Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаад сөрөг шок Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Монгол улс нь уул уурхайн салбарт тулгуурласан жижиг нээлттэй эдийн засагтай тул гадаад орчны нөлөөнд хэт өртөмтгий байна. Уул уурхайн салбар ДНБ-ны 20%,экспортын 80 хувь бүрдүүлдэг бөгөөд үүний дийлэнх буюу 85 хувийг Хятад улс руу экспорт хийдэг. Газар нутгийн байршил нь худалдааны түнш орны тоог хязгаарлаж байгаагийн дээр эдийн засгийн төрөлжилт хийгдэхгүй байгаа нь гадаад шокийн хамаарлыг өндөрсгөж байна.

 

 

 

БИДЭНД ЮУ СААД БОЛЖ БАЙНА ВЭ?

Орлого талаасаа 2018 оны 9-р сарын байдлаар экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 1,073 мян.тонныг экспортолж 1 тэрбум ам.доллар, боловсруулаагүй алт- 3.4 тонн экспортолж 144 сая ам.доллар, нүүрс 27.3 сая тонн буюу 2.1 тэрбум ам.доллар экспортын орлого олжээ. Жил бүр экспортын тоо хэмжээ нэмэгдэж орлогын дүн нь өсдөг хэдий ч дотоод эдийн засгийн суурь бүтцээ тогтвортой түвшинд бүтээж чадалгүй гадаад сөрөг нөлөөнд өртөмтгий, иргэдэд хүртээмжтэй өсөлт муу хэвээр байгаа нь шийдлээ хүлээсээр байна. 

Зардал талаасаа бензин болон дизель түлшний импортод нийт 949 мян.тонны 636 сая ам.доллар гадагшлах урсгалд бүртгэгджээ. Шатахууны импортын хараат байдал нь гадаад шокийн нөлөөллийг ихэсгэж инфляцын өсөлтийг бий болгож иргэдийн худалдан авах чадварыг бууруулах шалтгаан болж байна.

 

Дэлхийн банкнаас тооцдог түүхий эдийн үнийн индексийн чиглэл нь манай орны эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлын хэмжээг өндөр хамааралтайгаар тодорхойлдог нь дээрх графикаас харагдана. Тиймээс эдийн засгийн төрөлжилт, солонгоруулалт гэсэн нэр томьёог бодит ажил үр дүнд хүргэх цаг нь болжээ. Хэдийгээр ойрын хугацаанд байгалийн нөөцдөө тулгуурлаж орлого олох нь тодорхой хэдий ч хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарт нөөц боломж их бий.  

ГАДААД СӨРӨГ ШОК ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Манай орны хувьд худалдааны түнш орнуудын бодлогын өөрчлөлт, түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шилжих механизмаар дамжин цаг хугацааны ялгаатай түвшинд эдийн засгийн оролцогч талуудад харилцан адилгүй нөлөөлдөг.

 
  1. Өрх, аж ахуй нэгж: Манайх шиг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамаарал өндөр, экспортын цөөн тооны бараанд суурилдаг улсын хувьд гадаад сөрөг шок нь хөрөнгийн урсгал болон гадаад худалдааны сувгаар дамждаг. Түүхий эдийн үнэ унахад манай улсын экспортын орлого болон хөрөнгө оруулалтын орох урсгал буурч аж ахуйн нэгжийн орлогод шууд сөрөг нөлөөлдөг. Энэ нь өрхийн түвшинд орлогын түвшин багасаж, хэрэглээгээ хумихад хүргэнэ. Экспортын орлого багассан үед төлбөрийн тэнцэлд нөлөөлж төгрөгийн ханш суларч инфляцыг хөөргөддөг. Гэхдээ өрхийн түвшинд хэрэглээ хумигдах тул бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгааныг хязгаарладаг ч нь бий. Сүүлийн 3 жилийн хугацааны түүхий эдийн үнийн бууралт нь манай инфляцын түвшнийг нам дор түвшинд барьж, эдийн засгийн өсөлтийг хазаарлаж байсан нь энэхүү нөлөөллийг батлах баримт юм.
  2. Засгийн газрын орлого, зардал: Татвараар дамжин төсвийн орлого багасаж улмаар төлөвлөсөн төсвийн зардал танагддаг. Эдийн засаг өсөлттэй үед төсвийн тэлэх бодлого, уналттай үед хумих бодлого буюу мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлснээр олон хүндрэлүүд үүсэж гадаад шокийн нөлөөг нэмэгдүүлдэг байна. Эдийн засгийн уналтын үед төсвийн зардал хөрөнгө оруулалтыг бууруулах нь эдийн засгийн идэвхжилийг илүү ихээр багасгаж ажил эрхлэлтийн түвшинд сөрөг нөлөөтэй.Манай улсын жишээн дээр түүхий эдийн үнэ буурч төсвийн алдагдал бий болсноор засгийн газрын гадаад дотоод өрийн хэмжээг нэмэгдүүлсэн туршлага бий. Одоогийн нөхцөлд дэлхийн зах зээлд гаргасан Засгийн газрын бондын хүү нь хөгжиж буй бусад улсынхтай харьцуулахад өндөр байгаа нь нэмэлт дарамт болж байна. 
  3. Мөнгөний болон ханшийн бодлого: түүхий эдийн үнэ унаснаар валютын орж ирэх урсгал багасаж дотоод валютын ханш суларч эхэлдэг. Энэ үед эдийн засгийн өсөлттэй үеийн мөнгөний тэлэх бодлого нь зээл олголтыг нэмэгдүүлж импортыг дэмжсэн нь валютын хомсдолд оруулдаг. Валютын ханшийг тогтмол байлгах оролдлого нь гадаад валютын нөөц шавхагдахад хүргэж гадаад шокийн нөлөөллийг нэмэгдүүлдэг. Валютын ханш хөвөгч байдлаар чөлөөтэй тогтох нь шокийн нөлөөлөлтэй үед дотоод үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хэрэглээг хумьдаг сайн талтай. Мөнгөний нийлүүлэлтийг хумих, гадаад валютын ханшийн чангаралтыг зогсоохын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Энэхүү мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой уялдаж чадвал үр дүн өндөртэй байдаг нь олон судалгааны ажлаар батлагдсан. 

ШИЙДЭЛ НЬ ХААНА БАЙНА ВЭ?

Гадаад шокийн нөлөөнөөс үүдээд сүүлийн жилүүдэд хяналтгүй төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь богино хугацаанд идэвхжилийг дэмжсэн боловч улсын өрийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах үндсийг тавьжээ. 2012 оноос хойш төсвөөс гадуур хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийн төслийн санхүүжилт ихээхэн хийгдсэн нь импортыг дэмжин валютын нөөцөө шавхахад хүргэж төгрөгийн ханш огцом унах шалтгаан болсон байна. 

Байгалийн баялгийн экспортод суурилсан эдийн засаг нь тогтворгүй, гадаад нөлөөнд өртөмтгий бөгөөд иргэн бүрд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход хүндрэл учруулж байна. Уул уурхайн салбар нь бусад салбартай харьцуулахад цөөн тооны ажлыг бий болгож хүн амын багахан хэсэг нь ажиллан орлого олдог тул байгалийн баялагтай оронд орлогын тэгш бус байдал гүнзгийрэхэд нөлөөлдөг.

Тиймээс бүх салбарт монополь зах зээл бий болгохоос сэргийлэн нээлттэй ил тод чөлөөт өрсөлдөөнт тогтолцоог дэмжиж ажиллах нь Монгол Улсын дунд хугацаанд шийдэх ёстой чухал асуудал болжээ. Үүний тулд нэгдүгээрт бүх зах зээлийн мэдээлэл өгөгдөл нээлттэй байх, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж ил тод болгох хоёрт өрсөлдөөнийг сайжруулахын тулд зах зээлд шинэ оролцогч ороход саад бэрхшээлгүй болгох нь чухал байна. Эцэст нь дүгнэхэд  уул уурхайн салбараас орлогын хуримтлал үүсгэж хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн боломжит салбаруудаа дэмжиж ажиллах цаг үе тулж иржээ.

 

Ikon.mn 


Гадаад сөрөг шок Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани