Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ буурах найдлагыг ам.долларын ханш баллуурдаж магадгүй

 

Шатахууны үнэ буурах найдлагыг ам.долларын ханш баллуурдаж магадгүй

 

Дэлхийн зах зээл дээр нэг баррел газрын тосны ханш (158.9873 литр) сүүлийн хоёр сарын хугацаанд 85 ам.доллараас 65 болж, эрчимтэй буурах хандлагатай болоод байна. "Брент” маркийн газрын тос энэ оны I улиралд дунджаар 67, II улиралд 76 байсан бол өнгөрсөн сарын эхэнд 86 ам.доллар болсон нь 2014 оны сүүлчээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн тохиолдол болов.

 

АНУ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан хоригтой холбоотойгоор зах зээл дээр ийм хүлээлт үүсжээ. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд баррел газрын тосны ханш 65 ам.доллар руу орж шинжээчдийн таамагт түшиглэсэн зах зээлийн хүлээлтийг эвдээд байна. Үүнийг дагаад Монгол дахь шатахууны үнэ дэлхийн зах зээлийн ханштай уялдан хямдрах найдлага олон нийтийн дунд үүсээд байгаа. 

Энэ талаар Ерөнхий сайд болон Сангийн сайд нар байр сууриа илэрхийлэхдээ, олон улсын биржид газрын тосны үнэ буурсан ч Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний импортод үзүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоо тууштай үргэлжлүүлнэ. Тиймээс шатахууны үнэ ирэх сараас буурна гэдэг илтгэлтэй байна гэж мэдэгдсэн. 

Гэвч шатахуун импортлогчдын зүгээс ам.долларын ханшийн өсөлтөд дөрөөлөн тоймтой бууруулахгүй байх магадлалтай гэх таамаг байгаа юм. Учир нь ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг гэх судалгаа бий. Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын ханш 200 төгрөгөөр өссөн гэж үзвэл, шатахууны үнийн өсөлтөд дунджаар 135 төгрөгөөр нөлөөлсөн гэсэн үг.

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ БАГА БАЙХ ЁСТОЙ

Үүнээс гадна манай дотоодын зах зээл дээр шатахууны үнэ буурахад ОХУ-аас нийлүүлж буй хилийн үнэ, хилийн үнийг тогтоодог дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн цаашдын төлөвийг авч үзэх шаардлагатай. Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээний 60 хувийг уул уурхайд ашигладаг дизель түлш эзэлдэг. Үлдсэн 40 хувийг нь жижиглэнгийн худалдаа буюу иргэд, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэгцээндээ зориулан худалдаж авч байгаа шатахуун эзэлж байна. Тиймээс Засгийн газар хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 болон АИ-80 төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авсан ч олон улсын зах зээлийн нөлөөгөөр энэ он гарсаар 500 төгрөгөөр өссөн. 

Учир нь зах зээл дээрх жижиглэнгийн үнэд ОХУ-аас орж ирж буй хилийн үнэ хамгийн их нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, АИ-92 шатахууны өртгийн 73 хувийг ОХУ-аас Монголд нийлүүлж буй хилийн үнэ, 13 хувийг татвар, 13 хувийг компанийн үйл ажиллагааны зардал, үлдсэн нэг орчим хувийг тээврийн зардал эзэлж байна. Энэ тооцооллоор АИ-92 төрлийн шатахууны нэг литрийн ханш өнөөдөр 2,000 төгрөгт хүрээд буй.

Тэгвэл ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэхийн эхлэл байсан бол АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдал нөлөөлжээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан, Венесуэл, Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. 

Ам.долларын ханшид 100 орчим төгрөгийн хэлбэлзэл үүсэхэд нэг литр шатахууны үнэд 60-70 төгрөгийн савлагаа үүсдэг

 

Газрын тос нийлүүлэгч орнуудын нөхцөл байдалд ийм өөрчлөлт гарснаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэн юм. Улмаар ОХУ-ын "Роснефть” компаниас өнгөрсөн савд нийлүүлсэн шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдсэн байдаг. Тухайлбал, AИ-92 шатахууны хилийн үнийг тонн тутамд нь 766 ам.доллараар Монгол Улсад нийлүүлж эхэлсэн хэмээн манай газрын тосны асуудал эрхэлсэн албаныхан тайлбарлаж байв. 

Засгийн газар 2016 онд хоёр удаа, 2017 нэг удаа, мөн 2018 онд нэг удаа гэх мэтчилэн АИ-92 шатахууны онцгой албан татварыг бүрэн тэглэсэн ч үр дүнд хүрээгүй нь ийм шалтгаантай. Газрын тосны ханш ийнхүү сүүлийн дөрвөн жилийн дээд төвшинд хүрэхтэй зэрэгцэн олон улсын шинжээчдийн зүгээс цаашид нэг баррел нь 100 орчим ам.долларт хүрч болзошгүй гэх таамаг дэвшүүлж байсан. Ийм таамаг дэвшүүлэхэд их гүрнүүдийн хоорон дахь худалдааны дайн эрчимжих, АНУ-аас Ираны экспортод тавих хориг үргэлжлэх, ОПЕК-ийн бусад гишүүд Нигер, Ливи, Алжер, Аргентин зэрэг улс нь эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн нийлүүлэлт буурч үнэ өсөж болзошгүй зэргийг дурджээ.

Ялангуяа, Ираны экспортод хориг тавьсан нөлөөгөөр газрын тосны зах зээлд өдрийн 1.5 сая орчим баррел, Ираны хориг бүрэн хэрэгжиж эхлэх үед 2.5 сая баррелын хомсдол үүсэхээр байгаагийн дээр улс орнууд нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд өсгөж чадахгүй байна гэж анхааруулж байлаа. Гэвч газрын тос экспортлогч орнуудын нэгдэл буюу товчилсон нэрээр ОПЕК дэлхийн газрын тосны ирэх оны эрэлтийг өнгөрсөн долоо хоногт бууруулан зарласан. Түүнчлэн АНУ Ираны хоригоос найман улсыг түр чөлөөлсөн зэрэг нь ойрын хугацаанд хэт нийлүүлэлт үүсэх магадлалтай аж. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "Газрын тосны ханш үүнээс ч илүү бага байх ёстой” хэмээн жиргэсэн юм.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР МӨНГӨ ТАРААХ ШААРДЛАГАГҮЙ

Ерөнхийдөө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч эхэлсэн, манай Засгийн газраас Онцгой албан татварыг тэглэсэн байгаа тул шатахууны үнэ буурах бүрэн боломж нээгдээд байна. Гэвч АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шийдвэр ам.долларын ханшийг чангаруулах таамаг байгаа юм. Энэ нь газрын тосны ханшийн өсөлттэй харьцуулахад бага нөлөө үзүүлнэ. Иймд газрын тосны ханш буурах хандлагатай болсон тул үнэ тогтворжуулах нэрээр мөнгө тараах шаардлагагүй болж байна.

2012 оны аравдугаар сараас Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарч, "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Уг хөтөлбөрт "Ник” ХХК, "Петростар” ХХК, "Магнай трейд” ХХК, "Шунхлай” ХХК, "Сод монгол групп” ХХК, "Петрожамп" ХХК, "Жаст Ойл” ХХК, "Мон петекс” ХХК, "Ойн бирж” ХХК, "Хөрс авто сервис” ХХК, "Монсуль” ХХК, "Рысжан” ХХК, "Ундарга Увс” ХХК "Синчи ойл” ХХК гэсэн өнөөх олигополь тоглогчид төрийн ивээлд багтсан. Ингэхдээ "Ник” -д 57.4 тэрбум, "Петростар'’-д 24 тэрбум "Магнай трейд” компанид 42 тэрбум, "Шунхлай”-д 35.2 тэрбум, "Сод монгол” 20 тэрбум, "Жаст Ойл"-д 18.7 тэрбум төгрөг зэргээс татаас олгосон байдаг.

Тухайд Монголбанкнаас дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012.11 сараас 2014.03 сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна. 

Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Мөн Монголбанкнаас дээрх компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013.01.25-2015.03.18-ны хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. 

Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк 354.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Гэвч хөтөлбөр зогссоны дараа зах зээл дээр газрын тосны үнэ дөрөв дахин буурахад Монголын шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ бууруулаагүй юм.

 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Шатахууны үнэ буурах найдлагыг ам.долларын ханш баллуурдаж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани