Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮНДЭСЛЭЛ: Ж.Эрдэнэбатыг унагасан ГУРАВ ба У.Хүрэлсүхийг "үдэж" мэдэх ДОЛОО

ҮНДЭСЛЭЛ: Ж.Эрдэнэбатыг унагасан ГУРАВ ба У.Хүрэлсүхийг "үдэж" мэдэх ДОЛОО

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өчигдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.
Тодруулбал, нэр бүхий гишүүд намын дарга, У.Хүрэлсүхийг огцруулах ДОЛООН үндэслэлийг дурдаж, УИХ-ын даргыг хуулийн хугацаанд уг асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэв. Жил гаруйхан хугацааны өмнө бид өнөөдрийн энэ дүр зургийг харж суусан. Угтаа бол ардчилсан нийгмийн ололт, манайд бол ухралт болж хувираад буй гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооцох механизм сайн ч, сайр ч нөлөөллийг бидэнд үлдээсээр байна. 
М.Энхболдоор ахлуулсан МАН-ынхан сонгуулийн дараа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65-уулаа болсон. Харамсалтай нь анги, танхим дундаасаа эрх ашигт шунан дурлагсад засаг төрийн тогтворгүй байдлыг үүсгээд "Үнэмлэхүй олуулаа МАН-ын Засгийн газар огцрохгүй" гэж таамаглаж байсан хүмүүсийн амыг "таглав". Ингээд улс төрд юу ч болж болдог гэдгийг олон нийтэд харуулсан. Тэгвэл үүнээс хойш ердөө жил гаруйхан хугацааны дараа Ж.Эрдэнэбатыг ГУРВАН үндэслэлээр түлхэн унагасан У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар "дээсэн дөрөөн дээр дэнчигнэж эхэллээ".
Ингээд МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг чухам ямар ГУРВАН үндэслэлээр огцруулсан болон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийг ямар ДОЛООН үндэслэлээр огцруулахаар өргөн бариад буй талаарх харьцуулалтыг уншигч та бүхэндээ хүргэе.

Ж.Эрдэнэбатаар тэргүүлүүлсэн "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газрыг унагах ГУРВАН үндэслэл бодитой эсэх
Ингээд эхний ээлжинд Т.Аюурсайхан нарын УИХ-ын 30 гишүүний Үндсэн хуулийг эш татан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гаргаж ирсэн гурван үндэслэлийг дахин сануулъя.
НЭГДҮГЭЭРТ. Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн.
ХОЁРДУГААРТ. Хүүхдийн мөнгөнийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан.
ГУРАВДУГААРТ.  Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан.
Харин үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дараах тайлбарыг өгч байлаа. Тодруулбал, Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлбэржүүлсэн төдий. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэдэг бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэвлэлд тайлбар өгч байлаа. Үнэндээ олон нийт концесс гэж хэсэг "шуурсан" ч шалтаг байсан уу, бодитой үндэслэл байсан уу гэдэг дээр одоо болтол маргалддаг байх.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах болсон ДОЛООН үндэслэлийг одоо та бүхэнд танилцуулъя.

У.ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ДОЛООН ҮНДЭСЛЭЛ БОДИТОЙ ЮУ
НЭГДҮГЭЭРТ, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй. Тэр ч байтугай Ерөнхий сайд ажлын албаны даргаараа дамжуулан зээл олгох асуудалд оролцсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан.
ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж,  Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирсан уулзалт хийсэн.
ГУРАВДУГААРТ, "Хотгор шангагын" лицензийг гадаадын иргэнд дамласан хэргээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэргээр Н.Цэрэнбат нарын сайдууд нь хууль, хяналтын байгууллагд шалгагдаж байхад Ерөнхий сайд танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд "барьцаалагдсан" байдалтай байна.
ДӨРӨВДҮГЭЭРТ, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулах явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал Засгийн газар энэ саналыг тусгалгүйгээр төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулиар өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, салбар, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр задаргаа хийгдсэн төсөвт ийм хэмжээний өөрчлөлт оруулах боломжгүй байсан тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ баталсан. Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьж, 2019 оныг Монгол Улс батлагдсан төсөвгүйгээр угтах аюул тулгараад байна. Үүний эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой. 
ТАВДУГААРТ, Офшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй байна. Энэ чиглэл рүү тодорхой ажил хийж чадахгүй байна.
ЗУРГАДУГААРТ, Монгол төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулж амь насаа алдсан аймшигт хэргийн улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой албан хаагчаа төрийн байранд нь хамгаалж чадахгүй амиа алдахад хүргэлээ. Мөн гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон.
ДОЛДУГААРТ. Өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй явна. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.
Эдгээр үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хөндөж, нийт МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын даргад хүлээлгэж өгөөд байна. Эдгээрт одоогийн Засгийн газрынхан чухам ямар тайлбар өгөх эсэх нь олны анхаарлыг татаж  байна. Ард иргэд ч гэсэн эдгээр долоон үндэслэлд дор бүрнээ хариулт өгөх биз ээ. Бодит дүгнэлтүүдийг ямар нэгэн улс төрийн сэтгэл хөдлөлгүйгээр гаргах байх. Ямартаа ч дээрх үндэслэл бүхий огцруулах бичгийг долоо хоногийн дотор холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, уг дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/2d1c589ea

ҮНДЭСЛЭЛ: Ж.Эрдэнэбатыг унагасан ГУРАВ ба У.Хүрэлсүхийг "үдэж" мэдэх ДОЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани