Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

 

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

 

Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн Бид нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Харин дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа бол гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх явдал. Өнөөх хэд маань эдэлж байна аа, хийж байна аа, үзэгчид алгаа нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд л байх аж. 

Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.

Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд! Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд! Санаатайгаар, хэний ч албадлгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сүйтгээд ч байгаа юм шиг. 

Хүн төрөлхтний дунд Монгол гэж нэг улс үндэстэн байх нь байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй гэмээр алдар олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай. Хязгааргүй гэмээр том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрж, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог. 

Гэтэл хүн амын гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машинхот болчихсон, ер нь гаднынханд бол тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.

Монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх "сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ

Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Монголчууд Зөвлөлтийн дарлалаас гарч, ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна. Энэ хугацаанд дэлхий биднийг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг аашилсан мэт. Монгол хүний мөс, ур чадвар, ур ухаан, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн шиг дургиулаад л.

Өнөөг хүртэл зөвлөлтүүд зааж зааварлаад, хүчлээд ч атугай Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлж, ардчилал, зах зээлийг сонгуулж, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах нэг ч гадаад "эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ. 

Гэвч үр дүн нь дан муу үзүүлэлт. 1.5 сая гаруй ам.км хавтгайдаа тархан суугаад хөгжил дэвшилд хүрэх замаа жигдлэх нь үү хэмээн хартал байдаггүй. 28 жилийн турш төв рүүгээ их нүүдэл хийж, нийслэлээ утаанд хордуулаад, хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого. Одоо ч сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тулгаж, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай. 

Улс үндэстний гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлэг олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл нүднээ ил байна. Улаанбаатар маань дэлхийн хот байгуулалтын гашуун, муу сургамжийн томхон жишээ болон олон улсад мөнхрөв өө, хөөрхий. 

Ардчиллын жилүүдэд ганцхан чигт буюу нийслэл рүүгээ хэт их тунгаар нүүдэллэжээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улстөрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн. Ингээд Монголын хөдөө хаягдсан нь 28 жилийн үр дүн. Гадаадынхан гайхаад ч, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр хэрэгжсэн ч нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Усан тэнэг л биш бол төв суурингаас буцаж нүүнэ гэж гонж. 

Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлж, төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гаднын ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулдаг ч эцэст нь ард түмэн улс төрөөс баахан залхаж, зүрхшээж, эрх баригчдаа үзэн ядсан үр дүнтэй байна. Гол нь тэр олон ардчилсан сонгуулийн монголчуудад өгсөн үр дүн тун бага, ядуурал, ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна. 

Зах зээлд чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, бас дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь тасралтгүй зөөсөөр л байна. Ийм мөчлөг 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байхгүй. Гол нь худалдан авагчдад нь мөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд л байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай боллоо. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ. 

Хийж бүтээснээ экспортолно гэдэг ойлголт ихэнх монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэг явцгаалаа, дуу нэгтэй. Ерөөсөө бэлэн байгаа "юм”-аа л тэр "бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү "урсаж” байна. тэр "бэлэн юм” нь тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс. Ямар азаар хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.

Албаны мэдээ: "Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын гэр бүл, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт дараалал хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ” гэжээ.

• Боловсролын салбар унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. 

• 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан.

• Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ.

Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж яв гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй. Бас буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэвч дураар нь хаясны гор нь энэ болов уу? 

Хатуухан хэлбэл, Монголхятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Уул уурхайн салбараас төсвийн орлогын дийлэнхийг (90 хувь) бүрдүүлдэг манай улсын экспортын ихэнхи нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваа туулдаг тэр түүхий нүүрс юм. Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа "юм”-аа зарж, солиод, түр зуурын ашиг "олохчоон” болоод дуусгана. Юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг! 

Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч байсан бүгд л нэг иймэрхүү байгаа. "Эмээлт” захын ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, дотоодын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан хэрэг ерөөсөө биш. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, адаглаад махны зах зээлээ хүртэл тийм байдалд оруулчихсан. Арьс шир, ноосны зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд шилжиж байгаа царай нь энэ. ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана. 

Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрэх нь үү түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг, туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөнийг тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон үзүүлэлт гарсан. Гэтэл улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй ч хүрэлцэхээр "мэргэжилтэн”-үүдтэй болж авсан. Араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэр хэрээр мэргэжилтнүүд нь үнэ хүндтэй байсан. Гэтэл одоо Монгол Улсад гадаад хэлтэн дүүрсэн ч үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал, ажилгүйдэл нь байсаар л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Өнөөх жүжигт маань тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургисны гол үр дүн нь ажилгүйдэл, ядуурал. Үүндээ дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхаргаа устгачихаж. Дундаж давхарга нь баян, ядуу давхаргадаа хамаг байдгаа алдаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан. 

Социализмын үед Зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байтал өнөө өр тавиулдаг СССР нь нурж уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй үргэлжилсээр. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины эмгэг, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол, ядууралд улстөрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улстөрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртай дүрд 28 жил тоглоцгоолоо. Цаашид ч тоглоцгоох болно. Гэсэн ч ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэгтэй би маргадаггүй, харин 100 хувийн буруу тохохын эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн та яагаад буруугүй юм бэ гэх "сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.

Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ

Лойх, лоймол, лойно гэж хорон үгс дээхнэ их яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж л байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Харин монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?

Олхонуд Баярхүү

Засгийн газрын мэдээ



Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани