Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу

Ардчиллын салхи сэвэлзэж, ард иргэдийн ахуй амьдрал даржин байх тэр цаг үед Ерөнхийлөгч асан П.Очирбат саарал дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болж, үнийн хөөрөгдлөөс сална гэсэн итгэл тээсээр 20 жилийн нүүр үзжээ. Энэ үеэс хойш газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар таван удаагийн оролдлого хийсэн боловч амжилт ололгүй бүдэрсэн.

 

 

Азаар гэх үү, цаг хугацааны тохиолоор гэх үү. Ямартай ч БНЭУ-тай хамтарч газрын тосны үйлдвэр байгуулах шавийг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард тавьснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэх гарц нээгдэж хонгилын үзүүрт гэрэл ассан юм. Учир нь Монгол Улс жил бүр 1.2 тэрбум ам.долларыг шатахуун импортлоход зарцуулдаг бөгөөд ингэснээр жижиглэнгийн худалдааны үнэ өсөх, инфляц хөөрөгдөх суурь болдог гэдгийг эдийн засагчид дор бүрнээ хэлж, анхааруулдаг. Хамгийн наанадаж сүүлийн таван жилийн хугацаанд дизель шатахууны үнэ 33.7 хувиар өссөн нь инфляц хөөрөгдөх гол хөшүүрэг болсон юм. Тиймдээ ч дотооддоо шатахуун үйлдвэрлэх нь импортын шатахууны хараат байдлаас гарч, дагаад нийгэм, эдийн засаг тогтворжиж, иргэдийн амьдрал сайжрах суурийг цутгах боломжийг монголчууд бид атгасан нь энэ юм.

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2022 оны эцсээр ашиглалтад орсноор жил бүр 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Үйлдвэрлэлийн хувьд шатахуун, дизель) онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой. Түүнчлэн евро-4 стандарт хангасан 92-95 октантай шатахуун, онгоцны түлш, замын битүм гаргаж авах аж.

Өөрөөр хэлбэл, шатахууны жижиглэнгийн үнэ 30 орчим хувиар буурах боломжийг бүрдүүлнэ. Дагаад ДНБ-ий үйлдвэрлэл даруй 20 орчим хувиар нэмэгдэх, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэх тооцоог УУХҮЯ-наас танилцуулсан. Мөн импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр дунджаар 360 сая ам.доллар төвлөрөх тооцоог гаргажээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны өндөр дүнтэй алдагдал буурч, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт салснаар инфляц 6.1 хувиас буурах боломжтойг мэдээлсэн юм.

Дотооддоо шатахуун үйлдвэрлэснээр бидний амьдралд ийм ийм эерэг өөрчлөлт гарна. Гэвч үйлдвэр байгуулах суурь тавьснаар нэг тэрбум ам.долларын өрийн тоолуур гүйж эхлээд зогсохгүй шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон газрын тосоо хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдэг асуулт эрхгүй урган гараад байна. Монголчууд бид өөрсдөө, дахин хэлье. Монголчууд бид өөрсдөө газрын тос олборлодоггүй.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч саарал дээлээ мялаан байж, "Монголчууд газрын тос олборлодог боллоо” гэж хэлсэн нь үнэндээ хий хоосон зүйл байсан юм. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст мэдээлснээр манай улсад газрын тосны 33 талбайд, 13 бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. Эдгээрээс бидний мэдэх Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд "Петрочайна дачин тамсаг” харин "Доншен газрын тос Монгол” компани Бүтээгдэхүүн хуваах-97 талбайд тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

"Петрочайна дачин тамсаг” компанийн хувьд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа бөгөөд төрийн өмчит"Дачин ойл фийлд лимитед” компаниас 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах эрх үүргийг АНУ-ын "Соко интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ. Ингэснээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компани Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайд өнөөг хүртэл газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Тэгвэл "Доншен газрын тос Монгол” ХХК-ийн хувьд БНХАУ-ын "Доншен жингүн петролеум девелопмент групп сток” компани нь Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний 47 дугаар тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан бүтээгдэхүүн хуваах эрх, үүргийг Австралийн "Рок ойл (Говь) компаниас шилжүүлэн авчээ.

Ингээд мөн л хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани Дорноговь аймагт газрын тосны үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниуд нь 1993 оноос хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "Петрочайна дачин тамсаг” компанийн эзэмшиж буй Тосон-Уул-XIX талбайн нийт газрын тосны баталгаат нөөц нь 20.17 сая тонн гэж бүртгэгджээ.

Тэгвэл Тамсаг-XXI талбайн газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн.

Харин "Доншен газрын тос Монгол” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах-97 талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг юм байна.

Эндээс үзвэл, Монголчууд бид газрын тос өөрсдөө олборлодоггүй. Харин БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс газрын тосны олборлолт хийдэг болж таарч байгаа юм. Тэгвэл жилд 1.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 2022 онд ашиглалтад орох үе дээрх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудаас газрын тос худалдаж авах замаар шатахуун үйлдвэрлэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Хэрвээ Засгийн газар ийм тохиролцоо хийвэл 2022 оноос шатахууны үнэ 30 орчим хувиар буурна гэж тооцоолсон нь бүтэх нь юу л бол.

Нөгөөтэйгүүр монголчууд бидэнд газрын тос олборлоход зарцуулах хөрөнгө мөнгө, хүчин чадал хязгаарлагдмал. Харин азаар эрсдэлээ дааж, газрын тосны хайгуул хийхээр дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Макс ойл” компани 2017 оны зургаадугаар сараас хайгуул хийж эхэлсэн. Гэвч тэдний эл үйлдэл монголчуудад огтхон ч таалагдсангүй бололтой. Учир нь бид нэгдэж чаддаггүй атаач зантай хүмүүс.

Жинхэнэ үнэн гэвэл энэ л байх. Тиймдээ ч"Макс ойл” компанийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцсэн. Бүр нийгмээрээ давалгаалсан. Чухамдаа яагаад. Үүнд атаач, өөнтөгч зан нөлөөлөв үү, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашигт сөргөөр нөлөөлөх учир нийгмийг турхирч байна уу. Үүний хариултыг бид олох ёстой. Учир нь тэгж байж л импортын шатахууны хараат байдлаас гарах эхлэл зөв замаар тавигдах юм.

ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ. ЭРХ МЭДЭЛ ХҮЧТЭЙ ЮУ

Нийтлэлийнхээ эхэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж үе үеийн Засгийн газар таван удаагийн оролдлого хийсэн ч амжилт олоогүйг дурдсан. Үүний шалтгаан нь эрх баригч нам хоорондын эрх мэдлийн тэмцлээс улбаатайг улс төр судлаачид хэлдэг. Энэ ч үнэний ортойг ард түмэн мэднэ. Шатахуун импортлогч компаниудын эздийн цөөнгүй нь УИХ-ын гишүүнээр заларсан.

Эс бөгөөд улс төрийн нам, эвсэл эсвэл нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлдэг нь нууц биш. Тиймдээ ч шатахууны үнэ зохиомлоор хөөрөгддөг, эл давуу байдлаараа далайлгаж, Засгийн газрыг шантаажлах замаар татаас авч ирснийг төрийн тэргүүнээс эхлээд цөөнгүй улстөрч шүүмжилсэн удаатай.

Эндээс үзвэл, зарим улстөрчийн эрх ашигт, газрын тос олборлогч Хятадын компаниудад сөргөөр нөлөөлөх учраас дотоодын боловсруулах үйлдвэр барих, үндэсний компани газрын тос олборлогч болохыг эсэргүүцэх магадлалтай юм. Тиймээс л хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалах бус харин нийтийн эрх ашгийг төлөө нэгдүгээрт, дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болох, хоёрдугаарт, түүхий эдийг нь дотоодын компаниас нийлүүлдэг тогтолцоо бий болгох нь зүйтэй юм.

Импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээний валют гадагшлах бус Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгах боломжийг бүрдүүлэх "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад 1.5 сая тонн газрын тос шаардлагатай. Үүнээс сая орчим тонныг нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компаниудаас худалдаж авлаа гэхэд цаана нь 500 мянган тонн газрын тос сох дутах юм.

Энэ хэмжээний газрын тосыг гаднын улсаас импортоор авч шатахуун нэрвэл импортын шатахуунаас хараат болох бус харин ч дахиад өрийн дарамт нэмэгдэх сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт импортын 25-30 хувийг зөвхөн шатахууны импорт эзэлдэг. Дотооддоо шатахуун үйлдвэрлээд эхэлбэл үүнд зарцуулдаг байсан тэрбум гаруй ам.доллар гадаад өрийн дарамтыг нимгэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж эдийн засагчид үздэг.

Гэтэл 1.5 сая шатахуун үйлдвэрлэхийн тулд 500 мянган тонн газрын тос гаднаас импорт худалдаж авбал мөн л дээрхээс ялгаагүй гадаад өрийн дарамт үүснэ гэдгийг мөн л онцолж буй юм. Тиймээс л бид дотооддоо газрын тос олборлох хэрэгтэй. Үүний тулд дотоодын хөрөнгө оруулалттай компанийг түлхүү дэмжих нь зүйн хэрэг юм.

Газрын тосны хайгуул хийхээр Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн "Макс ойл” компанийн хувьд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. УУХҮЯ болон АМГТГ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар газрын тосны дийлэнх хувийг нь хувааж авах энэхүү төсөл найман жилийн хугацаанд хайгуул хийнэ.

Хэрвээ төсөл амжилттай хэрэгжиж, газрын тос гарвал шатахуун үйлдвэрлэхэд дутсан 500 мянган тонн газрын тосыг нийлүүлэх боломж бүрдэнэ. Гэрээлэгч компани эрсдэлээ өөрөө дааж олон сая ам.доллар зарцуулах бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийж байна. Хайгуул хийсэн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээлийг мялаах хэмжээний аз тэдэнд болоод монголчуудад одоогоор тохиогүй л байна.

Гэхдээ Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дахиад зургаан жил хайгуул хийх эрх бий. Хэрвээ энэ хугацаанд багтаж газрын тосны судлыг олж чадвал монголчууд өөрсдөө газрын тос олборлоод зогсохгүй, үйлдвэрлэдэг боллоо гэдэг үгийг нүүр бардам хэлж чаддаг болно.

Эцэст нь хэлэхэд "Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг сайхан үг монголчууд бидэнд бий. Бид саваа бэлдээ эхэлчихлээ. Харин ямар төрлийн сүү хэрэглэх вэ. Өндөр өртөгтэй хуурай сүү юу. Эсвэл дотоодын шингэн сүүг хэрэглэх үү. Сонгох эрх нь ард түмэн бий. Тэр сонголт нь дотоодынх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

 

Үргэлжлэл бий...

 
Эх сурвалж: Үндэсний шуудан 
Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өчигдөр, 11:58
Өчигдөр, 11:57
Өчигдөр, 11:44
Өчигдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани