Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтаа "өвөртөлж" бус үнэнээр экспортолъё

Алтаа "өвөртөлж" бус үнэнээр экспортолъё

 

Манайхан алтаар ээмэг, бөгж, эмээл хазаар хийдэг гэх үндсэн ойлголттой.  Харин макро эдийн засгийн хөгжил, валютын нөөц нэмэгдүүлэхэд алт тун чухал үүрэгтэй гэдгийг ухаж ойлгохыг хүсдэг нь эдийн засагчдыг эс тооцвол тун цөөн. Тиймээс ч алтыг улсын хилээр зөвшөөрөлгүй гаргах гэмт хэрэг гарсаар байна. 

 

Алт олборлогчдын тушаасан алтыг Монголбанк Лондонгийн үнэт металлын ассоциацид гишүүнчлэлийн бүртгэлтэй 69 алт цэвэршүүлэх үйлдвэрийн дунд тендер зарлан сонгон шалгаруулж, дотоодоос худалдан авсан алтаа олон улсын жишигт хүргэн 995 сорцтой болгон цэвэршүүлдэг. Дараа нь цэвэршүүлсэн алтаа олон улсын зах зээлд арилжиж, ам.доллар болгон хөрвүүлдэг. Ингэж Монголын алт Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг хэрэг.

 

Угтаа ам.долларын ханш өслөө л гэдэг. Энэ үед гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт буюу чөлөөтэй хөрвөдөг валютаар ам.долларын ханшийг тогтворжуулдаг гэсэн үг.

 

Энэ оны хоёрдугаар улирлын мэдээгээр манай улсад 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын нөөц байна. Гэвч  энэ нь ердөө 4-5 сарын л нөөц аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олборлосон алтаа Монголбанкинд тушаах нь чухал. Монголбанкинд тушааж байж уг алт улсын эдийн засаг хийгээд ханш тогтворжуулахад үр өгөөжөө өгөх учраас хаа хаанаа л хэрэгтэй байгаа юм. Гэвч манай улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нэг л "эвлэж” өгөхгүй байгаа. Эх орны хөрснөөс олборлосон алт эргээд Эрдэнэсийн санд очиход тулгамдаж байгаа асуудлууд байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 46.1-т олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захигааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс Монголбанк ч үнэт металлын сорьцын хяналтын газраар хайлуулж, гулдмай болгосон, сорьц тогтоолгосон алтыг худалдан авдаг. Асуудал үүнд л бий.  

 

Газрын хэвлийг ухаж "төнхчин” байж олж хурааж, цуглуулсан алтыг нь хайлуулна, тэгээд дээж авна, дараа нь бас сорьцлоно гэхээр хамаг ихэнхийг нь аваад үлдчих мэт зарим алт олборлогчид болоод ченжүүд ойлгох нь бий. Ийм ойлголттойгоор бичил уурхайчид орон нутгийн алтны худалдаачдад алтаа тушаах практик түлхүү байна.

 

Алтыг ихэнхдээ орон нутгаас олборлож буй. Тухайн газар, нутагт үнэт металлын сорьцын лаборатори байдаггүй. Гэтэл олборлосон алтаа зайлшгүй хайлуулж, сорьцлуулж байж Монголбанкинд тушаах учиртай. Ингэхийн тулд зөвхөн Улаанбаатар хотод ирж Монголбанкны төв лабораторид хайлуулж, сорьцуулна. Энэ нь зардал мөнгө хийгээд цаг хугацаа шаардагдах учраас зарим нь залхуурах, нөгөө нь алт хайлуулахаар жин даахаа байдаг гэх ойлголтоор хаа таарсан худалдаачинд өгөх, эсвэл үнэд хүргэх зорилгоор алтаа "өвөртлөөд” хил давж, тэнд хууль бусаар худалдаалж ч байгаа.

 

Хууль бусаар хил давсан алт эргэж Монголынх гэж нэрлэгдэхээсээ нэгэнт өнгөрнө. Сорьцлоогүй, "түүхий”-ээр хил давсан алт өөр нэг улс орны алт болж, өөр нэг орны валютын нөөцийг бүрдүүлж, эдийн засгийг нь дэмждэг гэсэн үг. Тиймээс л шударга олборлолт, шударга худалдаа хэрэгтэй байна. Сорьцлуулаад ном журмынх нь дагуу худалдах гэхээр Улсдаа сорьц тогтоох ганцхан лабораторитай, тэр нь Улаанбаатарт. Гэтэл алтыг орон нутгаас л олборлодог. Алтаа Монголбанкны эрдэнэсийн санд тушаахын тулд Улаанбаатар хотод очиж хоноод өглөө эртлэн босч үүрийн дөрвөн цагт төв банкны үүдэнд оочерлож байж хайлуулж, сорьцлуулдаг тухай алтны ченж эмэгтэй ярьсан. Багадаа л алтаа тушаагаад мөнгөө авахад хоёр хоногийн хугацаа шаардагддаг төдийгүй алтаа цүнхлээд явахад айдас ихтэйг ч учирлаж байлаа.

 

 

 

Харин өнөө жилээс алт тушаах амархан болжээ. Учир нь Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх алт болон бусад үнэт зүйлсийн сорьц тогтоох лаборатори энэ оны аравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Тус аймгийн бичил уурхайчид алтаа хайлуулж, сорьцлуулаад аймгийн төвд байрлах Монголбанкны салбарт тушаагаад хоёр хоног биш хоёрхон цагийн дараа мөнгөө өөрийн дансанд шилжүүлээд авчихдаг болж. Энэ зөв гаргалгаа. Алтаа орон нутагтаа тушаах нь цаг зав, зардал мөнгөний хувьд хэмнэлтэй төдийгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Нийслэлд бус тухайн орон нутгийг хөгжүүлэх санд орно гэдэг аймгийн төв, сумдын хөгжилд чухал түлхэц болно. Сорьц тогтоох лабораторийг одоогоор Дархан-Уул, Баянхонгор аймагт нээгээд буй. Үүнийг өргөжүүлж 21 аймагт нээчихвэл алтны нийлүүлэлтийн сүлжээг зөв гольдрол оруулахад хэрэгтэй л байгаа юм.

 

Иргэд төв банк "том банк” учраас миний багахан алтыг авахгүй. Тэгээд ч хаанаас, хэзээ олборлосон тухай элдэв бичиг баримт шаардана гэж ойлгодог. Гэтэл угтаа Монгол банкны худалдан авах алтны жинд дээд, доод хязгаар гэж байхгүй. Мөн алт тушаахад иргэний үнэмлэх, арилжааны банкны данс л шаардлагатай. Дараагийн нэг асуудал нь алтнаас минь дээж авч байгаа нь гээд ихэнхийг нь авчихна, тэгээд дээр нь татвар нэхнэ гэж халгах нь бий. Монголбанк худалдаж авсан алтнаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти татвар гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутган авч төрийн сангийн дансанд шилжүүлдэг.

 

Алтнаас дээж авах явцын хувьд Монголбанкны эрдэнэсийн санд тушаах алтан гулдмайг битүүмжлэх, түүний шинжилгээний дээж хадгалах, хяналт тавих журмын 1-ийн 7-д "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн алтан гулдмайг Монголбанк экспортод гаргаж цэвэршүүлэн холбогдох тооцоогоо дуусгаж шинжилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн маргаангүй нь батлагдсан талаар Монголбанкнаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу дээжийг эргүүлэн олгоно” гэсний дагуу дээжийг Монголбанкнаас зөвшөөрөл өгөх хүртэл хадгалдаг /5-6 сар хүртэл/. Шинжилгээ хийхдээ алтан гулдмайн хоёр талаас тодорхой аргачлалын дагуу өрөмдөж 3-5 грамм дээж авдаг.

 

Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Уг нь алт тушаах амархан. Олборлосон алтаа улсдаа тушааж, Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, Улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд гарахад иргэн, аж ахуй нэгжүүд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Энгийндээ гэвэл монголынхоо алтыг монголдоо тушааж, монголынхоо эдийн засгийг дэмжмээр байна.

 

 

Манай монголын алт хольцгүй хамгийн эко гэдгээрээ дэлхийд үнэлэгдэж, тэрбумтнуудын хорхойг гозолзуулдаг бөгөөд тэд нэг дахин илүү үнэ төлж худалдаж авахад ч бэлэн байдаг. Гэтэл алтаа Монголбанкинд тушаагаагүйгээс улбаалан сорьцлоогүй, "түүхий” алт хууль бусаар хил давсаар л байна. Тодруулбал Монголбанк 2017 онд 20.01 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ байв. Гэтэл яг үүнтэй дүйцэхүйц хэмжээний алт хууль бусаар хил давсангэдгийг эх сурвалжууд хэлсэн.

 

Монголынхоо алтыг "Монгол” гэсэн шошготойгоор Лондонд хүргэж, эргээд ам.долларын ханшийг "хазаарламаар” байна. Ингэхийн тулд шударга олборлолт, шударга худалдааг бий болгох нь зүйтэй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Алтаа "өвөртөлж" бус үнэнээр экспортолъё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани