Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Ганбаатар: Бидэнд ирэх онд хийж бүтээхээр төлөвлөсөн олон бодлого зорилт бий

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
 -Өнөөдөр манай улсын татвар болон зээлийн орчин нөхцөл ямархуу хэмжээнд байна гэж та үзэж байна вэ? 

-Татварын бодлого, зээлийн орчин бол өнөөдөр бизнес эрхлэгчдийн байнгын анхаарлыг татсаар ирсэн маш чухал сэдэв байдаг. Ерөөсөө  зөв татварын бодлого зөв зээлийн орчин бүрдүүлж байж улс орон хөгждөг. Хувийн хэвшил баялагаа бүтээдэг. Тэгж байж татвараа төлөөд улс орныхоо хөгжлийг хангадаг ийм дэг жаягтай байдаг. Бид нарын хувьд татварын бодлогыг уян хатан байгаасай гэж хүсдэг. Монгол улсын хувьд татварын бодлого маш их тогтворгүй байдаг гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр татвар төлдөггүй компани аж ахуйн нэгж гэж нэг ч байхгүй. Хамгийн гол нь энэ орчин хэвийн тогтвортой байх ёстой. Энэ нь ч  аж ахуйн нэгжүүдэд маш сайнаар нөлөөлнө.

Гэтэл өнөөдөр манайд нэг ЗГ гарч ирээд нэг  төсөв батлахдаа ард талд нь янз бүрийн хэлбэрээр татвар нэмээд баялаг бүтээж буй бизнесийн хүрээнийхнийг дарамтлаад ард түмнийг болон  монгол хүнийг тайван ажил хийлгэх, тайван бизнес хийх, өөрийн орлого зарлагыг зөв тооцоолох  тийм боломжийг олгохгүй байна.

Тийм учраас бид татварын орчинг их байна бага байна гэж хэлэхээсээ илүү хамгийн гол нь тогтвортой байлгаачээ гэж хүсээд байгаа юм.  Татварынхаа хууль дүрмийг ерөөсөө битгий байнга өөрчлөөчөө гэж хэлмээр байна. Ерөөсөө энэ тогтвортой татварын орчинг монголчууд 10 жил хэвээр нь байлгаж болохгүй нь үү яагаад ийм хэвийн байж болдоггүй юм бэ гэж асуумаар байгаа юм.  Харамсалтай нь жил болгон л энэ татвар гэдэг зүйл маань өөрчлөгддөг.

Нэмүү өртгийн татварын 20 хувийг буцааж өгдөг гэж ЗГ ярьдаг ч өнөөдөр тэр 20 хувиа буцааж авсан иргэн хаана ч байхгүй байгаа. Хоёрхон хувиа ч буцааж авч чадахгүй баримтаа шалгуулж бүртгүүлж чадахгүй хохирчихоод явж байгаа ард иргэд зөндөө байна. Тийм учраас татварын орчноо бид тогтвортой байлгах хэрэгтэй байна. Ингэж хамаа намаагүй дураараа хөдөлгөөд байдгаа болиочээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт Монгол улсад анхаарал татаж буй хамгийн том асуудал бол өр зээлийн асуудал байна. Өнөөдөр монгол улсад өргүй иргэн ганц ч байхгүй.  

Бас өргүй компани байхгүй. Тэр ч бүү хэл өргүй сургуулийн сурагч байхгүй байна. Их дээд сургуульд сурч байгаа бүх оюутан өр зээлтэй байна. Тэтгэвэрт гараад байгаа тэтгэвэрийн хөгшчүүл бас бүгдээрээ банкны зээлтэй сууж байна.  Аж ахуйн нэгж пүүс компаниуд банкны өртэй байна. Зээлийн асуудал өрийн асуудлыг монгол улс ухаалгаар шийдэж,  сорон мөлжсөн мөнгө хүүлсэн ийм бодлогоос татгалзах ёстой гэмээр байна. Өнөөдөр монголын банкнуудаас төрийн банкнаас бусад нь бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалтын банкнууд байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалтын банкуудын бүх эзэд нь гадны хүмүүс байдаг. Тэнд байгаа хадгаламжийн бараг 90 хувь нь гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд байдаг. Тэр үүднээсээ тэд гадаадын мөнгө оруулж ирээд гадаадад бага хүүтэй хадгалахаасаа зугтаалгаад монголд оруулж ирэн өндөр хүүтэй хадгалуулаад монголчууд бид нараар хүүгий нь төлүүлээд түүнийхээ ашгийг нь аваад сууж байна. Ийм нөхцөлийг бид эргэж харах ёстой. Үүнийг шийдхийн тулд банкны тухай хуулиар зохицуулах ёстой. Гэтэл өнөөдөр банкны тухай хуулийг хэлэлцэж байгааг харахад төв банк нь өөрийнхөө тухай хуулийг хамгаалаад өөртөө шийтгэл оруулж ирэхгүй хууль батлаад яваад байна.

Монгол банкны тухай хуулийг монгол улс төрийн бодлогын хэмжээнд авч үзэж монгол хүнийг дэмжсэн хүүгийн бодлогоо дэмжсэн ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж бид өрийн дарамтаас бүгдээрээ гарна. Өөрөөр бол энэ өр зээлийн асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс бид одоо УИХ дээр санхүүгийн хуулийг маш зөв ухаалаг гаргах шаардлагатай. Монгол орны эдийн засаг өсч байхад 11 хувийн хүүгээр барьж байдаг нь утгагүй юм. Үүнд УИХ ул суурьтай хандмаар байна. Хамгийн гол нь эдгээр хууль тогтоомжууд монгол хүнд өгөөжтэй байна уу гэдгийг бодолцож гаргах ёстой. Монгол улсын УИХ өнөөдөр өөрсдийнхөө томилсон монгол банкныхаа удирдлагтай хариуцлага тооцож чадахгүй юм бол Монгол банк гэж байхын хэрэг юу байгаа юм бэ? Тиймээс  тэр монгол банканд төр өөрөө бодлогоо тодорхойлж явах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр гадны улсууд  манай улсын банкны бодлогыг тодорхойлоод явж байна. Энэ талаар би УИХ-ын гишүүд болон холбогдох хүмүүс анхаараасай гэж бодож байна. Бид энэ өрийн тухай асуудал зээлийн тухай асуудлыг ярьж байгаа бол эхлээд бодлогоо хуулиа зөв болгож байж монгол улсыг босгож ирнэ.        

 -Тэгвэл манай улсын жижиг дунд үйлдвэрлэгчид гадаад зах зээл дээр гарах боломж нөхцөл өнөөдөр ямаршуу хэмжээнд байна вэ?

-Өнөөдөр дэлхий ертөнц глобалчлагдаж байна гэж ярьдаг. Глобалчлалаас монгол улс  өнөөдөр хожсон зүйл тун бага байна. Гэхдээ глоболчлалд  бид орохоос өмнө манай ард түмний амьдрал дордчихоод байна. Дэлхий дээр глобалчлалыг дэмжсэн 166 орноос 160 нь ядуурсан тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр глобалчлал гэдэг зүйл маань өөрөө хүн төрөлхтөнд сайн зүйлийг авчирсангүй. Глобалчлал Монголчууд бидэнд ганцхан сайн зүйлийг авчирсан, тэр нь юу вэ гэхээр дэлхийн зах зээлийг бидэнд нээж өгсөн. Тухайлбал Европын холбоо өнөөдөр 7200 нэр төрлийн барааг татваргүй тоо хэмжээний хязгааргүй оруулах боломжийг бий болгож өгсөн. Мөн манай улс Японы ЗГ-тай гэрээ байгуулж тэд манай 3400 гаруй барааг гаргах эрхийг нээгээд өгсөн.

Мөн АНУ-тай худалдааны хэлэлцээрүүдийг байгуулсан. Энэ нь манай жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээл гарах боломжийг бидэнд нээж өгч байгаа юм. Тэгэхээр ЗГ хэлэлцээр хийгээд энэ бүх гэрээг гаргаад байна гэсэн үг биш юм. Манай жижиг дунд үйлдвэрлэгчид болон ЗГ энэ гэрээг хамтарч байгуулсан юм бол бид үүний дагуу ажиллах ёстой. Жишээ нь халгай шампунь байна. Үүнийг монгол эмэгтэй Японд анх гаргасан. Яг үүн шиг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргахын төлөө бизнес эрхлэгч болгон тэмцэх ёстой. Одоо бид нар ингээд харахад  хамгийн наад зах нь бидний сайн мэдэх манай ааруул байна. Ааруулыг Өвөр монголын хэрэглэгчид худалдаж авахад бэлэн байна. Гэхдээ тийм том хэмжээний болхи ааруул биш нимгэн ааруулыг авьяа гэж байна. Бас Японы тал монгол төмсийг жилд 2 сая тонноор авья гэж байна.

Гэтэл манайд жилд 2 сая тонн төмс нийлүүлэх компани аж ахуйн нэгж алга. Тиймээс бид ингэж хоорондоо биенийгээ муулж шүүмжилж суухын оронд улс орноо хөгжүүлхийн төлөө нийлж хамтарч ажилламаар байна. Мөн түүнчлэн ноосон бүтээгдэхүүн ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, архи зэрэг бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой. Үүнийг гадагшаа гарах тал дээр монголчууд бид зүтгэх ёстой. Ингэж байж бид хөгжинө. Эх орноо босгож ирнэ.

Жишээ нь хөөсөнцөр хавтангийн үйлдвэр оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр нь Хятадад үйлдвэрлэсэн хөөсөнцөр хавтангаас хоёр дахин үнэтэй байвал хэн ч тэр хавтанг нь авахгүй.  Тиймээс бид үнээрээ чанараараа өрсөлдөж байж л өрсөлдөж хөгжих боломжтой. Засгийн газрыг мянга шүүмжлээд яах юм. Ер нь засгийн газар муу байна гэдэг чинь сонгогч бидний буруу. Бид энэ Засгийн газар УИХ-ын гишүүдийг сонгож гаргачихаад эргээд тэд нарыг муулж байгаа бол сонгогч та өөрөө муу байна гэсэн үг. Та өөрөө хариуцлагагүй байна гэсэн үг.

Хамгийн энгийн жишээ гэвэл энэ утааны асуудал байна. Утааг Ерөнхий сайд болон хотын дарга хоёр утааг бий болгочихоод байгаа юм уу? Бид нар өөрсдөө л гал түлж нүүрс түлэн хотоо нэлэнхүйд нь утаа болгочихоод байна. Үүний төлөө бүгдээрээ тэмцэж утааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Тиймээс энэ хамтын хариуцлагыг үргэлж ярих ёстой. Өнөөдөр монголчууд дэлхийд гологдож байна. Монголын байгаль биш, монголын баялаг биш монгол хүн өөрөө дэлхийд гологдож байна гэдгийг ойлгох цаг нь болсон. 

 -Та өмнө нь нэг хэвлэлийн бага хурал дээр төр засгаас хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих тал дээр бага анхаарч байна гэж ярьж байсан. Одоо энэ тал дээр ямар нэгэн ахиц гарч байна уу?    

-Бид нар өнөөдөр төр засгаас хүсэж байгаа юм бол хөрөнгө мөнгө бишээ. Бид нар төр засгаас зөв бодлогын дэмжлэг л хүсч байгаа юм. Хууль эрх зүйн орчноо шударга эрүүл болгоочээ авлигал хээл хахуульгүй орчинг бий болгож монгол хүнд амьдарлын тэр нөхцөлийг бий болгоочээ бодлогын орчноо зөв болгоочээ л гэж байгаа юм. Төрийн албан хаагчдынхаа бизнесийнхэнд хандаж байгаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна.

Жишээлбэл ЗГ нь өөрөө бизнесээ хөгжүүлье, зам тавья, барилга барья гэхэд монгол банк нь бодлогын хүүгээ өсгөөд байвал энэ чинь төр засгийн нэгдмэл бодлого биш шүү дээ.  Замын салбарт ЗГ ач холбогдол өгч сургууль цэцэрлэг тэр салбарт мэргэжлийн хүнийг нь бэлдэж ийм замаар хамтарч ажиллах хэрэгтэй байна. Түүнээс биш бид нар төр засгаас тусгай хангамж элдвийн зүйл огт хүсээгүй. Тиймээс энэнийг тэд маань зөв ойлгож тэр эрүүл шударга орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөөчээ л гэж хэлж байгаа юм.   

 -Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос ирэх онд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид  ирэх онд  хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн орчин нийгмийн хангамж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр монголын нөхцөлд зориулаад сайжруулая, зах зээлийнх нь зарчимд нийцүүлэе бусад оронд хэрэгжиж байгаа тэр зарчимыг авч хэрэгжүүлэе гэж бодож төлөвлөж байна. Өнөөдөр мэргэжлийн боловсролын салбар туйлын хангалтгүй байна. Хүмүүсийнх нь боловсрол социализмийн үеийнхээс муу байгаа энэ нөхцөлд үүн дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар монголын ажил олгогч эздийн холбооны гишүүдийг чадавхжуулая жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж, бизнесийг томруулая гэж төлөвлөж байна.

Хэрвээ ингэхгүй бол сум болгонд 5 хүнтэй талхны үйлдвэр ажиллуулаад дампуурдаг шиг юм болоод байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гишүүд дэмжигчдээ дэмжиж ажиллах тал дээр энэ онд бид маш эрчимтэй ажиллана. Мөн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлэр бид үйлдвэрчний эвлэл болон ЗГ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Бидний хувьд гишүүд дэмжигчидээ дэмжихэд чиглэсэн маш олон ажлуудыг хийнэ. Яагаад гэвэл 2019 оноос бид ОУВС, Дэлхийн банкний элдвийн шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ. Тийм учраас үүнд одооноос бэлтгэхийн тулд бид маш эрчимтэй ажиллах шаардлага тулгарч байна.

 -Хувийн хэвшилд ажлын байр хэр нэмэгдэж байна вэ?

-Өнөөдөр хувийн хэвшилд цоо шинэ урьд өмнө ерөөсөө байгаагүй сайн ажлын байрууд олноор бий болж байна. Зөвхөн энэ онд гэхэд ажлын байрны талаар мэдээлэл өгдөг хоёр веб хуудас нээгдсэн байгаа. Түний нэгэнд нь 12 мянга, нөгөөд 13 мянган ажлын байр байна. Гэтэл тэрэн дээр тэнцэх хүмүүс  тэр бүр алга , бас тэрэн дээр очиж ажил хийх хүсэлтэй Монгол хүн ч цөөн байна. Тиймээс аргаа бараад ажил олгогчид маань гадаадын хүн авч ажиллуулах тал дээр хүрч байна. Бид энэ оны 4-р сараас эхлээд 48 мянган ажлын байр бий болгоно гэж төлөвлөөд байна. Энэ 48 мянган ажлын байрны 22 мянган ажлын байран дээр мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс хүмүүс авахаар төлөвлөөд байгаа.

Харин 10-д мянгийг нь хөдөлмөрийн зах зээл дээрээс авна. Мөн 5,6 мянгийг нь их дээд сургууль шинээр төгсөж буй хүмүүсээс авахаар тооцоолоод байна. Тэгээд цаана нь 7-8 мянган ажлын байр үлдэж байна. Удахгүй хавар болж  барилга, уул уурхайн их бүтээн байгуулалтын ажлууд эхлэнэ. Бидэнд бол ажлын байр хангалттай байгаа. Харин энэ ажлын байран дээр тэнцэх монгол хүн байна уу гэдэг огт өөр асуудал юм. Монгол хүн өнөөдөр ажил хийж байж л амьдарна шүү гэдгээ хатуу ойлгох хэрэгтэй. Зах зээлийн нийгэм гэдэг бол өөрөө их хатуу нийгэм. Манай монгол ардын зүйр үг байдаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Энэ үг чинь энэ зах зээлийн нийгэмд тохирсон мэргэн үг юм. Тийм учраас ажил хийж байж амьдарна, ажил хийж байж амьдарлаа  сайжруулна гэдгийг монгол хүн бүр ойлгох хэрэгтэй байна. 

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

 Ж.Батдорж

Х.Ганбаатар: Бидэнд ирэх онд хийж бүтээхээр төлөвлөсөн олон бодлого зорилт бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани