Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ энэ чигээрээ тарах гурав дахь зам бас байна

Хотын дарга асан Су.Батболд өнгөрсөн өвлийн цасыг тоолж 13 хүргээд алдсан. Энэ өвөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан МАН-ын бүлгийн хагарлаас болж өнгөрөгч баасан гаригт тав дахь удаагаа хойшлов. Цааш нь тоолох уу, яах вэ?

Ч.Сайханбилэгийн “согтуу” мэдэгдэл

Баасан гаригт Eagle News телевизэд ярилцлага өгсөн Монгол Улсын хууль цаазын итгэмжит зөвлөх, Улсын ерөнхий прокурор асан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нэгэн ноцтой (сонирхолтой ч гэмээр юм уу) мэдэгдэл хийлээ. Түүний ярьсан зүйлээс үзвэл АН-ын дарга З.Энхболд 2016 оны сонгуулиас бүр өмнө АН-ыг сонгуульд ялагдуулахаар шийдчихсэн байж. Сонгууль дуусахаас долоохон хоногийн өмнө штаб ахлахаар намын даргын даалгавраар томилогдож очсон Д.Дорлигжав (тэр үед Хууль зүйн сайд байсан) “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдаж авсан тухай сонгуулийн сурталчилгаа хаахаас нэг хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр мэдсэн гэнэ. Мэдсэн даруйдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг руу утасдаж “Юун 49 хувь бэ? Сонгуулийн сурталчилгаа хаах гэж байхад, сонгуулийн өмнөх торгон мөчид яаж байгаа юм бэ, та нар?” гэхэд нөгөөх нь “Өө мэдэхгүй, намын даргаасаа асуу” гээд З.Энхболдод утсаа өгсөн гэнэ. Цаадах нь утас авч, Д.Дорлигжав ч мөн нөгөө үгээ давтахад,

-Монгол хүн аваа л биз, сайн л биз...

-Би сайн муугийн тухай яриагүй байна. Энэ мэдэгдэл чинь сонгуулийн дүнд нөлөөлнө шүү дээ. Санаа зовдоггүй юм уу, та нар?

-За яахав ээ, яахав...

Ингээд л өнгөрсөн, сонгуулийн дүн гарсан. Д.Дорлигжав ингэж ярив. Түүнийг утас цохих үед намын дарга, Ерөнхий сайд хоёр аль хэдийн хундага тулгаж суусан бололтой юм, ярианых нь өнгөнөөс үзвэл. Үүнээс болж АН сонгуульд ялагдана гэдгийг урьдчилаад төлөвлөчихсөн ч байсан бололтой. Нэг ёсондоо АН-ыг сонгуульд ялагдуулах нь намын даргын зорилго байжээ гэсэн үг. Түүнээс хойш болсон үйл явдлуудыг бид мэднэ.

Н.Номтойбаярын нэхэл

Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас дахин хойшилсны араа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулах гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлсэн. Даваа гаригт нэмэлт мэдээллүүдийг өгнө” гэв. Учир нь ЖДҮ-чидтэй тэмцэхээс цааргалаад байсан Ерөнхий сайд маань өөрөө ЖДҮХС-гийн зээлтэй хамааралтай болж таарав. Түүний төрсөн дүү У.Давхарбаяр тус сангаас тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тэхай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад удаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Бага хурал дээр “Би дүүдээ зээл авсан асуудалд чинь хууль зөрчсөн зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн” гэх боловч тэр нь У.Хүрэлсүх гэдэг хүнийг хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болохгүй л дээ. Учир нь Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар яг ийм шалтгаанаар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Түүний эхнэрийн компани ЖДҮХС зээл авсан нь илэрч хариуцлага хүлээсэн. Эхнэр, төрсөн дүү аль нь ч байсан хуулийн хувьд хоёулаа “хамаарал бүхий этгээд” гэдэгт багтаж байгаа. Зээл авсан дахиад арав гаруй гишүүнийг хуулийн биш юм гэхэд ёс зүйн хариуцлага хүлээхийг иргэд, олон нийт шаардаж байгаа. Нөгөөдүүл нь ч бас л У.Хүрэлсүх шиг “Бид хуулийн дагуу зээл авснаас хууль зөрчиж хулгай хийгээгүй” гэсэн юм яриад гүрийж суугаа.

Гурав дахь зам гэж бас байна

Харин хуульчид үүн дээр өөр бодолтой байна. Тухайлбал, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” буюу бидний ярьж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд... гэх мэтчилэн нэг бүрчлэн нэр зааж байгаад “нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаас бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч,хамтрагч байж болохгүй” (хуулийн 20.2-т) гээд заачихсан байна. ЖДҮХС-ийн зээл төрөөс баталгаа гаргасан зээл мөн үү? Мөн. Зээлийг гишүүд нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаар авсан уу? Үгүй.

Тэгэхээр Сонирхлын зөрчлийн тухай хуулиар эрүүгийн ял, хариуцлага хүлээлгэж болохгүй ч гэлээ ядаж ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох боломж нь УИХ-д байгаа юм.

Гэвч харамсалтай нь УИХ маань хууль зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцох нь байтугай ерөөсөө энэ УИХ үйл ажиллагаа явуулах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Нэг ёсондоо “банкрот” болчихлоо. Үүнээс гарахын тулд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үү, эсвэл ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан Засгийн газрыг огцруулах уу? Энэ хоёрын аль нэгийг шийдэж байж УИХ цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой болно.Хэдийгээр УИХ-ын дарга уг асуудлыг “хууль бус шаардлага” гэж үзэж байгаа ч УИХ тарахын дэргэд энэ юу юм. Үгүй бол сурсан зангаараа “Надад үгүй бол чамд ч үгүй” гэж хоёр тийшээ зүтгээд УИХ энэ чигээрээ тарах гурав дахь зам бас байна. Тэр нь ч бараг дээр биз. Яахав, УИХ-ын сонгууль хугацаанаас нэг жилийн өмнө л болно. Тэглээ гээд тэнгэр нураад ирэхгүй нь лав.

 

Б.Сэмүүн

 

 

УИХ энэ чигээрээ тарах гурав дахь зам бас байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани