Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ нүүрсний импортоо бууруулж магадгүй байна

 

БНХАУ нүүрсний импортоо бууруулж магадгүй байна

 

НҮҮРСЭНД ТУЛГУУРЛАСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний замд өнгөрсөн долоо хоногоос эхлэн түгжрэл үүссэн төдийгүй БНХАУ эрчим хүчний импортын нүүрсээ танах болсон нь ирэх оны төсөвт тусгасан 42 сая тонны экспортод томоохон сорилт дагуулж мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяртай ярилцлаа.

 

-Өмнөд хөрш рүү гаргаж байгаа нүүрсний экспорт сүүлийн өдрүүдэд хил дээр саатахтай зэрэгцээд БНХАУ нүүрсний импортоо танаж эхэллээ гэсэн мэдээлэл гараад байна. Хятадын явуулж буй бодлогын арга хэмжээ шууд ингээд мэдрэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Агаарын бохирдлыг бууруулахаар бүхий л орон дор бүрнээ хүчин чармайлт гаргаж байна. Үүнд Хятад улс тодорхой хувь нэмрээ оруулж, нүүрсний хэрэглээгээ хумих, улмаар агаарын бохирдлоо бууруулах шат дараалсан арга хэмжээг авах болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас агаарын бохирдлоо бууруулах нэмэлт арга хэмжээ авна гэсэн таамаглал гарч эхэлсэн.

 

Харин зургаадугаар сарын 27-нд Хятадын Төрийн зөвлөлөөс агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний таван жилийн өмнө баталсан төлөвлөгөөгөө шинэчилсэн.

Авах олон арга хэмжээ төлөвлөгөөнд тусгаснаас бидэнд хамааралтай нь гэвэл Өмнөд хөрш цаашид эрчим хүчний бүтцээ өөрчлөх, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр түлхүү ашиглахаар зорьж байна.

Төлөвлөгөө долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед импортын нүүрс 29 орчим сая тонн буюу тогтвортой байсан бол есдүгээр сард 25 сая тонн болж буурсан байна. Эсрэгээрээ, өнгөрсөн сард дотоодын үйлдвэрлэл нь 7.6 хувиар нэмэгдэж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө иймэрхүү байдлаар Хятадын нүүрсний зах зээлд мэдрэгдэж эхэлсэн.

 

-Энэ он дуустал БНХАУ-ын нүүрсний импортод ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу?
-Олон улсын зах зээл дээр түүхий эдийн нарийвчилсан судалгаа хийдэг байгууллага олон. Тэдний сайн мэдээнээс дурдвал Монгол улсаас хятад улсад нийлүүлж байгаа нүүрсний экспорт хурдацтай өссөн гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, өнгөрсөн нэг жил манай улсын нүүрсний экспорт биет хэмжээгээр 10 гаруй хувиар өссөн байна.

 

Хятадын зах зээлд тэргүүлэгч нийлүүлэгч нь Австрали улс бөгөөд одоогоор экспорт нь 80 орчим сая тонн байна. Индонезийн экспорт 35-36 орчим сая тонн байгаа бол манай улсынх 30-32 сая тоннд хүрч, гуравт орж байна. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан зах зээл дээр болгоомжлол төрсөн.

  • Ирэх оны төсөвт 42 тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон нь хэт өөдрөг төсөөлөл
  • Нүүрсний салбарт зохицуулалтын гэхээс илүү дэд бүтцийн хөгжил сул байна
  • Худалдан авагч талаас ирэх захиргааны болон тарифын эрсдэл их байна

Саяхан Австралийн эрчим хүч болон санхүүгийн судалгааны байгууллагаас Австралийн өмнөд хэсгийн нүүрсний боомтын цаашдын ирээдүй ямар байх талаар судалгаа хийсэн байна.

Судалгаанд гол, гол зах зээл болох Хятад, Японыг оруулсан байсан. Цаашдаа агаарын бохирдолтой тэмцэх бодлого бүх улс оронд эрчимтэй хэрэгжих төдийгүй нүүрсний хэрэглээ аажмаар буурах нь гэсэн хандлага ажиглагдаж байна.

Мөн Хятадын нүүрсний импортыг бууруулах бодлого тодорхой хугацаанд үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол бий боллоо. Хятадын Засгийн газраас тодорхой хугацааг хэлээгүй байна.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Австралийн нүүрсний экспорт төвлөрдөг Хятадын гол, гол боомтуудад зарим тохиолдолд нүүрс ачсан 200-260 усан онгоцны ачаалал үүссэн гэсэн мэдээлэл байна.

 

-Энэхүү арга хэмжээ зөвхөн дулааны нүүрсэнд хамаарах болов уу эсвэл коксжих нүүрсэнд ч мөн нөлөөлж байгаа юу?
-Одоогоор эрчим хүчний нүүрсний тухай түлхүү яригдаж байна. Агаарын бохирдолтой тэмцэх тухай яригдаж байгаа учраас нүүрсний импортоо бууруулахаас гадна дотооддоо бохирдол ихтэй цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг багасгаж байна.

 

 

-Бодлогын шинжтэй арга хэмжээ нь хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-Сүүлийн үед гарч байгаа судалгаанаас харахад агаарын бохирдлоор зогсохгүй АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайн ч нөлөөлж байна. Оны эхний арван сарын байдлаар АНУ-ын худалдааны албан ёсны статистик мэдээллийг харахад, хоёр улсын худалдаанд бодит байдал дээр их өөрчлөлт гараагүй байна.

 

Худалдааны дайн өрнөөд байгаа мэт боловч аль нэг талд ашигтай үр дүн хараахан гараагүй байна. Сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна гэсэн хандлага нь дотоодын жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих бас бодлогын илрэл байж магадгүй юм.

Нүүрснээс харахад, Хятад импортоо танахтай зэрэгцээд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нь өссөн. Магадгүй энэ нь эдийн засгаа идэвхжүүлэх гэсэн бодлогын илрэл байж болох юм.

 

-Хятадын одоогийн алхам манай улсын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх эрсдэлтэй вэ?
-Энэ нь бидний богино гэлтгүй дунд, урт хугацаанд бодох асуудал болж байна. Манай улсын экспортын зөвхөн 30 хувь нь нүүрснээс бүрддэг.

 

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар экспортын 41 хувийг нүүрс дангаар бүрдүүлсэн байх жишээтэй.

Бидний хувьд худалдааны гол боомтуудаа илүү хөгжүүлэх, дэд бүтэц болон худалдааны саад тотгорыг багасгах арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Цаашид төсвийн орлогоо төлөвлөх үед эдийн засгийн үүднээс нүүрстэй холбоотой асуудлуудад анхаарах хэрэгтэй болж байна.

Нүүрс олборлох зардал багатай, хурдан хугацаанд маневр хийх боломжтой түүхий эд. Тиймээс тулгамдаж байгаа асуудал бол тээвэр.

Нүүрсний орлогыг хэт өндөр, өөдрөг биш дундаж түвшинд тооцоолж, яг ийм эгзэгтэй, эрсдэлтэй үед биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар дутагдлаа нөхөж явахгүй бол богино хугацааны шийдэл гаргах боломж олдохгүй.

Эдийн засаг маань төрөлжөөгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Төрөлжүүлж байгаа ганц хүчин зүйл нь нүүрс. Тэгэхээр нүүрсний экспортыг төлөвлөхдөө зөвхөн орлого бүрдүүлэх талаас нь биш худалдан авагч талаас үүсэх эрсдэлийг давхар тооцоолох хэрэгтэй байна.

Засгийн газрын мэдээ

 

БНХАУ нүүрсний импортоо бууруулж магадгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани