Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨВӨР МОНГОЛЧУУД ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙНА ВЭ?

Өнөөгийн Монголчууд бид, Өвөр монголчуудыг Эрээн хотод наймаа хийдэг эсвэл Хятадад ууссан Монгол гэсэн нүдээр л хардаг. Гэтэл үнэндээ тэдний хэрхэн, яаж, ямар байдлаар амьдардаг тухай сонирхож ч үздэггүй.  

2018 оны сүүлээр Хөх хотыг хувийн ажлаар зорих шаардлага гарсан юм. Миний байрласан газар Зүүн үзэмчин хошууны адуучин Билэгбаатар, Шилийн голын тэмээчин Хөгжилдү хэмээх Хятад өвгөн, Гашуунсухайтын боомтын Хятадын тээврийн компанид орчуулагч хийж байсан Цахар Амбаа гэх хүмүүс байв. Эхэндээ Өвөр Монголчууд бие биенээ тандсан байдалтай хэлэх үг, хийх үйлдлээ их л бодож хөдөлж байгаа мэт санагдав. Харин хэд гурван хоногоос тэдэнтэй нээлттэй ярилцаж эхэлсэн юм. Амьдрах өртөг нь Монголтой бараг л ойролцоо. Гэвч мах, махан бүтээгдэхүүн нь манайхаас 3 дахин үнэтэй боловч бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүд нь маш хямд.

Мэдээж ажиллах хүч нь хамгийн хямд өртөгтэй газар ийм байхаас өөр яахав. Хөх хотод дундаж цалин нь 4,000 юань буюу 1.5 сая орчим төгрөг. Харин багш, эмч гэх мэт төрийн албан хаагчид нь 10,000 юань хүргэж авдаг байна. Гэвч адуучин Билэгбаатар, тэмээчин Хөгжилдү нарын хувьд бол эдгээр нь мөнгө биш ажээ. Тэдгээр малчин газар эзэмшсний тэтгэмж болгон жилд 30,000-70,000 юань буюу Монгол мөнгөөр 11-26 сая төгрөг авдаг. Дээр нь шороон түмэн Хятадуудад мал гэдэг бол чухал хоол хүнснүүдийн нэг учраас мал сүргээсээ ч их хэмжээний ашиг шим хүртдэг. Тиймээс ихэнх малчид нь иймэрхүү хэмжээний тэтгэмж жил бүр улсаас авдаг хэмээн адуучин Билэгбаатар хөөрөв. Харин манай Монголчуудын тухайд хил орчмын Өвөрмонголын малчдын туслах малчин хийж, сард 2,000-3,000 юаниар цалинждаг байна. Төвд болон Уйгарт болсон бослогын дараа Хятад улс тэтгэмжийн бодлогоор Өвөрмонголыг тасралтгүй дэмжиж эхэлсэн нь энэ. Тиймээс ч тэд асуудалд орж, бослого гаргана гэхээсээ илүү Хятадуудтай зохицож, тэрхүү тэтгэмжийг нь авч амьдардаг. 

Биднийг энд Хятадыг хий үзэн ядаж, Өвөрмонголчуудын ууссаныг гайхсаар байх зуур тэд хэдийн өөрчлөгджээ. Гэвч хэчнээн ууссан ч Монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ, хэчнээн баян болсон ч Хятад хүний тариачин сэтгэлгээ өөрчлөгдөхгүй болохыг анзаарсан юм. Тариачид бол ирэх жилийн ургацаа яах бол хэмээн ардаа нөөцөлдөг бол нүүдэлчид харин тэгэх шаардлага байдаггүй. Учир нь мал аж ахуй эрхлэх, ан ав хийх гэх мэт тэдэнд боломж өндөр байдаг нь ямар нэгэн зүйлийг хадгалах гэсэн ойлголт тун бага. Адуучин Билэгбаатар нүүдэлчин зангаараа баруун, солгойгүй мөнгөө цацаж, хүссэнээ авч байхад мянгат тэмээчин Хятад өвгөн Хөгжилдүгийн авсан ганц үнэтэй зүйл нь Монголоос орж ирсэн булган малгай л байв. 

Өнөөдөр Өвөрмонголчууд бэл бэнчинтэй, баян цатгалан болсон ч ярьж хэлэх, хөдлөхөө хүртэл хянуулж буй ард түмэн. Их хэмжээний энэхүү тэтгэмж нь Хятадын эсрэг гэх үзлийг арилган тухайн хүмүүсийг чимээгүй, номхон байхад нь ихэд нөлөөтэй. Мөн Хятадын олон жил тариалан эрхэлж байсан бүс нутаг хэдийн байгалийн гэх чанараа алдсан. Тиймээс Өвөрмонголын газар нутгийг газар тариалангийн хэлбэрээр ашиглах сонирхол өндөр. Мөн Ордосын ойролцоо бүс нутгуудад ч төсвийн мөнгөөр шинэ хот байгуулжээ. Гэвч эдгээр хотод хүн хангалттай суурьшаагүйгээс хоосон байраар дүүрчээ. 

Би тэрхүү хоосон хотоос цаашлан Ордосын харьяанд багтах Ушин хошууны толь хэмээх жижиг тосгонд очив. Толь тосгоноос жаахан холгүй Лигдэн хааны хатан болон хүүгийн амьдарч байсан газрын туурь байх бөгөөд тэр нь цэвэр Хятадын мужуудтай хиллэдэг.

Алтан ургийн сүүлчийн хаан, түүний өмнөх болон хойд үеийнхэн л лав ийм сайхан баялаг, өргөн уудам газар нутгаа хүссэнээрээ ашигла хэмээн амь насаа золиогүй л байлтай.

Нутгийн оточ өвгөний ярьж буйгаар, Өвөрмонголд бэлчээрийн аж ахуй гэх ойлголт байхгүй болсон бөгөөд мал нь торон дотроо бэлчээрт гардаг. Тэрбээр 2016 онд Монголын тал нутгаар аялж явахдаа тэртээ 1980 –аад оны Өвөрмонголын тал нутгийг олж харсан гэнэ. Харин Хятадын өмнөд бүс нутагтай харьцуулахад Өвөрмонголын газар нутаг тариалан эрхлэхэд маш их үржил шимтэй аж. 

БИД ТЭДНЭЭС ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?

Хятадын хөнгөлөлттэй зээлүүдээс татгалзах 

Хятад улс, ОУВС-тай зэрэгцээд л бидэнд өөрсдийн хөнгөлөлттэй зээлийг санал болгосоор ирсэн. 2018 оны байдлаар Хятадаас 1 тэрбум ам.долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг зам, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр гэрээ байгуулжээ. Хятад үнэндээ ганцхан Монголд ч биш Африкын орнууд руу маш бага хүүтэй, урт хугацаатай зээлүүдийг олгож эхэлсэн. Эцэстээ яг л ЖДҮ шиг манайхан тэрхүү хөнгөлөлттэй зээлийг нь хуваагаад идчихвэл төлөх мөнгө нь өнөөх л уул уурхайгаа ухаж гаргах юм.

Гашуунсухайтын боомт дээр Хятадын тээврийн компанид орчуулагчаар ажиллаж байсан гэх Цахар Амбаагийн хэлж байгаа нь үнэндээ бидний ямар арчаагүй байгааг харуулсан. Тэр олон дугаарласан ачааны тэргүүдийн аль их хахууль өгсөн нь хилээр хурдан нэвтэрнэ. Гэвч энэ нь тээврийн нүүрсний компаниудад огтхон ч асуудал биш. Нүүрс, зэс, чулуу гэх мэт нутгийнхаа хамаг үнэ цэнэтэй гэсэн бүхнээ ухаад ямар ч үнэгүйгээр урагш гаргадаг. Одоог хүртэл арьс, шир ноос ноолуур нь ямар ч үнэд хүрч чадсангүй. Энэ бүх хугацаанд бид ямар ч утга, учиргүй Хятадуудыг харааж, үзэн ядахаас өөр юу ч хийсэнгүй. Харин тэд аль хэдийнээ биднийг ойлгож, биднийг ашиглаж буй. 

Бэлчээрийн мал аж ахуй сүйдэх эрсдэл

Сүүлийн 30 жилийн хугацаанд Өвөрмонголд болсон энэхүү үйл явц Монголд ч гэсэн ойрхон байна.

Өнөөдөр уул уурхайн салбар Монголын ДНБ-н 20 хувь, нийт экспортын 90 хувь, төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Мэдээж байгаль цаг уурын өөрчлөлт голлох нөлөөг үзүүлж байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нь хөрсний доройтол, бэлчээрийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлж буй. Дээр нь манай уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн тухай ямар ч ойлголт байдаггүй. Хөдөө аж ахуйн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн газар нутгийн хэмжээ нэмэгдсэн байна. Цөлжилтийн зэргээр авч үзвэл 13.5 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон гэжээ. 

Бэлэнчлэх сэтгэлгээгээ болих

Өвөрмонголчуудын энэ хугацаанд бэл бэнчинтэй болсон шалтгаан нь Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого, жил бүр олгох их хэмжээний тэтгэмж, бүс нутгийн орлогын түвшин өндөр байгаатай холбоотой. Гэвч энэхүү нөхцөл байдал нь бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлж, улмаар тус улс үндэстэн хөгжихгүй, ажил хийхгүй, амьдрах чадваргүй болоход нь нөлөөлж байна. Тиймээс сонгууль бүрээр амладаг тэрхүү бэлэн мөнгөний амлалтуудаас бид аль болох татгалзаж, харин ажлын байртай болон орлоготой болгох бодлого хөтөлбөрийг нэхдэг байх хэрэгтэй. 

Г.БАТЗОРИГ

ЭДИЙН ЗАСАГЧ, ШИНЖЭЭЧ 

ӨВӨР МОНГОЛЧУУД ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани