Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн баялгаа ашиглан бусад салбараа хөгжүүлж чадсан Чилийн туршлага

Хүн ам: 17,052,473 /2010/

Газар нутаг: 756.626 кв.км

Нийслэл хот: Сантьяго

ДНБ: 199.183  тэрбум доллар /2010 оны байдлаар/

Нэг хүнд ногдох ДНБ: 14,982 доллар /2010 оны байдлаар/

Төсвийн орлого: 44.79 тэрбум доллар /2008 оны байдлаар/

Төсвийн зарлага: 35.09 тэрбум доллар /2008 оны байдлаар/

Үндэсний валют: Чилийн песо /510.38 песо = 1USS/

Өмнөд Америкийн баруун өмнө хэсэгт Номхон далай дахь хэсэг арал дээр оршдог энэ улсын газар нутгийг 1520 онд Магеллан нээсэн бөгөөд тэнд эрт цагаас индиан омгууд суурьшин амьдарч иржээ. XVI зуунд испаничууд хүрч ирэн, газар нутгийг нь Чили хэмээн нэрлэж, өөрийн хараат болгосон байна. Хожим 1818 онд Чиличүүд тусгаар тогтнолоо олжээ.

 УЛС ТӨР ба УДИРДАХ УХААН

Чили бол олон намын системтэй, ардчилсан улс. Ерөнхийлөгч нь төр, засгийн эрхийг давхар барьдаг. Парламент нь дээд, доод хоёр танхимтай.

Хэдийгээр энэ улс эрдэс баялгийнхаа үр шимийг хүртэж ирсэн ч дандаа дардан замаар давхисангүй. 1970-1973 онд Салъвадор Альенде Чилийн төрийн эрхийг барихдаа аж ахуйн нэгж, банкуудыг хувьчилж, хөдөө аж ахуйн салбарт ч шинэчлэл хийж эхэлжээ. Гэвч энэхүү шинэчлэл амжилтгүй болсны улмаас эдийн засгийн хямралыг дагуулсан юм. Түүнчлэн тус улсад хаа сайгүй эмх замбараагүй байдал ноёлох болж, эсэргүүцэл, ажил хаялт энгийн үзэгдэл болжээ. Чухам энэ үед Августо Пиночет төрийн эрхийг булаан авч, дарангуйллаа тогтоосон байна. 1974-1990 оныг хүртэл Чилийн Ерөнхийлөгч байсан Августо Пиночетын үед 30.000 хүн хэлмэгдэн, амиа алдсан гэдэг ч мөн үед Чилийн өнөөгийн эдийн засгийн үндэс суурь баттай тавигдсан юм. Эдүгээ зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй  төрийн өмчит "Codelco” компанийг ч Пиночет санаачлан байгуулсан. Түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухын өмнөхөн буюу 1989 онд Чили улс ардчилсан тогтолцоонд шилжсэн билээ.

БАЯЛАГ ЗЭСИЙН НӨӨЦ ба БАХАРХАМ АМЖИЛТЫН ҮНДЭС

 

Испаничууд энэ газар нутгийг эзлэх үедээ ашигт малтмалын арвин нөөцтэйг нь мэдэлгүй, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаардаг байжээ. 18 дугаар зууны дунд үеэс л Чилийн эдийн засагт зэсийн олборлолт чухал байр суурь эзлэх болсон юм. Мөн энэ үеэс зэсээс гадна нүүрс, мөнгө олборлох болжээ. Энэ бүхний үр дүнд Чилийн эдийн засаг огцом өсч эхэлсэн байна.

Чилийн Засгийн Газар 2000 оноос төсвөө тогтвортой байлгахын тулд Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Нэгдүгээрт, уул уурхайн орлогынхоо дийлэнх хэсгийг нөөцөлдөг болсон байна. Хоёрдугаарт, зэсийн үнийн хэлбэлзлийг олон жилээр урьдчилан таамагладаг мэргэжлийн багийг бүрдүүлж, улсын төсвөө урт хугацаагаар төлөвлөдөг болжээ. Гуравдугаарт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр урьä урьдынхаас илүү анхаарах болжээ. Ийнхүү төсвийн орлогоо маш чамбай зарцуулж чаддагаараа олон улсад нэр хүндийг олсон юм.  Ганц жишээ дурдахад, Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын хамгийн хүнд үед буюу 2008 онд хүртэл Чили 44.79 тэрбум долларын орлогыг төсөвтөө төвлөрүүлсэн бөгөөд үүнээсээ 35.09 тэрбумыг нь зарцуулж, үлдсэнийг нь нөөцөлж байсан нь гайхалтай.

Эдүгээ Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг дангаараа атгадаг энэ улс эрдэс баялгийн орлогоо хамгийн зөв ашиглаж, амжилтанд хүрсэн сонгодог жишээ гэдэгтэй мэргэжилтнүүд бүрэн санал нэгддэг.

Өнөөдрийг хүртэл дэлхийн зах зээл дэх зэсийн үнээс шалтгаалж, улсын төсвийн орлого нь өсч, буурч ирсэн манай улсын хувьд ч эдийн засгаа эрсдлээс хэрхэн хамгаалж, олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулж  болохыг Чилийн туршлага харуулж байна.

ХОЖИМДООГҮЙ УХААРАЛ буюу ЭРДЭС БАЯЛГИЙН ОРЛОГООРОО

БУСАД САЛБАРАА ХӨГЖҮҮЛСЭН НЬ

Зэсийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр Чилийн эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байлаа. Гэхдээ Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унахад төсвийн орлого нь шалдаа бууна гэдгийг тус улсын эрх баригчид эрт ухамсарласны ачаар хориг арга хэмжээнүүдийг  амжилòтай хэрэгжүүлж эхэлсэн талаар дээр өгүүлсэн.

Түүнээс гадна эрдэс баялгаас олсон орлогоо уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан байна. Юуны өмнө боловсролын салбарт хөрөнгө хаяж, технологийн чиглэлийн боловсон хүчнээ маш сайн бэлдсэн байдаг. Сайн мэргэжилтнүүдийг төрүүлснээр бусад салбаруудад технологийн дэвшил, хөгжлийг авчирсан юм. Өнөөдрийн байдлаар металлург, мод боловсруулах, хүнс болон оёдлын үйлдвэрлэл Чилид чамлахааргүй хөгжсөн. Мөн загасчлал болон ойн аж ахуй давамгайлсан хөдөө аж ахуйн салбар нь Чилийн ДНБ-ийн долоон хувийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн улаан буудай, чихрийн нишингэ, усан үзэм, төмс, жимс тариалдаг.

Тус улсын дэд бүтэц маш сайн хөгжсөн учраас гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж ирдэг аж. 80 мянган км үргэлжилсэн авто зам, 8100 км төмөр замын зэрэгцээ усан тээвэр ч Чилийн дэд бүтцэд голлох байр суурь эзэлдэг байна.

2009 оны байдлаар Чили улсын ДНБ 163 тэрбум 670 сая ам.доллар байсан бөгөөд үүний 17.4 хувийг уул уурхайн салбар /үүнээс 15.6 хувь нь зэс, бусад 1.8 хувь/, 15.1 хувийг банк санхүүгийн үйлчилгээ, 14.8 хувийг аж үйлдвэр, 10.9 хувийг эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ, 9.4 хувийг жижиглэн худалдаа болон зочид буудал, ресторануудын үйлчилгээ, 7.1 хувийг барилгын салбар, 6.3 хувийг тээврийн салбар, 5.2 хувийг үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ, 13.8 хувийг бусад салбарын орлого бүрдүүлж байжээ. Хэдийгээр Чили улс зэсийн олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлдэг ч уул уурхайн салбарын үйлдвэрлэл нь бүхэлдээ ДНБ-ийн 20 хувьд хүрэхгүй байна. Эндээс тус улс  бусад салбараа эн тэнцүү хөгжүүлж чадсан бөгөөд эдийн засаг нь ганц салбараас хамааралтай  биш гэдэг нь тодорхой харагдаж байна.

ГАДААД ХУДАЛДАА

 

Латин Америкийн бусад улстай харьцуулахад дээгүүр хөгжилтэй Чили улс нь газарзүйн тогтцын хувьд манайхтай төстэй, сунасан байрлалтай. Хүн амын нягтрал нь ч харьцангуй сийрэг. Гэхдээ экспортын урсгал нь олон гарцтай. Европын холбооны орнуудтай чөлөөт худалдааны гэрээтэй бөгөөд БНХАУ, АНУ, Япон, Бразилийн худалдааны сайн түнш юм байна. Экспортын 49.5 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдгээс 42.5 хувь нь зэс байдаг.

 ӨРСӨЛДӨХ ЧАДВАР буюу ЭДИЙН ЗАСАГ

2009-2010 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд тэмдэглэснээр, Чили улс нь өрсөлдөх чадвараараа Дэлхийд 30 дугаар байранд, Латин Америктаа нэгдүгээрт орсон байна. Энэхүү жагсаалтад Латин Америкийн бусад орнууд, тухайлбал, Бразил 56-д, Мексик 60-д, Аргентин 85-д бичигджээ. Латин Америк нь хүний хөгжил, нэг хүнд ногдох орлого, глобальчлал болон эдийн засгийн хараат бус байдал, авилгын хувь бага зэрэг үзүүлэлтээрээ өндөрт  тооцогддог. Дэлхийн банкны мэдээлснээр, 2006 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тоогоор Чили улс нь Латин Америктаа хамгийн өндөрт тооцогдож байсан. Гэсэн хэдий ч хүн амын  5.3% нь өдөрт 2 ам.доллараас бага орлоготой аж.

2010 оны 5 дугаар сард Чили улс нь Эдийн Зсгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагад элссэн Өмнөд Америкийн анхны орон болсон юм.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Чилийн эрх баригчид тэтгэврийн сайн тогтолцоог бүрдүүлж чадсанаараа мөн л олон улсад загвар болж байгаа. Ирээдүйд олгох тэтгэвэр, тэтгэмжинд зориулан 21,8 тэрбум доллар хуримтлуулжээ. Гадаад улс орнуудын Засгийн газрын бонд худалдаж авах, валют арилжаанаас ашиг олох гэх мэтээр сангийнхаа хөрөнгийг улам арвижуулна. Сангийн нөөц нь иен, ам.доллар, юаниар бүрддэг. Сангаасаа дотооддоо санхүүжилт хэзээ ч хийдэггүй. "Голланд” өвчин тусах эрсдлийг тооцоолж буй нь тэр.

БУСАД ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Хүн амын 86 хувь нь хотод оршин суух бөгөөд нийт хүн амын 93 хувь нь эрлийзүүд, 4 хувь нь харийнхан бол ердөө гуравхан хувь нь нутгийн уугуул иргэд ажээ. Албан ёсны хэл нь испани, үндсэн шашин католик. 2003 оны байдлаар дундаж наслалт 76.3, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 9 бүртгэгджээ. Хүн амын 96.2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 9 жил, нэг багшид 33 сурагч ногддог байна. Мөн түүнчлэн 1000 хүнд 354 радио, 233 телефон, 244 телевизор, 90 сонин хэвлэл, 10.000 хүнд 80 интернэт ногдож байна.

Байгалийн баялгаа ашиглан бусад салбараа хөгжүүлж чадсан Чилийн туршлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани