Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын хязгаарлалт $300-450 саяыг гацаана

Нүүрснээс олох орлогоо энэ онд бүх цаг үеийн дээд цэгт хүргэнэ хэмээн хөөрцөглөж суусан бидний санаархал он дуусахаас ганцхан сарын өмнө талаар өнгөрч мэдэх нь. БНХАУ-ын хөгжил, шинэтгэлийн хороо эх газрын боомтуудаар авдаг нүүрсний импортоо энэ оны эцэс хүртэл хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасныг ойрын эх сурвалжууд мэдээлэв. Ингэснээр Монгол Улсын нийт экспортын орлогын бараг тэн хагасыг дангаараа бүрдүүлж буй нүүрсний борлуулалтад эрсдэл учрах нь. БНХАУ-ын эдийн засгийн бодлогын жанжин шугамыг тодорхойлдог хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн лхагва гарагт Жянсү мужид тус улсын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, зарим боомтын нүүрсний импортыг хязгаарлах үүрэг өгсөн байна.

 

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд манай нүүрсний экспортын 50 орчим хувийг нийлүүлдэг Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэрлэлт өнгөрсөн долоо хоногоос эхлэн саарч, баасан гарагт хэсэг хугацаанд бүрэн зогсчээ. Энэ үеэр нүүрсний тээвэрлэлт гацсанаас гадна "Оюутолгой”-н нийлүүлэлт хийгдээгүй байна. Албанынхны мэдээлж буйгаар боомтын татан авалт одоогоор сэргэсэн бөгөөд бямба гарагийн 17.00 цагийн байдлаар нүүрсний 10 хүрэхгүй автомашин Гашуунсухайт-Ганцмодоор нэвтэрчээ. Ер нь ганцмод боомтын татан авалт энэ сараас эхлэн саарч эхэлсэн бөгөөд боомтоор нэвтэрч буй автомашины тоо энгийн үеийнхээс хоёр дахин буурсныг "Гашуунсухайт авто зам” компаниас мэдээлэв.

 

Монгол Улс энэ оны аравдугаар сарын байдлаар 31 сая тонн нүүрс экспортолж, 2.4 тэрбум ам.доллар олсныг үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Монгол Улс сард дунджаар 3-4 сая тонн нүүрсийг 300 сая ам.доллараар борлуулдаг. Хэрэв Хятадын импортын хязгаарлалттай Монгол Улс нүүр тулбал манай 300-450 сая ам.долларын төлөвлөгөөт орлого тасарч, улсын болон уул уурхайн компаниудын төсөв санхүүд хүндрэл учирч болзошгүй байна. Ингэснээр энэ оныг тун өөдрөгөөр эхлүүлсэн манай нүүрсний нийлүүлэлт оны эцсийг бүүдгэр дуусгаж мэдэх нь.

 

"Нүүрсний экспорт буурсан нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад Улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа шинэчилсэн гэх шалтгаанаар нүүрсний экспорт буурлаа. Мөн тус улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дээр урт дараалал үүссэн” хэмээн "Гашуунсухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Ц.Болд мэдээллээ. Тэгвэл "Монгол тээвэр нэгдэл” компанийн ерөнхийлөгч С.Ганболд "БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагааг зогсоосон шалтгаан тодорхойгүй. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг албан ёсны мэдээллээр хангамаар байна” хэмээн хэлж байна.

 

Хятад Улс энэ оны аравдугаар сарын байдлаар 252 сая тонн нүүрс хилийн чанадаас худалдан авсан. Оны эцэс хүртэл тус улс 20 сая тонн импортын нүүрс худалдан авна гэж шинжээчид дүгнэж буй. Одоогоор БНХАУ-ын хамгийн том зургаан цахилгаан станцын агуулах дахь нөөц 17 сая тоннд хүрээд байгаа. Дулааны цахилгаан станцууд нүүрс шаардлагатай болсон тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч байж нүүрс импортлохоор болжээ. Хэдийгээр энэ хязгаарлалт нь дулааны нүүрсний импортыг илүү чиглэж буй ч тус улсын гаалийн байгууллагын хяналт коксжих нүүрсний зах зээлийг доргиохоор байна. Импортыг хязгаарласнаар тус улсын дотоодын эрчим хүчний болон дулааны нүүрсний үнийг дэмжинэ гэж тус улсын бизнес эрхлэгчид үзэж байна. Энэ мэдээллийн дараа Далянь түүхий эдийн биржид тус улсын дотоодын коксжих нүүрсний фьючерс ханш 2.4 хувиар өсөж, 1382 юаньд хүрчээ. Ийнхүү тус улсын дотоодын нүүрсний үнэ өссөн бол импортынх буурч буй.

 

Үүнээс улбаалан Австралид дулааны нүүрсний ханш 30 гаруй хувиар огцом уналаа. БНХАУ-д нийлүүлэлт хийх ханш хоёрдугаар сард тонн тутамд 90 ам.доллар байсан нь бараг 30 гаруй хувиар суларчээ. БНХАУ нүүрсний импортоо хязгаарласан нь мөн Австралийн нүүрсний зах зээлд ийнхүү тодорхойгүй байдал үүсгэв. Урд хөршид олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж, цахилгаан станцуудын хэрэглээ нэмэгдэхгүй л бол БНХАУ дулааны нүүрс ойрын хэдэн сард нэмж авахгүй, тус улсын зах зээлд нийлүүлэлт илүүдэлтэй байгаа гэж Platts Coalийн тайланд дурджээ.

 

Ирэх өдрүүдэд Хятадын хязгаарлалтаас үүдсэн олон хөдөлгөөн, өөрчлөлт таваарын зах зээлд өрнөх төлөвтэй. Дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогч БНХАУ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж, дотоодын эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэхийн тулд ийнхүү импортын бодлогодоо өөрчлөлт хийв. Энэ шийдвэр нь манай нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээр зогсохгүй тус түүхий эдийн үнэ ханшид хүртэл нөлөөлж, манай экспортын орлогыг хөндөхөөр байна.

 

Монгол Улс энэ оноор зогсохгүй ирэх онд ч нүүрсний экспортоос үлэмж хэмжээний орлого олохоор өөдрөгөөр төсөөлчихсөн. Гэхдээ бид хэчнээн дотооддоо толгой дохилцлоо гээд Монгол Улс хэдий хэмжээний нүүрс экспортлох нь худалдан авагчаас хамгийн их хамаардаг гэдгийг Хятадын ээлжилт хязгаарлалт ийн баталж байна.

<!-- [if !supportLists] --> ·        <!-- [endif] -->  

 ubinfo.mn


Хятадын хязгаарлалт $300-450 саяыг гацаана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани