Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван даргын тунхагласан шударга ёс юунаас эхлэх вэ

Уламжлал ёсоор гурван дарга маань Монгол Улсынхаа  хуучин оны амжилт, алдаа оноог дүгнэж, шинэ жилийн мэндчилгээг ард түмэндээ дэвшүүллээ.

Гурван даргын мэндчилгээндээ “эдийн засаг өссөн” гэдэг албаны статистик хэлсэн ч, хүртээмжтэй эдийн засгийн тухай дурдсангүй. Эдийн засаг бодит байдал дээр ард түмний амьдралд  мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй учраас тэд “эдийн засаг” гэдэг үгнээс аль болох зайлсхийж, их цөөхөн хэрэглэжээ. Харин гурвуулаа “шударга ёс тогтооно” гэдэг үгийг улиг болтол, олон давталттай хэлэв.

 Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс:

-2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.

УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс:

-Монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгнээс:

-2018 он бол шударга ёсны төлөө салхи сэвэлзсэн он жил байлаа. 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол хүн бүр айх аюулгүй шударга нийгэмд амьдрах ёстой. Төрд бугшсан утаа манан арилгах, монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх шударга нийгмийн төлөөх тэмцлээ тууштай үргэлжлүүлнэ гэдгээ дахин хэлмээр байна” гэлээ.

Шударга ёсыг байнга сануулж байх ёстой ч, шударга ёсыг үгээр бус, үйлдлээр тогтоодог. Манай төр, засгийн үе үеийн удирдлагууд шударга ёс тогтоох талаар улитг болтол ярьдаг ч, үйлдэл нь цөөхөн.  

Тэгвэл тэдний хэлсэн хэлсэн шударга ёс юунаас эхлэх вэ гэдэгт хариулт хайя. Хамгийн ойр, хамгийн амраас нь эхэлье.  

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд шударга ёс, нийгмийн баялгийг тэгш хуваарилах чиглэлд үг хэлж, оффшорчдыг эсэргүүцсэн санаачилгууд гаргаж байгаа ч өнөөдрийн байдлаар бодлогын баримт бичиг болгосон, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл алга. Харин  УИХ-аас томилсон АТГ-ын даргыг огцруулах, өөрчлөхийн төлөө нэлээд идэвхтэй ажиллаж, зарим гишүүдийг ажиллуулж байгаа нь ил болсон. Тийм учраас хамгийн ойроос, хамгийн амраар харъя гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд шударга ёс, шударга ёсны тэмцэл нь   АТГ-ыг огцруулахаас эхлэх бололтой.

М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах “бослого”-оос болж чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, төрийн эрх барих дээд байгууллага хуралдаж чадахгүй, Монголын төр бүтэн сар гацаж байна. Хуралдаа суухгүй ажил хаяж байгаа 40 гаруй гишүүдийн дотор дээд дарга нарын захиалга биелүүлж, албан тушаалынхаа хүлээсэнд орж, өөрийнхөө үзэл бодлоор М.Энхболдыг огцруулах ёстой гэж үздэг хэсгүүд бий. Тэд УИХ-ын дарга  М.Энхболдоос ёс суртахууны хариуцлага нэхдэг, нөгөөх нь хуулийн үндэслэл  тулгадаг. Тэгэхээр М.Энхболдын хувьд  УИХ-ын даргын суудалдаа үлддэггүй юмаа гэхэд хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргаас огцрохоос л шударга ёс эхэлнэ гэж болох.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сахилга бат, шударга ёс тогтоох их хүлээлт дээр Засгийн газраа байгуулсан. Гэвч танхимын сайд нар нь болон УИХ доторхи Ерөнхий сайдын багийнхан нь иргэдийнхэээ боломжийг хулгайлж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа их хэмжээний  зээл авсан нь ил боллоо. Боломжоо алдсан иргэдийн хилэгнэл одоохондоо М.Энхболдыг огцруулах, УИХ хуралдахгүй байх их улс төрийн дуулианд дарагдаад байна. Бас нөгөө талаас нь ЖДҮ-г мартуулах, ЖДҮ-гийн хулгайг Ерөнхий сайд ба нэр бүхий гишүүдээс холдуудах, мартуулахын тулд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн хөөргөж буй гэх. Олон нийт бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тунхагласан шударга ёс нь өөрийг нь тойрон хүрээлсэн УИХ-ын гишүүдийн авсан ЖДҮ-г шийдэх, хариуцлага тооцохоос эхэлнэ гэж хүлээж буй. Харин Ерөнхий сайдын өөрийнх нь хэлж буйгаар түүний хувьд шударга ёсны тэмцэл нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаас эхлэх бололтой.

Энгийнээр, их амарханаар харахад л гурван даргын тогтоох, тунхаглах шударга ёсны тэмцлийн цаад цэг нь өнөөх л албан тушаал, сандал суудал байгаа биз.  Би л хувьдаа АТГ-ын даргыг өөрчилснөөр, М.Энхболд хуулийн дагуу огцорсноор юмуу суудалдаа үлдсэнээр, эсвэл М.Энхболд огцорсноор нийгэмд шударга ёс тогтоохоос илүүтэй гурван даргын хувийн сонирхол, хувийн улс төрийн эрх ашиг л илүүтэй хангагдана гэж бодож байна. Тэд бас Цагаан сар, улсын наадам, 2019 оны шинэ жилийн мэндчилгээндээ шударга ёс тогтоох гэтэл бас хэн нэгний сандал суудал саад болоод байгаа тухай ахиад л ярина. Тэр цагт  бид гайхахгүй, тэд гайхашруулж дуусахгүй ээ.

Э.Мөнхцэцэг

 

 

Гурван даргын тунхагласан шударга ёс юунаас эхлэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани