Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг дагасан асуудал ба шийдэл

БНХАУ ирэх хоёрдугаар сар хүртэл эх газрын боомтуудын нүүрсний импортоо зогсоосон байна. Ингэснээр Тавантолгой Гашуунсухайт чиглэлд нүүрс ачсан машинуудын урт дугаарлалт бий болж түүнийг дагасан ачаалал, бухимдал зэрэг сөрөг үр дагаврууд бий болоод байна.  БНХАУ нүүрсний татан авалтаа сарын эхнээс эхлэн аажмаар багасгасан байна. Бид өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн бүлэг ордод ажиллах үеэрээ 20 хоног дугаарласан ч хилээр гарч чадаагүй жолоочтой таарсан. Тэр жолооч өнөөдөр ч хилээр гарч чадаагүй хүлээж байж мэднэ. Тавантолгойн нөхцөл байдал ийм л байна. Олон хоног дугаарлаж машиндаа хоног төөрүүлсэн жолооч нар тэвчээр нь барагдахаар хулгайн буюу шороон замаар явж малын бэлчээр талхлах, гэрлээ унтраан цагдаагаас зугатан явж байгаад айлын хоттой малыг дайрах, элсэнд сууж осолдох гэх мэт эрсдэлтэй тулгардаг байна. Нэг хоногийн өмнө ч болов хилээр гарах нь тэдний хүсэл.

Хилээс 141 км-ийн зайд хамгийн сүүлийн машин зогсож байсан нь ердөө гуравхан хоногийн өмнө. "Эрдэнэс Тавантолгой” компаниас ажлын хэсэг гарч Тавантолгойн бүлэг орд, Гашуунсухайт чиглэлийн замд энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байгаа.  Гашуунсухайт чиглэлийн замд үүссэн машины ачааллыг багасгах зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс ачилтыг түр зогсоох шийдвэр гаргасан. Мөн сөрөг урсгалаар явахыг зөвшөөрөөд байгаа. Тиймээс энэ сарын 18-ны өдөр зам дээр байсан 5000 машины тоо нэмэгдээгүй бөгөөд дугаарлалтын урт богиноссон байна. Гэхдээ энэ нь зөв шийдэл үү гэвэл ҮГҮЙ. Нүүрсээ зарахгүй байх цаг тутамд бид алдагдал хүлээж байгаа. Тэр хэрээр улсын төсөвт орох мөнгө багасна. Эндээс монголчууд л хохирно.

 

Тавантолгойн бүлэг орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршдог. Тэгвэл тус сум болон Тавантолгой бүлэг орд орчимд доорх асуудлууд тулгамдаад байна.

1. Гашуунсухайт чиглэлийн замд авто машины ноцтой ослууд гарч хүний амь нас эрсдсээр байна

2. Цогтцэцийн суманд тоосжилт гамшгийн түвшинд байна

3. Олон хоног дугаарласнаас үүдэн  жолооч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж байна.

4. Тавантолгойн бүлэг ордод тээвэр хийдэг 13000 жолоочийн эрүүл мэнд, амь нас маш өндөр эрсдэлд байна.

5. Хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байна /архидан согтуурсуурнаас үүдэлтэй гэмт хэрэг, хууль бус наймаа гэх мэт/

6. Малын бэлчээр сүйтгэгдэж байна энэ мэт олон сөрөг үр дагавар энд бий болжээ.

ЭДГЭЭР АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БОЛОХ ВЭ. Тавантолгой бүлэг орчимд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон тээврийн жолооч нар дээрх асуудлын шийдлийг доорх байдлаар тодорхойлов.

 

ЗАСГИЙН ГАЗАР 185-Р ТОГТООЛОО ЦУЦЛАХ

2017 оны энэ сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 320 дугаар тогтоол гаргаж Тавантолгойн ордоос Гашуунсухайт чиглэлийн тээврийг урт, богины хэлбэрт оруулсан. Ингэснээр жолооч нар Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачаад 210 км ийн цаана байрлах Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд буулгана. Буулгасан нүүрсийг Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл мөн цааш тээвэрлэдэг байв. Гэтэл өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас 185 дугаар тогтоолыг гарган нүүрс тээврийн машинуудыг уртын, урт чиглэлд явуулахаар болжээ. Ингэснээр жолооч нар уртын, урт чиглэлд амралтгүй ажиллах өнөөдрийн нөхцөл байдал бий болсон байна.

Мөн Цагаан хадны хяналтын бүсүүд ажилгүй болжээ. 320 дугаар тогтоол хэрэгжих үед жолооч нар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрсээ буулгаад унтаж, усанд орж амардаг байжээ. Гэтэл 185 дугаар тогтоол гарснаар Хятадын хилээр гартлаа амрах нь битгий хэл машиндаа хоног төөрүүлж байна. Цагаан хадны гаалийн хяналын бүсийг хааснаас тээвэрлэлт буурч, нүүрсний экспортын эргэлт ч, орлого ч буурсан байна. Энэ нь монголчуудад бус эсрэгээрээ  хятадуудад ашигтай шийдвэр байсан гэдгийг тус гаалийн ажилтнууд ярьж байна. Гаалийн хяналтын бүсэд нэг компани л гэхэд 2-3 тэрбумын хөрөнгө оруулалт хийж 60-70 ажилтанг ажилтай, орлоготой байлгадаг байна. Гэтэл одоо тус бүс ажилгүй дагаад ажилчид нь олон хоногоор амарсан байдалтай байна. Хэрвээ гаалийн хяналтын бүс ажиллаж эхэлбэл урт дараалалгүй болохоос гадна нүүрсэнд хориотой бараа нууж хилээр гарах зэрэг олон замбараагүй байдал цэгцрэх юм.

ЦАГААН ХАДЫГ ХААХ ЁСТОЙ ЮУ

Эрдэнэс Тавантолгойн уурхайн амнаас өдөрт 500 машин нүүрс тээвэрлэхэд 35000 тонн нүүрсний борлуулалт хийгдэж хоёр сая 450 мянган ам доллар манай улсад орж ирдэг. Харин 1000 машин Цагаан хаданд буухад өдөртөө 70000 тонн нүүрс борлуулагдаж дөрвөн сая 900 мянган доллар улсын төсөвт ордог аж. Худалдан авагч Хятадын тал мөнгөө Эрдэнэс Тавантолгойн ам нөхцлөөр хийсэн байдаг тул тус уурхайгаас нүүрс ачигдсан бол худалдан авагчийн эрх мэдэлд шилждэг. Цагаан хад нь нүүрс дагасан нэмүү өртгийг бий болгодог байна. Учир нь тус газарт ШТС, хоолны газраас эхлээд үйлчилгээний байгууллагууд байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд Гаалийн Ерөнхий газрын зөвшөөрөлтэй үндэсний 22 компани ажиллаж байна. Гаалийн хяналтын нэг талбай дунджаар 10 га орчим бөгөөд талбай тус бүр хоногт 300-350 машин ачиж буулгах хүчин чадалтай. Тус хяналтын бүс нь Гаалийн ерөнхий газраас тавьсан шаардлага, стандартын дагуу хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нүүрс ачих буулгах үйл ажиллагаа нь өндөр хяналтын дор явагддаг аж. Тиймээс хориотой ачаа хилээр гардаггүй байна.

Хэрвээ хориотой ачаа хилээр нэвтэрвэл хятадуудын хяналт өндөрсөж нэг машиныг шалгах хугацаа уртасдаг байна. Ингэснээр урт дугаарлалт бий болох нэг нөхцөл бүрддэг гэнэ. Хамгийн чухал нь жолооч нар Цагаан хаданд нүүрсээ буулгаад амарч аваад эргээд уурхай руу явдаг учраас хэт их ядардаггүй байна. Олон хоног нойргүй явснаас болж осол гаргах цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан нөхцлийг багасгах том хөшүүрэг нь Цагаан хад юм. Нүүрсээ Цагаан хадны 20 гаруй гаалийн хяналтын талбайд зэрэг буулгадаг тул урт дараалал үүсэхгүй. Цаашлаад богинын буюу цагаан хаднаас хил гарах хүртэлх тээврийг Хятад улс гүйцэтгэснээр таталт нэмэгддэг аж. Энэ нь тус газрыг хаах уу, нээх үү гэдэг асуултыг хариулт юм.

 

МОНГОЛ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ

Тавантолгойн бүлэг ордод Монгол, Хятадын тээврийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Монгол компани нь цөөн. Монгол компаниудын хувьд жолооч нарынхаа нийгмийн даатгалыг төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, аюулгүй байдлыг нь хангах, амрах байр, хоолоор хангадаг бол Хятадын компаниудад энэ талын ойлголт өчүүхэн ч алга гэж хэлж болохоор байна. Хятад эзэн хилийн цаанаас жолооч нарыг удирддаг байна. Хятадууд ашиглалтын хугацаа нь хэзээ дууссан нь үл мэдэх гаднаас нь харахад салж унах нь уу гэлтэй машиныг монгол жолооч нарт өгч тээвэрт явуулдаг аж. Хэрвээ осол гарсан бол хүнийг нь орхиод нүүрстэй чиргүүлээ чирээд явдаг талаар ч жолоочид ярьж байлаа. Тэдэнд хүнээс илүү нүүрс чухал. Хятад эзэд жолооч нарынхаа нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь бүү хэл шатахууны мөнгөө ч дутуу өгдөг байна. Жолооч нар өөрсдөөсөө мөнгө гаргаж шатахуун нэмэх үе их байдаг талаар ярьж байлаа. Хилийн цаана бичиг баримт, гэр бүлээ барьцаанд тавьчихаад ажилладаг жолооч нарыг хятад эзэд зодох, цохих жижиг шалтгаанаар  цалинг нь өгөхгүй байх зэрэг үйлдлийг гаргах нь энүүхэнд аж.

Монгол компанийн жолооч нар компанийнхаа амрах баазад амарчихдаг бол Хятад компанийн жолооч нар уурхайн амнаас Ганц модны боомт хүртэл 245 км зайд машиндаа амьдарч байгаа юм. Тэдний  амь насны баталгааны талаар дурсаад ч  хэрэггүй. Тиймээс төрөөс Хятад компаниудын тоог цөөлөх Монголын тээврийн компаниудаа дэмжих ажлыг бодлогоор хийх боломжийг судлах цаг нь болжээ. Гэтэл эсрэгээрээ төрийн нэгжийн байгууллагууд нь Хятад компаниудаас илүү Монгол компаниуддаа шаардлага тавих, дарамт үзүүлэх нь их байдаг аж. Бидний очсон 25 дугаар постод 10 компани үйл ажиллагаа явуулах эрх авсан ч амрах байр барьсан нь дөрөвхөн харагдаж байлаа. Үлдсэн зургаа нь Хятад эзэнтэй өөрийн гэсэн амралтгүй баазгүй компани болж таарах нь.

 

 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АЖЛАА ХИЙ

Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанаас шалтгаалан Цогтцэций сумын тоосжилт гамшгийн хэмжээнд түвшинд хүрсэн гэж тус сумын Засаг дарга О.Бадарч хэлж байна. Тэрбээр "Тоосжилт байх ёстой хэмжээнээс 15-20 хувиар нэмэгдсэн учраас өвчлөл их байгаа” гэсэн юм. "Эрдэнэс Тавантолгой” энэ чиглэлд шийдэл олж тоосжилтоо дарж Цогтцэций сумын 7-10 мянган хүний амь насанд заналхийлсэн үйлдлээ зогсоохыг нутгийн иргэд анхааруулж байна. Цаашилбал, тус компани нь тээврийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх олсон ашгийнхаа хэрээр орон нутагт хөрөнгө оруулах цаг нь болжээ. "Гашуунсухайт авто зам” ХХК л гэхэд замын арчлалтыг хариуцсан ч ажлаа хийдэггүй байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн зам нь эвдрэл, нүх ихтэй байна. Нүхээ бөглөөгүйгээс жолооч нарын дугуй буудах үүнээс үүдэн рүль залагдахгүй болох аюултай болдог байна. Мөн нүх тойрох гэж замын хажуу руу унах, урдаас ирэх тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг маш олон эрсдэл тулгардаг аж. Гашуунсухайт чиглэлийн зам нь нарийн мөн жолоочийн амрах талбайгүй, тэмдэг, тэмдэглээгүй, аюулгүй байдал хангаж чадаагүй байна. Угтаа бол 50 км тутамд нэг амрах талбайг замын хажууд бий болгох ёстой.  Зам арчлалтын ажлыг орон нутгийн компанид даатгах нь зөв гэх саналыг тээврийн компаниудын төлөөлөл гаргаж байсныг энд дурдъя.

Өнөөдөр Авто тээврийн үндэсний төв нь Тавантолгойн бүлэг ордын тээврийн бодлогыг хариуцаж байна. Гэтэл мөн л хариуцсан ажлаа хангалтгүй хийснээс болж өнөөдрийн хүнд нөхцөл байдал бий болжээ. Орон нутгийнхан Өмнөговь аймагт тээврийн агентлагийн салбар байгуулагдаж онцгой үүрэгтэйгээр ажиллах шаардлагатайг хэлж байна. Авто тээврийн үндэсний төв нь олон улсын тээврийн эрх, С бичгийн зөвшөөрөл зэргийг хараа, хяналтгүй олгож байгаагаас үүдэн 18 настай хүүхэд Хятадын компанид ажид орж жолоо барьж яваад осол гаргаж байна. Хүмүүсийн хэлж буйгаар тус төв нь С бичгийг шаглаж зардаг ч гэх. Мөнгө өгсөн бүрт нь олон улсын тээврийн эрх, С бичгийн зөвшөөрөл өгснөөр ангилалгүй, чадваргүй жолооч нар машин барьж осол гаргах, хариуцлагагүй Хятадын компаниудын тоог олшруулахад нөлөөлж байна. Тэд ямар ч шалгуургүйгээр зөвшөөрөл олгож буй нь хятадуудыг бүрэн бус тээврийн хэрэгслийг Тавантолгойн замд явуулахад нөлөөлж байна.

 

Угтаа бол өөрийн гэсэн амрах байртай, ажилчдынхаа ажиллах нөхцөлд хуулийн дагуу ханддаг бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй компанид зөвшөөрөл өгдөг баймаар. Зөвшөөрөл өгснийхөө дараа мартах бус үйл ажиллагааг нь дахин шалгадаг тогтолцоотой байх ёстой. Засгийн газраас Гашуунсухайтын чиглэлд дахин нэг зам барих, Баруун цанхиас Хүрмэний Цагаан дэлийн боомт хүртэл Цогтцэцийгээс Ханги мандалын чиглэлд зам барихаар концесс баталсан. Ингэснээр Өмнөговь аймагт Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Цагаан дэл гэсэн дөрвөн боомтоор зургаан чиглэлийн замаар нүүрс тээвэрлэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд тээврийн бодлого зөв байх шаардлагатай болж байна. Авто тээврийн өнөөдрийн царайгаар бол зургаан чиглэлийн замын үйл ажиллагааг зохицуулах чадамжгүй харагдаж байна.

Аж, ахуй нэгжүүд шийдлийг ингэж харж  байна. Харин Ерөнхий сайд танд ямар шийдэл байна вэ. Төрөөс хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлээд ажиллавал Тавантолгойн орд дагасан асуудлыг шийдэхэд ядах зүйлгүй харагдана.

 

Т.ХУЛАН

 


Тавантолгойг дагасан асуудал ба шийдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани