Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны олборлолт эдийн засгийг дэмжиж байна

 

Алтны олборлолт эдийн засгийг дэмжиж байна

 

Өнгөрсөн арав гаруй жилд хөдөөгийн 60-80 мянган иргэний амьжиргааны чухал эх үүсвэр болох бичил уурхайн салбарт хүрч ажилласан гол хандивлагч нь Швейцарийн хөгжлийн агентлаг байлаа. Тодруулбал, "Тогтвортой бичил уурхай” төслөөрөө дамжуулан тус байгууллага монголд бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулах, албажуулахад дэмжлэг үзүүлж, энэ нь олон хүний амьдралд бодит үр дүнгээ өгч байна. Бичил уурхайг албажуулснаар эвдэгдсэн талбайн хэмжээ өнгөрсөн хугацаанд багасаж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ нэмэгджээ. 

Аймаг, орон нутаг дахь ажилгүй иргэдийн тоо буурч, улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон албажсан 6500 гаруй бичил уурхайчин байна. Харин хууль бусаар буюу гар аргаар зөвшөөрөлгүй газарт, татвар, нөхөн сэргээлтийн ямар ч үүрэг хүлээхгүй нүүдэллэн ажиллагсдыг хувиараа ашигт малтмал олборлогч гэж нэрлэдэг. Хувиараа ашигт малтмал олборлогч, бичил уурхайчныг олон нийт андуурч ойлгох нь бий. 

Хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад орж, ил тод хариуцлагатайгаар ажилладаг бичил уурхайчдын төлөөлөл болсон Дархан-Уул аймгийн шарын гол сумын "Буянтын хөндий” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай энэ амралтын өдрүүдэд танилцлаа. Уурхай түшсэн энэ сум нийт албан ёсны бүртгэлтэй найман мянга гаруй хүн амтай ч бичил уурхайчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор бүртгэлгүй хүн амтайгаа нийлээд даруй 3000-аар нэмэгдсэн байна. Тус сум нийт 19 нөхөрлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үүнээс зургаа нь энэ жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 

Бичил уурхайн нөхөрлөлүүд 1100 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Үүний 60 гаруй хувь нь шарын гол сумын иргэд байна. "Буянтын хөндий” ТББ энэ он гарсаар монголбанкинд арав орчим кг алт тушаасан бөгөөд энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэжээ. 10 жилийн өмнө тэд хувиараа алт олборлодог нинжа нар байсан бол одоо ТББ-ын гишүүн болж, хариуцлагатай бичил уурхайчин болсон байна. Ингэснээр аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд сахиж, осол аваарын хэмжээ эрс буурч, амьжиргааны түвшинд ахиц гарчээ. "Шарын гол” сумын иргэд бичил уурхай эрхлэх болсноор 2017 оны хоёрдугаар улирлыг 2018 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газар болон шатахуун түгээх газрын орлого, банкны хадгаламж, сумын татвар болон нийгмийн даатгалын орлого 25-70 хувиар өссөн байна. Тэгвэл энэ он гарсаар нийтийн хоолны орлого хоёр дахин  нэмэгджээ. Монголбанк энэ онд иргэд болон аж ахуйн нэгжээс нийт 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа. 

Ингэснээр улсын гадаад валютын албан нөөц 750 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Төв банк энэ оны эхний арван сарын хугацаанд 17.7 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар өсжээ. Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв нээгээд сар гаруй болж байна. Дархан-Уул аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс өнгөрсөн нэг сарын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэн 14 ширхэг гулдмай хайлуулж, сорьцлуулсан байна. Энэ нь сорьцынхоо жингээр 95.8 кг болжээ. Төв банк ирэх онд хоёр аймагт сорьцын лаборатор байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөж буй. Тодруулбал, Говь Алтай, Өвөрхангай аймагт гэж урьдчилсан байдлаар тогтоод байгаа юм. Энэ оны аравдугаар сард Баянхонгор, Дархан-Уул аймагт ашиглалтад оруулсан сорьцын лаборатор нийт 790 гаруй сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.

• Бичил уурхайн нөхөрлөлүүд 1100 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Үүний 60 гаруй хувь нь Шарын гол сумын иргэд байна. 

• "Буянтын хөндий” ТББ энэ он гарсаар Монголбанкинд арав орчим кг алт тушаажээ. 

• Монголбанкинд өнгөрсөн  жилүүдэд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь иргэдээс тушаагдсан бөгөөд үүнд бичил уурхайгаар олборлосон алт багтаж байгаа юм.

Алт олборлогчид дэлхийн зах зээлийн үнээр алтаа орон нутагтаа тушаах болсноор цаг хугацаа төдийгүй эдийн засгийн багагүй хэмнэлт гарч байгааг бичил уурхайчид онцолж байна. "Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа "Хүндрэл чирэгдэлгүй, ченжээр дамжуулахгүй алтаа тушаах боломж алт эрхлэгчдэд бий болсон” гэв. Шарын гол сумын нийт хүн амын 10 хувь нь бичил уурхай эрхэлж байна. Бичил уурхайчны сарын орлого сая төгрөгөөр хэмжигдэх бөгөөд алтны нийлүүлэлт, худалдаа ил тод болж, алтны гарал үүсэл тогтоох нөхцөл бүрджээ. Дархан-Уул аймаг дахь монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлангийн хэлснээр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ ашиглалтад орсноор 33 кг алтыг хүлээж авсан байна. Нэгдсэн зохион байгуулалтгүй, буух эзэн, буцах хаяггүй байсан "нинжа” гэх ойлголтыг халж, хуулийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн шинэ нөхцөл байдал энэ салбарт үүссэн юм. Үүнийг бий болгосон "Тогтвортой бичил уурхай” төсөл ирэх онд дуусахаар байгаа. Монголбанкинд өнгөрсөн жилүүдэд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь иргэдээс тушаагдсан бөгөөд үүнд бичил уурхайгаар олборлосон алт багтаж байгаа юм. Хэдий тийм боловч 151-дүгээр журмыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, уг журмын ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах хэрэгцээ, шаардлага их байна. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд хоёр удаагийн тогтоолоор нийт 23 орчим га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Энэ талбайг нөхөн сэргээлт хийлгэх нөхцөлөөр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар аймгийн итх тогтжээ. Аймгийн хэмжээнд эвдэгдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй газрын тооллого гэж 2017 оны эхээр явуулсан бөгөөд нийт 500 орчим га газар бүртгэгдсэн байна. Үүнээс сумын Засаг даргын хүсэлтийг харгалзаад таван жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд дээрх газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах эрх олгожээ. Тус аймгийн хэмжээнд 22 нөхөрлөл байгаагаас дийлэнх нь шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй нь тав бөгөөд хонгор суманд нэг нөхөрлөл байна. Үлдсэн нь шарын гол суманд хамаарах аж. Бусад нөхөрлөл гэрээ байгуулсан хэдий ч ажлаа эхлээгүй байна. Гэрээ нь хүчин төгөлдөр байгааг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд дурдсан юм. Бичил уурхайг 151 дүгээр журмаар зохицуулж байгаа. Олон талын эрх ашиг хөнддөг учраас нийт найман удаагийн уулзалтаар Дархан-Уул аймаг дээрх шийдэлд хүрсэн байна. Алтны олборлолт төвлөрсөн Дархан, Сэлэнгийн бүс нутагт нэг цэгийн төв нээснээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоо бүрдээд байна. Тэрчлэн алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж эхэлсэн нь эдийн засагт эерэг үр дүн дагуулах нь дамжиггүй. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Буянтын хөндий” ТББ болон тус аймаг дахь алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй танилцах боломжийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Эдийн засгийн сэтгүүлчдийн "өөрчлөгч” клубээс олгосон юм.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Алтны олборлолт эдийн засгийг дэмжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани