Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гамшигт өртсөн гурван жижиг бизнес тутмын нэг нь дампуурдаг

 

Гамшигт өртсөн гурван жижиг бизнес тутмын нэг нь дампуурдаг

 

Өмнийн говьд өнгөрсөн зун их хэмжээний хур тунадас унахад А компани түлшгүй,  тээвэрлэлт ч үгүй, борооны устай зууралдсаар цөөнгүй хоножээ. Харин үерээс хамгаалах далан барьсан Б компани энэ үеэр хэвийн ажиллаж, борооны усаа хуримтлуулаад, баяжуулах үйлдвэртээ ашигласан байна. Нэг салбарын хоёр компани эрсдэлийн эсрэг ийм эрс тэс байсан нь хол зөрүүтэй үр дүн дагуулжээ. Төрийн өмчит А компани байгаль цаг уурын эрсдэлийг үл тоосноос нүүрсний тээвэрлэлтээ гацааж, орд уурхайгаа үерт автуулахад хүргэсэн бол Б компани байгалийн гамшгийг давуу тал болгон ашигласан нь энэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Австралид үер буусны улмаас олон улсын зах зээлд нүүрсний үнэ гэнэт өсөж, сандарч явсан бид түүхий эдийн орлогоо санаандгүй нэмэгдүүлж байв. Арлын Австралид байгалийн гамшиг нүүрлэсэн нь талын Монголд ашиг авчирлаа хэмээн бид тухайн үед битүүхэндээ баярлаж байсан нь үнэн. Гэхдээ бидэнд үерт автсан Австралийн орд уурхайг ам дамжин ярихаас өөрөөр эрсдэлээс сэрэмжлэх, эртнээс бэлтгэх сөхөө үнэндээ байсангүй.  

Гэтэл энэ оны зургаа болон долдугаар сарыг дамнан орсон борооноор манай экспортын гол зам сүйдсэнээс Монгол Улсын орлогоын гол эх үүсвэр болсон нүүрсний нийлүүлэлтийг хэсэг хугацаанд гацаав. Ер нь өнгөрсөн зуны бороо манай уул уурхайн компаниуд ялангуяа, нүүрсний уурхайнуудын эрсдэлийн бэлэн  байдлыг шалгасан. Гэвч дийлэнх нь гэнэтийн энэ шалгалтад бүдэрч, хэд хоног зутарчээ. Байгалийн гамшиг бидэнд ийнхүү сургамж үлдээлээ. Ирэх жилүүдэд бэлэн байхыг сануулсан сургамжтай үйл явдал болсон. Тиймээс олборлогчид маань эртнээс эрсдэлийн удирдлагын менежментээ сайжруулах хэрэгтэй гэж эдийн засагч Л.Наранбаатар хэлж байна. 

Эрсдэлийн менежментийн нэг хэсэг болох гамшгийн менежмент өнөө хэр манай хувийн хэвшилд үгүйлэгдэж байна. Учир нь дэлхийн байгаль цаг уурын хувьсал, өөрчлөлт, байгальтай зүй бус харилцаж буй хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдээд байна. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур хоёр градусаар нэмэгдэж, ган, зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртжээ. 

Гэтэл НҮБ-ын тайланд дурдсанаар гамшиг болсны дараа бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөгүй аж ахуйн нэгжийн 75 хувь нь гурван жилийн дотор үүдээ барьдаг байна. Тухайлбал, Японы 100 жилийн  түүхэнд хараар бичигдэх гамшиг 2011 онд тохиосон. Тус улсын баруун өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд өртсөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 30 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлээгүй байна. Жижиг бизнесүүдэд ийн нөлөөлсөн бол томоохон компаниуд ч хохирол амссан. Японы алдарт Toyota компани гэхэд энэ үеэр 1.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байжээ. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн бизнесүүд байгалийн гамшгийн улмаас 330 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг Munich Re тайландаа дурджээ.

Байгалийн гамшгаас сэргийлж чадсанаар давуу тал олдог

"PMI Mongolia Chapter” төрийн бус байгууллага манайд эрсдэлийн удирдлага сул гэж дүгнэж байна. Энэ нь аж ахуйн нэгж болон төслийн алдагдал өсөх нэг шалтгаан болдог байна. Тухайлбал, байгалийн гамшиг зэргийг багтаасан эрсдэлийн менежментийн алдагдал дэлхийн дунджаар 10 хувь байдаг бол Монголд 25 хувьтай байдаг аж. Барилгын компаниуд байгаль цаг уураас үүдсэн эрсдэлтэй нүүр тулах нь элбэг. Тухайлбал, цаг уурын эрс тэс байдлаас үүдэн технологийн асуудал үүсдэг гэж Premium Building Materials компани онцоллоо. Манай улс төр, эдийн засгийн орчин тогтворгүй, тодорхойгүй. Энэ хэрээр бизнес эрхлэгчид өндөр эрсдэлтэй орчинд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өдгөө валютын болон таваарын ханшийн эрсдэл Монголын бизнес эрхлэгчдийн толгойны өвчин болсоор буй. Мөн технологийн хөгжлийн сүүдэр болсон мэдээллийн аюулгүй байдал ч хувийн хэвшлийнхний санааг зовоох болов. Улс төр, макро эдийн засгийн орчны сорилтоос энгийн бизнес эрхлэгч сэргийлж, хамаалах нь амаргүй. Харин эрсдэлээр дүүрэн бизнесийн орчинд өөрөөс хамаарах сорилт бэрхшээлүүдээ шийдэх нь чухал болохыг удирдлагын академийн багш Ц.Өнөржаргал хэлж байна. Өөрөөр хэлбэл, бусад эрсдэлээс бизнесээ хамгаалах боломж тэдний гарт байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн  их хямралын дараагаас бизнес эрхлэгчид эрсдэлийг эн тэргүүнд авч үзэж ирлээ. байгалийн гамшиг хэнийг ч дайрахыг үгүйсгэхгүй. гол нь уг эрсдэлээс сэргийлж чадсанаар өрсөлдөөнд ялах давуу талыг олж авдаг байна.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
Гамшигт өртсөн гурван жижиг бизнес тутмын нэг нь дампуурдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани