Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ гишүүд бүгд бие даагчид болох уу

Ээлжит сонгуулиар наймаас дээш судал авсан улс төрийн нам, эвсэл бүлэг байгуулж  УИХ-ын бүтцийн суурь нь болдог.  Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа парламентад 2016 оны ээлжит сонгуулиар МАН 65 суудал авч олонхийн бүлгийг бүрдүүлсэн юм. Ардчилсан нам есөн суудал авч  цөөнхийн бүлэг байгуулсан  билээ. Сүүлийн өдрүүдэд парламентад болж байгаа үйл явдлыг харвал намын бүлгүүд хоорондуураа цуурч хоёр намын бүлэг өөр өөрийн  үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж албан бусаар нэр бүхий бүлгүүд байхгүй болох талруугаа явах шинж ажиглагдах боллоо. Албан бус гэж тодотгож байгаа нь  УИХ дахь   намын  бүлгүүд задарсан талаар албан ёсоор зарлаагүй байгаатай холбоотой. Улс төрийн намууд ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь албан тушаал эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж  хэвлэлүүд мэдээлж байна. Үйл явдалд оролцож байр сууриа илэрхийлж байгаа УИХ-ын гишүүдийн түүнээс шал өөр зүйл ярьж байна.

Монгол төрийн албан тушаалыг  60 тэрбум төгрөгөөр наймаалцахыг завдсан учир  УИХ-ын даргатай хариуцлага тооно гэж нэр бүхий гишүүд (33-ын бүлэг) хэлдэг. Ийм тодотголтой болсон хэсэг гишүүд нөгөө талаа ЖДҮ-ийн сангаас Засгийн газрын зарим гишүүн бага хүүтэй зээл авч жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хохироосон хэмээн хэлэх юм. Энэ байр суурин дээр нэгдсэн гишүүдийг (32-ын бүлэг) гэж нэрлэсэн байх жишээтэй.

УИХ-ын даргыг ороогоод байгаа 60 тэрбумын тухай асуудал МАН-ын удирдлага нэр бүхий улс төрчдийн харилцан яриа, асууж, тодруулах хэлбэрээр бичигдсэн соронзон бичлэг нийтэд ил болсноос үүдэлтэй. Энэ бичлэг УИХ-ын 2016 оны ээлжит сонгууллийнн төгсгөлөөр зарим хэсэг нь нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Улмаар  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр бүрэн эхээрээ нийгмийн сүлжээгээр тарсан байдаг.

Гол агууллага нь 2012-2016 оны хооронд  сөрөг хүчин байсан МАН-ын зарим удирдлага сонгуулийн мөнгө хэрэхэн босгох, хандивлагчдыг яаж эрэмбэлэн, сонгуулийн дараа төрийн, улс төрийн албан тушаалд хэнийг хэрхэн томилох тухай яриа гэж улс төрчид тайлбарладаг. Олон намын системтэй, сонгуулийн ардчилсан тогтолцоотой орнуудад  хэрэглэдэг сонгуулийн арга технологи, схем юм байх.  Амьдралд хэрэгжсэн тухай ямар нэг баримт одоохондоо гарч ирээгүй гэнэ. Тийм учраас тэр үйл явдлыг завталт гаж үзэж байгаа бололтой.

ЖДҮ-ийн сан нь ажлын байр бий болгох, иргэдийн амжиргааг дээшлүүлэх зориулалтаар улсын төсөвт суулгасан татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл түүний зориулалтыг гуйвуулж улстөрчид зээлжээ. Зээлээд зогсохгүй өөрсдийнхөө хамаарал бүхий ББСБ-аар өндөр (39,5 хувь) хүүтэй эргэлтэд оруулсан байх магадлалтай гэж иргэд хоорондоо ярьж байхыг сонслоо. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэл, иргэдийн хоорондоо ярьж байгаа зүйл нь нэг шугман дээр ингэж давхцах юм . Энэ хүрээнд тус сангаас 93 тэрбум төгрөг гарсан гэнэ. Сангийн зээл банк шиг өндөр шалгуургүй, сайдын гарын үсэг, үзэмжээр олгогддог онцлогтой, эргүүлж төлөх механизм султай бэлэн мөнгө гэнэ.

Сайдын гарын үсгээр олгосон төсвийн мөнгө эргэж төлөгдөх магадлал багтай, гэрээ баримт бичиг устах боломжтой гэж санхүүгийн ахмад ажилтан М. Лхагважав гуай ярьлаа.Түүнд нэр холбогдсон улстөрчид ”гэр бүл, ах дүү, төрөл төрсдийнхөө булчимгүй үйл ажиллагааг мэдээгүйгээсээ  ийм алдаанд орлоо” гэж хэлж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байх юм. Гэр бүл гэдэг хүний эрхэмлэж явах хамгийн нандин зүйл биз дээ. Тэр нандин зүйл рүүгээ хээвнэг "нулимж” байгаа улстөрчидтэй ёс зүй ярих боломж гарах уу. Харин тус сангаас зээл авсан нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүдийг АТГ-аас дуудаж байцаалт авсан талаар мэдээлж эхэллээ.  

Энэ хоёр үйл явдлыг тойрсон улстөржилт УИХ-д суудалтай намын бүлгүүдийн бүтцийг сууриар нь ганхуулж хүчин чадлыг нь буруулав бололтой.  Намын бүлгүүдийн орон зайг 60 тэрбумынхан, 90 тэрбумынхан гэсэн албан бус нэр томьёо  орлох магадлал ажиглагдаж эхэллээ гэж улс төр судлаачид хэлж байна. Парламентын засаглалтай манай орны хувьд УИХ-ын бүтцийн үндсэн суурь тулгуур (МАН, Ардчилсан намын бүлэг) суларбал УИХ бие даагч гишүүдтэй  болгох шатруу гулгах магадлалтай болох болов уу.

Үхрийн бөөр шиг бүрэлдэхүүнтэй улс төрийн пирамид нурах нь амархан гэж улс төр судлаачид ярих юм билээ. Ийм байдалд хүрэхгүйгээр ойлголцохыг нам ахаргалзахгүй хоёр хуваагдсан УИХ гишүүд дор дороо нэгийг бодож, хоёрыг сэтгэгхүй бол улс төрийнн нөхцөл  байдал  хүндэрч мэднэ. Энэ талаар бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч УИХ тараах тухай битүү хатуу ганцхан үг хэлчихээд дуугүй суугаад байж болохгүй юм биш үү. Ийм үед төрийн тэргүүний байр суурь, идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай гэж хэвлэл мэдээллээр зарим улстөрчид байр сууриа илэрхийлээд байна. УИХ-ын гишүүд бүгд бие даагч  гэсэн статустай болох уу гэдэг асуултыг нээлттэй орхилоо. 

 

Г. Эрдэнэбат


УИХ гишүүд бүгд бие даагчид болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани