Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий

Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудлаар бие биенээ хуулийн байгууллагад “дуудчихаад” байна.  Д.Дорлигжав сүүлд өгсөн  ярилцлагадаа “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн Т.Ганболдыг хууль хяналтын байгууллагад өгч хоёр гараа өргөж бууж өгтөл нь тэмцэхээр шийдсэн бөгөөд нэр төрөө дөрвөн сая ам.доллараар  үнэлнэ гэсэн юм. Тэгэхээр энэ хоёр хүний дараагийн уулзах цэг нь шүүхийн байгууллага болж  таараад байгаа.

 

Харин дөрвөн сая.ам долларын асуудлыг прокурор асан тайлбарлахдаа ОХУ-ын иргэн Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийг түүний дүү Д.Баатар авахаар болж, хоёр сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлжээ. Гэтэл “Голомт” банкны зүгээс бэлэн мөнгөөр авах хүн олдсон гэсэн бөгөөд тэр хүн нь  Т.Ганболд болж таарсан. Т.Ганболд 30 сая ам.доллар барьж, Паушок дээр очоод “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авчихсан байна.  Тэгээд тэр Д.Дорлигжавын дүүгийнх нь хоёр сая ам.долларыг буцаагаад шилжүүлсэн гэнэ. Дараа нь,  Д.Баатарын “Рекат Монгол” компанийн данс руу хоёр сая ам.долларыг шилжүүлсэн байсныг тус компанийнхан хөөцөлдөөд учрыг нь тодруулахад Т.Ганболд андуураад хоёр сая доллар шилжүүлж буцааж авсан болж таарчээ. Д.Дорлигжавын хэлснээр Т.Ганболдын үзүүлээд яваад байгаа дөрвөн сая долларын баримт ийм л болж  таарсан.

 

Тэгвэл “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд үүнээс өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван  сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй”  гэсэн байдаг.

 

Ер нь дөрвөн сая ам.доллартай холбоотой сенсаци 2014 оноос эхэлсэн байдаг.  Улс төрийн тогтворгүй байдал үүсч эхлэхээр дэлгэгдээд бусад үед намждаг тийм л асуудал болсон. 2014 онд тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа “Алтан дорнод Монгол” компаниас төрийн томоохон өндөр албан тушаалтанд авилгал өгсөн талаарх баримтыг дэлгэсэн.   Харин тэр үед нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болохоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үедээ “Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг” гэж мэдэгдсэн.

 

Мөн тэр үед “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа, “Голомт”-ын  Д.Баясгалан нар хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэр мөнгө өөр зориулалтын гүйлгээ байсан” гэдгийг хэлж байлаа.   Ч.Бямбаа “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн цахим мэдээллийн хуудсаар олон нийтэд цацсан дөрвөн сая ам.долларын гүйлгээний хуулга нь “Рэкэл” компанийн данс руу Т.Ганболдын NRI компаниас шилжүүлсэн мөнгөний баримт” байсан хэмээн тайлбарлалаа. Ч.Бямбаа нь Алтандорнод компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үед С.В.Паушок компаниа зарах санал гаргасны дагуу 23 сая доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-ны өдөр хийжээ. Гэрээний эхний нөхцлийн дагуу Ч.Бямбаа хоёр сая долларыг хурдан хугацаанд төлөх үүрэг авч, “Голомт” банкнаас зээлэн шууд Паушокт шилжүүлсэн байна. Ийнхүү Алтан дорнод компанийн ажлыг цааш үргэлжлүүлэх гэсэн боловч боломжгүй болж, Т.Ганболд худалдан авахаар болж, Паушоктой гэрээ байгуулан авсан байна. Ингэхдээ Ч.Бямбаагийн “Рэкэл” компанийн зүгээс Паушокт төлсөн хоёр сая ам.долларыг Т.Ганболд  өөрийн эзэмшлийн NRI компанийн нэрээр түүнд буцаан төлсөн баримт нь Х.Тэмүүжингийн дэлгэсэн гүйлгээний хуулга гэж тайлбарлаж байжээ.  Түүнээс нийтэд дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэгдсэн тухай лавлахад “Би өөрийн зүгээс зарим мөнгийг төлж байсан. Үүнийг оруулаад дөрвөн сая долларыг буцааж манай компанид төлсөн гэсэн үг. Мөн миний өөрийн зүгээс “Алтан дорнод” компанид оруулсан 280 орчим сая төгрөгийг Т.Ганболд надад буцааж төлсөн гэжээ.

 

Харин “Голомт банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан тухайн үед ““Алтан дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед Алтан дорнод компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

 

Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг. Дөрвөн сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Зүгээр л чив чимээгүй дараад өнгөрөх асуудал биш юм. Тэр үед Д.Дорлигжав болон Ч.Бямбаа, Д.Баясгалан нар дээрх мэдээлэлд ийн тайлбар мэдэгдлийг хийж, олон нийтийн дунд гараад байсан эргэлзээг түр намжааж байв.  Харин энэ удаа дөрвөн сая.ам долларын хэрэг дээр шинэ нөхцөл байдал үүссэн.  “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрөө гарч  ирээд  “Улс төрийн зорилготой, төрийн өндөр албан тушаалтны дансанд дөрвөн сая ам.доллар шилжсэн” гэдгийг мэдэгдчихлээ. Одоо хуулийн байгууллага энэ асуудлаар шалгалт явуулж, дөрвөн сая ам.долларын жинхэнэ эзнийг тодруулах үлдээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани