Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайлж буй дэлхий

 Хайлж буй дэлхий

 

Хүлэмжийн хий гэж огт байгаагүй, дэлхийн агаар мандалд хүний үйл ажиллагааны улмаас л бий болчихсон хэрэг биш юм. Усны уур, нүүрсхүчлийн хий, озон, метан буюу намгийн хий, азотын дутуу исэл зэргээс бүрдсэн үндсэн хүлэмжийн хий угаасаа дэлхийн агаар мандалд байсан.

Хэрвээ агаар мандалд эдгээр хүлэмжийн хий байгаагүй бол дэлхийн температур одоогийнхоос 33 хэмээр хүйтэн байх байжээ. Байгалийн өөрийнх нь хүлэмжийн хийнүүд агаар мандалд байдаг учраас  дэлхий нь   амьд организмын  амьдрах хамгийн таатай орчин болдог. Гэтэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий агаар мандалд нэмэгдсэнээр дэлхий дулаарч, амьдрах  орчин аажмаар өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтний ялгаруулсан хүлэмжийн хийн дийлэнх (80 орчим хувь) хувийг малтмал түлшний шаталтын улмаас үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйгаас үүсэх метан хий, хог хаягдал, ойн бүрхэвчийг устгах  зэргээс мөн хүлэмжийн хий ялгарч байдаг. НАСА агентлаг дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий хэрхэн нэмэгдэж байгааг судалж,  он оноор  тэмдэглэн гаргадаг нь  эрдэмтдийн хувьд  чухал судлагдахуун болдог. Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан  зөвхөн хүлэмжийн хий биш хэмээн үздэг эрдэмтэд ч бий. Учир нь галт уул дэлбэрэх, газар хөдлөх, далай тэнгисийн ёроолоос их хэмжээний метаны хий чөлөөлөгдөх,цунами болох зэрэг нь дэлхийн дулааралд нөлөөлж байдаг.  Гэхдээ дэлхийн  томоохон  судалгааны байгууллагууд  дэлхийн өнцөг булан бүрт  хийсэн судалгаагаар агаар мандалд хүний үйл ажиллагаагаар хүлэмжийн хий нэмэгдсэнээс уур амьсгал өөрчлөгдөж байгааг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны 2007 оны тайланд 1906-2005 оны хоорондох 100 жилд дэлхийн уур амьсгал тасралтгүй дулаарч, энэ хугацаанд агаар цельсийн 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ зууны сүүлч гэхэд агаарын хэм 1.1-6.4  хүртэл хэмээр нэмэгдэхийг мөн тооцоолжээ. 1800-гаад онд аж үйлдвэрийн хувьсгал явагдаж, хүн төрөлхтөн газар ашиглаж эхэлсэн цагаас хойш хүлэмжийн хийн ялгаруулалт хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгал дулаарч эхэлсэн. Өнгөрсөн зууны 50-иад он гэхэд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн агууламж балансаа давжээ.  Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр 2012 онд нүүрс хүчлийн хий, намгийн хий, азотын дутуу исэлийн агаар мандал дахь дундаж агууламжийн хэмжээ өнгөрсөн 800 жилд байгаагүйгээр их гарсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгджээ

Дэлхийн уур амьсгал дулаарч байгаа нь хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Мөсөн гол хайлах, далайн усны түвшин, температур  нэмэгдэх, эко систем доройтох, гамшигт үзэгдлүүдийн тоо давтамж нэмэгдэх, цэвдэг хайлах үйл явц хурдсах, цасан бүрхэвч цагаасаа эрт ханзрах  зэрэг нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийн шууд үр дагавар юм. Далайн усны түвшин нэмэгдэх хуурай газрын бидэнд ямар хамаатай вэ гэж асууж болно. Гэтэл хүн төрөлхтний эм, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнсний 70 орчим хувийг далай тэнгисээс хангадаг байна. НАСА агентлагийн сүүлийн 10 жилийн турш хиймэл дагуулаас хийсэн судалгаагаар далайн усны түвшин дөрвөн см-ээр нэмэгджээ. "Climate Central” судалгааны байгууллагын тооцоолсноор дэлхийн дулаарлын эсрэг тууштай арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ зууны эцэст дэлхийн дулаарлын өсөлт дөрвөн  хэмд хүрснээр далайн түвшин 8.9 метрээр нэмэгдэж, нийт 627 сая хүн усанд автах аюултай аж.  Харин дулаарлыг хоёр  хэмд хязгаарлавал усанд автаж болзошгүй хүний тоо  280 сая болж буурах гэнэ.
Монгол оронд ч дэлхийн бусад улсын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөөр байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсныг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд тэмдэглэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдсэн ба сүүлийн 12 жилд ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь нас эрсдэж, 24.5 сая мал хорогдож, олон тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн  урт хугацааны эрсдэлийн индекс гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт орсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхүй ба дасан зохицохуй

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,  хүлэмжийн хийг бууруулах хоёр стратегийг барьж байна.  2015 онд дэлхийн улс орнууд  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд ялангуяа хүлэмжийн хийг ихээр ялгаруулагч улс орнууд хүлэмжийн хийг бууруулах үүргийг уг хэлэлцээрээр  хүлээсэн.  Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад  цельсийн хоёр  градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг Парисын хэлэлцээрээр уриалсан. Өдгөө уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс  шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх,дасан зохицох шаардлагатай. Парисын хэлэлцээрийг УИХ-аар 2016 онд соёрхон баталсан. Парисын хэлэлцээрт нэгдэн орохдоо Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдал нь Монголын хувьд хүлэмжийн хийг ялгаруулагчид юм.  Монголд  ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөв байдал нь  эдийн засаг, нийгмээрээ түүнд  дасан зохицох шаардлагатайг сануулж байна. Уур амьс­галын өөрчлөлтөд эрсдэл багатай эдийн засгийг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ус, эрчим хүч зэрэг нөөцийг арвилан хэмнэх, гамшгийн эрсдлийг бууруулах зэр­гээр дасан зохицохуйн стра­тегийг баримтлан ажил­лахаас өөр сонголтгүй юм.

Тоон мэдээлэл

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн байна.

Монгол Улсын хувьд хүлэмжийн  хийн ялгаралтын гол эх үүсвэр нь эрчим хүчний салбар (цахилгаан дулаан үйлдвэрлэл, тээвэр болон нүүрсний уурхайг ашиглах явцад үүсэх дэгдэмхий ялгаралтыг оролцуулан)болж байгаа бөгөөд нийт ялгаралтын 64.4 хувийг, хоёр дахь гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйн салбар 41.4 хувийг эзэлж байна.

Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2.2°С-аар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ бага зэрэг буурсан байна.

Монгол Улсад өдгөө цаг уурын 135 өртөө ажиллаж, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хөтөлбөрөөр хоногт найман удаа агаарын даралт, агаар, хөрсний гадаргын температур, агаарын чийгшил, хур тунадас, салхи, цасан бүрхүүлийн тархац ба зузаан (цас тогтсон үед), агаарын үзэгдэлд байнгын ажиглалт хийж байна. Монгол Улсын нийт суманд зөвхөн өдрийн цагт цаг уурын 181 харуул  ажилладаг.

Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлагатай байна. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10.000 хүн тутамд 100 орчим байсан бол 2018 оны байдлаар 1100 орчим болж өссөн байна.

Б.ЭНХ

Үндэсний шуудан
Хайлж буй дэлхий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани