Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтнаас “үржих” ашиг

Өмнөд солонгосчууд эх орныхоо тусын тулд алтан эдлэл, хэрэглэлээ Төв банкандаа тушаасан бахархам түүхийг бид ярих дуртай. Зүүн Азид 1997 онд санхүүгийн хямрал тохиосон удаатай. Эл хямралд Индонез, Тайланд, Өмнөд Солонгос улс хамгийн ихээр нэрвэгдсэн. Ам.доллар тухайн орноос "зугтаж”, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом суларсан уг ээдрээт үеийг "Зүүн Азийн валютын хямрал” гэж нэрлэх нь ч бий. Товчхондоо, Зүүн Азийн орнууд гадаад валютын хомсдолд орж, төлбөрийн тэнцлийн алдагдлаа хааж чадахаа болиод, улмаар энэ нь санхүүгийн хямрал болж хувирсан хэрэг.

 

Тухайлбал, БНСУ-ын воны ам.доллартой харьцах ханш 800 гаруй байсан бол богино хугацаанд 1700-д хүрч, хоёр дахин өссөн байдаг. Тухайн үед Өмнөд Солонгос Олон улсын валютын санд эдийн засгаа сэргээхийн тулд 58 тэрбум ам.долларын өр тавьсан байлаа. Ингээд төр засгийн удирдлага нь гадаад валютын хомсдолоос гарах, цаашлаад өрөө дарахын тулд иргэдээ алтан эдлэл, хэрэглэлээ Төвбанкандаа тушаахыг уриалсан. Эх орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгохын төлөө тэмүүлсэн солонгосчууд нэг өдөрт 200 гаруй тонн алт тушаасан гэдэг. Энэ нь тухайн үеийн ханшаар гурван тэрбум ам.доллар болсон гэдэг юм билээ.

Монгол гадаад валютын хомсдолд үргэлж ордог улс. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл 475 сая ам.долларын алдагдалтай байна. Манайд хоёр тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээж байсан үе ч бий. Энгийнээр хэлбэл, гадаадаас орж ирж буй валютаас манайхаас хил давж байгаа нь дээрх хэмжээгээр илүү байна гэсэн үг. Тэгэхээр дутаж буй валютаа ямар нэг аргаар нөхөх учиртай. Бонд гаргаж, зээл авч нөхөж болно. Энэ бол валютын дутагдлаа нөхөх хамгийн муу арга. Зээл бол өр. Өрөө хэзээ нэгэн цагт эргүүлэн төлөх учиртай. Манай Засгийн газрын өр 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон. Энэ нь өнөөгийн ханшаар найм орчим тэрбум "ногоон” юм. Нэмж өр тавиад байвал эргүүлэн төлөхөд бэрхшээлтэй. Тиймээс валютын дутагдлаа нөхөхийн тулд их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох, ажил үйлчилгээгээ худалдах гэх мэт дотоодын нөөц бололцоогоо дайчлах шаардлагатай. Өнөөгийн нөхцөлд манай улс эскпортын хэмжээгээ өсгөх, ажил үйлчилгээ, технологи гадаадад зарах боломж алга.

Дотоодын нөөц бололцоогоо дайчлах өнөөгийн хамгийн боломжит хувилбар бол алт худалдан авахаа нэмэгдүүлэх юм. Монголбанк алт худалдан авах тусам төдийчинээ валют "үйлдвэрлэж” чадна гэсэн үг. Учир нь алт ямар ч гадаад валютад саадгүй хөрвөх чадвартай металл. Энэ жил Монголбанк 22 тонн алт худалдан авна гэж тооцож байгаа. Энэ нь дэлхийн зах зээлийн ханшаас хамаараад ойролцоогоор 700-800 сая ам.доллар болно. Оны эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал хэдэн сая "ногоон” болж нэмэгдэхийг одоо баримжаалахад эрт. Гэхдээ эдийн засгийн нөхцөлөөс алдагдал нэмэгдэх нь тодорхой байгаа. Юутай ч Төвбанк төлбөрийн тэнцлийн алдагдлаа хаах хэмжээний алт худалдаад авчих бололтой.

Алт нь валютын нөөцийг нэмэгдүүлдэг. Монгол Улсын валютын албан нөөц гурван тэрбум даваад байгаа нь сүүлийн жилүүдэд алт тушаах нь олон дахин нэмэгдсэнтэй холбоотой. Монголбанк өнгөрсөн жил 20, 2016 онд 18.3, 2015 онд 15.1 тонн алт худалдан авсан. Сүүлийн гурван жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын алт авсан үг. Ийм хэмжээний ам.доллар төлбөрийн тэнцлийн алдагдлыг хааж, валютын нөөцийг нэмэгдүүлэн, цаашлаад ам.долларын ханшийг тогтворжуулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Монголбанк хойшид жилд 30-40 тонн алт худалдан авдаг болбол эдийн засагт илүү эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Иймээс ч Засгийн газраас "Алт-2” хөтөлбөр боловсруулж, олборлогч компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүллээ. "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсэд орсон ашиглалтын талбайг нь чөлөөлөв. Монголбанк "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа тушаая” аян өрнүүллээ. Их хэмжээний алт худалдан авах нь эдийн засагт аминдэм адил тустайг төрийн бодлогын түвшинд хүлээн зөвшөөрсний илэрхийлэл энэ.

Алтны ханш дэлхийн зах зээлд огцом өссөн буюу 2006 онд УИХ гэнэтийн ашгийн татвар 68 хувиар тооцож авах хууль баталсан. Ингэснээр алтны худалдаа хууль бус сүлжээнд шилжиж, нууцаар хил давах болсон юм. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдан авч байсан бол энэ хэмжээ огцом буурав. Төвбанк 2010 онд 2.1 тонн алт худалдан авсан байдаг. Ийнхүү "ёроол”-доо хүрсэн шалтгаан хэт өндөр буюу 68 хувийн татвар байлаа. Алдаагаа ойлгосон УИХ 2011 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг цуцалсан. Гэсэн ч алт тушаах нь төдийлөн нэмэгдээгүй. Олборлогчид Төвбанканд 2011 онд 3.3 тонн, дараа жил нь мөн адил хэмжээний алт тушаасан юм. Харин 2013 онд зургаан тонн алт тушаасан. Олборлож буй хэмжээтэй харьцуулахад энэ нь чамлалтай дүн байв. Өөрөөр хэлбэл, гэнэтийн ашгийн татварыг тэглэсэн ч олборлогчид, ченжүүд алтаа нууцаар хил давуулсаар байсан гэсэн үг.

Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны санаачилгаар 2014 онд алтнаас авдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгосон. Өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Ингэснээр Монголбанк тухайн жил 12.7 тонн алт худалдан авч, тушаалт сэргэсэн билээ. Уг хөнгөлөлтийг олборлогчдод таван жилийн хугацаатай эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ирэх жилээс алтны татварын хууль хуучин хэвээр дахин хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, татвар өснө гэсэн үг. Татвар нэмэгдсэнээр алтны худалдаа далд байдалд шилжих магадлал бий. Тиймээс татварын хөнгөлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Монголбанкнаас алтны татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргахаар зэхэж буй. Алтны татварыг хөнгөлсөн нь эдийн засагт үр дүнгээ өгсөн бодлого. Төсөвт хэдэн төгрөг илүү хураах зорилгоор татварыг нь өсгөж, алтны худалдааг нууц байдалд оруулбал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болно. Ингэвэл төсөвт орлого орох ч макро эдийн засагтаа хохиролтой. Үр дүнгээ өгч буй бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Хэдийгээр татварыг нь хөнгөлсөн, тушаалт нэмэгдсэн ч алт хууль бусаар хил давуулах явдал байсаар байгаа гэж Монголбанк хийгээд хууль хяналтын байгууллагынхан харддаг. Хятад улс алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх далд сонирхолтой. Тиймээс хилээр нь алт оруулж ирсэн тохиолдолд хатуу хариуцлага тооцдоггүй, толгойг нь илээд өнгөрөөдөг хуультай. Мөн урд хөршид алтыг дэлхийн зах зээлийнхээс 15-20 хувиар өндөр үнэтэй худалдаж авдаг нь нотлогджээ. Ийм нөхцөлд алт бага хэмжээгээр боловч хууль бусаар хил давуулж буйг үгүйсгэж боломжгүй.

Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтран 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бий болгосон. Дээрх хоёр аймагт хувиараа алт олборлогч олон учраас сонгосон хэрэг. Их хэмжээний алт олборлодог аймагт сорьц тогтоох, худалдан авах цэг байгуулснаар ченжийн дамжлага буурч, гарал үүсэл нь тодорхой болон нууцаар хил давуулах явдал багасна гэж Төвбанкныхан тооцож буй. Тэгэхээр орон нутаг нэг цэгийн үйлчилгээ байгуулсан нь худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх "ажиллагаа” гэж ойлгож болох нь. Монголбанк жилд 25-аас доошгүй тонн алт худалдан авах зорилт тавиад байгаа билээ.

Алтны олборлолтыг дагасан хийдэл, завхрал газар авсан нь нууц биш. Хууль бусаар алт олборлогчид газар онгиччихоод нөхөн сэргээлт хийхгүй хаядаг. Тэд хэдий хэмжээний газар нутаг сүйтгэснийг хэн ч тооцож гаргаагүй байна. Хариуцлагагүй компаниуд гол ус бохирдуулах нь хэрээс хэтэрсэн. Ерөнхийдөө алтны олборлолт хариуцлагагүйн "зуд”-д нэрвэгдээд буй. Монголбанканд тушаасан алтны талаас илүүг иргэд худалджээ. Томоохон компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон төлөхөөс зугтаж, иргэдээр алтаа тушаалгаж байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлого гурван тэрбум төгрөгөөс давбал 25 хувиар тооцож татвар хураадаг хуультай. Энэ бол хуулийн "цоорхой” ашиглаж буй шударга бус явдал. Алтаа байгаль орчинд ээлтэйгээр олборлуулах, татвараа шударгаар хураах гэм мэт шийдвэл зохих асуудал энэ салбарт бий.

Гэхдээ эх орноосоо олборлосон алтаа нэг цэн, ланг ч гээхгүйгээр Төвбанкандаа тушаах шаардлагатай нь эргэлзээгүй. Үүнийгээ эх орондоо, эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар, Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж буй нь нөхцөл байдал нь өөр ч, зарчмын хувьд Өмнөд солонгосчуудтай агаар нэг бодлого баримталж байгаа хэрэг.

 Unuudur.mn 


Алтнаас “үржих” ашиг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани