Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн маргааш- Эрдмийн уурхай

Эрдэнэтийн маргааш- Эрдмийн уурхай

 

Монголчуудын хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт  Эрдэнэтийн замнал  бол энд ажиллаж буй мянга мянган эгэл жирийн ажилчид, үе үеийн уурхайчдын ажил хөдөлмөрийн бахархам түүх юм. Тэртээх 1964 онд төв Азийн цээжинд орших уудам дэлгэр Монгол орны хоймор талаас олдсон Эрдэнэтийн овооны зэсийн орд газрыг түшиглэн  уулын баяжуулах үйлдвэр байгуулахдаа ажиллах хүчин, тэдний нийгмийн асуудлыг тухайн үеийн төр засгийн удирдлагууд  цогцоор нь шийдэж байв. Хуучин нэрээр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу арван таван мянган хүн ам суурьшин амьдрах бүхэл бүтэн хотыг төлөвлөж, дэд бүтэц, эмнэлэг, сургууль цэцэрлэг, хөнгөн хүнсний үйлдвэрүүд гээд хүний хэрэгцээт бүхий л байгууламжийг   ердөө таван жилийн хугацаанд  бий болгосон юм. Энэ бол Монгол орны хөгжил дэвшлийн түүхэнд тодоор бичигдэх удирдагч хүний холч ухаан, мэргэн шийдвэр дээр тулгуурласан  асар хурдацтай,  гайхамшигт бүтээн байгуулалт болсон гэдгийг Эрдэнэттэй хувь заяагаа холбосон ахмад үеийнхэн бахархан ярьдаг билээ.  Тэрхүү ул суурьтай, ирээдүйгээ харсан олон цогц шийдвэрийн дотор хамгийн том орон зай эзэлж буй асуудал нь Эрдэнэтийг  барьж байгуулахаар  сэтгэлдээ эрмүүн  дуудлагатай, өвөртөө  эвлэлийн илгээлттэй  залуусыг сургаж дадлагажуулах бодлого байлаа.  Ингэснээр өнөөгийн манлай үйлдвэрийн  мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн эмх цэгцтэй бодлогын эх үндэс тавигдсан юм.

"Эрдэнэт ашиглалтад орсон үеэсээ ажиллагсдаа уул уурхайн нарийн болон хос мэргэжлээр сургах зорилт дэвшүүлэн дэргэдээ мэргэжлийн сургалтын төвийг байгуулан, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр үе шаттай сургаж байсан нь мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх хамгийн зөв бөгөөд том ажил байлаа” гэж тухайн үед Түлш эрчим хүч, хүнд үйлдвэрийн яамны сайдын хувьд Эрдэнэтэд ажиллах хүчний асуудлыг хариуцаж байсан, Монгол улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат дурдатгалдаа өгүүлсэн нь бий. Ингэж мэргэжилтэй ажиллах хүчнийг  "Сургалтын төв”-өөр дамжуулан бэлтгэж эхэлсний үр дүнд хүний нөөцийн бодлого ухаалаг шийдвэрлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлдэг, сургалт судалгааны талбар төдийгүй үйлдвэрлэл,  эдийн засгийн үр ашиг  хосолсон аж ахуйн нэгж болгон хөгжүүлж чадсан юм.  Харин анх "Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан уг сургалтын алба өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон хүрээгээ тэлж, уул уурхайн салбарын бүх шатны боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг эрдмийн уурхай болжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо сүндэрлэсэн нь энэ буюу.

Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, улсын болон орон нутгийн төсөвт  оруулж буй хувь нэмэр зэрэг үзүүлэлтээрээ сүүлийн 16 жил дараалан Монгол улсын "Топ100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн тус үйлдвэрийн бүхий л амжилт, ололт үе үеийн олон мянган ажилтан ажилчдын итгэл зүтгэл, хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой. Тиймээс ч тус үйлдвэр ажиллагсдаа хамгийн үнэ цэнэтэй баялаг хэмээн дээдэлж, хүний хөгжил хамгааллын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хөгжүүлэх бодлогод ажилтан ажилчдаа сургаж, тогтмол мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтууд, үүнд  үзүүлэх хөнгөлөлт, тусламж гол байр эзэлж байна. Нийт зардлынхаа 5-8 хувийг ажилчдынхаа нийгмийн хөгжлийн бодлогод зарцуулдаг.

Түүхэн хөгжлийнхөө явцад тус үйлдвэр Сургалтын төвөө,  Мэргэжлийн сургалтын алба улмаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөжүүлж, энд мэргэжил эзэмшсэн олон зуун ажилчид зууны манлай үйлдвэрийнхээ суу алдрын нэрийн хуудас болж явна. Дөчин жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрээс Монгол улсын хөдөлмөрийн баатар зургаа төрсний анхных нь Ил уурхайн өрмийн машинист Д.Жаргалсайхан 31 насандаа алтан соёмбын эзэн болж байжээ. Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин Д.Бямбаа, белазын жолооч Д.Жигмэдцэрэн, бульдозерын машинист Т.Нямжав, отгон баатар өрмийн машинист Б.Батбаяр гээд тэд Мэргэжлийн сургалтын төвд баатрын замд хөтлөх мэргэжлээ эзэмшсэн юм. Белазын жолооч, Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн мэргэжилтэй ажилчин бэлтгэх "Сургалтын төв”-ийн анхны төгсөгчдийн нэг гэдгээрээ ямагт бахархаж явдагаа нэгэнтээ өгүүлсэн. 1976-2017 он хүртэлх хугацаанд мэргэжлийн анхан шатны сургалт, үйлдвэр техникийн сургалт болон бусад чиглэлээр 112156 ажилтан, ажилчид тус төвд суралцан төгсчээ. Тэдний дундаас хөдөлмөрийн баатар, гавьяат, ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг ажилчид төрсний зэрэгцээ удам залгасан уурхайчид олноор бэлтгэгдсэнийг тэмдэглүүштэй. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн, нарийн болон хос мэргэжилтэй ажилчдынхаа залгамж чанарыг бэхжүүлэх, дараагийн үеийн ажиллах хүчнийг бэлтгэх асуудалд Эрдэнэт үйлдвэр цаг ямагт санаачилгатай, алсын хараатай хандаж иржээ. Үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той жил бүр шинэчлэн байгуулдаг Хамтын гэрээнд "20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтны нэг хүүхдийг аав, ээжийнхээ мэргэжлийг залгамжлан ажиллах” тухай заалтыг олон жилийн турш бодитой хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаас нийгмийн хариуцлага болон ахмад ажилтны нийгмийн асуудлыг шийдэх оновчтой алхам, нөгөө талаас хойч үеийн залгамж халааг бэлтгэж буй бодлого юм. Эрдэнэт үйлдвэр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх,  хүний нөөцийн бодлогоо тодорхой төлөвлөх нь хөгжлийн шинэ шатанд хүрэх гүүр, өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролыг чанартай, үр дүнтэй олгох нь үйлдвэр төдийгүй улс орны урагшлан дэвжихэд гол үүрэгтэй гэдгийг өөрсдийн түүх, тогтвортой найдвартай үйл ажиллагаагаараа тод харуулж буй.

Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбоотой, эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар гэдгийг мэргэжилтнүүд, ахмад уурхайчид судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн тодорхойлж байна. Үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд мэргэжлийн боловсролын өнөөгийн тогтолцоог өөрчлөх, улам боловсронгуй болгох шаардлага урган гарч буйг ч тэд онцолдог. Ажил олгогчийн зүгээс мэргэжлийн боловсролын сургалтанд ихээхэн анхаарал тавьж, сургах арга зүй, сургалтын хэлбэр, материаллаг баазыг орчин үеийн технологид нийцүүлэн бэхжүүлэх, сургагч багш нараа давтан сургах нь "чадамж”-тай мэргэжилтэй ажилтан бэлтгэх таатай нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм. Хамгийн гол нь мэргэжлийн боловсрол олгох үйл явц, үр дүн нь хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээнээс хамаарч байдгийн хувьд аливаа байгууллагын хүний нөөцийн алба, хэлтэс мэргэжлийн сургалтын төвтэй нягт хамтран ажиллах нь юу юунаас чухал юм. Ингэж гэмээнэ хүний нөөцийн бодлого зөв байж, ажилтнуудын ур чадвар, урам зориг дээшлэх учиртай. Эрхэлсэн ажилдаа дуртай ажилчны бүтээмж өндөр байж, өндөр бүтээмжтэй байгууллагын өсөн дэвжих боломж илүү өргөн дардан байх нь мэдээж юм.

Мэргэжилтэй ажиллах хүчнээ бэлтгэж эхэлсэн цаг хугацааны түрүүнд Монголчууд нэг Эрдэнэтийг бүтээн байгуулсан бол мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлснээр  дараагийн зуунд улс орны хөгжлийн зүтгүүр хүч болох хэд хэдэн Эрдэнэт шиг үйлдвэрийг иж бүрнээр бий болгох нь гарцаагүй.  Эрдэнэтийн маргаашийн дуусашгүй баялаг эрдмийн уурхайн эх ундарга билээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон Нийттэй Харилцах Албаны сэтгүүлч М.Балжинням

Эрдэнэтийн маргааш- Эрдмийн уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани