Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

 

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 86 ХУВЬ НЬ АЖЛЫН АЧААЛЛААС БОЛЖ БУХИМДДАГ

Манай улсын төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэж, шинээр ирсэн "хурган” дарга нарын ая эвийг олж, ажлыг нь ойлгуулах гэсээр энэ хугацааг бардаг нийтлэг үзэгдэлтэй. Үүнээс гадна ихэнх нь зээлээс зээлийн хооронд амьдарч, хөдөлмөрийн хөлс бага гэх мэт эдийн засгийн "хүчирхийлэлд” нухлуулж явна. 

Залуусын стресстэх гол шалтгаан нь ажлын байранд үүсч, түүнийгээ гэр бүлдээ нялзаадгаараа нийгмийн тулгамдсан асуудлын нэгд зайлшгүй тооцогддог боллоо. 

Идэр насныхны 91 хувь нь ажил эрхэлдэг гэх судалгаа бий.

Тэдгээрийн таван хүн тутмын дөрөв нь ажлаас үүдэлтэй стресст их өртдөг байна. Үүнээс 37 хувь нь стрессээ огт тайлдаггүй гэх. Харин тайлахыг эрмэлздэг 63 хувийнхны тал орчим нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх, эд хогшлоо хагалах, шидэх, цохих зэрэг эрүүл бус гэмээр аргыг тоочсон нь харамсалтай.

Ийм мунхаг оролдлого стрессээ тайлах биш улам нэмэгдүүлдэг нь ойлгомжтой баймаар. 

БАЙНГА СТРЕССТЭЙ ЯВБАЛ ГЕНИЙН ТҮВШИНД НӨЛӨӨЛДӨГ

Тэгвэл байнга стресстэй явах нь тун аюултай гэдгийг Нью-Йорк дахь судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд саяхан тогтоочихлоо. Удаан хугацаанд ингэж явах нь альцгеймертай болгон үхэлд хүргэдэг, үүгээр ч зогсохгүй удмын санд нөлөөлдөг аж.

Стресст өртсөн хүн үүнийгээ зөв тайлж чадахгүй удаан хугацаанд тээх явцад анхаарал төвлөрөх, шийдвэр гаргах зэрэгт хэрэглэгддэг эсүүд нь жижгэрч, физиологийн хувьд даван туулах чадваргүй болдог байна.

Ингээд депресст орж, нэгэнт үүссэн голомт тархийг эзэгнэж альцгеймертай болдог аж.

Энэ аюул идэр буюу 26-45 насныхныг анаж, тэдэнтэй амьдралынх нь турш зууралдах дуртай гэнэ. Даамжраад генийн түвшинд нөлөөлж, удам дамжих чадвартай гэнэ. 

Манай улсад стрессийн түвшин хамгийн дээд цэгт байдаг. Хамгийн их стресстдэг хүмүүсээр төрийн байгууллагынхан тодроод буй. Тэдний ярьснаас заримыг нь жишээ болгоё. 

Хуулийн салбарын мэргэжилтэн 32 настай эмэгтэй ярихдаа "Манай байгууллагад арай дэндүү дарга ирсэн. Тэнэг хүний чимээгүй нь сүртэй гэдэг үгийг ойлгуулах сан. Сэрэхдээ л нэг бүтэлгүй юм бодож олдог юм шиг, өглөө бүр өмнөхөө үгүйсгэсэн янз бүрийн зүйл даалгана.

Тэгээд тэр шийдвэр нь буруудаад, дээрээс загнуулахаараа ажил тарах болсон байсан ч тараахгүй "гарц шийдэл ол” гээд сахиад суучих юм. Ар гэр үнэндээ хаягдаж байна. Уг нь өөрөө манлайлаад, чиглүүлээд явах удирдлага биз дээ...” гэв. Харин хяналтын ажилтан 39 настай нэгэн эрэгтэй ярихдаа "Эрхийн тэнэг хүүхдээр удирдуулах ямар олиг байх вэ дээ.

Нэг өглөө биднийг "ороод ир” гэж дуудахаар нь чухал асуудал гарч гээд сандран орцгоосон чинь гадаадаас найзынхаа явуулсан онгоц, машины төмөр сувинерүүдээ гайхуулсан.

Манайхны царай хувираад, болдог бол очоод цохиод унагамаар санагдаж байгаа юм чинь... Ихэнхдээ ид ажлын үеэр өрөөнд орж ирчихээд "энд өвдөөд, тэнд хатгаад” гэж янгуучлан нааш цааш холхичихдог. Аав нь том дарга байлаа гээд бид одоо түүнийг "долоох уу”...” хэмээн тун бухимдангуй өгүүлж байна. Ердөө хэдхэн хүний бухимдал гэхэд л ийм байна.

Үйлчилгээний ажилтан 42 настай эмэгтэйтэй уулзахад "Манай дарга нар нэгнийхээ өрөөнд нийлж ууж идэхдээ хэтэрхий заваардаг. Маргааш нь цэвэрлэхдээ би хамгийн их стресстдэг. Нэг удаа бүр хогийн саванд хүндэрчихсэн байсан гээд бод доо. Ийм хүмүүсийг дарга гэж хүндлэх миний хувьд их хэцүү байдаг” хэмээсэн юм.

Энэ бол жижигхэн жишээнүүд. Хувийн секторт ажилладаг залуусын хувьд ажлын ачааллаас болж стрессдэх нь их, мөн хамт олны харилцаанаас үүдэлтэй зөрчил тэр хэмжээгээр шаналгадаг гэжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаанд оролцогчдын 86 хувь нь ажлын ачааллаас, 79 хувь нь хамт олны харилцаанаас үүдэн уурлаж бухимддаг гэсэн байна.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН ДАМ ШАЛТГААН НЬ АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС

Ажил дээрээ стрессдэг хүн гэр бүлийнхээ гишүүдэд цаг гаргадаггүй, халамжилдаггүй, хүйтэн хөндий харилцах, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээр сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үйлддэг байна.

Энэ байдлаас үүдэн гэртээ байхад түгшүүртэй, цаашид хамт амьдрах итгэл сулрах, байнгын зөрчил үүсэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг гэжээ. Үйлчилгээний ажилтан 27 настай эрэгтэй гэхэд л "Ажлаасаа халагдахгүйн тулд өдөржин хүний ая эвийг олох гэж биеэ барьж хичээдэг.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд сөргөөр илэрдэг гэж тодорхойлсон.

Гэртээ ирээд биеэ сул тавихаар тэгдэг юм уу, юманд түргэн уурладаг. Эхнэр хүүхдээ эвгүй чимээ гаргах төдийд л орилж хашгичсан байдаг юм. Тэр хоёр минь намайг эзгүй үед л тайван байдаг байх гэж хааяа өрөвддөг. Нэг л өдөр тэсэхээ байгаад салаад явчих вий гэж айдаг" хэмээсэн байв.

Тэгвэл маркетингийн менежер 25 настай эмэгтэй "Би уг нь эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Гэвч ажлын ачаалал хэт их, заримдаа хонож ажилладаг. Гэрийнхнээ унтсан хойно очиж, өглөө сэрээгүй байхад нь гараад явдаг.

Нөхөр хүүхдээ халамжилж чадахгүйдээ харамсдаг ч ажлын  төлөө гэсэн сэтгэлээрээ үүнийгээ мартагнуулдаг. Харин нөхөр маань сүүлийн үед надгүйгээр ч амьдарч чадна гэж сүрдүүлдэг болчихлоо. Ажлаа сонгох уу, амьдралаа сонгох уу гэдэгтээ тулчихаад байна” хэмээн бухимдал, харамсал тээн өчсөн юм. 

Энэ мэтчилэн гэр бүл салалтын  дам шалтгаан нь ажлын байрны стресс болоод байна. Эрх баригчдын буруу шийдвэр, халаа сэлгээ, улстөрчдийн увайгүй тоглолт зэрэг нийгмийн тогтолцооны гажуудал нь үнийн өсөлт, утааны хордлого шиг шууд биш ч алгуурхнаар амьдралыг мэрсээр, түжигнэсэн төрөө нуруундаа үүрсэн жирийн алба хаагчдын эрүүл мэнд, ар гэр чимээгүйхэн нурж унасаар байна. 

Сүүлийн үед олон улсын туршлагыг нэвтрүүлсэн, орчин үеийн чиг хандлагатай хувийн байгууллагууд хүний ажиллах идэвхийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажлаас  үүдэлтэй стрессийг намжаах үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Цөөхөн ч гэсэн ийм газруудын туршлагыг төрийн албанд нэвтрүүлэхийн тулд холбогдох хүмүүс сэтгэл гаргах цаг хэдийн болсон байна.

 

"Засгийн газрын мэдээ" сонин

 

 

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани