Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувалзнуудаас салгах, хууртсан олныг аврах хүн, хүч байна уу?

Төрийн эрх барьж байгаа хоёр намаа, төрийн дээд байгууллагуудад өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсээ ард түмэн таньж, ойлгож эхэллээ. Энэ намууд, энэ хүмүүс эх орон, ард түмнээ өөд нь татах гэж биш, харин цөлмөх, мөлжих гэж, кармаандаа банкны картуудтай, хадгаламжинд тэрбумаар тоологдох төгрөгтэй, офшорд хэдэн арван сая доллартай, үл хөдлөх хөрөнгө болон газрын олон гэрчилгээтэй, дээр нь ашигт малтмалын багц лицензтэй болох гэж л хот, хөдөөгийн сонгогчдыг цөөн хэдэн төгрөгөөр даллан “хошгируулсаар, хайр зарлан луйвардсаар” ирсэн юмсанжээ. Тэдний томчууд нь, нэгдүгээр ээлжийнхэн нь аль хэдийнэ зорилгоо биелүүлжээ. Улсынхаа үндсэн хууль зөрчиж байгуулсан “Стандартный бус засгийн газар” гээч баг, өмсгөл ашиглаад л АНУ-ын тэргүүн баячуудын зиндаанд хүрч, хороололд нь ч төвхнөөд авчээ. Тэдний гавъяаг нам, нам нь үнэлж бүр онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд болгон титэмжүүлээд хаантай, хатан хаантай улсуудад илгээдэг байгаа...

Хоёр намын хуйвалдаж байгуулсан шударга бусын коридоорыг нууц метро болгож тохижуулаад нэг зуу орчим хүний суудалтай “Тэрбумтны вагон” явуулж байх боломжтойг хоёр болон гуравдугаар ээлжнийхэн ч соргогоор олж харжээ. Овсгоо ч гэж ороолонгийнх л доо... Гэхдээ их мөнгө, их хөрөнгө, үлгэрт ч үгүй элбэг тансаглалын цаана луйвраар бүтээгдсэн орох хаалга, шууд л там руу холбосон гарах хаалга байгааг бирдүүд олж харсангүй. Тэдэнд билгийн нүд, ариун сэтгэл, холч ухаан заяадаггүй юм. Хувалз болтлоо цус шимж томроод л “улстөрийн амьд хүүр” болж үлдэх нь хүмүүн бирдийн тавилан заяа. 

Ямар сайхан боломж, нөхцөлтэй, ямар их баялагтай, ямар их хичээл зүтгэлтэй ард түмнийг минь яаж хорлож, хохироож, хоослож, хуурч чадсаныг нь бодохлоор л тэдний нүгэл хэр их болох нь, оноогдох ял нь хэр хүнд болох нь тодорхой юм. 

Бид гурван саяулаа элбэг сайхан, эрүүл жаргалтай, аюулгүй тайван амьдрах бүх нөхцөл, боломж байгаа юм шүү дээ. Гэтэл цөөн хэдэн цадаж ханахыг мэддэггүй улстөрчид, мөнгө хүүлэгчид, авлигачид олигархуудаас болоод өнөөдөр Монгол маань өрөнд ч дарагдлаа, өвчинд ч баригдлаа, согтуурал, мансууралд ч автлаа.

Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүллээ, залуус амиа хорлох нь ихэслээ, нялхсын эндэгдэл өслөө, утаа гамшиг боллоо, хөрс агаар бохирдлоо, зээлийн хүү 30-70 хувьтай байна, уул уурхайн лиценз цөөхөн гэр бүлийн гарт оржээ, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, өвчтөнд ор хүрэлцэхгүй байна, осол аваараар нас барагсдын тоо дайн байлдааны үеийн хохирлоос ч давжээ, төр засаг, шүүх, цагдаа, прокурор зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилж байна... гэхчилэн тоочоод байх аваас эх орон, ард түмэндээ хайртай хэний ч болов тархинд, зүрхэнд цус харвахаар болчихжээ. 

Бүх төрлийн таваар, үйлчилгээ, тендер, тэмцээн, уралдаан, шагнал урамшил, мал аж ахуйн түүхий эд, бүр төрийн албан тушаал, банкны зээл бүгд л ченжүүд гэгддэг комбинаторуудын (залилан луйвардагчдын) нууц оролцоогоор дамжиж үнэ нь өсөж, авлига өгч байж л эцсийн хэрэглэгчдээ очдог болжээ. Хот, хөдөөг хамтатган үзэх аваас ченжүүдийн үүсгэсэн далд сүлжээ, мөлжигч давхраа хэдийнээ бэхжжээ. Мэдээлэлд ойрхноо ашиглаад, танил талаа ашиглаад, өндөр албан тушаал эзэлж завдсан төрөл саднаа ашиглаад л “мөнгө хийсээр” тэрбумтан болчихсон нууц мөлжигчид өнөөдөр шударга үйлдвэрлэгчдийн цусыг сорсоор л байна. 

Ашгийн бус гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллагууд хүртэл нууцаар орлого, ашгийн хойноос хөөцөлдөж эмзэг давхрааны хүмүүсийг хохироосоор, бусдын зовлон гачаалаар хөлжиж хөрөнгөжсөөр байна. Хүний мөс, ёс суртахуун, нинжин сэтгэл, өглөг буян гэх мэтийн шинж, чанар улам л ховордсоор, хүмүүсийн орчин тойрондоо хандах байдал улам л хүйтэрсээр, бүр зэвүүцэл, үзэн ядалтаар дүүрэх төлөвтэй болжээ. Энэ бол монголын уламжлалт үнэт зүйлс эргэж сэргэхгүйгээр мөхөж болох аюулын дохио юм.

“Эрх барьж байгаа намуудын дотоодод төрийн албан тушаал бүхэн, их хэмжээний мөнгө захиран зарцуулах эрхтэй ажлын байр бүхэн үнэн хэрэгдээ далд дуудлага худалдаагаар эзэнтэй болдог” гэх шивнээ үг хотод ч, мөн хөдөөдөд ч дуулдах болжээ. Худалдаж авсан эрх, мэдлээ тэр хүн мөн л цааш худалдаж, авлига авч, тансагласаар л дөрвөн жилийг өнгөрөөдөг, ард түмэнд ашиг, тустай юу ч хийдэггүй ажээ. Энэнээс болж л Монголд маань олон талын гамшиг нүүрлээд байна. 

Өнөөдөр хот, хөдөөгийн оршин суугчдын дунд цэнхэр ба ягаан тасалбарын ченж, Засгийн газрын нууц болон чухал тогтоолын ченж, өмч хувьчлах луйврын ченж, ашигт малтмал хайх болон олборлох лицензийн ченж, газрын наймааны ченж, банк-санхүү зээлийн ченж, албан тушаал олох, ашигтай ажилд оруулах ченж, их дээд сургуулиудын хүрээний ченж, ноолуур, мах, сүүний ченж, хүнсний ногооны ченж, газар тариалангийн хүрээний ченж, төр засгийн том шагналын ченж гэхчилэн эзэн холбогдогчдыг нэр заан ярилцах болсоор удлаа. Ченж бүрийн оролцоо, үйлчилгээ өөрийн гэсэн хатуу үнэлгээ, хувь, проценттой ажээ. Үнэ ханшийг нь ч нэрлэж, их багыг нь ч сурталчилж байх болжээ. 

Таваар, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний нийлүүлэгч ба эцсийн хэрэглэгчийн хоорондох мөлжигч, завшигч давхраа бол төр, засгийн үйл ажиллагааны дутагдал, доголдол, сөрөг үр дагаврын нь бүтээгдэхүүн юм. Бүртгэл, тооцоо, хяналтын тусламжтайгаар, худалдаа гүйлгээний хүрээг оновчтой зохион байгуулах, удирдах арга, замаар өмнө дурдагдсан сөрөг зүйлүүдээс, ченжүүдээс нийгмийг чөлөөлөх хэрэгтэй байна. Эс тэгвээс учрыг нь ухаарсан түмэн олон зүй ёсны хилэнд автаж босож тэмцээд олигархуудын төрийн төмөр нударгатай халз тулж олон шударга иргэд, гэмгүй хүмүүс амь насаа алдаж олон зуун залуус баривчлагдаж хоригдол болж ч мэднэ. Түмэн олны тэмцэл, хөдөлгөөн хяналтаас гарах шиг аюултай үзэгдэл хаана ч байдаггүй. Түүнийг ухаантнууд тэнгэрийн дуу, аянгын ниргэлттэй л зүйрлэдэг билээ...

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? гэхчилэн нэгэнт буй болчихсон сөрөг зүйлүүд ёрын муухай үр дагаврыг ч үүдэж мэднэ. Болгоомжлох цаг мөч, тохироо ирчихжээ хүн ард аа!

Судлаач, профессор Д.Чулуунжав

 

Хувалзнуудаас салгах, хууртсан олныг аврах хүн, хүч байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани