Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”

Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”

 

Н.УНДРАМ

Оны өмнө болсон МАНАН дэглэмийн эсрэг жагсаал, цуглаан олны анхаарлын төвд хэвээр, удаах цуглаан нь ирэх пүрэв гаригт болох гэж байгаа. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Болдын уул уурхайн стратегийн ордуудаа төрийн мэдэлд авъя гэсэн үг бүх нийтийн төдийгүй нийгмийн тодорхой бүлгийнхний чихийг сэртийлгэсэн. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг хэрнээ сонгогчдынхоо эрх ашгийг илүүд үзэж намаа торох юмгүй орхисон энэ хүний үг юуны учир ийн бусад тэмцэгчдийнхээ дундаас сондгойрсныг тодруулъя.

Гэтэл тэртээ арван жилийн өмнө Л.Болд гишүүн Монголд анх удаа баялгийн хуваарилалтын үзэл баримтлалыг цогцоор нь гаргаж, "Баян Монгол” корпораци байгуулах санаачилга гарган, нөр их судалгаа хийж хуулийн төсөлд шингээж ч ирсэн аж.

Санаа нь энгийн хэрнээ ямар ч улстөрч, улс төрийн нам цогцоор нь гаргаж чадаагүй хэвээр ирж. Оюутолгой, Тавантолгой, Асгат, Нарийнсухайт зэрэг  стратегийн ач холбогдол бүхий 54 орд газрын тогтоогдсон нөөцөд түшиглэсэн Монгол Улсын иргэн бүр хувь, хувьцааг нь эзэмшсэн "Баян Монгол” корпораци байгуулагдсанаар жилийн цэвэр ашгийн нэг хүнд ногдох хэмжээ нь анхны жилдээ 1800 ам.доллар, тав дахь жилдээ 6800 ам.доллар болж улмаар хувьцааны нэгжийн үнэ 100-379 ам.долларт хүрснээр монгол хүн нэг бүр эндээс 137 мянга 12 ам.долларын хөрөнгө эзэмших тооцоо хийжээ.

Энэ тооцооллыг хэрхэн хийснийг нь сонирхвол, тухайн үед Их Хурлаас тогтоосон стратегийн ач холбогдол бүхий 15, цаашид стратегийн гэж тооцох боломжтой 39, нийт 54 ордод тогтоогдсон алт, мөнгө, зэс, нүүрс, коксжих нүүрс, газрын тос, цайр, төмрийн хүдэр, уран, фосфорит, газрын ховор элемент, жонш, цагаан тугалга, гянтболд, холимог металл зэрэг ашигт малтмалын нийт нөөцийнх нь үнэлгээ (10 жилийн өмнөх тооцоо бөгөөд одоо бүр ч өссөн нь ойлгомжтой) 1 их наяд 37.7 тэрбум ам.долларт хүрч байжээ. Ийм их хөрөнгийн эзэн монголчууд "Баян Монгол” корпорациа зах зээлийн үнэлгээг нь дэлхийн жишгээр тогтоовол 186.6 тэрбумд хүрэх бөгөөд нийт хөрөнгийн 51-ээс дээш хувийг бид, 49-өөс ихгүй хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшээд, хувьцааных нь үр шимийг тогтмол хүртээд байх загвараар дээрх тооцооллыг гаргажээ.

Бидний амны хишиг дутаагүй, дээрээс нь энэ шийдлийг монголчууд хэрэглэсэн бол зөвхөн Оюутолгой, Тавантолгойн төслүүд хэрэгжиж эхлээд 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 12.6 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4.1 мянган ам.долларт хүрч 2007 оныхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тэр үед судалжээ.

Тэгвэл Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөц 7.6-аас 8 тэрбум тонн буюу түүнээс дээш үнэлгээгээр шинэчлэгдэн тогтоогдож байгаа тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018 оны есдүгээр сард өгсөн мэдээлэл, алт, зэсийн үнэ 2016 оноос хойш тогтмол өсч, зөвхөн зэс гэхэд 2025 онд тонн тутамдаа 7000 ам.долларт хүрнэ гэсэн Дэлхийн банкны 2018 оны 12 сарын мэдээллийг тус тус харвал "Баян Монгол” корпорацийн хувьцааг өнөөдөр олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад 2008 оны тооцооллоос өснө үү гэхээс буурахгүй нь тодорхой байна. Зөвхөн хоёр том ордын өнөөдрийн үнэлгээг харахад л энэ.

Харамсалтай нь монголчууд харалган улстөрчид, МАНАН бүлэглэлийн "буян”-аар Оюутолгой, Тавантолгойгоо ч "хатуу” юм болгож амжаагүй л явна.

Уг нь энд болохгүй, бүтэмжгүй юм огт байхгүй бөгөөд уул уурхайгаа түшиглэсэн корпораци эсвэл сангуудыг байгуулах замаар цэвэр зах зээлийн хуулиар шийдлийг нь гаргаж, иргэддээ хувь тэнцүү эзэмшүүлээд баяжуулж чадсан туршлага олон улсад арвин. Ийм сангууд нь байгалийн нөөц баялаг нь шавхагдах үед хойч үеийнхэн ашиглах хөрөнгийн хуримтлал бий болгодог, орлого олохуйц нийгмийн туст төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг, хөгжиж буй орны нийгмийн хэрэгцээний жилийн зардлыг санхүүжүүлж, төсвийн алдагдал юм уу эдийн засгийн хэлбэлзлийн үед "амь тариа” болдог гэх мэт олон давхар үр өгөөжтэй.

Жишээ дурдвал АНУ-ын "Аляскийн тогтмол сан”, Чилийн зэсийн тогтворжилтын сан, Норвегийн газрын тосны санг нэрлэж болох. Аляскийн тогтмол сан нь зөвхөн ашиг өгөхүйц, олон нийтийн санал асуулгаар шалгарсан төсөлд хөрөнгө оруулалт хийдэг, ашгаас нь Аляск мужийн байнгын оршин суугчдад жил бүр ногдол ашиг өгдөг ба энэ нь ойролцоогоор нийт дүнгээрээ жилд нэг тэрбум ам.доллар болдог. Харин Чилийн зэсийн тогтворжилтын сан нь далайн чанадын бонд ба хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг ба одоо уг санг "Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан” гэж нэрлэх болжээ.

Норвегийн хувьд бүр ч гайхалтай түүхтэй. Газрын тос, байгалийн хийгээр үлэмж нөөцтэй ч түүнийгээ зүй зохистой ашиглаж, тэрхүү баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш хуваарилж чадаж буй тэргүүлэх жишээ болсон улс. 1990 онд Газрын тосны сан нэртэйгээр байгуулагдсан Норвегийн тэтгэврийн сан одоо дэлхийд АНУ, Японы тэтгэврийн сангийн дараа буюу дэлхийд эхний гурав дахь томоохон санд тооцогддог. Хамгийн гол нь энэ санг иргэддээ эзэмшүүлсэн бөгөөд төр зөвхөн зохицуулга хийж, үр ашгийг нь нийт иргэд нь хүртэж иржээ.

Одоо Норвегийн сан 755 тэрбум ам.долларын хуримтлалтай бөгөөд эдийн засаг тогтвортой байвал 2030 он гэхэд 1.3-3.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй гэнэ. Байгалийн баялагтай орнууд иргэддээ хувь хүртээдэг шилдэг туршлагууд энэ.

Төр баялгаа мэдэж, эдийн засгийн хуулиар замыг нь засаж өгөөд иргэддээ хувь эзэмшүүлчихэд л монголчууд улс төрд юу ч болж байсан тоохооргүй, эдийн засаг хямарч байсан ч торохооргүй амьдрах аж.

Харин нийгмийн салхи нэгэнт шударга бусын эсрэг эргэсэн дээр нь Л.Болд гишүүн ард түмнийхээ өмнө, жагсаалын индэр дээрээс "Баян Монгол” болох боломж одоо ч байгаа гэдгийг сануулсан нь энэ юм байна.

Цухас дурдахад 2008 онд Л.Болд "Баян Монгол” корпорацийн тухай санаачилгаа ажил хэрэг болгох хөдөлгөөнийг нийгэм даяар өрнүүлсэн нь зальжин улстөрчдийн анхаарлыг татаж Ардчилсан нам "Эрдэнийн хувь, МАХН (одоогийн МАН)” "Эх орны хишиг” нэртэйгээр сонгуулийн хөтөлбөртөө шингээж, улмаар хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараа 2009 онд Хүний хөгжил сангийн хуультай хольж холион бантан болгож орхижээ.

Үр дүнд нь Засгийн газраас "Эрдэнэс Монгол” ХХК, Тавантолгойн ордод түшиглэсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн "Эрдэнэс Оюутолгой” компаниудыг байгуулж "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэддээ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч агуулгаараа "Баян Монгол” санаачилгын хаана нь ч хүрэхгүй дутуу дулимаг ажил болж орхижээ.

Санаачилгыг нь эрх баригчид ажил хэрэг болгож чадаагүй болохоор 2012 онд Л.Болд өөрөө хуулийн төсөл болгон өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй өдийг хүрсээр жагсаалын индрээс цууриатах дээрээ тулсан нь энэ аж.

Биднийг баян монголчууд болгох санаачилгын автор 10 жил өнгөрсөн ч шантралгүй дуугарч ирсэн нь олзуурхууштай төдийгүй ард түмэн МАНАН дэглэмийг унагах тэмцэлд эрслэн боссон энэ цаг үед л бодит ажил хэрэг болох боломж бүрдэх биз ээ.

Тиймээс л "Баян Монголын санаачилга”ыг он солигдох мөчид Салхитын ордын лицензийг цуцлах, төрийн мэдэлд буцаан авах ажиллагаа явуулж дуулиан дэгдээсэн, олон нийтийн дэмжлэг бөгөөд шүүмжлэлийг зэрэгцүүлэн хүртсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгөх маш оновчтой "шипи” гэж харах хэрэгтэй.

Зууны мэдээ
Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани