Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгой”-н IPO хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

 

“Тавантолгой”-н IPO хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

 

"Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын компани болгох эрэлд Засгийн газар гарсан. 180 хоногт багтаан хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгох бэлтгэл ажлаа тус компани бүрэн гүйцэд хангаж, үүний дараа IPO хийх юм. Ингэснээр шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно. "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлуулж, гацаанд байсан "Тавантолгой” төслийг хөдөлгөж чадсан нь Д.Сумъяабазарын гавьяа болж байна. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. "Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажил энэ зуны турш үргэлжилсэн, одоо ч үргэлжилж байна. Тус компанийн засаглалыг сайжруулах олон нийтийн зөвлөл хүртэл байгуулагдаад буй. Анх удаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ ийм зөвлөлтэй болсон нь энэ. Өмнө нь хаалттай байсан ажлын байрны зарыг тогтмол мэдээлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд хүмүүс авч байна. Мөн нүүрс худалдан авагчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг нь ил болголоо. Энэ бүхэн "Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г үр дүнтэй болгоход чиглэж буй хэрэг. 

Монголын нүүрсний экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байгаа тус компани хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхэд нийт 7.1 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний 30 гаруй хувийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгохоор зорьж байгаа нь энэ. УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээж, улс төрийн ямар нэгэн эрсдэлгүй урагшилж яваа "тавантолгой” төсөл амжилттай хэрэгжихэд "Эрдэнэс Тавантолгой”-н үүрэг, роль их. Компанийн засаглалын наад захын шаардлагыг хангахгүй бол олон улсын биржүүдийн босго давахад бэрх. Тиймээс бэлтгэл ажлын хүрээнд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг чанаржуулж, хувьцаа эзэмшигчдийн итгэл даах хэмжээний мэдлэг боловсролтой, туршлагатай нэгэнд энэ үүрэг, хариуцлага ногдох учиртай.  

"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц есдүгээр сард бүрдээгүй учраас хойшилж, өнгөрсөн сард дахин хуралдсан. Энэ хурлаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах болон Засгийн газрын 245 дугаар тогтоолын хэрэгжилт, ТУЗ-ийг авч хэлэлцсэн юм. Компанийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн гишүүнийг томилж, засаглалаа сайжруулах реформ үргэлжилж байна. 

180 хоногт багтаан IPO хийнэ гэдэг амаргүй. Хэдий тийм боловч цаг хугацаатай уралдан байж "Эрдэнэс Тавантолгой”-г дэлхийн энтэй болгосноор Засгийн газар хэлсэндээ хүрэх юм. Өмнөх засгийн газруудын үед "Тавантолгой” төсөл УИХ болон Ерөнхийлөгчийн дэмжлэг авч чадалгүй унаж байсан. Дахиад ийм байдал давтагдах вий гэсэн айдас, болгоомжлол ч энэ Засгийн газарт байв.

2017 онд ашигтай ажилласан, энэ оны эхний хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан "Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн тамир тэнхээ сайжирч, санхүүгийн үзүүлэлт нь эрс дээшиллээ. Оны эхний хагас жилд 370 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани хамгийн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийснээр 1.5-6 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн тооцооллыг ажлын хэсэг гаргасан. Хамгийн бодитой нь 2-3 тэрбум ам.доллар гэсэн төсөөлөл байна. Ирэх оны эхний хагаст "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа олон улсын хөрөнгө оруулагчдын хүртээл болох юм. Ийм төлөвлөгөөний дагуу бэлтгэл  ажил урагшилж явна. Компанийн засаглалаа сайжруулах хүрээнд "Эрдэнэс Тавантолгой” дотор өөрчлөлт, шинэчлэл бас хийгдэж байна. Компанийн удирдлагын бүтэц, орон тоог шинэчилж, удирдлагын зардлыг бууруулах, улмаар компани илүү үр ашигтай ажиллах шинэчлэл ид өрнөж байгааг дуулгая. IPO хийх нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн олон жилийн хүсэл байсан. Энэ хүслээ биелүүлэх боломж 2019 онд олдож байна. Харин 2020 оноос урьтаж хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгож амжихгүй бол сонгууль угтсан дотоодын улс төрийн эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

"Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын компани болгох эрэлд ЗГ гарсан


Үүнийг ч Засгийн газар урьдчилан тооцоолж, ирэх онд зүтгүүлэхээр чармайж байна. Долоон жилийн турш Засгийн газрын тавьсан өрийг дарахын тулд 30 гаруй сая тонн нүүрс борлуулсан "Эрдэнэс Тавантолгой” өдгөө эдийн засгийн хувьд илүү эрх чөлөөтэй болж эхэлсэн. Тиймээс энэ онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн нэмэгдлийг тав дахин өсгөж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг хоёр дахин өсгөсөн. Тэрчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтын ажиллагаагаа зузааруулж, Өмнөговь аймагтай байгуулсан гэрээний дагуу 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн "ЭрдэнэсЭко уурхай” хөтөлбөрийг уурхайн бүсэд хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр нь уул уурхайн компаниудад нийтлэг тулгардаг сөрөг ойлголтыг өөрчлөхөд оршдог. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид "Тавантолгой” төслийг сонирхох хамгийн өндөр магадлалтай Австрали, Канадын хөрөнгө оруулагчидтай сая уулзаж, "Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г ярьж байгаад ирсэн. Эхлүүлсэн төслөө үр дүнд хүргэх гэж салбарын сайд нь зүтгэж байна. Өмнөх сайдуудаас ийм хичээл, зүтгэл гарч байсныг мэдэхгүй юм. Ази, номхон далайн бүс нутаг дахь олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болох "Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-ын оролцогчид "Тавантолгой” төслийн талаар тодорхой ойлголттой болоод үлдсэн гэж найдья.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
“Тавантолгой”-н IPO хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани