Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агнуурын тэнгисээс заналхийлсэн аюул

 

Агнуурын тэнгисээс заналхийлсэн аюул

 

Аварга загас гэж андуурмаар том толгойтой, бараг хоёр метр шахам урт, араа шүд нь ярзайсан могой загас уснаас үсрэн гарч голд шидсэн талхыг бүтнээр нь залгиад шумбах аж. Ердийн могой загас хамгийн уртдаа 30-50 см байдгийг бодолцвол юуг л бол юуг залгиж, хүн рүү хүртэл дайрах энэхүү урт амьтан аймшигт араатан болон хувирчээ.

Басхүү хоёр толгойтой чоно, дээд эрүүндээ соёотой, духан дээрээ эвэртэй буга энэ бүс нутагт үзэгдэх болсон гэнэ. ОХУ-ын НТВ-гийн сувгаар саяхан нэвтрүүлсэн энэхүү аймшиг, түгшүүр төрүүлсэн нэвтрүүлгийг олон хүн үзсэн буй за. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш 32 жил өнгөрчээ.

Гэтэл сүйрсэн станцын эргэн тойрны хорио тогтоосон бүсэд бидний санаанд багтамгүй ямар гээчийн амьдрал бий болсныг уг нэвтрүүлэг анх удаа олон нийтэд дэлгэж сэрэмжийн харанга дэлдсэн нь тэр байсан болов уу. Нэвтрүүлгийн дараа Украины эрх баригчид үнэн бодит байдлыг өдий болтол нуун дарагдуулсныгаа тайлбарлахаар ёстой тамаа цайж байна. 

ЭРДЭМТЭД ЭНЭ ЭМГЭНЭЛТ ҮЙЛ ЯВЦ ЦААШДАА 100 ИЛҮҮ ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ БАЙНА

Атомын цахилгаан станцын сүйрлийн хор хөнөөл өдий олон жил болоход арилсангүй. Харин ч тэр бүс нутаг дахь биологийн зүйл, амьтан мутацид орж, Стивен Кингийн зохиолоос хэд дахин илүү аймшигт ертөнц бий болж байгааг эл нэвтрүүлэг харууллаа. Энэ бол зөвхөн Украинчуудад хамаатай гай зовлон гэж ойлговол эндүүрэл.

1986 оны тэрхүү гамшгийн дараа Орос болон Украинд гаж ураг ямар их байгааг тухайн үеийн эрх баригчид олон нийтээс нууж, чандлан байсан ч эдүгээ нэгэнт тодорхой болчихлоо.

Одоо ч гэсэн хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш "юмнууд” радио идэвхт цацрагт хордсон хүмүүсийн үр удмаас төрсөөр л байна.

Эрдэмтэд энэ эмгэнэлт үйл явц цаашдаа 100 илүү жил үргэлжилнэ хэмээн нотолж байгаа юм. Чернобылийн станцын орчин тойронд 70 км дотор дэлбэрэлтийн дараа тархсан цези-137, цези-134, иод-131 гээд асар хөнөөлтэй элементүүдийн үйлчлэлд өвс ногоо, ургамал, амьтан, агаар ус гээд хордоогүй зүйл үлдсэнгүй. 

Оросууд найдвартай "булшилсан” гэж нотлоод байсан цөмийн реакторуудаас (Чернобылийн) цацраг идэвхит бодис алдагдсан хэвээр байгааг нэвтрүүлэг бэлтгэсэн НТВ-гийн сэтгүүлч нотлон ярьж байна билээ. Тийм ээ, цөмийн хор урхаг ийм аюултай. Хүн төрөлхтөнийг мөхөөх аюул ямагт ойрхон байгааг 2011 онд Японд болсон газар хөдлөлтөөс бид ухаарсан.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан осол хор хөнөөлөөрөө Чернобылиэс 10 дахин илүү гарлаа гэдгийг япончууд удтал нууж дарсныхаа эцэст хүлээн зөвшөөрч байлаа. Бодит аюулыг олон нийтээс нууснаараа улам хэцүү нөхцөл үүсэхийг Японы эрх баригчид ухаарсан хэрэг.

Яс юман дээрээ тэр үед ерөнхий сайд асан Наота Кан Фүкүшимагийн атомын цахилгаан станцын сүйрлийн дараах хор хөнөөлийг нуусныхаа төлөө огцорсон юм. Тэнд маш ноцтой байдал үүсээд байж.

Чернобыльд болж байсан шиг аймшиг эхэлчихэж.

Фүкүшимагийн ойр орчмын оршин суугчид дүрвэж, тэнд эзгүйрсэн амьдрал энэ хэдэн жилд хэрхэн хувирч байгааг Японы хэвлэлүүд одооноос бичиж эхэлж байна. Чернобылийн орчмын амьтад мутацид орсон шиг Фүкүшимад мөн тийм байдал үүсчээ. 

  • Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчинд тархсан цөмийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна.
  • Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин.
  • Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л монголчууд хойд хөршөөс 97 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна.

Чихгүй туулай, найман хөлтэй тугал гэх мэт гаж амьтан үзэгдэж эхэлснийг япончууд мэдээлж байна. Фүкүшимагийн хор хөнөөлийн түвшинг тогтоох судалгаа шинжилгээний тусгай комиссын тайланд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчинд тархсан цөмийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна гэдгийг анх дурдсан байж.

Эл станц далайн эрэг дээр шахуу байсан учраас орчны далайн ус 60 км радиуст цези, стронцигоор хордсон болохыг тусгай комисс баталсан нь япончуудыг төдийгүй дэлхийн улс орнуудыг айдаст автуулсан билээ.

Учир нь Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин. Япончууд далайн бүтээгдэхүүнийхээ 42 хувийг энэ бүс нутгаас бэлтгэдэг. ийм учраас тусгай комиссын тайлангийн дараа Японы Засгийн газар Агнуурын тэнгист хөвөгч заводуудаа оролцуулаад Курилийн орчмын далайн гаралтай бүтээгдэхүүн олзворлогч 242 үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан байдаг.

Хорт хавдар үүсгэгч Стронци-90 хэмээх элемент Агнуурын тэнгисийн уснаас илэрсэн бөгөөд үүнийг саармагжуулж, хор хөнөөлийг нь бүрэн арилгахад 30 жил шаардагдах төдийгүй урьдчилсан байдлаар даруй 19 тэрбум ам.доллар зарцуулах ёстой болсныг мөн тайланд дурдсан байлаа.

Тусгай комиссын энэхүү тайлангийн дараа АНУ Японоос импортоор авдаг далайн бүтээгдэхүүнээ хязгаарласан.

Америкчууд 1350 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн асар том баг ажиллуулж Японоос импортоор оруулдаг хүнсний болон бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж байгааг бид анзаарах хэрэгтэй болов уу.

Яагаад гэвэл Япон, БНСУ, Хятад улс Агнуурын тэнгис дэх үйлдвэрлэлээ зогсоогоод байхад ганцхан оросууд л тэндээс загас агнуураа одоо болтол үргэлжлүүлсээр байна.

Агнуурын тэнгис, Курил хавиас оросууд лаазалсан бүтээгдэхүүнийхээ (бидний мэдэх килька, шпрот г.м) 99 хувийг хангадаг. Монголчуудын өдөр тутам хүнсэндээ хэрэглэж буй хойд хөршөөс импортоор оруулж ирдэг (маш хямдхан үнэтэй лаазалсан бүтээгдэхүүнүүд) загасны нөөш тэгэхээр үхлийн аюул агуулсан хор байж мэдэх магадлал ихтэй байна гэсэн үг.

Монголын аль ч дэлгүүрт овоолоостой байдаг килька, шпрот хийгээд түрснүүдэд Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас тархсан хор байхгүй гэх баталгаа үгүй.

Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л монголчууд хойд хөршөөс 97 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна.

Манайд уг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналт, Цөмийн энергийн газар, хил, гааль, энэ тэр гээд мундаг байгууллагууд байдаг.

ЗАГАСНЫ НӨӨШ ТЭГЭХЭЭР ҮХЛИЙН АЮУЛ АГУУЛСАН ХОР БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Хамгийн гол нь тэд хийх ёстой ажлаа мэддэг эсэх нь эргэлзээтэй. Оросууд Агнуурын тэнгисээс олзворлосон бүтээгдэхүүнээ Калининград руу зөөвөрлөж лаазалдаг юм билээ.

Монголчуудын жилд импортоор оруулж ирдэг лаазалсан загас, загасан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг тэгвэл Калининградаас нийлүүлдэг гээд бодвол бид чухам юу иддэг болж таарах нь вэ.

Хүн төрөлхтөн цацраг идэвхит хордлогоос аврагдах боломж, арга хайн бачимдаж байхад бид л гэж нэг "амгалан” үндэстэн. Тэр ч бүү хэл бусад улсын цөмийн хаягдал, хог шаарыг нь авна энэ тэр гэсэн солиотой бодлыг толгойдоо тээж явах юм даа.

Засгийн газрын мэдээ
Агнуурын тэнгисээс заналхийлсэн аюул
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани