Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын хар алтны ирээдүй

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо энэ сарын 14-нд хуралдаж, нүүрсний импортын бодлогодоо өөрчлөлт оруулав. Тус улс энэ оны нүүрсний импортоо өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд хадгалахын тулд 2018 оны эцэс хүртэл нүүрсний импортод хязгаарлалт тавихаар шийдсэн юм. 

Өмнөд хөршийн импортын нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн онд 270 сая тоннд хүрчээ. Үүний 69.3 сая тонн буюу 25%-ийг коксжих нүүрс эзэлж байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн нүүрсний нийлүүлэлтийн статистикийг харвал арваннэг болон арванхоёрдугаар саруудад нүүрсний импортын дундаж дүн 20 сая тонн байхаар байна. Үүнээс коксжих нүүрс 25 хувийг эзэлнэ гэж тооцвол коксжих нүүрсний импортын хэмжээ ердөө таван саятонн байх тооцоог гаргаж болно. Өөрөөр хэлбэл, урд хөрш энэ оны төгсгөл хүртэл таван сая тонн коксжих нүүрсийг хилийн чанадаас импортлох дүр зураг бууж байгаа юм.

Тус улсын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлтэд хязгаарлалт тогтоосон энэ үед импортын нүүрсний бодлого өөрчлөгдсөн нь коксжих нүүрс импортлогч орнуудад төдийгүй тус улсын дотоодын үйлдвэрлэлд томоохон өөрчлөлт дагуулж мэдэхээр байна. Гэхдээ зөвхөн энэхүү бодлогоос хамаарч коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдаагүй байна.

Урд хөрш энэ оны төгсгөл хүртэл таван сая тонн коксжих нүүрсийг хилийн чанадаас импортлох дүр зураг бууж байна

Тус улсын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2010-2013 оны хооронд оргил үедээ хүрч, 570 сая тоннд хүрсэн. Үүнээс хойш тодорхой хувиар буурч байсан бол 2017 онд дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 456 сая тонн болсон байдаг. Харин энэ оны эхний есөн сард дотоодын коксжих нүүрсний хуримтлагдсан үйлдвэрлэлийн хэмжээ 322 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл нь ийн буурснаар эрэлтийг багасгасан байна. 

График-1

 

 

График-2


Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэлээр Шан Си, Шан Дун, Гүй Жоу, Хө Нан, Ан Вэй, ӨМӨЗО зэрэг мужууд тэргүүлдэг байна. 2017 онд тус улсын коксжих цэвэр нүүрсний үйлдвэрлэл 456 сая тоннд хүрсэн ба үүнээс

  • Шан Си 189 сая тонн буюу 42.5%
  • Шан Дун 42.5 сая тонн буюу 9.5%
  • Гүй Жоу 38.6 сая тонн буюу 8.7%-ийг эзэлж байна.

Шан Си, Шан Дун, Гүй Жоу мужууд нь улсын нийт үйлдвэрлэлийн 60.7 хувийг эзэлдэг. 

Хятад улсын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт одоогийн байдлаар 87%-тай байна. Гэвч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаан коксжих нүүрсний нийлүүлэлт буурч байна. Тухайлбал, дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Шан Си мужийн Линг хотын "Линг Жи” группийн эзэмшдэг нүүрсний дөрвөн уурхайг хааснаас улбаалан коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдсан. Мөн өмнөх жилтэй харьцуулбал энэ жил үйлдвэрлэлийн хүчин чадлын хэтрэлтэд хатуу хяналт шаардлага тавьсан.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэтрүүлэн нүүрс олборлолт хийсэн учир нь батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах үүргийг уурхайнуудад өгөх болов. Үүний улмаас уурхайнуудад шалгалт явуулж, Шан Си мужийн зарим нүүрсний уурхайн үйл ажиллагааг бүрэн болон хагас байдлаар хумих шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны үүднээс үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлсэн. Товчхондоо, Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь яах аргагүй дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл болон импортын тоо хэмжээ юм. Хятад улс коксжих нүүрсээ Австрали, Монгол, ОХУ, АНУ, Канад зэрэг улсаас голлон импортолдог. 

График-3

 

График-4

 

Тухайлбал, 2016 онд Австралиас 30.9 сая тонн буюу нийт импортынхоо 44.3, Монгол Улсаас 26.3 сая тонн буюу нийт импортын 37.6 хувийг худалдан авчээ. Ингэснээр эдгээр улс нийт импортын 80-аас илүү хувийг эзэлсэн байна. Харин ОХУ-аас 4.6 сая тонн буюу нийт импортын 6.6, АНУ-аас 2.8 сая тонн буюу нийт импортын дөрөв, Канадаас 4.2 сая тонн буюу нийт импортын 6.1 хувийг тус тус худалдан авчээ. 

Монгол Улс одоогоор өмнөд хөршийн хар алтны зах зээлд нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн дараа буюу хоёрдугаарт бичигдэж байна. Манай улс нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд нүүрсний тогтоогдсон нөөц нь 25.8 тэрбум гаруй тоннд хүрдэг. Нутгийн баруун хэсгээр голчлон коксжих нүүрс үйлдвэрлэл төвлөрсөн бол зүүн хэсгээр хүрэн нүүрс олборлодог. Үүнээс Тавантолгой нүүрсний орд нь Монгол Улсын хилээс 180 км, Ганц модны боомтоос 245 км зайд оршдог. Тогтоогдсон нөөц 1.5 тэрбум тонн бөгөөд тооцоолсон нөөц зургаан тэрбум тонноос их байна. Үүнд коксжих нүүрс 1.4 тэрбум тонн, эрчим хүчний нүүрс ойролцоогоор 4.6 тэрбум тонн байхаар тооцсон байдаг. Одоогоор дэлхийн хэмжээнд бүрэн олборлож дуусаагүй хамгийн том коксжих нүүрсний ил уурхай юм. 

Монголын коксжих нүүрсний экспортын хэмжээ богино хугацаанд хэлбэлзэх ч урт хугацаандаа тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна

Монгол Улсын коксжих нүүрсний чанар сайн ба Хятадын коксжих нүүрстэй харьцуулбал хүхэр багатай, үнслэг чанар ихтэй, наалдамхай чанарын индекс дээд дунд түвшинд байдаг. Мөн бусад чанарын нүүрстэй хольсны дараа дээд зэргийн металлургийн кокс үйлдвэрлэж болдог ба том оврын тэсэлгээний зуухны үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байна. 

Монгол Улсын нүүрсний ихэнх хэсэг Хятад улс руу гардаг ба ойрын хэдэн жилд нийлүүлэлт тасралтгүй өссөн. Монголын коксжих нүүрс нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн дутагдлыг нөхдөг ба алсдаа Хятад руу нүүрс экспортлох хэмжээгээрээ Австралийн өмнө орох боломжтой томоохон нийлүүлэгч орон юм. Хятад улс нь Монгол Улсаас хоёр боомтоор дамжуулан нүүрс импортолдог байна. Үүнээс голлох боомт нь Ганц модны боомт. 

Тэгвэл энэ оны эхний есөн сард Хятад улс Монголоос 19.9 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх жилийн хэмжээтэй харьцуулбал 75.8 хувийг эзэлж байна. Монголын коксжих нүүрсний экспортын хэмжээ богино хугацаанд хэлбэлзэх ч урт хугацаанд экспортын хэмжээ нь тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Wind Bloomberg Mysteel, Хятадын нүүрсний мэдээллийн сайт www.sxcoal.com, CCTD Хятадын фьючерсын хэлтсийн судалгааны тайлан, Zhong Mei Yuan Da /Бээжин/ цахим арилжааны ХК-ийн тайлан

Хамтран судалсан: Төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Д.Оргилмаа

 

Хятадын хар алтны ирээдүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани