Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад гарцаа нэг болгосон нь нүүрс тээвэрлэлт гацах шалтгаан болов

Хятад гарцаа нэг болгосон нь нүүрс тээвэрлэлт гацах шалтгаан болов

 

Ц.МЯГМАРБАЯР

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ.  Энэ сарын 5-наас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо цөөрсөөр өнөөдрийн байдлаар өдөрт 83 машин гарч байгаа юм байна. Дугаарлалт 91 км-т үргэлжилж  4000 орчим автомашины цуваа  үүсээд байна. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн өмнө  манай талаас өдөрт дөрвөн гарцаар 1200-1300 нүүрс тээвэрлэлтийн автомашин нэвтэрдэг байсан бол одоогоор ийнхүү цөөрч хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Учир нь энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ын талаас арваннэгдүгээр сарын  15-18-ны хооронд гаалийн программдаа өөрчлөлт оруулж, жин  хэмжүүр болон пүүгээ шинэчилнэ. Мөн тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа цахимжуулах ажил явагдана. Иймээс нэг гарцаар тээвэрлэлт хийнэ хэмээн албан бичиг ирүүлжээ. Хятадын тал гурван гарцаар нүүрсээ хүлээн авдаг. Бүртгэлийн шинэчлэлтийн явцад хоёр гарцын жин болон пүү нь хугацаа нь дууссан учир шинэчлэлт хийгдэх тул нэг л гарцаар нүүрсээ авна гэж мэдэгджээ. Албан бичгээр бол гурав хоно­­гийн хугацаанд энэ ажил хийгдэх бай­сан ч хугацаанаас арав хоногийн өмнө эхэлсэнтэй холбоотойгоор манай талд урьдчилан зохицуулалт хийх боломж олгоогүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн компаниудад энэ сарын 10-нд тээвэрлэлт удаашрах болсон тухай албан бичгээр мэдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр Хятадын тал зарим  өдөр нүүрс авах боломжгүй гэдгээ амаар хэлж 20-30 автомашин гар­га­сан ч тохиолдол байжээ. Түүнчлэн манай  тал нэг нүүрс тээвэрлэлтийн машинд гаалийн хяналт шалгалтыг 2-3 минутад хийдэг бол Хятадын тал 15-28 минут хүртэл үргэлжилж уддаг. Үүнийгээ тэд манай бүртгэлийн систем ингэж уддаг учраас жолооч нартаа шинэ технологийн карт тарааж бүртгэлжүүлсэн шептэй гарт уншуулаад гардаг болгох гэж бай­гаатай холбоотой нэвтрүүлэх үйл ажиллагаа удаан байна.  Өмнө нь хэрэгжээгүй шинэ ажил учраас жолооч нарт тараах, дахин уншуулж таниулах гээд хугацаа их шаарддаг гэж тайлбарладаг гэнэ.  Өнөөдрийн байдлаар 6781  нүүрс тээвэрлэлтийн зөвшөөрөлтэй  автомашин тээвэрлэлт хийж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэж  эдгээр тээврийн хэрэгсэл зам дээр дугаар­лалт үүсгэсэн аж. Авто тээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтыг багасгах чиглэл өгөөд байгаа юм байна. Түүнчлэн албан бичигт заасан хугацаа өнгөрөөд байхад байдал хэвээр үргэлжилсээр байгаа. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгуул­лагуудтай хам­тарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зо­хион байгуулжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдээд байна гэж  Авто тээврийн үндэсний төвийн тээвэрлэлт хариуцсан дэд дарга Ш.Батсайхан ярьлаа. Мөн " Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу явагдаж буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гарахаар бол  харилцан албан бичгээр мэдэгдэж хариуцлагатай байх зарчим алдагдаж байгааг ч тэрээр онцлов. Түүнчлэн хэлэлцээрээр "Хятадын тал нүүрсийг чадах чинээгээр тултал авна гэж тохиролцсон. Гэхдээ нүүрсний экспор­тын хэмжээ  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад адил төвшинд 17 сая тонн хүрч байна. Хятадын тал боомт бүрт импортлох нүүрсний хэмжээ квотоо тогтоодог.Гашуун­сухайтаар импортлох энэ жилийн нүүрсний  хэмжээ нь болсон гэдэг аман яриа байна. Гэхдээ албан ёсоор бол мэдэгдээгүй. Бид албан ёсны мэ­дээллээ өгөх талаар албан бичгээр шаардсан ч хариу одоо болтол ирүү­лээгүй. Удахгүй хэвийн байдалд орно гэж хэлээд байгаа” гэлээ. ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  газар дээр нь нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэд дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг  тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ. Өчигдөр (2018.11.19) гэхэд  Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд бусад машинууд байрлаж байгаа талаар мэдээллээ.

Өнгөрсөн долдугаар сард мөн Хятадын тал хил, гаалийнхаа хяналт шалгалтыг сайжруулна гэд­гээр мөн гарцаа хаас­наас болж  урт дараалал үүсч нүүрс тээвэрлэлт саарч байсан. Энэ удаа мөн урьдчилан мэдэгдэхгүй аман байдлаар ийм нөх­цөл байдал үүсчээ. Ду­гаар­лалт үүсч зогссон учраас жолооч нарын дунд янз бүрийн маргаан гарах, архидах байдал үүссэнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас хүч тавин ажиллаж байгаа юм байна. 4000 машинаас Цагаанхадын гаалийн бүсэд нүүрсээ буулгах 2000 орчмыг нь чиглүүлэгч машинаар  нэмэлт замаар дугаарлалтаас гаргаж,  үлдсэнг нь энэ долоо хоногт багтаан Хятадын талтай ярилцаж замаа чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл жолооч нарыг зам дээр сул зогсоохгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Хятадын талаас шинэч­лэ­лийн дараа гарцаа хоёроор нэмэгдүүлнэ гэжээ. Тавантолгой-Гашуун­­­сухайт чиглэлд нийт 12000 гаруй тээв­рийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийсэн нь цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлж­лүүлэх боломж бүрдсэн хэмээн холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.

Өчигдөр 17:00 цагийн үед нүүрс тээврийн талаар албан бус янз бүрийн мэдээлэл яваад байгаа тул Гашуунсухайтад ажиллаж байгаа ажлын хэсгээс мэдээлэл авлаа. Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн. Хятадын хил, гаалиас Ухаалаг гарц гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргана хэмээн Хятадын тал мэдэгджээ. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хятад гарцаа нэг болгосон нь нүүрс тээвэрлэлт гацах шалтгаан болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани