Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн толгойд заларч байсан эрхэмүүд албан тушаалаа өгснийнхөө маргаашаас нь шахам “Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайжруулна, шударга ёс тогтооно” гээд яриад эхлэх юм. Уг нь бол “Улсаа хүний дор орохоогүй хөгжүүл, наад нэг ядарсан хэдэн ард түмнээ ажилтай, ашиг орлоготой болгоодох, тэр алга болсон шударга ёсоо тогтоо” гэж л намынхан нь нэр дэвшүүлж, олноороо дэмжиж толгойдоо залсан. Ярьж байгааг нь хэрэгжүүлэх боломжийг олгож, хичнээн жил хүлээсэн гэсэн үг.

Гэтэл тэд нар төрийн толгойд гараад юу ч хийдэггүй. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Ард түмэн нь бүү хэл, анд нөхөд нь ч ойртож дөхөхийн аргагүй нэг их хамгаалалтад орж, хэдхэн хүний үгийг сонсдог болтлоо амьдралаас тасардаг нь үнэн юм. Сүүлд сонсох нь ээ, “Ийм хуйвалдаанд оролцсон, тийм бүлэглэлийг удирддаг, тэгж хулгай хийсэн, ингэж хууль зөрчсөн” тухай л дуулддаг.

Төрийн өндөр дээд албанд очно гэдэг эрх ямба эдлэхээс илүүтэй өдөр шөнө, цаг минут, нэг секунд ч алдалгүй улс эх орноо яаж хөгжүүлэх, эдийн засгаа яаж өсгөх, хүн ардаа яаж аятайхан амьдруулах, хүүхэд өтгөсөө хэрхэн халамжлах тухай бодож, төлөвлөж, ажил хэрэг болгож, шийдвэрлэж байдаг туйлын завгүй ялтай ажил. Үүнийхээ төлөө элэгдэж, эмтэрч, эрүүл мэндээ ч тавьж туух нь бий. Энэ бол ажил. Монгол төрийн нэртэй зүтгэлтнүүд ингэж л ажиллаж амьдарч байв. Тэднийг ард түмэн мартдаггүй, домог мэт яригдсаар, одоо ч амьд мэт хүндэлсээр байдаг.

Харамсалтай нь, сүүлийн үеийн дарга даамлууд маань төрийн тэргүүний ямбыг нь хэтрүүлэн эдэлж, ялтай ажил хэргийнх нь тухай ор тас мартаж орхидог мэт. Хийдэг ажил нь эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдийнхээ төлөө л санаа тавьсан байдаг. Харин ажлаа өгөхөөрөө гэнэт ухаардаг юм болов уу, элдэв хөдөлгөөн, нам байгуулж “Ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана аа. Энэ улс орон чинь болохоо байлаа” гэж сонссон хүн шүүрс алдмаар гоё гоё юм ярина. Дарга байхдаа ярьж байгаагаа хийхгүй яав даа гэж гол харламаар. Үнэхээр ч тэдний хэзээ хойно ухаарсан яриаг сонсохоор гол горойж халагламаар санагддаг юм. Бүгдээрээ хамгийн эрх мэдэл бүхий дарга байсан хүмүүс шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг “Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулснаа зарлалаа. Монгол Улсыг диваажин болгох юм байх. Энэ түүний хоёр дахь санаачилга нь. Хэдхэн жилийн өмнө “Алтангадас” гэдгийг байгуулж, бас л ингэж ярьж байсан. Нам болгоноос хүн оруулна, бодлого боловсруулна юу юу ч билээ, сайхан сайхан юмаа ярьж байсныг санаж байна. Тэгж явсаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Гэтэл яасан билээ дээ. Ерөнхий сайд байхдаа хошин шогийн жүжигчин шиг аягладаг байсан. Ажил яриад байгаа юм уу, арзаганаад байгаа ч юм уу аль аль нь мэдэгддэггүй. Сошиалынхны ганц шоолдог сэдэв нь л байлаа шүү дээ. Бүр Задгай цагаан нэртэй ч байв уу. Харин Ерөнхий сайдаасаа буучихаад өдөр шөнөгүй яриад байдаг болчихсон шударга бусын хонгилоо нураахгүй юугаа хийж байсан юм бол.

Намбарын Энхбаяр гээд нэг хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван том албыг ээлжлэн хашсан хүн. Одоо нам байгуулчихаад ард түмнийхээ сайн сайхны төлөө гээд гудамжинд хашгираад явж байна. Төрийн бүх өндөрлөгт ажиллаж байхдаа одоо яриад байгаа энэ бүхнээ хийхгүй үхсэнээ хийж суусан юм бол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй найман жил суусан Цахиагийн Элбэгдорж мөн л өдгөө ардчилал, шударга ёс тогтоох, ард түмнээ бодох тухай ярьж эхэллээ. Өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан хүн.

Байж болох хамгийн том албан тушаалд хичнээн жил суухдаа ард түмэн, улс орноо бодохгүй юу хийж байсан хүмүүс вэ. Албан тушаалаасаа буучихаараа л улс эх орон минь, ард түмэн минь гээд орилоод унах юм. Та нарыг албан тушаалд сонгосон ард түмэн чинь өнөөдөр элгээрээ мөлхөх нь холгүй байна. Улс орон чинь авлигад идэгдэн, эдийн засаг нь өөдлөхөө байсан. Бүр дампуурдгийн даваан дээр Олон улсын валютын сангийнхан тусалж байна. Та нар болон та нарын бүлэглэлийн цөөн хэдэн хүн л санаа зовох юмгүй сайхан амьдарч байгаа байх.

Улаанбаатарын агаар, орчин утгаа алдсан. Утааг арилгахаар зарцуулсан мөнгө ихсэх тусам улам өтгөрөн, улам нэмэгдэж байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан. Энэ өвчнөөр тэнгэрт одсон мянга мянган монголчуудын үйлчлүүлэх байсан Хавдрын эмнэлэг барих мөнгийг та нар харамлаад өгөөгүй. Шударга ёс алдагдаж, танил талгүй бол ажил бүтэхээсээ өнгөрсөн ийм л байдал Монголд тогтжээ. Бүр байчихаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан хөнгөлөлттэй зээлийг дээгүүрээ хуваагаад идчихсэн нь илрээд булайгаа дэлгэж байна.

Ийм л Монголыг та нар бий болгожээ. Одоо та нар “ард түмэн” ярьж жүжиг тавьдгаа боль. Та нарын үгэнд хичнээн жил хууртах вэ. Итгэх хүн олдохгүй л болов уу. Харин ч шинэлэг сэтгэлгээтэй дараагийн үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Дэмий поп зүйл ярихынхаа оронд “Би ийм ажил хийх гээд чадаагүй юм аа. Тэр үед тийм алхам хийгээгүй байсан бол дээр байжээ” гэх мэт зүйл яриад сууж байх нь дараа дараагийн үед хэрэгтэй байж мэднэ.

Д.Оюунтуяа

 

 

Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани