Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайт дахь гашуун амьдрал

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, БНХАУ-ын хилийн Ганцмод боомтод хүргэдэг жолооч нар хэрхэн ажиллаж, амьдарч байгааг сурвалжлахаар нийслэлээс хөдөллөө. 22.00 цагт Улаанбаатараас гарсан суудлын автомашин маргааш өдрийн 11.30 цагийн үед Цагаанхаданд хүргэв. Урд хөрш хилээ хааж, нүүрс авахаа зогсоосон үетэй давхацсан тул том машинууд зам дээр гацсан байв. Сул хөрсний бужигнасан шороо, нүүрсний хар тортог орчныг нь нэлд нь хучжээ. Хаашаа л харна халтар хувцастай, түүндээ эмзэглэж, тоосон шинжгүй “нөхөд” зогсоо зайгүй холхино. Хэд хэдэн дэлгүүр, гуанз байрласан хэсэг бол Цагаанхадны төв гудамж. Гашуунсухайт боомт болон Улаанбаатар хот, аймгийн төв рүү явах таксинууд тэнд эгнэн зогсох аж. Нүүрс тээвэрлэх машины цуваа 80-90 км-т хүрсэн тухай төв гудамжаар холхих хүмүүс ярьж байлаа.

ТОРГУУЛЬ ТӨЛӨХ НЬ ЮУ Ч БИШ

Тус аймгийн Цогтцэций сумын Ухаахудагийн ордоос нүүрс олборлодог “Энержи ресурс”, “Эрдэнэс Монгол”, орон нутгийн өмчит “Тавантолгой транс” гэсэн гурван компанийн уурхай бий. Уурхайнуудаас нүүрс тээвэрлэн, БНХАУ-ын Ганцмодны боомт хүргэхээр 12 500 жолооч өдөр, шөнөгүй, нойр хоолоо умартан зүтгэж байна. Тэд уртын урт, урт, богино гэсэн гурван төрлийн эргэлтээр нүүрс тээвэрлэдэг. Уртын урт тээвэр нь дээрх уурхайнуудаас урд хөршийн хил хүртэлх 237 км замыг бүрэн туулж нүүрсээ тушаахыг хэлдэг байна. Урт нь 219 км үргэлжлэх бөгөөд нүүрсээ Цагаанхаданд буулгадаг. Харин богино эргэлтийн тээвэр нь Цагаанхаднаас Ганцмод хүртэлх 20 км зам туулахыг хэлж байгаа аж. Гашуунсухайт боомт руу чиглэсэн нүүрс тээврийн хоёр өөр зам байх бөгөөд хоёуланд нь машинуудын урт дараалал үүсжээ. Үүний нэг нь төв замын дугаарлалт бол нөгөөх нь богино эргэлт хийх шороон зам гэнэ. Богино эргэлт хийх жолооч нар байнга даац хэтрүүлж, 100-гаас илүү тонн ачаа тээвэрлэдэг учир асфальтан замаар явахыг зөвшөөрдөггүй аж.

Энэ сарын 8-наас өмнө буюу урд хөрш нүүрсээ хэвийн татан авч байхад жолооч нар уртын урт эргэлтийн замыг 10 хоногт туулж байсан гэнэ. Гэтэл энэ удаа нүүрс ачуулснаас хойш 27, 28 хоносон ч замынхаа талыг ч “аваагүй” жолооч олон байлаа. Боомтоос 4-5 км-ийн зайд дугаарласан машинууд дээр очиход хувцас, нүүр, гар нь нүүрсний тортог, тоос шороонд танигдахгүй болтлоо халтартсан хэсэг жолоочтой таарав. “Зун бол таван литрийн цэвэр усны савны тагийг цоолж, ачаанаасаа зүүж байгаад л усанд орчихдог. Хүйтэрчихээр гар, нүүрээ ч угааж чадахгүй байна” гэсээр угтсан тэд уг замаар 6-12 жил нүүрс тээвэрлэжээ. Энэ удаа бүгд уртын урт эргэлтэд явж байгаа аж. Тэдний нэг нь “Би шороодож явсаар арай гэж 14 хонож ирлээ. Дугаарласан бол одоо Цагаанхад ч ороогүй” байгаа гэлээ. “Шороодох” гэдэг нь хулгайгаар шороон замаар явж, дугаарласан машинуудын дундуур чихэж орохыг хэлж байгаа аж. “Шороогоор явбал торгоно биз дээ” гэх миний асуултад тэд доогтойхон инээж “150 000 төгрөгөөр торгоод л өнгөрнө. 10 гаруй хоног дугаарлаж, хоол унд, түлшээ гарздаж зогссоноос нэг удаа 150 000 төгрөгөөр торгуулаад, 10 км газар ч болтугай дөхсөн нь дээр биз дээ. Гэхдээ торгуулийн мөнгөө бид бүгдийг нь гаргадаггүй. Хятад эзэн талыг нь төлнө” гэсэн юм.

Уг замаар нүүрс тээвэрлэдэг 166 компани байдгаас бараг 80 хувь нь хятад эзэнтэй гэнэ. Эзэд нь нүүрсээ аль болох хурдан хүлээж авахын тулд жолооч нарт “Хэдэн төгрөгийн торгууль төлөх вэ. Би өгье” гээд мөнгө шилжүүлж, “шороодох”-ыг ятгадаг гэнэ. Жолооч нар ч олон хоног даарч хөрөн, хоол ундгүй шахам дугаарлахын оронд торгуулиа төлөөд ч хамаагүй урагшлахыг боддогоо нуугаагүй. Мөн “шороодохоор” түлш ч их хэмнэдэг гэнэ. Нүүрс тээврийн машинууд ачаатай үедээ 100 км-т 50-70 литр түлш хэрэглэдэг. Харин хоосон бол 20-30 литр түлш зарцуулдаг аж. Тэдний нэг н.Ганбаяр “Би хилээс гарахдаа 500 литр түлш хийсэн нь Цагаанхад ороход дуусаж дахиад 60 литрийг нэмлээ. Ингээд зогсоод байвал үүгээрээ хил гарч чадах, эсэх нь эргэлзээтэй л байна” гэсэн.

ЕСӨН ХҮН НАС БАРЖЭЭ

Ачаагаа хурдан буулгахаар яарах жолооч нар цаг хожиж, жаахан ч гэсэн урагшлахын тулд бүх л аргаа хэрэглэдэг, түүнээс болж осол гарах нь элбэг аж. Цагаанхаднаас Гашуунсухайт хүртэлх 18-хан км замыг туулахад унасан, толгой нь чихэгдсэн хоёр ч автомашинтай таарсан юм. “Энэ хэзээ осолдсон машин бэ” гэхэд жолооч Ганбаяр “Нэг нь унаад долоо хонож байна. Нөгөөх нь саяхны хэрэг бололтой” гэж тоосон шинжгүй хариулах нь энд ийм төрлийн осол жирийн үзэгдэл мэт болсныг гэрчлэх шиг. “Цуваанд зогссон машинуудын хажуугаар нэгбүрчлэн явбал үүнээс ч нүд хальтрам дүр зураг олж харна. Энэ бол юу ч биш” гэж тэрбээр нэмж хэлсэн. Түүний хэлснийг бусад жолооч ч баталж, “Замын хажуу руу унах бол өдөр бүр л гардаг осол. Энэ асфальтан замын хөвөө нарийхан учраас гүйцэж түрүүлэх гэсэн юм уу, урсгал сөрсөн жолооч нар осолдох нь элбэг” хэмээлээ.

Цагаанхаданд гэрээт Цагдаагийн тасаг өнгөрсөн онд байгуулжээ. Тус тасгийнхан нүүрс тээврийн 237 км замаас гадна “Оюутолгой”-н, мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэлх шороон замын ойр орчимд хяналт тавьдаг аж. Тэдний хэлснээр энэ оны эхний 10 сард нүүрс тээврийн замд есөн хүн осолдож, нас барсан гэнэ. Харин нүүрс тээвэрлэж явах үедээ архины хордлогод орсон болон эрүүл мэндийн шалтгаанаар дөрвөн хүн амиа алджээ.

ЗАРДЛАА ХЭМНЭХИЙН ТУЛД ХООЛОО МАШИНДАА ХИЙЖ ИДНЭ

Дугаарласан машинуудын нэгэнд нь таван жолооч шахаад суучихсан, цонхоор нь утаа савсаж байхтай таарав. Тэд хүнсээ нийлүүлж, хоол хийж байлаа. Цагаанхаданд уг нь 25-30 цайны газар, гуанз байдаг ч хоолных нь үнэ тэнгэрт хадчихсан тул жолооч нар зардлаа хэмнэхийн тулд машиныхаа бүхээгт ийн хооллодог аж. “Гуанзны хоол хамгийн хямддаа 7000 төгрөгийн үнэтэй. Дугаарлан зогсож буй жолооч нар тийшээ очиж хоол идэх боломжгүй тул материалаа авч яваад замдаа хийж иддэг. Уг нь хоол, ус зардаг явуулын худалдаачин цөөнгүй ирдэг ч тэдний зардаг “юм” нь ямар ч баталгаагүй. Хордлогод орохыг хүсээгүй л бол тэднээс хоол авч идэх хэрэггүй. Хоносон, муудсан хоол барьчихаад “Орчин нь ийм шүү дээ” гээд хэнэг ч үгүй хариулах хүн ч бий” гэх жолооч ч байв. Ийм учраас жолооч бүр бүхээгтээ хийн зуух, төмс, сонгино, гурил, мах хадгалж явахаас өөр аргагүй. Мөн дугаарлах үедээ машинаа байнга асааж, халаах боломжгүй тул нэмэлт халаагч суурилуулжээ. Ингэснээр дулаан тохь тухтай байх боловч бүхээг халаагч нь маш их халдаг учраас ойр орчмынхоо зүйлсийг түлэх, цаашилбал, хажуу дахь хийгээ ч дэлбэлэх аюултай аж. Бас амархан эвдэрдэг гэнэ. Нүүрс тээврийн цуваан дундаас бүхээг халаагч нь эвдэрсэн машиныг олох амархан байв. Улаанбаатарын нийтийн тээврийн автобуснууд шиг цонх нь битүү цантдаг юм билээ.

 

Төмс, сонгино, гурил, мах гээд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах сав. Хажууд байгаа нь бүхээг халаагч

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

Дугаарласан олон машины хажуугаар явж байхдаа хэд хэдэн эмэгтэй жолооч олж харлаа. Тэд эрчүүдтэй эн тэнцүүхэн “үзэлцдэг” аж. 30-40 эмэгтэй жолооч урт, уртын урт, богино эргэлтэд тээвэр хийдэг гэж жолооч нар хэлсэн. 30 орчим насны эмэгтэй жолооч, 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ явж байхтай ч таарав. Түүнийг н.Оюу гэдэг. Нөхрөөсөө салж, хоёр хүүхдээ ганцаараа өсгөхөөс өөр аргагүй болсон тэрбээр нүүрс тээвэрлээд хоёр жил болжээ. “Эмэгтэй хүнд хэцүү ажил биш үү” гэхэд “Амьдрахын эрхэнд л ингээд явж байна. Энэ эргэлтээ хийчихээд Улаанбаатар орж, хоёр хүүхдээ айлд үлдээгээд, цэцэрлэгт явуулна гэж байтал ингээд нам зогсчихлоо. Машин эвдэрчихвэл чадахыгаа өөрөө засаад, бүр болохгүй бол ойрхон яваа эрэгтэй жолооч нараас гуйдаг. 

Бүгд нэг зорилготой учраас татгалзах хүн байдаггүй. Өөр ажил хийнэ гэвэл хэцүү шүү дээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн цалин авна. Ажил ч олдохгүй. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ цаг, минутаар өсөж буй энэ үед тийм бага мөнгөөр яаж амьдрах билээ. Энд хэдий хэцүү, нойр хоолгүй зүтгэж байгаа ч хятад эзэд бидний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Уртын уртад нэг эргэлт хийхэд 3000 юанийн цалин авна шүү дээ. Ийм цалинг Монголд өөр хаанаас ч авахгүй” гэсэн юм. Хүйтэрчихсэн учраас хүүхдээ авч явж буй жолооч цөөн. Хавар, зуны улиралд буюу сургууль, цэцэрлэг амарсан үед олон хүн н.Оюу шиг хүүхдээ, зарим нь эхнэрээ ч бүхээгтээ авч явдаг гэсэн. Бүр 3-4 жил эхнэр, хүүхэдтэйгээ хамт тээвэр хийсэн жолооч ч бий гэнэ. Хоёр жилийн өмнө нэгэн гэр бүлийн амьдрал энэ зам дээр дууссан эмгэнэлтэй түүх байдаг аж. 3-5 насны хоёр хүүхэдтэй залуу хос нүүрс тээврийн замд, машиныхаа бүхээгт амьдарч байгаад осолд орж, нэг нь ч амьд үлдээгүй гэнэ. Ийм гашуун түүхийг мэддэг хэрнээ л жолооч нар хүүхэдтэйгээ тээвэрт явсаар байгаа нь харамсалтай. Цагаанхад дахь гэрээт Цагдаагийн тасгийнхан хүүхдийг аюул ослоос хамгаалахын тулд төв гудамжийг автомашинаас чөлөөлжээ. Ингэснээр хүүхдүүд тэнд аав, ээжийгээ тээврээс иртэл нь хүлээх боломжтой, машинд дайруулах айдасгүй амьдрах боломжтой байжээ. Гэсэн ч уг шийдвэрийг нь худалдаа эрхлэгчид эсэргүүцэж “Бид жолооч нарт л худалдаа хийх гэж энд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл бидний ойр орчимд машин явуулахаа больчихоор орлогогүй болчихно” гэх болсон тул машинаас тусгаарласан хаалтаа авахаас өөр аргагүй болжээ.

 

Олон хоногоор тээвэр хийдэг тэдэнд үүнээс өөр орон зай байхгүй

“Монголын Солонгос” хэмээн “өргөмжлөгдсөн” газрын байдал иймэрхүү байна. н.Оюу жолоочийн хэлснээр нэг эргэлтдээ 3000 юанийн цалин авч, нэг эргэлтээ 10 хоногт амжуулчихаад байвал сард доод тал нь хоёр сая төгрөгийн цалин авах боломжтой аж. Жолооч нарын Цагаанхаданд хоргодох ганц шалтгаан энэ. Нүүр нүдгүй элсээр шуурах говийн их тоос, нүүрсний хар тордог дунд, амьд явах баталгаагүй, өвдсөн үедээ бараадах эмнэлэг ч үгүй орчинд мянга мянган монгол залуус ийн зүдэрч явна.

 

Unuudur.mn

Гашуунсухайт дахь гашуун амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани