ нь тахийн унагыг хувь хүмүүст шууд өгөх асуудал огт биш бөгөөд сонирхсон хүмүүсээр тахийн унаганд нэр өгүүлж, тухайн унаганы талаар мэдээллийг унаганы эзэнд цаг тухай бүрд хүргүүлж байх юм.

Ингэж унага “үрчлэн” нэр өгөх төлбөрийн хэмжээ жилдээ 100 ам доллар байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн иргэн нэг унаганд нэр өгснөөрөө унага болон түүний сүргийг хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмэр оруулж байгаа бодит дэмжлэг юм. Дараачийн нэг хэлбэр нь манай сангаас явуулдаг жижиг төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой бөгөөд үүнд тахид шаардлагатай өвс тэжээл мөн сүргүүдийг эргэж тойроход шаардагдах шатахуун түлшний зардалд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа байдаг.

-Одоогоор Монголд байгаа тахийн тоо толгой хэд орчим болсон байгаа вэ? Танай ТББ энэ талаар судалгаа хийж үзсэн үү?

-Одоогоор Монгол оронд сэргээн нутагшуулж байгаа гурван газарт нийтдээ 600 гаруй толгой тахьтай болоод байгаагийн 230 гаруй нь Зүүнгарын говьд амжилттай дасан нутагшиж байгаа.

-Ер нь тахийн тоо толгой хорогдох явдал гардаг уу?

Мэдээж байлгүй яахав. Тахь байгальд биеэ даан тогтвортой сүрэг үүсгэн амьдрах чадвартай болтлоо нэлээдгүй хугацаа шаардлагатай байдаг. Энэ нь хүний оролцоогүй өөрөө амьдрах чадварыг бүрэн эзэмшсэн байгалийн амьтан болтлоо гэсэн үг юм.

Одоогоор манай орны эрс тэс уур амьсгал, ган зудын нөлөө мөн зэрлэг амьтдын  халдлагад өртөх зэрэг эрсдлүүд тахийн сүргийн өсөлтөд тодорхой нөлөөг үзүүлсээр байна. Гэхдээ мэдээж улсын тусгай хамгаалалттай газар нутагт, байгаль хамгаалагчдын хяналтанд байгаа болохоор тахийн сүрэг маань тодорхой хэмжээнд хамгаалалтад байгаа гэж ойлгож болно.

-“Тахийн нөхөд сан”-д тулгамдаж буй хүндрэл бэрхшээл юу байна. Энэ талаар ярихгүй юу?

-Хүндрэл бэрхшээлтэй зүйл мэдээж байлгүй яахав. Жишээ нь бид нар аль нэгэн байгууллагад очоод тахь хамгаалах сангийнхаа тухай ярихад тэдгээр хүмүүс яаж хүлээж авах нь тэд нарын асуудал. Мэдээж энэ ажилд шууд дэмжин оролцоод байх хүн тэр бүр байхгүй байж болно. Нэн ялангуяа ард иргэдийн маань нийгмийн асуудал ийм хүнд байхад тахь хамгаалах асуудлыг тэр бүр хүлээж авах нь эргэлзээтэй юм. Өнөөдөр манайд ядуурал, өнчин хүүхдийн асуудал зэрэг нийгэмд эн тэргүүнд шийдвэрлэх үй олон асуудлууд байгаа.

Тэр утгаараа төр засаг болон ард иргэд маань эхний ээлжинд тэр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхийг хүсч таарна. Гэхдээ ямар ч тохиолдолд Монголын ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар хэзээ ч мартаж, орхигдуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой гэж би боддог. Тэр ч үүднээсээ энэ асуудлыг жирийн ард иргэдэд ойлгуулхад хүнд байдаг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед ард иргэд маань энэ тал дээр нэлээд ойлгож ухаарч байгааг хэлэх ёстой. Жишээ нь намайг Говийн их дархан цаазат газарт очиж ажиллаж байх хугацаанд тэндхийн малчид, жирийн иргэд маш их тусламж дэмжлэг үзүүлж нааштай хандаж байгаа нь ажиглагдсан.

-“Тахийн нөхөд сан” цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бид цаашид гишүүдийнхээ тоог нэмэх тал дээр нэлээд анхаарч ажиллах бодолтой байгаа. Тэгээд сандаа аль болох олон хүнийг хамруулахыг хичээх болно. Бас олон хүнд өөрсдийн хийж буй ажлыг танилцуулахад анхаарна. Мэдээж мөн ирээдүйд аль болох олон залуус, хувь хүн, пүүс компаниудийг “Тахийн нөхөд сан”-д хамруулахыг хичээж ажиллана.

Тэгж чадвал манай улс заавал гадны улс орны тусламж дэмжлэгийг авах шаардлагагүй өөрөө өөрсдийгөө аваад явах бололцоотой болно гэж бодож байна. Монголчууд өөрсдөө л эх орныхоо унаган байгаль, ховор амьтдаа хайрлаж, хамгаалахгүй юм бол өөр хэн ч бидэнд энэ сайхан байгаль ан амьтныг маань хамгаалж өгөхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ ажилд хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж хэлэх байна.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье. 

 

Ж.Батдорж

BOLOD.mn 

Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани